A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2000 оны 2 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2000 ОНД  ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
Бодлогын агуулга, зорилт
Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх  арга хэмжээ
Хугацаа
Хэрэгжүүлэх эзэн
 
1
2
3
4
 
 
А.Макро эдийн засгийн тогтворжуулалт
 
 
 
1.Эдийн засгийн өсөлтийг хангах, макро эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний зохистой бодлого явуулна.
-Макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрт байдал болон гадаад орчны өөрчлөлтөд  тогтмол судалгаа хийж, бодлогын зохицуулалтыг тухай бүр хийж байх
жилдээ
Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч
 
·        Дотоодын нийт бүтээгдэхүүний     бодит    өсөлтийг    4.0 хувьд хүргэх
­Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ялангуяа  санхүү, банкны бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, гадаадын зээл, тусламжийг дэд бүтэц, боловсролын салбарт  түлхүү ашиглах
жилдээ
Сангийн сайд
 
 
-Мөнгөний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах зохицуулалтыг оновчтой хэрэгжүүлэх үүднээс нийт мөнгөний нийлүүлэлтийг 20 хувиас хэтрүүлэхгүй байх, бэлэн бус тооцооны арга хэрэгслийг өргөн нэвтрүүлэх
жилдээ
Монголбанкны Ерөнхийлөгч
 
 
-Том үйлдвэрийн газрыг хувьчлах замаар үндэсний эдийн засаг дахь  хувийн хэвшлийн хүрээг өргөжүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлд-вэрийн сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
·        Инфляцийн түвшинг 15 хувиас хэтрүүлэхгүй байх
-Банкны байгууллагаас Засгийн газарт олгох цэвэр зээлийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас хэтрүүлэхгүй байх үндсэн дээр хувийн хэвшилд ногдох дотоод санхүүжилтийн эх үүсвэрийн зохистой харьцааг хангах
жилдээ
Сангийн сайд
 
·Гадаад валютын цэвэр нөөцийг 95.0 сая ам.доллар буюу 10 долоо хоногийн импортын бараатай тэнцэх хэмжээнд байлгах
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг урамшуулах хөшүүргийг бүрдүүлэх
жилдээ
Сангийн сайд,
Монголбанкны Ерөнхийлөгч
 
·Ажилгүйдлийн түвшинг эдийн засгийн идэвхтэй хүн амын  5  хувиас хэтрүүлэхгүй байх
-Хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг ажлын байр шинээр бий болгоход  чиглүүлэх,  албан бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн тогтолцоог сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлого явуулах
жилдээ
Эрүүл мэнд, нийг-мийн хамгааллын сайд,
аймаг, нийслэлийн Засаг дарга
 
Төсөв, татварын бодлого
 
2. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг 10 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, урсгал төсвийн ашгийг  1.0-ээс доошгүй хувьд хүргэнэ.
-Татварын орлогын  бааз суурийг өргөжүүлэх, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн уналтыг саармагжуулах, төсвийн нийт зарлагыг оновчтой зарцуулах хөшүүргийг бүрдүүлэх
жилдээ
Сангийн сайд
 
 
-Татварын бодлогыг  татварын нийт дарамтыг хязгаарлах, татварын тогтолцооны гажуудлыг арилгахад чиглүүлэх, хялбаршуулсан орлогын албан татварын систем нэвтрүүлэх
тухай бүр
Сангийн сайд,
аймаг, нийслэлийн Засаг дарга
 
Мөнгө, зээл, ханшны бодлого
 
3. Үнэ, ханшны тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтөд чиглэсэн мөнгөний бодлого явуулна.
-Мөнгөний арга хэрэгслүүдийг ашиглан мөнгөний нийлүүлэлтийг үнийн өсөлт, ханшны хэлбэлзэл, улирлын өөрчлөлттэй тухай бүр уялдуулан зохицуулах
тухай бүр
Монголбанкны Ерөнхийлөгч
 
 
-Үнийн өөрчлөлтийн байдалд нийцүүлэн бодит хүүг эерэг түвшинд байлгахын зэрэгцээ бодит эдийн засгийн өсөлтийг тэлэх орчин бүрдүүлэх
жилдээ
Монголбанкны Ерөнхийлөгч
 
 
-Зах зээлийн зарчимд үндэслэсэн валютын ханшны тогтолцоог хэвээр хадгалж, гадаад худалдааны нөхцөлийн өөрчлөлт, зах зээлийн ханшны огцом хэлбэлзэлтэй уялдуулан бодлогын зохицуулалт хийж байх 
тухай бүр
Монгобанкны Ерөнхийлөгч
 
4.Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрүүлжүүлэх дэс дараатай арга хэмжээ авна.
-Арилжааны банкны хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах
жилдээ
Монголбанкны Ерөнхийлөгч
 
