- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧӨӨС ХУВЬЧИЛЖ ҮЛ БОЛОХ ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨМЧӨӨС ХУВЬЧИЛЖ ҮЛ БОЛОХ ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
ТӨРИЙН ӨМЧӨӨС ХУВЬЧИЛЖ ҮЛ БОЛОХ ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Нэг.Төрийн байгууллага
1.Төрийн байгууллагуудын үл хөдлөх эд хөрөнгө;
2.Цэргийн болон тусгай зориулалттай барилга байгууламж, инженерийн төхөөрөмж, байлдааны зэвсэг техник, тоног төхөөрөмж;
З.Батлан хамгаалах салбарын цэргийн анги;
4.Монгол Улс дахь гадаад улсын дипломат байгууллагуудын болон олон улсын байгууллагын ажилтнуудын ажиллаж, амьдарч байгаа байр, сууц;
5.Гадаад улс дахь Монгол Улсын төрийн байгууллагуудын байр, сууц.
Хоёр.Дэд бүтцийн салбар
1.Цахилгааны үндсэн сүлжээнд хамрагдах цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламж;
З.Улсын геодези зураг зүйн газрын Аэрогеодезийн үйлдвэр, зураг зүйн үйлдвэр, Геодези зураг зүйн нэгдсэн сан;
5.Нислэгийн хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах барилга байгууламж, тоног төхөөрөмж, онгоц хөөрөх зурвас, нийтийн хэрэгцээний аэродром;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/
6.Нийтийн хэрэгцээний авто зам, гүүр;
8.Улсын болон анхдагч эталон;
10.Сансрын холбооны газрын станц;
11.Олон улсын АТС.
Гурав.Хүнс, хөдөө аж ахуйн салбар
1.Улсын аюулгүйн нөөц;
2.Төрийн өмчийн мэдэлд байгаа үржлийн цөм сүргийн мал;
З.Малын удмын сангийн үндэсний төв;
4.Мал эмнэлгийн био бэлдмэлийг үйлдвэрлэх, хэрэглэхэд хяналт тавих улсын нэгдсэн лаборатори;
5.Улсын геологийн фонд;
6.Геологийн төв лаборатори;
7.Геологийн судалгааны товчоо;
8.Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори;
9.Аймгийн мал эмнэлэг, үржлийн алба;
10.Биокомбинат.
Дөрөв.Байгаль орчны салбар
1.Ус, цаг уурын хүрээлэн;
2.Цаг уурын мэдээлэл, тооцооллын төв, ус, цаг уурын мэдээллийн улсын фонд;
З.Багаж, хэмжил зүйн товчоо;
4.Байгаль орчны шинжилгээний төв лаборатори;
5.Аймаг, хотын ус, цаг уур, орчны шинжилгээний төв;
6.Нислэгийн цаг уурын төв;
7.Ус, цаг уур орчны шинжилгээний улсын сүлжээнд ордог өртөө, харуул, лаборатори;
8.Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа;
9.Ойн хайгуул, төслийн төв.
Тав.Соёл, боловсролын салбар
1.Шинжлэх ухааны суурь судалгааны хүрээлэн;
2.Түүх, соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламж;
З.Баримтат киноны сан;
4.Монгол Улсын их сургууль
5.Шинжлэх ухаан, технологийн их сургууль
6.Анагаах ухааны их сургууль
7.Улсын багшийн их сургууль
8.Соёл, урлагийн их сургууль
9.Хөдөө аж ахуйн их сургууль
10.Сонгодог урлагийн академик театр
11.Үндэсний жүжгийн академик театр
12.Улсын ардын дуу бүжгийн чуулга
13.Хүүхэлдэйн театр
14.Улсын төв номын сан
15.Соёлын өвийн төв
16.Үндэсний түүхийн музей
17.Байгалийн түүхийн музей
18.Дүрслэх урлагийн музей
19.Богд хааны ордон музей
20.Чойжин ламын сүм музей
21.Хөгжим бүжгийн коллеж
22.Сүм хийдийн төрийн өмчийн барилга байгууламж
23.Цагдаагийн академи
24.Батлан хамгаалахын их сургууль
25.Хилийн цэргийн дээд сургууль
26.Тагнуулын дээд сургууль. /4-26 дахь заалтыг УИХ-ын 2002 оны 55 дугаар тогтоолоор нэмсэн/
Зургаа.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар
1.Халдвартын клиникийн эмнэлэг;
2.Сүрьеэгийн клиникийн эмнэлэг;
З.Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв;
4. Халдварт өвчин судлалын төв, сръеэгийн үндэсний төв.
/УИХ-ын 2001 оны 11 дүгээр тогтоолоор 4-9 дүгээр хэсгийг хүчингүй болсонд тооцож, шинээр нэмэлт оруулсан/
Долоо.Төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хэсэг
6."Эрдэнэт" /УҮГ/
Улаанбаатар төмөр зам ХК /УИХ-ын 2001 оны 11 дүгээр тогтоолоор нэмсэн/
/УИХ-ын 2001 оны 11, 2002 оны 55, 2017 оны 18 дугаар тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A