- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ШҮҮГЧИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦЛИЙН НЭМЭГДЭЛ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ
Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолын 1-р хавсралт
ШҮҮГЧИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦЛИЙН НЭМЭГДЭЛ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ
ШҮҮГЧИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦЛИЙН НЭМЭГДЭЛ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ
1.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 6 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын шүүхийн шүүгчид шүүн таслах ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Шүүн таслах ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл нь шүүгчээс шүүх эрх мэдлийг хараат бусаар, гагцхүү Үндсэн хууль, түүндю нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдан хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэсний нь төлөө төрөөс олгож байгаа урамшуулал, шүүгчийн хараат бус байдлын баталгааны нэг мөн.
3.Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг тухайн шүүгчийг авч байгаа албан тушаалын үндсэн цалингийн 15 хувиар бодож сар бүр олгоно.
4.Шүүн таслах ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийг орлон ажиллаж байгаа туслах шүүгч болон өндөр насны тэтгэвэрт байгаа шүүгчид шүүгчийн албан тушаалд ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.
5.Энэ журмаар тогтоосон нэмэгдлийг 1996 оны 1дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоно.
Текст томруулах
A
A
A