- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2000 оны 29 дүгээр тогтоолын хавсралт
1.ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ
Идэр, Булнай сумдын хилийн заагт орших Эрдэнэ уул /2002.0/, түүнээс зүүн урагш орших Хорхойт модон толгой /2151.4/, түүнээс зүүн хойш орших Ац уул, Дугант уул /2465.0/, Ухаа Улаан Чулуут уул /2260.7/, түүнээс зүүн урагш орших Дугуйн Түмбэн уул /2506.7/, 2407.0 тоот, 2399.0 тоот, түүнээс зүүн тийш орших 2485.0 тоот, түүнээс баруун хойш орших Ноост уул, түүнээс зүүн хойш Булнай, Их-Уул сумдын хилийн заагт орших Сэрвэн уул/2690.1/, Өртөмтийн голын эхний 2098.0 тоот, түүнээс хойш голоо уруудсаар Юмын дуган, түүнээс зүүн хойш орших 2126.1 тоот, түүнээс зүүн тийш орших Ухаа хад, Халуун усны голуудын уулзвар, түүнээс зүүн урагш орших 2085.7, түүнээс зүүн тийш орших 2232.6 тоот, Дээд Цэцүүхийн голын зүүн талын 1993.7 тоот, голыг хөндлөн гарч зүүн урагш орших 2227.4 тоот, түүнээс зүүн тийш Дунд Цэцүүхийн голыг хөндлөн гарч 1760.0 тоот, Хар чулуутын голыг өгссөөр Их-Уул сумын хил дээр орших шон ¹1, түүнээс урагш Завхан-Хөвсгөл, Завхан-Архангай аймгуудын хилийн зааг даган Тэмээн чулуут /2508.3/, Солонготын даваа /2575.0/, түүнээс зүүн урагш орших Индэрт уул /2758.4/, түүнээс баруун урагш орших Тарантын овоо /2523.0/, Салхит уул /2910.8/, Улаан уул /2597.0/, түүнээс зүүн урагш орших 2541.5 тоот, түүнээс баруун урагш орших 2549.3 тоот, түүнээс баруун хойш орших Хар хад уул /2847.0/, түүнээс баруун урагш орших Их Алаг уул /2837.0/, 3014.0 тоот, Хойлогийн гозгор уул /3058.5/, Боом толгой /2625.0/, 2654.3, 2919.4, 3016.3 тоотууд, Мужаг уул /3202.7/, 3234.4 тоот, түүнээс баруун урагш Завхан, Архангай аймгуудын хил даган явсаар хилийн заагт орших 3096.4 тоот, Отгон сумын хил даган Давааны Хүнх уул /3220.2/, Цагаансайрын даваа /3048.0/, 3361.0 тоот, түүнээс баруун тийш Отгонтэнгэрийн дархан цаазат газрын зүүн хойт талын цэг Чулуутын даваа /2990.0/, түүнээс баруун хойш Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн зааг даган Майхан толгой, түүнээс баруун хойш орших Баянзүрх уул /2710.7/, Ухаа уул /2660.2/, 2382.0, 2220.0 тоотууд, түүнээс зүүн хойш орших 2189.0 тоот, түүнээс хойш орших 2311.0 тоот, түүнээс зүүн хойш орших Хөндлөн Бургаст амны 2405.0 тоот, Алдархаан, Идэр сумдын хилийн заагт орших Хандгайтын Булуу уул /3015.9/, Их ханан уул /2660.6/, Цалуу уул /2710.3/, Тусгалт уул /2448.2/, Овоот уул /2619.2/, Харуул цохио булуу уул /2682.0/, түүнээс хойш орших Намширын уул, түүнээс зүүн хойш орших Бөөрөгийн дөмбөн хос уул /2344.7/, Гозгор овоот уул /2361.4/, 2524.0, 1986.0, 2464.8 тоотууд, түүнээс баруун хойш Идэр, Булнай сумдын хилийн заагт орших Эрдэнэ уул /2002.0/.
