- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Их Хурлын 1995 оны 6О дугаар тогтоолын хавсралт
НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
1.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын ажил эрхлэх чадвар, мэдлэг, хариуцлага, санаачилгыг дээшлүүлж, төрийн байгууллагуудыг Төрийн албаны тухай хуулийн шаардлагад нийцсэн боловсон хүчнээр хангах, төрийн мэргэшсэн байнгын аппарат бий болгох ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх
1995 оны ҮП сараас,
Улсын Их Хурлын Тамгын газар,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга нар
2.Нийгмийн дэг журам хангах талаар тухайн жилд хийх ажлын төлөвлөгөө гарган мөрдөж, үр дүнг улирал бүр дүгнэж ажиллах
1995 оны ҮП сараас,
яам, тусгай газар,
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
бүх шатны Засаг дарга
З.Гэмт хэрэг, зөрчилгүй байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжийг шалгаруулан дүгнэж байх
Жил бүр,
Яам, тусгай газар, аймаг, нийслэл, сум,
дүүргийн Засаг дарга
4.Нийгмийн дэг журам хангах талаар тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх чиглэл, зорилтыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд хамт олон, иргэдийг зохион байгуулж оролцуулах
Жил бүр,
Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
түүний Тэргүүлэгчид
5.Хууль тогтоомжид нийцүүлэн сахилгын дүрэм боловсруулан баталж мөрдүүлэх
1995 оны ҮП сараас,
Яам, тусгай газар,
Хоёр.Хуулийн байгууллагуудын ажлыг сайжруулах талаар
1.Хуулийн байгууллагуудын бүтэц, тогтолцоог хянан зөв шинэчлэх
1995 оны 1Ү улирлд,
Хууль зүйн яам /холбогдох бусад байгууллагатай хамтран/
2.Хуулийн байгууллагуудын хамтран ажиллах чиглэл, хэлбэрийг тогтоох
1995 оны 1Ү улирлаас,
Улсын Дээд шүүх, Ерөнхий Прокурорын газар, Хууль зүйн яам
З.Хуулийн байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх талаар журам тогтоож хэрэгжүүлэх
1995 оны ҮП сараас,
Хууль зүйн яам
Шинжлэх ухаан, боловсролын яам
4.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүрт хяналт тавих, шүүхээр таслан шийдвэрлэгдэх эрүүгийн хэрэг нэг бүрт оролцох, иргэний хэрэгт прокурорын оролцоо, чанарыг сайжруулах арга хэмжээ авах
1995 оны ҮП сараас,
Ерөнхий прокурорын газар
5.Өмгөөллийн үйл ажиллагааны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх талаар нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх
1995 оны 1Ү улирлаас,
Өмгөөлөгчдийн холбооны төв зөвлөл
6.Шүүхээр ял шийтгүүлэгчид, захиргааны хариуцлага хүлээгчдийн тухай болон эрх зүйн мэдээллийг багтаасан мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах.
