A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
                                                                                                       /цалин, шимтгэлийн хамт/
1.Монгол Улсын хууль тогтоомжийг 2ООО он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасан хуулиудыг боловсруулж хэлэлцүүлэх арга хэмжээ авах
1998-2000 он
2.Хууль зүйн албаны тогтолцоо бүрдүүлэх
      1998 оны I улирлаас                                                       1З,5 сая төг
      Засгийн газар
З.Эрх зүйн мэдээллийн автоматжуулсан сүлжээ бий болгох хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
1998-1999 он                                                                           2О сая төг
Засгийн газар
4.Хууль тогтоомжийн төсөлд эдийн засаг, эрх зүйн дүн шинжилгээ хийх нэгж байгуулж ажиллуулах
1998 оны I улирлаас                                                               4 сая төг
Улсын Их Хурлын Тамгын газар,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
5.Эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагыг байгуулах, бэхжүүлэх арга хэмжээ авах тухай
                      4О хүн-17,1 сая төг
1998 оны I улирлаас
Засгийн газар
6.Хүний эрхийн үндэсний байгууллагыг байгуулж ажиллуулах
1998 оны П улирлаас                                                            4 хүн 2 сая төгрөг
Засгийн газар
7.Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар бэлтгэж гаргах
1998-1999 оны эхний хагаст                                                 6 сая төгрөг
Ажлын хэсэг
8.Хууль тогтоомжийг орчуулах, хэвлэн нийтлэх, мэдээлэх үүрэг бүхий төв байгуулж ажиллуулах
1998 оны I улирлаас                                                               1О хүн-5 сая төгрөг
Засгийн газар
9.Захиргааны шүүхийн тогтолцоог шинээр бий болгон зохион байгуулах
1998 оны П улирлаас                                                              25О шүүгч-1О7.1 сая төг
Улсын Их Хурал, Улсын дээд шүүх,
Засгийн газар
10.Криминалистикийн лабораторийг шинэчлэн тоноглох, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах арга хэмжээ авах
1998-1999 он                                                                              З.8 сая төг
Засгийн газар
11.Шүүх эмнэлэг, шүүх-сэтгэц гэм судлал, криминалистикийн шинжилгээний байгууллагуудыг бэхжүүлэх арга хэмжээ авах
1998 он
Засгийн газар
12.Хууль зүйн дээд сургуулийг боловсон хүчин, санхүүгийн хувьд бэхжүүлж, цаашид бие даалгах, хууль зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургуулийн материаллаг баазыг өргөжүүлэх арга хэмжээ авах
1998 оноос
Засгийн газар
1З.Хууль зүйн дунд боловсролтой хуульчдын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авах
 
1998 оноос
Засгийн газар
14.Хууль зүйн дунд сургуулийг боловсон хүчнээр хангах, материаллаг баазыг нь бэхжүүлэх арга хэмжээ авах
1998 он                                                                                            21 сая төг
Засгийн газар
15.Хуульчдыг сонгон шалгаруулах тогтолцоог бүрдүүлэх
1998 оноос
Засгийн газар
16.Хуульчдын мэргэжил дээшлүүлэх төв байгуулж, хуульчдын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээ авах
1998 оноос
Засгийн газар
 
--------- о0о ---------
 
 
.