- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2004 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 2001 оны 44 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2004 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2004 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
¹
|
Хуулийн төслийн нэр
|
Хариуцан боловсруулах
байгууллага
|
Хугацаа
|
Тайлбар
|
||
НЭГ. НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
|
||||||
1
|
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
2001
|
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацраг үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах
|
||
2
|
Эх хэлний тухай
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
2001-2002
|
Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэд эх хэлээрээ харилцах, мэдээлэл солилцох, суралцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах болон монгол үндэстний утга зохиолын хэлний нийгмийн үүргийг нэмэгдүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, хэм хэмжээг боловсронгуй болгох харилцааг зохицуулах юм.
|
||
3
|
Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
2001-2002
|
Соёлын зарим дэд салбар, урлагийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн асуудлуудыг тусгах
|
||
4
|
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжиийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
2002
|
Урлагийн зарим нарийн мэргэжлийн хүмүүсийн 60, 55 наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох тодорхой нөхцөл, болзлыг хуульчлан баталгаажуулах
|
||
5
|
Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
2001
|
Түүх, соёлын дурсгалт зүйлээс гадна утга соёлын өв буюу бодит, бодит бус соёлын өвийг хамгаалахтай холбогдсон бүхий л харилцааг зохицуулах
|
||
6
|
Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
2001
|
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол, мэргэжлийн сургуулиудын бүтэц, уялдаа холбоог сайжруулах, боловсролын байгууллагын удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, боловсролын санхүүжилт зэргийг боловсронгуй болгох
|
||
7
|
Эмийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Эрүүл мэндийн яам
|
2001
|
Эмийн нэгдсэн бодлогын хүрээнд эм, тарилгын хангамжийг сайжруулж, чанарын хяналтыг хүчтэй болгох
|
||
8
|
Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны нэгдсэн Конвенцид нэгдэх тухай
|
Эрүүл мэндийн яам
|
2001
|
Мансууруулах бодисын эсрэг, тэр тусмаа мансууруулах үйлчилгээ үзүүлдэг эм, хүний сэтгэцэд нөлөө үзүүлдэг бодисыг хууль бусаар хэрэглэх, ашиглах, худалдан борлуулах зэрэг үйлдлүүдийг хязгаарлах, таслан зогсоох чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагын үүднээс энэхүү Конвенцид нэгдэх
|
||
9
|
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Эрүүл мэндийн яам
|
2001-2004
|
Эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоо бий болгох, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг чанартай, баталгаатай болгох
|
||
10
|
Биеийн тамир, спортын тухай
|
Эрүүл мэндийн яам
|
2001
|
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлогын үндсийг тодорхойлох, биеийн тамир, спортын байгууллагуудын эрх хэмжээ, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг тодорхойлох, биеийн тамир, спорттой холбогдсон нийгмийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг шинэчлэх үндсийг бүрдүүлэх
|
||
11
|
Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Эрүүл мэндийн яам
|
2001
|
Хуулийн нэр томъёонд тайлбар өгөх,
тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодруулах, "Олон улсын тамхины хяналтын ерөнхий Конвенц"-ийн дагуу дэлхий нийтээрээ баримтлах зарим асуудлуудыг нэмж тусгах
|
||
12
|
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Эрүүл мэндийн яам
|
2001
|
Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах
|
||
13
|
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
2001
|
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлох, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах
|
||
14
|
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
2002
|
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын улмаас тахир дутуу болсон иргэдийн тэтгэвэр авч байх хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэл болон тэднийг асрах, сувилах, эмчлэх зардлыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгож байх асуудлыг тусгах
|
||
15
|
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас авах
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
2001
|
Монгол Улсын иргэнийг гадаадад болон гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах
|
||
16
|
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
2002
|
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг боловсронгуй болгох, хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотой шинээр бий болж буй харилцааг хуульчлах
|
||
17
|
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
2001
|
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх
|
||
18
|
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
2002
|
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалын заавал даатгуулах хэлбэрт хамруулах эрх зүйн орчин бүрдүүлэх
|
||
19
|
Техникийн болон мэргэжлийн анхан ба дунд шатны боловсролын тухай
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
2001
|