1996 оны 1 улиралд,
Шүүхийн ерөнхий зөвлөл,
Цагдаагийн ерөнхий газар
7.Гэм буруутай этгээдэд ял шийтгэл ногдуулж байгаа байдлыг тодорхой хугацаагаар судлан үзэж ялын бодлогыг боловсронгуй болгох арга хэмжээ авах
Жилд 2 удаа,
Дээд шүүх
8.Гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирлыг тусгайлан байгуулсан сангаас онцгой тохиолдолд урьдчилөн нөхөн төлж, цаашид гэм буруутай этгээдээр төлүүлэх, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн үндсийг боловсруулж хэлэлцүүлэх
1996 оны 1 улирлаас,
Улсын дээд шүүх,
Хууль зүйн яам
9.Хуулиар тогтоосон хугацаанд хэргийг шалган, шийдвэрлэж байгаа эсэхэд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээ авах
Жилд 1-ээс доошгүй удаа, Улсын Дээд шүүх,
прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар,
Мөрдөн байцаах газар, хэрэг бүртгэх бусад
байгууллага
10.Гэмт хэрэг, түүнийг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж буй этгээдийг цаг тухайд нь илрүүлэх ажлын арга барилыг оновчтой болгох асуудал боловсруулах, энэ ажилд туслалцаа авах зорилгоор эзэн тогтоогдоогүй хэргийг нийтэд мэдээлж, тэднээс туслалцаа авах журмыг тогтоож хэрэгжүүлэх
1995 оны ҮП сараас,
Засгийн газар
11.Гэмт хэргийн гэрч, хохирогч, тэдгээрийн гэр бүлийнхний эрх ашгийг хамгаалах арга хэмжээний төсөл боловсруулж, шийдвэрлүүлэх
1996 оны эхний хагаст,
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар
12.Нийгмийн хэв журмыг сахиулах ажлыг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний тлааархи журам боловсруулах
1995 оны 1Ү улирлаас,
Засгийн газар
1З.Хоригдлуудын ёс суртахууны хүмүүжил, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэднийг хөдөлмөрлүүлэх, хорих байгууллагуудын харуул хамгаалалт, дэг журмыг чангатгах, хорих байгууллагуудыг хамгаалалтын техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах
1995 оны ҮП сараас,
Хууль зүйн яам, Сангийн яам, Хорих байгууллагуудыг удирдах газар
14.Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тусгай төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
1995 оны 1Ү улирлаас,
Цагдаагийн ерөнхий
газар, Тагнуулын төв газар
15.Захиргааны болон шүүн таслах ажлын бусад төрлөөр шүүхийг дагнан байгуулах боломжийг судлан үзэж холбогдох саналыг Улсын Их Хуралд оруулах
1995 ны 1Ү улиралд,
Дээд шүүх
16.Дотоодын цэргийн болон гүйцэтгэх ажлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх
1995, 1996 онд,
Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо
17.Хуулийн байгууллагуудыг орон тоо, боловсон хүчин, техник хэрэгсэл, материаллаг баазын талаар бэхжүүлэх. Түүний дотор:
1/цагдаагийн байгууллагын криминалистикийн төвийг өргөтгөх, төв, орон нутгийн цагдаагийн байгууллагыг орчин үеийн холбоогоор хангах, гал түймэр унтраах машин техникийг шинэчлэх
1995, 1996 онд,
Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар,
Цагдаагийн ерөнхий газар
2/хуулийн болон цагдаагийн дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, өндөр мэргэшилтэй, багш, эрдэм шинжилгээний ажилтнаар хангах, элсэлтийг нэмэгдүүлэх, хууль зүйн сургалтын нэгдсэн шалгуур тогтоох;
1996 оноос,
Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар,
Цагдаагийн ерөнхий газар, Шинжлэх ухаан,
боловсролын яам
З/хорих ял эдлүүлэх багууллагуудын үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох татварт хөнгөлөлт үзүүлэх, хорих байгуулагуудын үйлдвэрлэл, хоригдлын байр, бусад ахуйн нөхцөлийг сайжруулах, материал-техникийн баазыг бэхжүүлэх талаар үзүүлэх тусламжийг өргөтгөх
1995, 1996 онд,
Хууль зүйн яам, Сангийн яам, аймаг, нийс-
лэлийн Засаг дарга нар
4/шүүх эмнэлэг, нягтлан бодох магадлах товчоо, шинжилгээний бусад байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, зохион байгуулалтыг бүтцийг судалж үзэх;
1996 оны 1 улирлаас,
Эрүүл мэндин яам, Сангийн яам, хуулийн
төв байгууллагууд
5/шаардлагатай зарим аймгат урьдчилан хорих байр шинээр бий болгох
1996-1997 онд,
Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам,
Үндэсний хөгжлийн газар, холбогдох аймгийн
Засаг дарга нар
6/шүүгч, шүүхийн бусад ажилтны ажлын ачааллын норматив баталж, түүний дагуу орон тоог тогтоож байх журам бий болгох
7/сум дундын шүүх, сумын болон дүүргийн шүүхийг шүүн таслах ажлын, аймаг, нийслэлийн шүүхийг тогтоол гүйцэтгэлийн ажлын унаагаар, шаардлагатай зарим шүүхийг ажлын байраар хангах, шүүгчдийн мэргэжлийг дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг нь хангахад шаардагдах хөрөнгө олгох арга хэмжээ авах
1995 оны 7-р сараас,
Сангийн яам, Дээд шүүх
Гурав.Гэмт явдлаас урьдчилан сэргийлэх талаар
А.Хуулийн байгууллагаас авах арга хэмжээ
1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг боловсруулж холбогдох байгууллагад оруулах
1995 оны 1Ү улиралд
Засгийн газар
2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт явдлыг таслан зогсоох талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн уралдаан зарлаж шалгаруулах арга хэмжээ авах
1996 оны 1 улирлаас,
Хууль зүйн яам
З.Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэлбэрийг боловсруулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын оновчтой тогтолцоог тогтоох асуудлыг боловсруулах
1995 оны Ш улиралд,
Хууль зүйн яам, Шинжлэх ухаан, боловсролын яам
4.Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчихтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах
1995 оны Ш улирлаас,
Цагдаагийн ерөнхий газар,
Дэд бүтцийн яам
5.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль боловсруулж батлуулах
1996 оны 1Ү улиралд,
Засгийн газар
6.Иргэд засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжих журмыг боловсронгуй болгох
1996 оны 1 улиралд,
Нийслэл, аймгийн Засаг дарга нар
7.Эрх зүйн салбарт гадаад орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх
1995 оны Ш улирлаас,
Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам,
Цагдаагийн ерөнхий газар
8.Улсын хилийн дэглэм зөрчихийг таслан зогсоох талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал боловсруулах
1995 оны Ш улиралд,
Хууль зүйн яам,
Тагнуулын төв газар
Б.Эдийн засаг, үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар
1.Үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх талаар ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэх
1995 онд,
Худалдаа, үйлдвэрийн яам
2.Банкны хугацаа хэтэрсэн, баталгаагүй зээлийн өрийг барагдуулах нэг жилийн ажил зохиох
1995 оны ҮП сараас,
Монголбанк, Сангийн яам, Цагдаагийн
ерөнхий газар, Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн Засаг
дарга
З.Мөнгөн хадгаламж, зээл төлбөр, тооцооны болон векселийн тухай хуулийг батлуулж мөрдүүлэх
1995 онд,
Монголбанк, Улсын Их хурлын Төсөв, сан-
хүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хороо
4.Банкны зээлийг хуурамч баримт бичгээр авсан, зээлийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглан үрэгдүүлсэн, түүнийг буцаан төлөхөөс зайлсхийсэн болон валютын зохицуулалт, төлбөр тооцооны журмыг зөрчиж бусдад хохирол учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх
1995 оны 1Ү улирлаас,
Монголбанк, Хууль зүйн яам, Улсын Их
Хурлын Хууль зүйн байнгын хороо, Төсөв,
санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо
5.Бараа, үйлчилгээний хомсдолыг арилгах, үүний дотор мах, гурилын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах
1995 оны Ш улирлаас,
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам,
Худалдаа, үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн
Засаг дарга
6.Орон нутагт хоршооны болон хэрэглэгчдийн хоршоодын хөдөлгөөнийг өрнүүлэн, энэ талаар гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн нэгдлийн суурь дээр үүсч бий болсон компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээ авах
1995 оны 7-р сараас
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдаа, үйлдвэ-
рийн яам, аймгийн Засаг дарга нар /Монголын хөдөө аж ахуйн
хоршоологчдын үндэсний холбооны ерөнхий зөвлөл, Монголын эд
хэрэглээний хоршоодын холбооны төв зөвлөлтэй хамтран/
7.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, хэрэглэгчдийг ухаалаг хэрэглээнд сургах, тэднийг сэрэмжлүүлэх сургалт, сурталчилгаа явуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх
1995 оны 1Ү улирлаас,
Үндэсний хөгжлийн газар
8.Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад иргэдийн оролцоотой үзлэг явуулж тэдний удирдлага, эздийн хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээ авах
1995 оны 7 дугаар сараас,
Монголын хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаа-
лах нийгэмлэг, Худалдаа, үйлдвэрийн яам,
аймаг, нийслэлийн Засаг дарга
9.Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, гааль, татварын хуулийн биелэлтийг сайжруулах арга хэмжээ авах
1995 оны сүүлийн хагасаас,
Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий
газар, Татварын ерөнхий газар
1.Хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, ажилгүйдлийг бууруулах, хөрөнгө оруулалт хийж ажлын байрыг өргөтгөх хөтөлбөр боловсруулан батлуулж мөрдөх
1995 оны 1Ү улирлаас,
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
2.Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчлагдсан, эрүүлжүүлэгдсэн этгээд зардлаа төлөөгүй тохиолдолд албадан хөдөлмөрлүүлж зардлыг төлүүлэх эрх зүйн үндэс боловсруулж батлуулан мөрдөх
1995 оны 1Ү улиралд,
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Хууль
зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар
З.Хорих ял эдлүүлэх байгууллагаар тодорхой үйлдвэрлэл эрхлүүлж, хоригдлуудыг ажлын байраар хангах арга хэмжээ авах
1995 оны 1Ү улиралд,
Хууль зүйн яам, Хүн амын бодлого, хөдөл-
мөрийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга
4.Улс, амаг, нийслэлийн хэмжээний "Залуучууд, чөлөөт цаг" хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
1995 оноос,
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Соёлын
яам, Шинжлэх ухаан, боловсролын яам,
Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн Засаг
дарга
1.Насанд хүрээгүй хүмүүсийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу нас биеийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэх бололцоогоор хангах арга хэмжээ авах
1995 оны 1Ү улирлаас,
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг,
нийслэлийн Засаг дарга
2.Хүүхдийн эрх ашгийг хохироож, түүнийг гэмт хэрэг, зөрчил гаргах замд оруулсан эцэг, эх, асран хамгаалагчид захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг боловсруулан гаргах
1995 оны 1Ү улиралд,
Хууль зүйн яам, Хүн амын бодлого, Хөдөл-
мөрийн яам
З.Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтаас гарч тэнүүчлэн яваа хүүхдийн асуудлыг шалган шийдвэрлэх, түр саатуулах байр байгуулах, түүний ажиллах журмыг боловсруулан батлуулж мөрдүүлэх
1995 оны 1Ү улиралд,
Хууль зүйн яам, Хүн амын бодлого, хөдөл-
мөрийн яам, Цагдаагийн ерөнхий газар
4.Хүмүүжлийн талаар доголдож дахин хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх тусгай сургуулийг байгуулах
1995-1996 онд,
Шинжлэх ухаан боловсролын яам
5.Хүүхэд асрах байгууллагыг өргөтгөн бэхжүүлэх арга хэмжээ авах
1995 оны 1Ү улирлаас,
Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам,
Шинжлэх ухаан, боловсролын яам, аймаг,
нийслэлийн Засаг дарга
6.Монгол ёс заншлыг судлах, хөгжүүлэн дэлгэрүүлэх, хамгаалах төрийн бодлогыг боловсруулж мөрдүүлэх
1995 оны 1Ү улиралд,
Соёлын яам, Хууль зүйн яам /Монголын өв
уламжлал- ёс заншил хөдөлгөөн, Шинжлэх
ухааны академитай хамтран/
7.Монгол айл өрхийн баримтлах дэг ёсны загвар /түүний дотор айл өрхөд "удмын бичиг", айл өрхийн "алдрын тэмдэглэл" хөтлөх асуудлыг тусгах/-ыг боловсруулан хэвлэж өрх бүрт хүргэн сурталчилж нийтэд хэвшүүлэх
1995 оны 1Ү улирлаас,
Соёлын яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн
яам /"монголын өв уламжлал-ёс заншил"
хөдөлгөөн, Шинжлэх ухааны академитай хамтран/
8.Хүүхэд хүмүүжүүлэх талаар залуу гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан бүх нийтийн сургалтыг улсын хэмжээнд тусгай хөтөлбөрөөр зохион явуулах
1995-1996 онд,
Шинжлэх ухаан, боловсролын яам, Хууль
зүйн яам, Эрүүл мэндийн яам
9.Гэр бүлийн хуулийг шинэчлэн боловсруулж батлуулах
1996 онд,
Хууль зүйн яам, Хүн амын бодлого, хөдөл-
мөрийн яам
10.Садар самууныг сурталчлах, эмэгтэйчүүд биеэ үнэлэх явдалтай тэмцэх талаар Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтыг биелүүлэх арга хэмжээ авах, садар самуунтай тэмцэх тухай хуулийг батлуулж мөрдүүлэх
1995 онд,
Хууль зүйн яам
11.Эмэгтэйчүүдээс гаргаж буй гэмт хэрэг зөрчил, ёс суртахууны гажуудлыг судлан үзэж, учир шалтгааныг тогтоон тэдгээрийг таслан зогсоох, сэргийлэхэд чиглэсэн ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохиох
1995 оны 7-р сараас,
Цагдаагийн ерөнхий газар, Монголын эмэг-
тэйчүүдийн холбоо, аймаг, нийслэлийн Засаг
дарга нар
1.Аж ахуйн нэгж, байгууллагын болон цэрэгжүүлсэн харуул хамгаалалтын тухай хууль боловсруулах
1996 оны 1 улиралд,
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар
2.Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудал боловсруулах
1995 оны 1Ү улиралд,
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар
З.Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг болон танхайн гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх талаархи хуулийн заалтыг хянан үзэж боловсронгуй болгох
1995 оны 1Ү улирлаас,
Хууль зүйн яам, хуулийн бусад байгууллага
4.Төрөл бүрийн галт зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэсрэх дэлбэрэх, хүчтэй хордуулах бодис, хутга, мэс, бусад хүйтэн зэвсгийг биедээ авч явах журмыг шинэчлэх, уг журмын биелэлтэд тавих хяналтыг хүчтэй болгох, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах арга хэмжээ боловсруулж авах
1995 оны Ш улирлаас
Батлан хамгаалах яам, Тагнуулын төв газар,
Цагдаагийн ерөнхий газар, Иргэний хамгаа-
лалтын газар, холбогдох бусад байгууллага
5.Архидан согтуурахтай тэмцэх хөтөлбөр боловсруулан баталж мөрдөх
1995-1996 онд,
Хууль зүйн яам, Хүн амын бодлого, хөдөл-
мөрийн яам
6.Архинд донтох өвчтэй, мансууруулах бодис хэрэглэдэг, орчиндоо аюултай сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх эрх зүйн үндэс бий болгох
1995 оны 1Ү улиралд,
Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар
7.Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортлолтод тавих хяналтыг чангатгах, зохицуулах механизмын үйлчлэлийг сайжруулах тогтмол,
Цагдаагийн ерөнхий газар, Худалдаа, үйлдвэ-
рийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, аймаг,
нийслэлийн засаг дарга нар, Татварын ерөн-
хий газар
1."Эрх зүйн шинэчлэл хийх талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг боловсруулж батлуулах
1995 оны Ш улиралд,
Засгийн газар
2.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх
1995 оны Ш улиралд,
Засгийн газар
З.Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах
1995 оны 1Ү улиралд,
Хууль зүйн яам, Дээд шүүх, Цагдаагийн ерөн-
хий газар, Ерөнхий прокурорын газар
4.Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, улмаар захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн хууль боловсруулах