 
-Санхүүгийн зуучлалын хүрээг өргөтгөх зорилгоор төрөлжсөн үйл ажиллагаа бүхий санхүүгийн компани, банкны бус санхүүгийн байгууллагууд хөгжих хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх, мөрдөж буй журам, зааврыг боловсронгуй болгох
жилдээ
Монголбанкны Ерөнхийлөгч,
Сангийн сайд
 
 
-Өр барагдуулах талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж, зээлийн өрийн үлдэгдлийг багасгах, түүнд хугацаа хэтэрсэн болон хэвийн бус, эргэлзээтэй, найдваргүй зээлийн эзлэх хувийн жинг бууруулж нормативт хэмжээнд нь хүргэх
жилдээ
Монголбанкны Ерөнхийлөгч
 
 
-Банкууд хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр зохион байгуулагдан ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх
II улирал
Монголбанкны Ерөнхийлөгч
 
 
-Банкинд бүтцийн өөрчлөлт хийхтэй уялдуулан банкыг өөрчлөн байгуулах зарчмыг тогтоож мөрдүүлэх
I улирал
Монголбанкны Ерөнхийлөгч,
Сангийн сайд
 
 
-Үйл ажиллагаа нь доройтож, санхүү төлбөрийн чадвар нь хүндэрсэн банкинд хариуцлага хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх
I улирал
Монголбанкны Ерөнхийлөгч,
Сангийн сайд
 
 
-Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Хөдөө аж ахуйн банкийг  төр мэдэлдээ түр хугацаагаар байлгаж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах зорилгоор Монголбанк, Засгийн газраас дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ авах, төлбөрийн чадвар нь сайжирсны дараа хувьчлах
жилдээ
Монголбанкны Ерөнхийлөгч,
Сангийн сайд
 
 
-ХОТШ, Сэргээн босголт банкуудад бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, хувийн хэвшилд тулгуурласан хэлбэрээр өөрчлөн байгуулах
жилдээ
Монголбанкны Ерөнхийлөгч,
Сангийн сайд
 
 
Б.Бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чиглэл
 
 
 
5.Зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн   бүтцийг    бий    болгох чиглэлээр шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, өмч хувьчлалыг эрчимжүүлнэ.
-Эдийн засагт нөлөө бүхий улсын томоохон аж ахуйн нэгжүүдийг зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр хувьчлах замаар өмч хувьчлалаас 9 тэрбум төгрөгийг төсөвт оруулах
жилдээ
Сангийн сайд
 
-Олон улс, орон нутгийн нислэгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор иргэний агаарын тээврийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн өөрчлөх чиглэл боловсруулан хэрэгжүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Түлш, эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх эрх зүйн орчин бүрдүүлэх, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, хувьчлахтай холбогдуулан хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Эрчим хүчний үйлдвэрүүдийн техник технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ   салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн  өөрчлөн зохион байгуулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийг аж ахуйн   бие даасан хэлбэрт шилжүүлэн зохион байгуулах, тэдгээрийн хоорондын санхүү, эдийн засгийн хариуцлагын тогтолцоог бий болгох замаар үр ашигтай ажиллуулах  механизмыг бүрдүүлж, өр авлагыг бууруулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Төвийн болон орон нутгийн нүүрсний уурхайнуудын техник, технологийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, түлшээр дутмаг бүс нутгийн түлшний хангамжийг сайжруулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
 
-Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын хувьчлалын хөтөлбөр, холбогдох бусад баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
 
-Төрийн өмчийн болон төрийн өмчийн орол-цоотой барилгын байгууллагыг хувьчлах, барилгын норм, стандарт, дүрмийг зах зээлийн харилцааны шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
 
-Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, орон сууц хөгжүүлэх сан байгуулах, төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын орон сууцыг хувьчлах, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг тогтмолжуулах, дэмжих арга хэмжээ авах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
6.Үнэт цаасны зах зээлийг зохицуулах хууль тогтоомжийг боловсронгуй      болгож, үнэт
цааны зах зээлийг хөгжүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэг-дүүлнэ
-Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хөрөнгө оруулалтын компанийн тухай, Итгэмжлэлийн тухай хууль боловсруулах
 
I-II улирал
Үнэт цаасны хорооны дарга
Хууль зүйн сайд
 
 
-Үнэт цаасны тухай болон Компанийн тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж холбогдох журам, зааврыг шинэчлэн мөрдүүлэх
I улирал
Үнэт цаасны хорооны дарга,
 Хууль зүйн сайд
 
 
-Хамтын хөрөнгө оруулагчдад зах зээлийн харилцааны дагуу үйл ажиллагаа явуулах тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэх
II улирал
Үнэт цаасны хорооны дарга
 
