A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 34 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ БАНКНЫ ДҮРЭМ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
                1.Энэ дүрэм нь Монголбанкны эрх үүргийг тодорхойлж, түүний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
2.Монголбанк үйл ажиллагаандаа Монгол Улсын Банкны хууль, хууль тогтоомжийн бусад акт болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3.Монголбанкны үндсэн зорилт нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, банк хоорондын төлбөр тооцоог шуурхай болгох, улсын валютын үнэт зүйлсийн нөөцийг үр ашигтай хадгалах, банкны харилцагчийн ашиг сонирхлыг хамгаалах, хүүгийн нэгдсэн бодлого явуулах, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж, түүнийг уялдуулан зохицуулахад оршино.
4.Монголбанкны төв Улаанбаатар хотод байрлана.
5.Монголбанк хуулийн этгээд бөгөөд тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Өөрийн билэгдэл тэмдэгтэй байж болно.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ Монголбанкны удирдлага, ажилтан  
6.Монголбанкыг Монгол Улсын Их Хурлаас томилсон Ерөнхийлөгч толгойлж, Монголбанкны үйл ажиллагааг Улсын Их Хурлын өмнө биечлэн хариуцаж тайлагнана.
7.Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/Монголбанк, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах,
2/Монголбанкны төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажиллагсадын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг тогтоох, ажилд томилох, ажлаас халах, тэдгээрийг урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;
3/Монголбанкны салбар, төлөөлөгчийн газрыг өөрийн болон гадаад улсын нутаг дэвсгэрт байгуулах,татан буулгах, тэдгээрийн удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, төсөв, цалингийн санг нь батлах;
4/төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн байдлын талаар Монголбанкны дүгнэлт, саналыг Улсын Их ура урал, Засгийн газарт улирал бүр танилцуулах;
5/Монголбанкны нэрийн өмнөөс төлбөрийн баталгаа өгөх;
6/Монголбанкны үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах, Банкны хууль болон энэхүү дүрмийн хүрээнд банкны ажил, гүйлгээний талаар нийт арилжааны банкнаас дагаж мөрдөх дүрэм, заавар гаргах;
7/мөнгө, зээлийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай асуудлаар Засгийн газартай хамтарч шийдвэр гаргах;
8/банкны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээ авах;
8.Монголбанкны Ерөнхийлөгчийн хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаалыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, арилжааны банк дагаж мөрдөнө.
9.Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг дор дурьдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ;
1/арилжааны банкны хувьцаа эзэмшигч болсон;
2/Монголбанкны эрх ашигт харш үйлдэл /эс үйлдэл/ гаргасан;
3/биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж уг албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасан;
4/үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн;
5/гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.
10.Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд тус банкны зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа асуудлыг хэлэлцэж, зөвлөх эрх бүхий Зөвлөл ажиллана.
Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.
11.Монголбанкны ажилтан дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
1/аливаа аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөх;
2/өөртөө болон гэр бүл, төрөлтөрөгсөд, ажилтөрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох;
3/аливаа банк, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний данс,түүний гүйлгээтэй холбогдсон албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад танилцуулах.
12.Монголбанкны ажилтан төрийн албан хаагчийн нэгэн адил хууль тогтоомжид заасан нийгмийн баталгаагаар хангагдана.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ Монголбанкны үйл ажиллагаа  
13.Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, хадгалах, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах,хүүгийн нэгдсэн бодлого явуулах, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, улсын валютын үнэт зүйлсийн нөөцийг хадгалах, нэмэгдүүлэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтоох, банк хоорондын валютын зах зохион байгуулах, арилжааны банкуудад зээл олгох, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих замаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