2.ХАН ХӨХИЙН НУРУУ, ХЯРГАС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ
А. Хан Хөхийн нурууны хэсэг:
Баруун хойт захын цэг буюу Хачиг уул /2240.2/, түүнээс зүүн урагш орших Нүцгэн уул /2443.0/, Цагаан Хайрхан уул /2512.4/, түүнээс зүүн хойш явсаар Мөндөөхөө голыг хөндлөн гарч Арцаг /2080.0/, түүнээс зүүн тийш орших 2201.3 тоот, түүнээс чанх хойш, Бөөн Зулзагат уулаас чанх зүүн тийш орших Шон ¹2, түүнээс баруун тийш орших Бөөн Зулзагат уул /1828.0/, түүнээс зүүн хойш орших Хойд Далт уул /1636.2/, Баруунтурууны голын эрэг дээрх Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын хил болох Улиастайн булан дахь 1-р шон, Дунд Хар Усны уул /1502.0/, Харганат уул /1559.0/, түүнээс зүүн урагш орших 1403.8 тоот, түүнээс зүүн хойш Хуст, Шотон голуудыг хөндлөн гарч Зүүнтурууны бэлчир /1297.0/, түүнээс зүүн тийш Их хужиртын голын хойт эргээр эх хүртэл өгсөж, хөтлөөр даван Билүүгийн голоор өгсөн Хар Байцын булаг, түүнээс зүүн хойш орших 1609.0 тоот, Их тост уул /2108.4/, Новшт уул /1869.2/, түүнээс зүүн урагш орших 1700.0 тоот, Үзүүр Шовгор уул /1803.6/, түүнээс баруун урагш орших Чулуут Эрээн уул /1949.2/, Тостын Үзүүр уул /1850.6/, түүнээс зүүн урагш орших Онгорхой уул /2008.4/, Замын Улаан уул /2008.5/, Зүрх уул /2052.9/, Хүнхийн уул /2073.8/, түүнээс баруун урагш орших Хүнхийн Халзан уул /2139.8/, түүнээс урагш орших Модон Залгаа уул /2367.0/, Хавчигийн Модот уул /2330.0/, Хүрт элгийн овоо /2328.3/, түүнээс баруун урагш Хар усны голын эрэгт орших 2033.0 тоот, түүнээс зүүн урагш орших Цог Өндөр уул /2520.0/, түүнээс баруун урагш Зүүн голын эрэгт орших 2360.0 тоот, Зүүн голын урд эргээр уруудан 2177.0 тоот, түүнээс баруун хойш орших 2325.0 тоот, түүнээс баруун тийш орших Улаан Зайвар уул /2343.0/, түүнээс баруун хойш орших Өндөр Улаан уул /2264.0/, түүнээс баруун урагш орших 2505.0 тоот, түүнээс урагш орших Улаан толгой /2180.0/, түүнээс баруун урагш орших Толь булаг, Толийн Улаан уул /1887.0/, түүнээс баруун хойш Баруун Хөхийн бэлээр хойш эргэн Барилт уул /2219.8/, Өндөр цахиур /2154.9/, түүнээс баруун урагш орших Бага Жаргалантын даваа, Дөмбөн уул /2374.0/, түүнээс баруун хойш Шонтын голын эрэгт орших 2146.0 тоот, Шонтын голыг хөндлөн гарч Арцаг Дүмбэн /2360.0/, Мөндөөхөө голыг хөндлөн гарч 2092.0 тоот, түүнээс баруун урагш орших 2017.0 тоот, Улаан уул /1963.0/, түүнээс зүүн хойш орших Долоогийн уул /2247.7/, түүнээс баруун хойш орших Бунхант уул /2067.7/, түүнээс зүүн хойш орших Хачиг уул /2240.2/.
Б. Хяргас нуурын хэсэг:
Баруун хойт захын цэг нь 1135.1 тоот, түүнээс зүүн тийш орших 1103.1 тоотыг дайран Хяргас нуурын эрэгт орших Шон ¹1, түүнээс зүүн хойш нуурын эрэг даган явсаар Аршаант уулаас баруун урагш, нуурын эрэгт орших 1028.5 тоот, Аршаант уул /1278.8/, түүнээс зүүн урагш орших 1103.6 тоот, 1043.2 тоот, Дуут /1148.6/, түүнээс зүүн хойш орших 1411.9 тоот, түүнээс зүүн урагш орших Талын Хар уул /1496.4/, Толь уул /1257.9/, түүнээс баруун урагш орших 1265.0 тоот өндөрлөг, Харуулт толгой /1273.7/, Сүүл Хар уул /1509.5/, Өндөр Хар уул /1332.0/, Ангаахай толгой /1225.2/, Ширээ Овоо уул /1245.8/, Чандмань овооны харалдаа Олгой нуурын зүүн хойт эрэгт орших Шон ¹2, Олгой нуурын урд эргээр тойрон нуурын баруун эрэгт орших Шон ¹3, түүнээс баруун хойш орших 1041.0 тоот, Завхан голын салаан дунд орших 1040.0 тоот, Улаан сайрын голыг гарч 1031.3 тоот, Дөшийн овоо /1137.5/, түүнээс баруун хойш орших Мунын нуурын урдуур гарч Мунын толгой /1131.9/, Хайч уул, Дарцагт уул /1551.0/, 1360.0 тоот, Олон Овоот Цахир уул /1300.4/, 1230.8 тоот, Шаазгай толгой /1222.5/, 1093.9 тоот, түүнээс зүүн хойш орших 1135.1 тоот.
