A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 46 дугаар тогтоолын хавсралт

"5000 ТӨГРӨГ", "10000 ТӨГРӨГ"-ИЙН МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ

1."5000 төгрөг", "10000 төгрөг"-ийн дэвсгэрт, "500 төгрөг"-ийн дэвсгэрттэй ижил хэмжээтэй, өөр өөр өнгөтэй байна.
2.Дэвсгэртүүдэд Чингис хааны хөрөг, Монголын эртний нийслэл Хархорин хотын таван амтатны оргилуур түүхэн зураг, соёмбо, төрийн туг, Чингисийн зарлигийн пайзны зургийг үндсэн бүтэц болгон оруулж түмэннасан хээ зэрэг үндэсний бусад хээ угалзаар чимэглэж, зураасан зураг, чимэглэлийг дуурайлган хийх боломжгүйгээр компьютерээр бүтээнэ.
3.Дэвсгэртүүдэд "Монгол улс", "Монголбанк" гэсэн үг болон дэвсгэртийн үнийг тоо, үсгээр бичиж, мөнгөн тэмдэгтийг хэвлэсэн он болон дэвсгэртийн дугаарыг хэвлэнэ. Мөнгөн тэмдэгтийн ар талд дэвсгэртийн үнийг тоогоор бичиж кирилл үсгээр "төгрөг" гэж бичнэ.
4.Дэвсгэртүүдийн өвөр талд нь хэвлэгдэх бичиг, тоог худам монгол үсэг, тоогоор, ар талд хэвлэгдэх бичиг, тоог кирилл үсэг, араб тоогоор хэвлэнэ.
5.Дэвсгэртүүдэд 1993 онд хэвлүүлж гүйлгээнд гаргасан жижиг дэвсгэртэд хийсэн бүх нууц хийцүүдийг оруулж, усан хээ бүхий цулгуй талбайд бүх төрлийн хуулалтын эсрэг тусгай хээ нэмж оруулахаас гадна дэвсгэртийн өвөр талын Чингис хааны усан хээний доод талд дугуй хийц оруулж гэрлийн ойлтоор шалгахад дэвсгэртийн үнэ болон морь унасан баатар эрийн дүрс ээлжлэн тодорч байхаар бүтээнэ.
 
 
------------000----------