14.Монголбанк төсвийн орлого, зарлагатай холбогдсон гүйлгээний ажлыг зохион байгуулж болно.
15.Монголбанкин дахь улсын валютын гадаад нөөц дараахь хэлбэрээс бүрдэнэ:
1/мөнгөжсөн алт болон бусад үнэт металл;
2/өөрийн болон гадаад улсын банкны дансанд байгаа валют;
3/олон улсын хэмжээнд нөөцөд тооцогдох энэ зүйлийн 1, 2-д зааснаас бусад үнэт зүйлийн актив;
4/гадаадад чөлөөтэй төлөгдөх вексель болон баталгаа бичиг;
5/гадаад орны зах зээл дээр борлогддог үнэт цаас;
6/олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан үнэт цаас.
16.Монголбанк улсын валютын гадаад нөөцийн хөрөнгийг хариуцан хадгалах бөгөөд уг хөрөнгийг харилцан тохиролцсон өөрийн болон гадаад улсын банкинд хадгалуулж болно.
17.Монголбанкны активын дансанд байгаа чөлөөтвалют, үнэт металл, Олон улсын валютын сангийн тооцооны нэгж /SDR/-ийн төгрөгөөр илэрхийлэгдсэн үнэ нь төгрөгийн ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгдсөн тохиолдолд гарсан орлого, зарлагыг тусгай дансанд бүртгэнэ. Тусгай дансны үлдэгдлийг Монголбанкны жилийн цэвэр ашгийнтооцоонд оруулахгүй.
18.Монголбанк гадаад валютын гүйлгээнд хяналт тавих бөгөөд Монгол Улсад гадаад валютын зах байгуулан ажиллуулж болно.
19.Монголбанк тус улсын нутаг дэвсгэрт гадаадын банк, түүний салбар,төлөөлөгчийн газрыг байгуулах үйл ажиллагааг нь зогсоох асуудлаар засгийн газарт санал оруулна.
20.Монголбанк өөрийн бүх гүйлгээг холбогдох дансанд бүтгэж сар бүрийн эцэст тайлан тэнцэл гаргана.
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Монголбанкны үүрэг, эрх  
21.Монголбанк дараахь үүрэг хүлээнэ:
1/төрийн мөнгөний бодлогын талаар санал боловсруулан зохих журмын дагуу батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2/мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах үйл ажиллагааг зохион байгуулах, арилжааны банкинд гүйлгээнээс татах мөнгөний хэмжээг тогтоон өгч биелэлтэд нь хяналт тавих;
3/мөнгөний эргэлтийг түргэтгэх, төлбөр тооцоог шуурхай болгох, төлбөр тооцооны арга хэлбэрийг боловсронгуй болгох арга хэмжээ авах;                              
4/төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийг арилжааны банкуудад шалгаж холбогдох арга хэмжээ авах;
5/төгрөгийн гадаад улсын валюттай харьцах ханшийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
6/валютын үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдан авч улсын санг баяжуулах, тэдгээрийг засаж сэлбэх, худалдах, хадгалах, хадгалуулах, үзэсгэлэн гаргах;
7/олон улсын валютын болон банк, санхүүгийн байгууллагад гишүүнээр элсэх, хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох;
8/гадаад улсын Төв банк болон бусад банктай ажил хэргийн холбоо тогтоон, хамтран ажиллах;
9/эх үүсвэртээ багтаан ажил, үйлчилгээ явуулж байгаа арилжааны банкны заавал байх нөөцөд төвлөрүүлсэн хөрөнгөд хүү төлж байх.
22.Монголбанк дараахь эрх эдэлнэ:
1/мөнгөн гүйлгээ, эмиссийн ажиллагаатай холбогдсон мэдээлэл, судалгааны материалыг арилжааны банкнаас гаргуулж  авах, эдгээр мэдээ материалын хураангуй нэгтгэлийг хэвлэлд нийтлэх;
2/мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд зээл  тооцоо, мөнгөн гүйлгээний үйлчилгээг хөшүүрэг болгон хэрэглэх, өөрийн үйлчилгээнд хүү, шимтгэлийн хувь хэмжээг тогтоох;
3/төгрөгийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлогыг журамтай явуулах зорилгоор арилжааны банкинд олгох зээлийн хэмжээнд хязгаарлалт тогтоох;
4/бүх төрлийн үнэт цаасны гүйлгээ хийх, худалдах, худалдан авах;
5/алтан зоос буюу гулууз алт, бусад үнэт металлыг худалдах, худалдах авах, арилжих;
6/гадаад валютыг худалдах, худалдан авах, арилжих, гадаадын банкинд данс нээх, гүйлгээ хийх;
7/гадаад улсын Засгийн газар, банк, байгууллага, олон улсын байгууллагын хүсэлтээр тэдний нэр дээр данс нээх, гүйлгээ хийх;
8/Банкны хууль болон түүнтэй нийцүүлж Монголбанкнаас гаргасан шийдвэрийг арилжааны банк зөрчсөн бол уг зөрчлийг арилгуулахаар шаардлага тавих, зээл олгох, бэлэн мөнгөөр хангахыг зогсоох, гадаад төлбөр тооцоо эрхлэх зөвшөөрлийг цуцлах, зохих хууль тогтоомжийн дагуу мөнгөн торгууль ногдуулах, банкны үйл ажиллагааг түдгэлзүүлэх буюу зогсоох, банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах;
9/аж  ахуйн нэгж, байгууллага, иргэдийн банкны үйл ажиллагаатай холбогдсон баримт материалыг шалган үзэх;
10/заавал байх нөөцийн доод хэмжээг хангаагүй арилжааны банкинд уг хэмжээг хангах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү ногдуулж байх.
 