3.ЦАМБАГАРАВ УУЛЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ
Баруун хойт захын цэг нь Ганц толгой /1968.6/, түүнээс зүүн урагш орших Цагаан сайрын өндөрлөг /1994.9/, Хадат уул /2532.4/, түүнээс зүүн хойш орших Уяа хад /1827.0/, Цагаан Хөшөөн даваа /1625.0/, түүнээс зүүн урагш орших Гурван толгой /1634.0/, Дамжих толгойг /1605.0/ дайран Ховд голын Шижигтийн хавцлын зүүн эрэгт орших Шон ¹1, тэндээс Шижигтийн хавцлын зүүн эргээр уруудан Хясаат уул, түүнээс баруун урагш орших Буур Улаан уул /2123.0/, түүнээс баруун тийш орших Шар дэвсэг /1572.0/, түүнээс баруун урагш орших Ямаат уул /2180.0/, Хоогийн Өндөр уул /2635.2/, Цагаан гол, Битүү эргийн голд нийлдэг цэг буюу Шон ¹2, 2657.3 тоот, Мараат хөтөл /2648.0/, түүнээс баруун хойш орших Мөөгийн Хүрэн уул /3564.2/, Баян-Өлгий, Ховд аймгуудын хилийн заагт орших Намаржааны хөтөл /2891.0/, түүнээс баруун хойш орших Сул толгой /3181.3/, Дэвсэг уул, Алтанцөгц, Баяннуур сумдын хилийн заагт орших Рээний хяр /2938.3/, түүнээс зүүн хойш орших Мөргүү уул /3189.8/, Ганц толгой /1968.6/.
4. СИЙЛХЭМИЙН НУРУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ
"А" хэсэг
Баруун захын цэг нь улсын хил дээр орших Цагаан даваа /2677.2/, түүнээс хойш улсын хил даган явсаар улсын хил дээр орших 2728.0 тоот, түүнээс зүүн урагш орших Хаалгатын даваа /2492.8/, Ар Орогч уул /2738.9/, Бугын салаа уул /2819.2/, түүнээс баруун урагш Ногооннуур, Улаанхус сумдын хилийн заагт орших Талын толгойн хөтөл /2566.8/, Шагайт уул /2756.2/, 2836.7 тоот, Байжин салаа уул, Бор бургас, Шар нохойтын голуудын уулзвараас доош орших 2473.7 тоот, Жиравай уул /2923.1/, Хүрэн уул /2697.0/, түүнээс баруун хойш орших Цагаан чулуут уул /2841.8/, Алаг уул /2915.0/, Хүнгүй Хөл уул /2982.2/, Хар чулуут уул /3089.1/, түүнээс баруун урагш орших Улаан хад уул /2923.8/, улсын хил дээр орших Цагаан даваа /2677.2/.
"Б" хэсэг
Баруун хойт захын цэг нь Түргэний гол Баруун салаагийн эхний нуурт цутгаж байгаа цэг буюу Шон ¹1, түүнээс зүүн хойш улсын хил дээр орших Царигийн Ногоон нуурын баруун эргийн цэг буюу Шон ¹2, улсын хил даган явсаар Хужирт уулаас зүүн урагш, Хөх Хэрц уулаас баруун хойш Асгатын голын баруун эрэгт орших Шон ¹3, түүнээс зүүн урагш орших Хөх Хэрц уул /2222.6/, Ихэр Хар толгой /2232.0/, Ганзага толгой /2150.4/, Үзүүр толгой /2127.8/, түүнээс баруун урагш орших Ямаат уул /3030.5/, түүнээс зүүн урагш орших Бургасан уул /2603.0/, Асгат уул /2256.6/, Бага Хатуу уул /2378.4/, Бага Жарга уул /2652.1/, Овгор уул /3166.2/, түүнээс баруун урагш орших Хар Сайн уул /2847.2/, түүнээс урагш орших Түнгэт уул /2417.1/, түүнээс баруун урагш орших Дөшийн Гозгор уул /2785.6/, түүнээс баруун хойш орших Улаан Хадат уул /2525.2/, Ямаат уул /2812.1/, түүнээс хойш орших Хөхтийн Цагаан Жинст уул /2924.3/, түүнээс баруун хойш орших Хөхийн уул /3139.1/, түүнээс зүүн хойш орших Нөөлөгт уул /3018.8/, Хэрээгийн толгой /2928.5/, түүнээс баруун хойш улсын хил дээр орших Хатуугийн Мөнх Цаст уул /3754.2/, түүнээс хойш улсын хил даган явсаар улсын хил дээр орших 3629.2 тоот, түүнээс баруун хойш орших Бага Мушгиу уул /3209.0/, түүнээс зүүн хойш орших Их Мушгиу уул /3545.5/, түүнээс баруун хойш орших Түргэний гол Баруун салаагийн эхний нуурт цутгаж байгаа цэг буюу Шон ¹1.
5. ОНОН-БАЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ
/Энэ хэсгийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A