A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 48 дугаар тогтоолын хавсралт

ЗООСОН МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ

1.Зооснуудын хэмжээ болон материал:
      20 төгрөг                                         17,5 мм                  хөнгөн цагааны хайлш
      50 төгрөг                                         23,0 мм                  хөнгөн цагааны хайлш
      100 төгрөг                                      22,0 мм                  никелийн хайлш
      200 төгрөг                                      25,0 мм                  никелийн хайлш
2.Бүх зоосны ар талын төв хэсэгт нь Соёмбо зурж, "Монгол Улс, 1994 он" гэсэн бичгийг худам монгол үсэг, тоогоор бичнэ.
3."20 төгрөг"-ийн зоосны өвөр талд "20 төгрөг, Монголбанк" гэсэн бичгийг кирилл үсэг, араб тоогоор бичнэ.
4."50 төгрөг"-ийн зоосны өвөр талд "50 төгрөг, Монголбанк" гэсэн бичгийг кирилл үсэг, араб тоогоор бичнэ.
5."100 төгрөг"-ийн зоосны өвөр талын голд нь Жанрайсэг сүмийн зураг байх бөгөөд "100 төгрөг, Монголбанк" гэсэн бичгийг кирилл үсэг, араб тоогоор бичнэ.
6."200 төгрөг"-ийн зоосны өвөр талын голд нь Төрийн ордны зураг байх бөгөөд "200 төгрөг, Монголбанк" гэсэн бичгийг кирилл үсэг, араб тоогоор бичнэ.
 
 
 
 
----------000----------