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэгдсэн болон тухайн жилд 8, 10 дугаар анги төгсөгчид, цэргийн албанаас халагдсан ажил, мэргэжилгүй хүмүүст техникийн болон анхан, дунд шатны боловсрол олгох эрх зүйн үндэс тавигдах орчин бүрдүүлэх
|
||
20
|
Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,
Эрүүл мэндийн яам
|
2002
|
Одоо үйлчилж байгаа хуулиар ахмадуудад хөнгөлөлт үзүүлж байгаа түлээ, нүүрсний болон талбайн хөлсний үнийг биет мөнгөөр нь олгож байхаар өөрчлөх
|
||
21
|
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,
Эрүүл мэндийн яам
|
2001-2002
|
Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн холбогдох заалтууд амьдралд хэрэгжихгүй байгаа учир тахир дутуу иргэдийг ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд шилжүүлэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах асуудлаар зохих өөрчлөлт оруулах
|
||
22
|
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
УИХ-ын гишүүн Н.Болормаа |
2002
|
Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс хүүхэд, гэр бүлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүтэц, тогтолцоог шинэчлэх зорилгоор хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах
|
||
23
|
Нийгмийн салбарт хувьчлал явуулах тухай
|
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол |
2001-2002
|
Нийгмийн салбарын үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, төсөв, санхүүгийн талаар төрийн ачааллыг багасгах, салбарын онцлогыг тусгасан өмч хувьчлалын эрх зүйн орчин бүрдүүлэх
|
||
ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
|
||||||
1
|
Иргэний хууль
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2001
|
Дэлхийн нийтийн эдийн засаг, эрх зүйн харилцааны түгээмэл тогтлыг өөрийн орны хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн загварчлан хуульчлах, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах, өмчийн бүх төрөл, хэлбэрийг чөлөөтэй, тэгш хөгжүүлэх эрх зүйн механизмыг нарийвчлан тодорхойлох, гэрээний харилцаанд гэрээний эрх чөлөөний зарчим, төрийн зохицуулалтыг илүү оновчтой болгох
|
||
2
|
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын сангийн тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2003
|
Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын сангууд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэднийг эрсдэлд орохоос сэргийлэх, бий болоод байгаа хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
|
||
3
|
Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2001
|
Гадаадын зээл, тусламжийг үр дүнтэй ашиглах, захиран зарцуулах механизмыг бүрдүүлэх, гадаадын зээл, тусламжийн талаархи төрийн байгууллагуудын эрх хэмжээг тодорхой болгох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
|
||
4
|
Зээлийн болон бусад өрийг барагдуулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам |
2001
|
Зээлийн өр төлбөрийг барагдуулах, банкны өр барагдуулах албаны үйл ажиллагааг зохицуулах
|
||
5
|
Санхүүгийн хяналт шалгалтын тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2001
|
Санхүүгийн улсын хяналт шалгалтыг явуулах чиглэл, зарчим, журам болон уг хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоог хуульчлан баталгаажуулах
|
||
6
|
Санхүүгийн түрээсийн тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2002
|
Санхүүгийн түрээс, түүнийг эрхлэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, зөвшөөрөл, өөрийн хөрөнгө, түүнд тавигдах шаардлага, түрээсийн гэрээ, гэрээний талуудын эрх, үүргийг зохицуулах
|
||
7
|
Үнэт цаасны тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2002
|
Үнэт цаас гаргах, арилжих талаархи маргаан, түүнийг шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тодорхой болгох, үнэт цаасны нэр төрлийг нэмэгдүүлэх, Үнэт цаасны хороо болон Хөрөнгийн биржийн харъяаллыг оновчтой болгох, үнэт цаасны холбогдолтой дотоод мэдээллийн ангилалыг тогтоох, хөрөнгийн зах зээлийн харилцааг боловсронгуй болгох
|
||
8
|
Үнэлгээний тухай
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2002
|
Үнэлгээний эрх зүйн зохицуулалтыг бий болгох, үнэлгээг нэг мөр, үндэслэл бүхий тогтоодог байх нөхцөлийг бүрдүүлэх, үнэлгээний байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах
|
||
9
|
Арбитрын тухай
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2001
|
Арбитрын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэлхийн нийтийн жишиг хандлагын дагуу арбитрыг төлөвшүүлэх, хөгжүүлэх.
|
||
10
|
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2001
|
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хүнд суртал, авилгалыг багасгах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, эрх зүйн зохицуулалтыг нь боловсронгуй болгох
|
||
11
|
Зар сурталчилгааны тухай
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2002
|
Шинээр үүсэн хөгжиж байгаа реклам, зар сурталчилгааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ажилд эрх зүйн зохицуулалтаар дамжуулан нөлөөлөх, зар сурталчилгаа хийж байгаа этгээдийн үйл ажиллагааг зохицуулах
|
||
12
|
Төсвийн тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2002
|
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуультай уялдуулах
|
||
13
|
Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам,
Үйлдвэр, худалдааны яам
|
2001-2004
|
Татварын ачааллыг бууруулах татварын тогтолцоог төгөлдөржүүлэн, татвар ногдуулалт, хураалт, түүнд тавих хяналт шалгалт, татвар төлөгчийн бүртгэлийн асуудлыг нарийвчлан тусгах
