A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолын 2-р хавсралт

ШҮҮГЧИЙН ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг  үндэслэл
1.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 6 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын шүүхийн шүүгчдэд төрийн  алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журм ыг м өрдөнө.
2.Шүүгчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь шүүгчийг хараат бус байдлыг хангах баталгааны нэг мөн.
 
Хоёр. Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ, түүнийг олгох
3.Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн шүүгчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
 
Төрийн алба хаасан хугацаа /жилээр/
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ/хувиар/
5-10
5
11-15
10
16-20
15
21-25
20
26 ба түүнээс дээш
25
 
4.Шүүгчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулан тооцно:
1/төрийн албанд ажилласан;
2/өмгөөлөгчөөр ажилласан;
3/төрийн алба хаах болон өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа мэргэжил, м эргэшлээ дээшлүүлэх, дахин  м эаргэших, шинээр мэргэжил эзэмших, дамжаа болон  магистрантур, аспирантур, докторантурт суралцсан;
4/төрийн  алба хаах болон өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон хууль тогтоомжийн дагуу чөлөөтэй байсан;
5/төрийн болон өмгөөлөх байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу чөлөөтэй байсан;
6/төрийн алба хаах болон өмгөөлөгчөөр ажиллах үедээ ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан болон хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгагдсан хүмүүсийн мөрдөгдсөн ба ял эдэлсэн /өршөөл, уучлалаар сулллагдсан хүмүүс үүнд хамаарахгүй/.
5.Төрийн алба хаасан хугацааг шүүхийн тамгын хэлтсээс тодорхойлж, шүүгчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг Улсын Дээд шүүх болон аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийнзахирамжаар тогтоож байна.
6.Төрийн алба хаасан хгацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болно.
7.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийг орлон ажиллаж байгаа туслах шүүгч болон өндөр насны тэтгэвэрт байгаа шүүгчид олгоно.
8.Энэ журмаар тогтоосон нэмэгдлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоно.