- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ ИРГЭН МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ БОЛЗОЛ
1998 оны Улсын их хурлын 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ ИРГЭН МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ БОЛЗОЛ
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ ИРГЭН МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ БОЛЗОЛ
1."Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу зэвсэгт хүчин, бусад цэргийн аль нэг анги, салбарт цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 хүртэлх насны эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаана.
2.Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах иргэний мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, үйлчилгээний тухайн жилийн дундаж зардлаар тооцож, Улсын Их Хурал жил бүр тогтооно.
З.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний мөнгөн төлбөрийн хэмжээг хууль гарсан хугацаа, хуульд заасан насны ялгааг харгалзаж, мөн энэ болзлын 4 дэх хэсэгт заасан чөлөөлөгдсөн үндэслэл нь үгүй болсон тохиолдолд цэргийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх үлдсэн хугацааны мөнгөн төлбөрийн хэмжээг Улсын Их Хурлын 1998 оны 94 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тооцож төлүүлж болно.
4.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас дараахь үндэслэлээр чөлөөлнө:
1/"Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас жил дараалан чөлөөлөгдөж байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн эрэгтэйчүүд;
2/эрүүл мэндээр тэнцэхгүйн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ алба хаахаас чөлөөлөгдсөн иргэн;
3/төрийн албаны улс төрийн албан тушаал эрхэлж, цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй байсан иргэн;
4/18-25 насны хооронд 7 жил дараалан цагдаагийн албыг хаасан иргэн.
5.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, зохих байгууллагын тодорхойлолт, иргэний төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, тахир дутуугийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, нийслэлийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабт саналаа оруулна. Аймаг, нийслэлийн Цэрэг, иргэний хамгаалалтын штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана.
6.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журмыг Засгийн газар тогтооно.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A