|
||
14
|
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2001-2004
|
Өмч хувьчлал, төрийн өмчийн байрын түрээсийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, төрийн өмчийн хорооны удирдлага, үйл ажиллагааны талаар тусгах
|
||
15
|
Мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2001
|
Банкны зээл олгохтой холбогдсон зүйл заалтуудыг шинэчлэх, банк болон банкны эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгах
|
||
16
|
Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2001
|
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон зүйл, заалтуудыг тодорхой болгох, мэргэшсэн нягтлан бодогч нарын үйл ажиллагааг нарийвчлан зааж өгөх, тэдгээрийн хариуцлагын асуудлыг тодорхой болгох, дотоод аудитын асуудлыг шинээр тусгах
|
||
17
|
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Үйлдвэр, худалдааны яам
|
2003
|
Хэмжлийн нэгжийн эталоныг бий болгож, хэмжилзүйн үзүүлэлт, нарийвчлалыг шаардлагын түвшинд хадгалахад төрийн хүлээх үүргийг тодотгох, хэмжилзүйн шалгалт,тохируулга, баталгаажуулалтын алба, лабораторийг итгэмжлэх, хэмжилзүйн төрийн хяналт, шалгалтын хамрах хүрээг өөрчлөх, хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх
|
||
18
|
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Үйлдвэр, худалдааны яам
|
2001
|
Стандартчилал, чанарын баталгаа-жуулалт, итгэмжлэлийн тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх замаар үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, чанар, аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг боловсронгуй болгох
|
||
19
|
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2002
|
Төсвийн нягтлан бодох бүртгэлийн систем, нягтлан бодогчдын үйл ажиллагаатай холбогдсон зүйл, заалт нэмэх, нягтлан бодогчдын хариуцлагын асуудлыг тодорхой тусгах, бусад хуультай нийцүүлэх
|
||
20
|
Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2002
|
Өнөөгийн нөхцөлд нийцүүлэн харилцаа, холбооны салбарын удирдлага, зохион байгуулалт, хувьчлал, либеральчлалын асуудлыг шинэчлэн тусгах, харилцаа, холбооны Зохицуулах зөвлөлийг орон тооны байгууллага болгох
|
||
21
|
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Санхүү, эдийн засгийн яам,
Байгаль орчны яам,
Үйлдвэр, худалдааны яам,
Дэд бүтцийн яам
|
2001
|
Лиценз, лицензийн төлбөрийн асуудлыг зохицуулах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, ашигт малтмал хайх, олборлох, лиценз олгох ажлыг байгаль хамгаалах, газар олголт, эзэмшлийн асуудалтай уялдуулах механизм тогтоох, ердийн ашигт малтмал ашиглах үеийн лицензийн төлбөр, талбайн хэмжээг багасгах, лиценз олгох, шилжүүлэх, цуцлахад тавих хяналтын механизмыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологийн судалгаанд олгогдох талбайн зөвшөөрлийг олгох, цуцлах тухай заалтыг тодруулах, геологи, уул уурхайн хөгжлийн агентлагийн бүтэц, эрх үүргийн талаархи заалтуудад өөрчлөлт оруулах, ашигт малтмалын нөөцийг баталгаажуулах, хөдөлгөөнийх нь бүртгэл тооцоог хөтлөх тухай хайгуулын лиценз эзэмшигчдтэй хийх "тогтвортой байдлын гэрээ"-ний нөхцөлийг тусгах, гар аргаар ашигт малтмал олборлохыг зөвшөөрөх
|
||
22
|
Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
2001
|
Хадгаламж, зээл, даатгалын болон мал эмнэлэгийн хоршооны талаар нэмэлт, өөрчлөлт оруулах
|
||
23
|
Аялал, жуулчлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Дэд бүтцийн яам
|
2001
|
Аялал жуулчлалын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхтэй холбоотой болзол, шаардлагыг тодорхой болгох, түүний үйл ажиллагааг мэргэжил, туршлагатай боловсон хүчнээр дагнан эрхлүүлэх, зочид буудал, жуулчны баазуудын хангах үзүүлэлтүүдийг тогтоох
|
||
24
|
Лизингийн тухай
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2002
|
Уул, уурхай, ХАА-н салбарт лизингийн хэлбэрээр техникийн шинэчлэл хийх, үйлдвэр худалдаанд шинэ техник, технологи нэвтрүүлэхэд санхүү зээлийн аятай нөхцөл бүрдүүлэх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалтыг дээшлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх
|
||
25
|
Экспортыг дэмжих тухай
|
Үйлдвэр худалдааны яам
|
2001 оны IV улирал
|
Экспортыг дэмжих үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх үүргийн тогтолцоо болон экспортыг төрөөс дэмжих хэлбэр, зарчмуудын эрх зүйн зохицуулалт бий болгох
|
||
26
|
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Үйлдвэр, худалдааны яам
|
2001 оны 6 дугаар сар
|
Гадаадын хөрөнгө оруулалтыг тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, экспортын үйлдвэрлэлд түлхүү чиглүүлэх, татварын хэт хавтгайрсан чөлөөлөлтийг багасгах, гадаадын хөрөнгө оруулалтыг чанаржуулах, их хэмжээний хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх хөнгөлөлт, урамшууллын тогтвортой байдлыг хангах
|
||
27
|
Банк бус санхүүгийн байгууллагын тухай
|
УИХ-ын гишүүн Н.Гэрэлсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Б.Шаравсамбуу, Н. Энхболд
|
2001
|
Хуулийн этгээд буюу иргэдээс санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад ажил, үйлчилгээ эрхлэх эрхтэй Банк бус санхүүгийн байгууллага байгуулж болох эрх зүйн үндсийг бий болгох
|
||
28
|
Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Дэд бүтцийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2002
|
Автотээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үйл ажиллагаа болон автотээврийн үйлчилгээ, ашиглалтад төрөөс тавих хяналт шалгалттай холбогдсон асуудлаар зохих өөрчлөлт оруулах
|
||
ГУРАВ. БҮС НУТАГ, ХӨДӨӨГИЙН БОДЛОГО:
|
||||||
1
|
Бүс нутгийн хөгжлийн тухай | Санхүү, эдийн засгийн яам |
2001
|
Бүс нутаг, эдийн засгийн бүсчлэлийн талаархи нэр томъёог олон нийтэд ойлгомжтой, зохистой, цэгцтэй ойлголт болгон жигдлэх, аймаг, хот тосгод хоорондын, салбар хоорондын шинжтэй эдийн засаг, нийгмийн иж бүрэн харилцааны эрх зүйн зохицуулалтын зарчмыг тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны удирдлага хийгээд бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны зохион байгуулалт, түүний эрх зүйн ойлголтын харьцаа хамаарлыг зөв тогтоох
|
||
2
|
Эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай | Санхүү, эдийн засгийн яам |
2001
|
Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан харьцангуй бие даасан байдлаар энэхүү бүсийг төлөвшүүлэх, бүсийн засаг захиргааны байгууллагын эрх зүйн байдал, тэнд дагаж мөрдөх хууль тогтоомжийн үндсийг бүрдүүлэх
|
||
3
|
Малын даатгалын тухай | Санхүү, эдийн засгийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2001
|
Малчид малаа даатгуулснаар аливаа эрсдэлээс мал сүргээ хамгаалах, ган, зуд, байгалийн бусад гамшиг тохиолдох, өвчин эмгэг гарах үед хохирол багатай давах нөхцөлийг бүрдүүлэх, даатгалын хураамжийг мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр орлуулах, даатгалын хураамж, нөхөн олговрын хувь, хэмжээг бүс нутгийн онцлог, мал, амьтны төрлийн бүтэц зэрэг хүчин зүйлээс хамааруулан ялгавартай тогтоох
|
||
4
|
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай,
Мал, амьтныг хамгаалах тухай,
Мал, амьтны өвчинтэй тэмцэх тухай
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2001-2004
|
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад төрийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, малчдын үүрэг хариуцлагыг тодорхой заах, энэ чиглэлээр Засгийн газраас хариуцан санхүүжүүлэх арга хэмжээг тоймтой болгож, олон улсын жишигт нийцсэн зайлшгүй шаардлагатай цөөхөн арга хэмжээг хуульчлан санхүүжүүлэх, малчид өмчлөх эрхээ эдлэхийн зэрэгцээ өмчөө хамгаалах хариуцлага хүлээх ёстой гэсэн бодлого баримтлах, мал, амьтны өвчний хорио цээр, мэдээлэлтэй холбогдох харилцааг тусгах, мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээл, тээвэрлэлтэд хэрхэн хяналт тавих, түүнийг эзэмшигч , өмчлөгч иргэн, хуулийн этгээдээс мал, амьтантай зүй бусаар харьцсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулах, Засгийн газрын бүртгэлтэй, заавал мэдээлэх өвчний жагсаалт, олон улсын "А" жагсаалтын болон нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулдаг халдварт өвчин гарсан үед хэрхэн оношлох, мэдээлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа, энэ талаархи иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлох
|
||
5
|
Малчин өрхийн болон фермерийн аж ахуйн эрх зүйн байдлын тухай | Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2001-2004
|
Монгол орны нөхцөлд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, малчид, мал аж ахуй, газар тариалангийн фермерийн аж ахуйн эрх зүйн байдлыг энэ хуулиар тодорхойлж, үйл ажиллагааных нь эрх зүйн орчныг бүрдүүлэх
|
||
6
|
Үрийн тариаланг даатгах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2001-2002
|
Үрийн тариалангийн даатгалын нөхөн олговрын хэмжээ нь үрийн тариалангийн даатгалын үнэлгээний 80.0 хувьтай тэнцүү байхаар хатуу заасныг өөрчлөх, хуульд заасан эрсдэл тухайн даатгалын компанид даатгагдсан нийт талбайн 70-аас дээш хувьд тохиолдсоны улмаас даатгагч нь нөхөн олговрыг бүрэн нөхөн төлж чадахгүй болсон нь тогтоогдсон нөхцөлд нөхөн олговрын зөрүүг Засгийн газар хариуцахаар заасныг зах зээлийн зарчимд нийцүүлэх
|
||
7
|
Газар тариалангийн тухай | Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2002
|
Тариалангийн газрын эзэмшил, ашиглал, тариалангийн талбайн бүртгэл, мониторингийг зохион байгуулах, газар тариалан эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар иргэд, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулах
|
||
8
|
Ургамал хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2001-2002
|
Хуулийн зарим зүйл, заалт Захиргааны хариуцлагын тухай болон Төрийн хяналт шалгалтын тухай хуультай зөрчилдөж байгааг өөрчлөх
|
||
9
|
Амьтан, ургамал, амьтан ургамлын гаралтай зүйлсийг улсын хилээр оруулах, гаргах хорио цээрийн хяналтын тухай | Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2002
|
Ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтад зэргийг өөрийн оронд нэвтэрч хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, экспортлогч орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтад байдаг баталгаатай үйлдвэр, аж ахуйн нэгжээс түүхий эд бүтээгдэхүүн импортлодог болгох
|
||
10
|
Улсын нөөцийн тухай | Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2001-2002
|
Улсын нөөц бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулах, улсын нөөцийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх
|
||
11
|
Эрчим хүчний тухай | Дэд бүтцийн яам |
2001
|
Эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах
|
||
12
|
Монгол орны газар орны нэрийн тухай | Дэд бүтцийн яам |
2002
|
