A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2001 оны 21 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛЫН 80 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛИЙН ДҮРЭМ

1.Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шагнана.
2.Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар дор дурдсан хүмүүсийг шагнаж болно:
а/хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн;
б/аж ахуй, нийгэм, соёлын салбар, төрийн болон төрийн бус байгууллагад 20-иос доошгүй жил идэвх, санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүс;
в/аж ахуй, нийгэм, соёлын салбар, төрийн болон төрийн бус байгууллагад идэвх, санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, тахир дутуугийн группт байгаа хүмүүс.
З.Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнуулах хүмүүсийн нэрийн жагсаалтыг овог, нэр, эрхэлдэг ажил, ажилласан жил, нас гэсэн үзүүлэлтээр гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-д заасан эрх бүхий хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
4.Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар хүмүүсийг тухайн онд нь багтаан шагнана.
5.Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор улсын цол хүртсэн, одон, медалиар шагнагдсан хүмүүсийг ойн хүндэт медалиар давхар шагнаж болно.
6.Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-д заасан эрх бүхий хүмүүс гардуулна.
 
           
----оОо---