ТАВДУГААР БҮЛЭГ Монголбанкны сан хөмрөг  
23.Монголбанк нэг тэрбум төгрөгийн дүрсийн сантай байх бөгөөд энэ нь түүний хүлээх үүргийн баталгаа болно.
24.Монголбанкны бэлтгэл санг гарч болзошгүй алдагдлыг нөхөхөд зориулна.Бэлтгэл санг Улсын Их Хурлаас тогтоосон хэмжээгээр жил бүрийн ашгаас нэмэгдүүлнэ.
25.Энэ дүрмийн 23, 24-д зааснаас бусад бусад сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк өөрөө тогтооно.
 
ЗУРГАДУГААР БҮЛЭГ Монголбанк Улсын Их Хуралтай харилцах  
 
26.Монголбанк Улсын ИхХуралд үйл ажиллагаагаа хагас жил дутам хариуцан тайлагнаж, төрөөс мөнгөний бодлогын талаар тухайн жилд баримтлах чиглэлийн төслийг боловсруулж өргөн мэдүүлнэ.
27.Монголбанк улсын гадаад, нөөцийн хэмжээ буурч, мөнгөн гүйлгээний байдал хүндэрч болзошгүй тохиолдолд Засгийн газартай хамтран санал дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулна.
28.Мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг улирал тутам, мөнгөний статистик мэдээллийг сар тутам гаргаж Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд танилцуулж байна.
29.Монголбанк жил бүр өөрийн тайлан тэнцэл, ашгийн хуваарилалт, орлого, зарлагын төсвийг Улсын Их Хуралд оруулан батлуулна.
 
ДОЛДУГААР БҮ ЛЭГ Монголбанк Засгийн газартай харилцах  
30.Монголбанк төрийн мөнгөний бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэгийн болон үнэт цаасны үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллах, мөнгө, зээл санхүүгийн байдлын талаар маэдээлэл өгөх үндсэн хэлбэрээр Засгийн газартай харилцана.
31.Монголбанк төсвийн орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж тухайн санхүүгийн жил дуусахаас 3 сарын өмнө төлөгдсөн байх түр хугацааны зээлийг Засгийн газарт зохих хүүтэй олгож болно.
Түр хугацааны зээлийн хэмжээ нь тухайн санхүүгийн жилийхн төсвийн дотоод эх үүсвэрийн орлогын 10 хувиас хэтрэхгүй байна. Энэ хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
32.Монголбанк Засгийн газрын үнэт цаасыг борлуулах, түүний үндсэн өр, хүүг олгох ажил үйлчилгээ гүйцэтгэхэд төлөлөгчийн үүрэг гүйцэтгэнэ.
33.Засгийн газар үнэт цаасыг хүүтэйгээр гаргасан үед Монголбанк зөвхөн өөрийн мөнгө зээлийн бодлогод нийцсэн тохиолдолд худалдаж авна.
Энэ нь Монголбанк дараахь үйл ажиллагаа явуулахад хориг болохгүй:
1/төлбөр гүйцэтгэх хугацаа нь 90 хүртэл хоногийн дотор дуусах Засгийн газрын үнэт цаасыг тохиролцооны үндсэн дээр хямдруулсан үнээр худалдан авах урлын удирдлага, холбогдохр;
2/Засгийн газрын үнэт цаасны гүйлгээг өөрийн дансаар дамжуулан хийх, худалдах буюу худалдан авах.
34.Монголбанк энэ дүрэмд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, түүний байгууллагуудын баталгаа гаргасан үнэт цаасыг худалдан авах эрхгүй.
35.Засгийн газрын шийдвэр төрийн мөнгө, зээлийн бодлогод харшилж байвалэнэ тухай Засгийн газарт танилцуулна.
36.Монголбанкны Ерөнхийлөгч холбогдох асуудлаар Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэй оролцож болно.
 
НАЙМДУГААР БҮЛЭГ Монголбанк арилжааны банктай харилцах  
37.Монголбанк Банкны хуульд заасан хүрээнд арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавина. Шаардлагатай тохиолдолд түүний тайлан тэнцэл, тооцооны баримт, данс, гадаад төлбөр, тооцоог шалгаж болно.
38.Монголбанк арилжааны банкны актив, пассивын үндсэн үзүүлэлт болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүд, зохистой хэмжээг тогтоон өгч, биелэлтэд хяналт тавих бөгөөд арилжааны банкны хүсэлтээр түүний үйл ажиллагаанд бүхэлд нь шалгалт хийж болно.
39.Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банкуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.
40.Монголбанк арилжааны банкны заавал байх нөөцийн доод хэмжэг арилжааны нийт банкинд адил хувь хэмжээгээр тогтооно.
Арилжааны банкны заавал байх нөөц нь кассад байгаа бэлэн мөнгө, Монголбанк, арилжааны бусад банкин дахь түүний харилцах дансны үлдэгдэл мөнгөний хэлбэрээр байна.
41.Арилжааны банк Монголбанкнаас шаардсан мэдээ, материалыг зохих журмын дагуу хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
42.Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан арилжааны банкны шийдвэр Банкны хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэртэй харшилж байвал Монголбанк түүнийг хүчингүй болгох эрхтэй.
43.Арилжааны банкны төлбөрийн чадвар муудаж дампуурч болзошгүй болсон тохиолдолд Монголбанк харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өөрийн бүрэн эрхт төлөөлөгчийг 6 сар хүртэл хугацаагаар томилон ажиллуулж болно.
44.Бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацаанд зөвхөн түүний зөвшөөрөлтэй гаргасан арилжааны банкны шийдвэр хүчин төгөлдөрт тооцогдоно.
45.Бүрэн эрхт төлөөлөгч ажиллах хугацаанд арилжааны банкыг хэвийн үйл ажиллагаанд оруулах нь татан буулгахаас илүү хохиролтой нь тогтоогдвол Монголбанк уг банкыг төлбөрийн чадваргүй болсонд тооцох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
-------оОо-------