Газар усны нэрийг бүх төрлийн албан ёсны баримт бичиг, газрын зураг, түүх, ном зохиолд үнэн зөв хэрэглүүлэх, дотоодод хэрэглэгдэх албан ёсны альфавит бичиг болон НҮБ-ын албан ёсны хэлүүдээр нэгдмэл стандартын дагуу галиглах, эдгээр асуудлыг зохион байгуулах
|
||
13
|
Усны хангамж, цэвэрлэх байгууламжийн тухай | Дэд бүтцийн яам |
2001-2002
|
Хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг багасгах үүднээс усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулах, ажил, үйлчилгээний төлбөр тооцоог үйлчилгээний чанар, түвшинтэй холбож бодитой хэрэглэсэн хэмжээгээр хийх тогтолцоог бий болгох
|
||
14
|
Шуудан холбооны тухай | Дэд бүтцийн яам |
2001-2002
|
Харилцаа холбооны бие даасан салбарын нэг болох шуудан холбооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
|
||
15
|
Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Дэд бүтцийн яам |
2001
|
Замын сантай холбоотой зарим нэмэлт, өөрчлөлт оруулах
|
||
16
|
Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Дэд бүтцийн яам |
2001-2002
|
Сууц өмчлөгчдийн холбоо, конторын зохицуулалтыг өөрчлөх
|
||
17
|
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Дэд бүтцийн яам |
2001-2002
|
Иргэний нисэхийн багц дүрэмтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах
|
||
ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
|
||||||
1
|
Хаягдал усанд төлбөр ногдуулах тухай | Байгаль орчны яам |
2001-2002
|
Хаягдал усанд төлбөр ногдуулахтай холбоотой үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох, хаягдал усанд төлбөр ногдуулснаар түүнийг цэвэршүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үсвэрийг бий болгох
|
||
2
|
Агаар бохирдуулсны төлбөрийн тухай | Байгаль орчны яам |
2001-2002
|
Агаар бохирдуулсны төлбөр төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах
|
||
3
|
Газрын тухай | Байгаль орчны яам |
2001
|
Газар олголт, эзэмшилтийг журамлах, газрын ашиглалтыг сайжруулах, менежментийг оновчтой болгох
|
||
4
|
Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Байгаль орчны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2001-2002
|
Газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах
|
||
5
|
Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Байгаль орчны яам |
2001
|
Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, засч тохижуулахад тавих хяналтыг чангатгах
|
||
6
|
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Байгаль орчны яам |
2001-2002
|
Байгаль орчны төв, орон нутгийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, тогтолцоог оновчтой болгох
|
||
7
|
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Байгаль орчны яам |
2001-2004
|
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэмийг боловсронгуй болгох, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, судалгаа шинжилгээ явуулах, байгалийн нөөц болон дурсгалт газрын хамгаалалтыг сайжруулах
|
||
8
|
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Байгаль орчны яам |
2002
|
Орчны бүсийн сан бүрдүүлэх, орчны бүсийн статусын талаар тодруулах
|
||
9
|
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Байгаль орчны яам Хүнс, хөдөө аж ахуйн яам |
2001
|
Усны барилга байгууламж, ашиглалтын талаар заалт нэмэх, худаг, уст цэгийн өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбогдох харилцааг хуульчлах
|
||
10
|
Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Байгаль орчны яам |
2002
|
Төлбөрийн дээд, доод хязгаарыг зах зээлийн нөхцөлд зохицуулан шинэчлэх
|
||
11
|
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Байгаль орчны яам |
2001
|
Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх ажлыг чанаржуулах, энэ ажилд оролцох субьектуудын харилцан уялдааг боловсронгуй болгох, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, хуулийн биелэлтэд тавих хяналтын механизмыг сайжруулах
|
||
ТАВ. БАТЛАН ХАМГААЛАХ, ГАДААД БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
|
||||||
1
|
Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Батлан хамгаалах яам |
2001
|
Батлан хамгаалах бодлогод өөрчлөлт орсонтой холбогдуулан Батлан хамгаалахын сайд энгийн хүн байх, Батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын хүлээх чиг үүргийг хуульчлан тогтоох
|
||
2
|
Иргэний хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Батлан хамгаалах яам |
2002
|
Иргэний хамгаалалтын тогтолцоо, зарим албан тушаалтны чиг үүргийг тодотгох
|
||
3
|
Зэвсэгт хүчний тухай | Батлан хамгаалах яам |
2001
|
Зэвсэгт хүчний үүрэг, түүний удирдлагын тогтолцоо, захиргааны болон удирдлагын зааг ялгаа, эрх хэмжээ, бэлэн байдлын шаардлага зэрэг багц асуудлыг хуулиар зохицуулах
|
||
4
|
Дайны байдлын үед санхүүгийн нөөц дайчлах тухай | Батлан хамгаалах яам |
2002
|
Улс орны нийгэм, эдийн засгийн шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангах үйл ажиллагааг эрх зүйн хувьд зохицуулах
|
||
5
|
Дайны байдлын үед хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэх тухай | Батлан хамгаалах яам |
2002
|
Улс орны нийгэм, эдийн засгийн шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангах үүднээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах
|
||
6
|
Улсын дайчилгааны нөөцийн тухай | Батлан хамгаалах яам |
2001
|
Дайны байдалд шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангах үүднээс улсын дайчилгааны нөөцтэй холбогдсон асуудлыг зохицуулах
|
||
7
|
Цэргийн албан хаагчид гадаад орон болон олон улсын байгууллагад үүрэг гүйцэтгэх тухай | Батлан хамгаалах яам |