1995 оны 1Ү улирлаас,
Хууль зүйн яам, Төрийн хяналтын хороо
1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, аж ахуйн нэгж, байгууллага бүр гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх
Жил бүр,
Бүх шатны Засаг дарга, Аж ахуйн нэгж
байгууллагын дарга, удирдлага
2.Нийгмийн дэг журам хангах чиглэлээр ажиллаж буй олон нийтийн байгууллагуудыг дэмжих, тодорхой чиглэлээр тэдэнтэй гэрээ байгуулж ажиллуулан, хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол тэдгээрийн үйл ажиллагааг хамгаалж, баталгаажуулах тухай хууль гаргах асуудлыг судлан боловсруулах
1996 оны 1-р улиралд,
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар
З.Орон сууцны байшин, түүний орц, гудамжинд иргэдийн жижүүр, эргүүлийг ажиллуулах журам бий болгох
1995 оны ҮП сараас,
Бүх шатны Засаг дарга, Цагдаагийн байгууллага
4.Цагдаагийн туслах ажилтны тоог нэмэгдүүлж, үр бүтээлтэй ажиллуулах
1995 оны ҮП сараас,
Цагдаагийн ерөнхий газар
5.Хүүхэд, залуучуудыг сахилга журамтай болгон хүмүүжүүлэхэд ахмад хүмүүсийн оролцоог өргөтгөх
1996 оны ҮП сараас,
Хууль зүйн яам, Монголын ахмадын
байгууллагатай хамтран
1.Монгол хүний сайхан сэтгэл, уужим ухаан, хүнлэг чанар, гэмт явдлын шалтгаан, түүнийг арилгах арга замын тухай мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх
1995 оны 7-р сараас,
Хэвлэл, мэдээллийн байгууллагууд
2.Аллага, хулгай, дээрэм, бусад хүч хэрэглэсэн гэмт хэрэг, шашны элдэв харгис урсгал, садар самууныг сурталчилсан кино, сонин, хэвлэлийг хаах, хориглох арга хэмжээний эрх зүйн үндсийг боловсруулах
1995 оны ҮП сараас,
Хууль зүйн яам, Радио телевизийн Хэрэг
эрхлэх газар
З.Эрх зүй, ёс суртахууны сургалт-суртал нэвтрүүлгийн нэгдсэн тогтолцоо тогтоож ажиллуулах
1995 оны 1Ү улиралд,
Хууль зүйн яам
4.Сахилга, дэг журам бэхжүүлэх талаар хийх нэвтрүүлгийн хугацааг 7 хоногт радио, телевиз тус бүр 1 цагаас доошгүйгээр нэмэгдүүлж тэдгээрт энэ чиглэлээр тусгайлан ажиллах редакцийг байгуулах
1995 оны 7-р сараас,
Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
5.Нийгмийн дэг журам, хүнийг хүндэтгэн хайрлах зохиол бүтээл туурвих, түүний дотор уран сайхны болон баримтат кино бүтээх ажлыг дэмжин тусалж өрнүүлэх, олон нийтэд нөлөөлсөн чанартай сайн бүтээл туурвисан хүмүүсийг урамшуулан шагнах
1995 оны Ш улирлаас,
Төрийн төв, орон нутгийн болон хэвлэл,
мэдээллийн байгууллагууд, уран бүтээлийн
эвлэл холбоод хамтран
1.Захиргааны хяналтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт дүрмийг хянаж шинэчлэн, эрх, үүргийг нь тодорхой болгон материаллаг баазыг бэхжүүлэх, улсын байцаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авах
1995 оны 1Ү улирлаас,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
2.Санхүүгийн хяналт, нягтлан бодох бүртгэлийн итгэмжлэгдсэн хөндлөнгийн хяналтын тогтолцоог хөгжүүлэхэд туслах
1995 оны 1Ү улирлаас,
Сангийн яам
З.Зарим онцгойлон үзэх асуудлаар төрийн болон хуулийн байгууллагуудын нэгдсэн хяналт шалгалтын ажлыг уялдуулан явуулж байх
1995 оны Ш улирлаас,
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчид, хуулийн байгууллагууд
1.Иргэний эрх, үүрэг, хариуцлагын нэгдмэл байдлыг хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх, уул бодлогыг өргөн сурталчлах арга хэмжээ авах
1996 оны 1 дүгээр улирлаас,
Засгийн газар
2.Энэ зөвлөлгөөний үзэл санааг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүргэж танилцуулах, үүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар тодорхой шийдвэр, төлөвлөгөө гаргах, хурал зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэх зэргээр түүний биелэлтийг зохион байгуулж хангах
1995 оны Ү1 сараас,
Төрийн болон хууль, хяналт, олон нийт, аж
ахуйн бүх байгууллага
-------000--------
Текст томруулах
A
A
A