A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолын 2-р хавсралт

ПРОКУРОРТ ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий бүх шатны прокуроруудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн тусгай албыг бэхжүүлэх зорилгоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
 
Төрийн алба хаасан хугацаа /жилээр/
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/
5-10
5
11-15
10
16-20
15
21-25
20
26 ба түүнээс дээш
25
 
3.Төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулан тооцно:
а/төрийн албанд ажилласан;
б/төрийн албанд ажиллах хугацаандаа мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмших дамжаа болон магистрантур, аспирантур, докторантурт суралцсан;
в/төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон хууль тогтоомжийн дагуу чөлөөтэй байсан;
г/төрийн байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу чөлөөтэй байсан;
д/төрийн байгууллагад ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас ажилгүй байсан болон хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгагдсан хүмүүсийн мөрдөгдсөн ба ял эдэлсэн /өршөөл уучлалаар суллагдсан хүмүүс үүнд хамаарахгүй/;
4.Төрийн алба хаасан хугацааг Улсын ерөнхий прокурорын Хэрэг эрхлэх газар тодорхойлж, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна.
5.Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болно.
---------оОо---------