2001
|
Зэвсэгт хүчний чиг үүрэгт НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд гадаад оронд байлдааны зэвсэг, техниктэйгээ явж үүрэг гүйцэтгэхээр өөрчлөлт орсонтой холбогдуулан бусад орны жишгээр өөрийн хуулиар зохицуулах
|
||
8
|
Зэвсэгт хүчинд ажиллаж буй энгийн хүмүүсийн эрх зүйн байдлын тухай | Батлан хамгаалах яам |
2003
|
Зэвсэгт хүчинд ажиллаж буй энгийн хүмүүс нь цэргийн нууцтай харьцдаг, цэргийн анги байгууллагын үйл ажиллагааны онцлог, дүрэм, журамд захирагдан эрх нь тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг учраас тэдний эрх зүйн байдлыг хуулиар зохицуулах
|
||
9
|
Цэргийн албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай | Батлан хамгаалах яам |
2001
|
Зах зээлийн харилцааны үед урьд мөрдөж байсан хууль тогтоомжийн актууд зохицохоо больсон, цэргийн өмч, эд хөрөнгө үрэгдэх явдал гарсаар байгаатай холбогдуулан энэ харилцааг хуулиар зохицуулах
|
||
10
|
Агаарын орон зайн тухай | Батлан хамгаалах яам |
2002
|
Улсын агаарын хилийн хамгаалалт, агаарын орон зайд хяналт тавих, үүнтэй холбогдон үүсэх бүхий л харилцааг зохицуулах
|
||
11
|
Улсын байнгын онцгой комиссын тухай | Батлан хамгаалах яам |
2001
|
Улсын байнгын онцгой комиссын эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчмыг хуульчлан тодорхойлох
|
||
12
|
Аврагчийн эрх зүйн байдлын тухай | Батлан хамгаалах яам |
2001-2002
|
Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын үед хүний амь, эд хөрөнгийг авран хамгаалах онцгой хүнд, эрсдэл ихтэй үүрэг гүйцэтгэдэг аврагчдын нийгмийн баталгааг хангах харилцааг зохицуулах
|
||
13
|
Монгол Улсын олон улсын гэрээг бүртгэх, паспортжуулах тухай | Гадаад хэргийн яам |
2002
|
Монгол Улсын олон улсын гэрээг бүртгэх, түүнийг паспортжуулахтай холбогдсон харилцааг зохицуулах
|
||
14
|
Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай | УИХ-ын гишүүн Д.Базарсад, П.Жасрай, С.Оюун |
2001
|
Хууль бусаар гүйцэтгэх ажил явуулахыг хориглох
|
||
15
|
Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай | УИХ-ын гишүүн С.Базарсад, Х.Жекей, Ц.Шаравдорж |
2001
|
Хууль бусаар гүйцэтгэх ажил явуулахыг хориглох, хилийн цэргийг тагнуултай болгох
|
||
16
|
Батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай | УИХ-ын гишүүн С.Базарсад, Х.Жекей, Ц.Шаравдорж |
2001
|
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар хилийн цэргийн бие даасан тогтолцоог бий болгох
|
||
ЗУРГАА. ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛЫГ АРИЛГАХ, ДЭГ ЖУРМЫГ БЭХЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
|
||||||
1
|
Эрүүгийн хууль | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Үндсэн хуульд нийцүүлэн эрүүгийн эрх зүйн бодлогыг үндсээр нь шинэчлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эрх зүйн шийдэлд хүрэх, ялын бодлогын гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шинэчлэх, тодорхойлох
|
||
2
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлзэх зарчмыг хэрэгжүүлэх, үүнтэй нийцүүлэн иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанаас прокурорын ажиллагааг хасах, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох оролцогч этгээд тэгш эрхийн зарчмыг алдагдуулдаг байсныг хязгаарлах зэрэг зарчмын зарим өөрчлөлт оруулах
|
||
3
|
Эрүүгийн байцаан шийтгэх хууль | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, хууль хамгаалах байгууллагуудын чиг үүрэг, зохион байгуулалтад зарчмын өөрчлөлт оруулах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлтүүдтэй уялдуулан боловсронгуй болгох
|
||
4
|
Шүүхийн тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, шүүгчдийн хараат бус байх баталгаа зэргийг бүхэлд нь хамруулан хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх
|
||
5
|
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Иргэн, хуулийн этгээдийг захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус актаас хамгаалах, тэдний гаргасан гомдлын дагуу захиргааны актыг үзэж шийдвэрлэх механизмыг бий болгох, шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан явуулж болно гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх
|
||
6
|
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, шийдвэр гүйцэтгэлийн биелэлтийг дээшлүүлэх, шийдвэр гүйцэтгэгчээр чадварлаг хуульчид ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын өөрийн санхүүжүүлэх үндсийг тавих
|
||
7
|
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам |
2002
|
Төр, сүм хийдийн хоорондын харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, хүн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэх эрх зүйн баталгааг Үндсэн хуульд нийцүүлэн төгөлдөржүүлэх, хуулийг хэрэгжүүлэх субъектүүдийн үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, шашны байгууллагын өмчийн өмчлөгчийн эрхийг хамгаалах, хуульд музей болон бусад түүх соёлын дурсгалууд хадгалагдаж буй байгууллагуудаас соёлын дурсгалт зүйлүүдийг нь сүм хийдүүдэд шууд хэрэглүүлж болохоор заалт байдгаас шинээр байгуулагдсан уламжлалт шашны сүм хийдүүд нь уг дурсгалуудыг ямар ангилалтайг нь үл харгалзан ашиглах, эзэмшихээр санал тавьж, үүнтэй холбоотой зарим зөрчил гарч байгааг арилгах
|
||
8
|
Галт зэвсгийн тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагаас бусад байгууллага, иргэн галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах.
|
||
9
|
Торгуулийн тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Захиргааны хариуцлага ногдуулахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох
|
||
10
|
Хувийн хамгаалалтын тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуулын болон гэрээт харуул хамгаалалттай холбогдсон харилцаанаас бусад хувийн хамгаалалттай холбогдсон харилцааг зохицуулах
|
||
11
|
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2002
|
Бүх шатны зохицуулах зөвлөлийн эрх хэмжээг өргөтгөх, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын үүргийг тодруулах
|
||
12
|
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Архидан согтуурахтэй тэмцэх сан байгуулах
|
||
13
|
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Ерөнхийлөгчийн Тамгын газар |
2001
|
Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хуулиар тогтоосон хугацаанд Улсын Их Хурал хэлэлцэхгүй бол Цэц өөрөө уг асуудлыг дахин хэлэлцэн шийдвэрлэж байх
|
||
14
|
Авилгалын эсрэг хууль | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Нийгмийн гаж буруу үзэгдэл болох авилгалтай тэмцэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, олон нийтийн авилгалын эсрэг тэмцэх үзэл санааг дэмжих, төрийн байгууллагуудын эрх хэмжээг тодорхойлох
|
||
15
|
Яамны эрх зүйн байдлын тухай |
Хууль зүй, дотоод хэргийн яам
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
2001
|
Монгол Улсын төрийн тогтолцоонд яамдын эзлэх байр суурь, тэдний бүтэц, чиг үүргийг тодорхой болгох ба сайдад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх мэргэжлийн, цомхон, чадварлаг аппарат бий болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх
|
||
16
|
Агентлагийн эрх зүйн байдлын тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
2001
|
Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, тэдгээр нь зорилгоо мэргэжлийн өндөр ур чадвартайгаар хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, агентлагийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах, тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх
|
||
17
|
Олон нийтийн радио, телевизийн тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Монгол Улсад үндэсний хэмжээнд нэвтрүүлэг явуулдаг бие даасан, хараат бус олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, түүний удирдах болон өдөр тутмын үйл ажиллагааг нь зохицуулах, гүйцэтгэх байгууллагын зохион байгуулалт, эрх хэмжээ, санхүүжилт, өмч хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулах
|
||
18
|
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны зарчим, эрх хэмжээ, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулах
|
||
19
|
Үндэсний аюулгүй байдлын тухай |
Ерөнхийлөгчийн Тамгын газар,
Батлан хамгаалах яам
|
2002
|
Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох
|
||
20
|
Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасныг үндэслэн зарим шаардлагатай өөрчлөлт оруулах
|
||
21
|
Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам Улсын Ерөнхий прокурорын газар |
2001
|
Прокурорын байгууллагын албан хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,
хүний эрх , эрх чөлөөг хязгаарласан үйл ажиллагаа явуулахад чиглэсэн заавар, журам тогтоохдоо Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөж байх, прокурор төрийн албанд анх орохдоо тангараг өргөж байх, прокурорын байгууллага гэмт хэргийн болон эрүүгийн ял шийтгүүлэгчдийн тоо бүртгэлийг хөтөлж байх
|
||
22
|
Өмгөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам Монголын өмгөөлөгчдийн холбоо |
2001
|
Өмгөөлөгчдийн хариуцлагын даатгалын санд өмгөөллийн байгууллагын гишүүний татварын 20 хувийг төвлөрүүлж байх, төлбөрийн чадваргүй иргэдийн өмгөөллийн зардлыг зохицуулах, өмгөөллийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг тодорхой болгох
|
||
23
|
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Нотариатын байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг тодорхой болгох, нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлэх, нотариатчийн сонгон шалгаруулалт явуулах мэргэжлийн орон тооны бус комиссыг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байхаар зохион байгуулах
|
||
24
|
Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Цагдаагийн байгууллагын бүтэц, тогтолцоог шинэчлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагыг өөрчлөн зохион байгуулах
|
||
25
|
Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Төрөөс хилийн талаар баримтлах бодлогод хууль тогтоомжийг нийцүүлэх, хилчдийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх,
хилийн зурвасын хэмжээг өргөтгөх
|
||
26
|
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний чанар, шуурхай байдлыг хангах, шинээр бий болсон харилцааг зохицуулах
|
||
27
|
Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2002
|
Дэлхийн худалдааны байгууллагын оюуны өмчийн эрхийн худалдааны хэлэлцээрийн дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
|
||
28
|
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, үүрэг, заагийг нарийн тодорхойлох, төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг өргөтгөх, төрийн улс төрийн болон захиргааны албан тушаалын ангилалд өөрчлөлт оруулах
|
||
29
|
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Төрийн хянан шалгах хороо |
2001
|
Төрийн хяналт шалгалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шинээр бий болж буй харилцааг хуульчлах
|
||
30
|
Хуульчдыг сонгон шалгаруулах журмын тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Хуульч мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулах, хуульчдыг сонгон шалгаруулах үндэсний нэгдмэл механизмыг бүрдүүлэх эрх зүйн үндсийг тавих
|
||
31
|
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хяналт тавих нийтийн гэрээний журамтай болгох
|
||
32
|
Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдал, төрийн захиргааны төв байгууллагатай харилцах статусыг нь тодорхой болгох, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны талаар тодорхой зүйл, заалт оруулах, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг ХЗДХЯ хянадаг тогтолцоог хуульчлах, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс, албаны орон тоо, цалин, ажиллах журмыг ИТХ тогтоож байх
|
||
33
|
Төрийн мэдээллийн харилцааны эрх зүйн байдлын тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Төрийн удирдлагын мэдээллийн нэгдмэл сүлжээг бий болгож ашиглах удирдлага, зохион байгуулалтын бүтэц болон төрийн удирдлагын бүх шатанд шаардлагатай мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах, харилцан солилцох орон зайн зохион байгуулалттай мэдээллийн найдвартай эх үүсвэрүүдийн тогтолцоог хөгжүүлэх харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тодорхойлох, төрийн удирдлагын мэдээллийн сангаас төрийн бус байгууллага, олон нийт ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн байгууллага, албан хаагчид мэдээллийг бага зардлаар богино хугацаанд боловсруулж дамжуулах нэгдмэл орчин бүрдүүлэх
|
||
34
|
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Хууль зүй, дотоод хэргийн яам |
2001
|
Хууль боловсруулах үйл ажиллагааг боловсронгуй болгох, Засгийн газраас боловсруулж байгаа хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэхийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвшөөрөл авдаг байх
|
||
35
|
Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | УИХ-ын гишүүн С.Төмөр, Б.Долгор, Н.Болормаа, Ж.Наранцацралт, О.Сүрэн |
2001
|
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан өөрчлөлт оруулах
|
||
36
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай | УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, Д.Цэвээнжав, Д.Базарсад, С.Төмөр |
2001
|
Төрийн өндөр албан тушаалтны нийтлэг дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээний эрх зүйн орчин бүрдүүлэх
|
||
37
|
Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн байдлын тухай | УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж С.Төмөр, Т.Ганди, Д.Базарсад |
2001
|
Хуралдааны үед болон гэр бүл, ахуйн хүрээнд баримтлах ёс зүйн хэм хэмжээ, санхүү, бизнесийн үйл ажиллагаанд тавих хяналт гэх мэт УИХ-ын гишүүний дагаж мөрдөх нийтлэг хэм хэмжээг тогтоож, түүний өндөр албан тушаалын нэр хүндийг хамгаалах
|
||
38
|
Төрийн дээд шагналын тухай | Ерөнхийлөгчийн Тамгын газар |
2001
|
Төрийн дээд шагнал олгох, төрийн ёслол үйлдэх журмыг хуульчлах, төрийн дээд шагналыг шинэчлэх, боловсронгуй болгох
|
||
39
|
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Засгийн газар |
2001
|
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах өөрчлөлттэй холбогдуулан шаардлагатай зарим өөрчлөлтийг тусгах
|
||
40
|
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Засгийн газар |
2001
|
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах өөрчлөлттэй холбогдуулан шаардлагатай зарим өөрчлөлтийг тусгах
|
||
41
|
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль | Засгийн газар |
2001
|
Төрийн санхүүжилтийг боловсронгуй болгох
|
||
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
¹
|
Төслийн нэр
|
Хариуцан боловсруулах байгууллага
|
Хугацаа
|
Тайлбар
|
1
|
Гавьяат малчин цол бий болгох тухай
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2001
|
Мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой, тогтвортой амжилт гаргасан малчдыг төрөөс урамшуулах зорилгоор "Гавьяат малчин" цолыг бий болгох
|
2
|
Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөр
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2001
|
Авилгалын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авилгалтай тэмцэх төрийн бодлогыг тодорхойлох, авилгалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, энэ ажлыг шинэ шатанд гаргах, төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох
|
3
|
Нийгмийн дэг журам бэхжүүлэх арга хэмжээний хөтөлбөр
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2001
|
Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг тодорхойлох
|
4
|
Төрөөс хилийн талаар баримтлах бодлого
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2001
|
Улсын хилийг баталгаажуулах замаар үндэсний аюулгүй байдлыг хангах, хилийн тухай хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, энэ талаар баримтлах төрийн цэгцтэй бодлогыг тодорхойлох
|
5
|
Хүний эрхийн үндэсний хөтөлбөр
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
2002
|
Хүний эрхийн талаархи арга хэмжээг төрөөс үе шаттайгаар, тодорхой хугацааны туршид хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, эрх, эрх чөлөөгөө эдлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг оновчтой тодорхойлох
|
6
|
Соёл урлагийн гадаад сурталчилгааны үндсэн чиглэл
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
2002
|
Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлын нэг хэлбэр болох соёл, урлагийг гадаадад сурталчилахад баримтлах төрийн бодлогыг тодорхойлох, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг цэгцлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох
|
7
|
Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2001
|
Монгол Улсын эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх үндэслэлийг тодорхойлох, энэхүү бүсчлэлээр дамжуулан нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах төрийн байгуулалт, эдийн засаг, нийгэм соёл, хүн амын нутагшилт, хот байгуулалт, гадаад хамтын ажиллагааны таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн макро бүсүүдийн хүрээнд бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар аймаг, орон нутгийн хөгжлийг дэмжих төрийн бодлого, зохицуулалтын тогтолцоог бий болгох
|
Текст томруулах
A
A
A