 
 
-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэх
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга,
Сангийн сайд
 
7.Өмч хувьчлалыг үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх асуудалтай уялдуулан хэрэгжүүлнэ.
-Үнэт цаасны зах зээлийг өргөжүүлэхэд өмч хувьчлалыг оролцоог нэмэгдүүлэх  асуудлыг судалж, бодлогын хувьд уялдуулах санал боловсруулж хэрэгжүүлэх
III улирал
Үнэт цаасны хорооны дарга
 
 
-Хувьчлалыг биржээр дамжуулан явуулж эхлэх, төрийн мэдлийн хувьцааг биржээр худалдах
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга,
Сангийн сайд
 
 
-Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол Улс руу татах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга,
Хууль зүйн сайд
 
8.Үнэт цаасны эрэлт, нийлүү-лэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин  бүрдүүлж,   үнэт   цаасны зах зээлийг бэхжүүлнэ.
-Компаниуд шинээр болон нэмж үнэт цаас гаргах замаар хөрөнгө оруулалт хийх явдлыг  урамшуулах хөшүүргийг бий болгох, хөхүүлэн дэмжих
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга
 
-Засгийн газрын урт, богино хугацаатай хөрвөх чадвар бүхий үнэт цаасыг зах зээлд арилжаалж эхлэх
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга
Сангийн сайд
 
 
-Компаниуд бүх төрлийн үнэт цаас гаргах, түүний хөрвөх чадварыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга
Сангийн сайд
 
9.Үнэт цаасны зах зээлийн талаар явуулах сургалт, сурталчилгааг сайжруулна.
-Хөрөнгийн зах зээлийн талаар радио, телевиз, өдөр тутмын хэвлэлээр сургалт, сурталчилгаа явуулах
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга
 
 
-Олон нийтэд зориулсан семинар, уулзалтууд зохион байгуулах
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга
 
 
-Үнэт цаасны чиглэлээр ажиллах боловсон хүчин бэлтгэх, давтан сургах
жилдээ
Үнэт цаасны хорооны дарга
 
В.Үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээн хөгжүүлэх бодлого, чиглэл
 
10.Үндэсний үйлдвэрийг сэргээх, экспортын барим-жаатай эдийн засгийн бүтцийг бий болгоход чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
-Экспортын үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд "Монгол ноолуур", "Монгол ноос", "Монгол арьс шир" дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Сангийн сайд
 
 
-Махны экспортыг дэмжих төсөл хэрэгжүүлэх, мах боловсруулах үйлдвэрүүдийн техник, технологийг олон улсын стандартын түвшинд хүргэж шинэчлэх ажлыг үргэлжүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
 
-Стратегийн ач холбогдол бүхий мал аж ахуй, байгалийн болон амьтны гаралтай, нөөцийн хувьд хомс түүхий эд, материалын экспортод хязгаарлалтын бодлого баримталж, зохицуулалт хийх
II улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Гадаад харилцааны сайд
 
 
Оёдлын үйлдвэрийн салбарт захиалгат бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэг-дүүлэхэд дотоодын үндэсний үйлдвэрүүдийн оролцоог өргөжүүлж, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх
-Экспортын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг бий болгох
 
жилдээ
 
 
 
I улирал
 
Хөдөө аж ахуй,
үйлдвэрийн сайд
 
 
Хөдөө аж ахуй, үйлд-вэрийн сайд,
 Гадаад харилцааны сайд
 
 
-Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд боловс-руулах үйлдвэрийн эзлэх хувийн жингийн бууралтыг зогсоож, боловсруулах аж үйлдвэрийг сэргээхэд чиглэсэн дэмжлэг үзүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Үндэсний үйлдвэрийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор улсын нөөц, төсвийн байгууллагын хэрэгцээт бүтээг-дэхүүнийг дотоодод суурилагдсан хүч чадлыг ашиглан захиалгаар үйлдвэрлэн хангах талаар санал боловсруулж  шийдвэрлүүлэх, түүнд ил тод, шударга өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх
II улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
11.Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүдийг сэргээх замаар малын гаралтай ноос, ноолуур, арьс ширний таваарлаг чанарыг дээшлүү-лэх, малын чанар, угсааг сайжруулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авна.
-Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээг-дэхүүний үйлдвэрлэлийг урамшуулах санал боловсруулах
-Хот, суурин газрыг сүү, цагаан идээгээр хангах зорилгоор "Цагаан хувьсгал" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
I улирал
 
 
 
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
аймгийн Засаг дарга
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Өндөр ашиг шимтэй малын үзэсгэлэн, үнэ хаялцах худалдааг бүсчлэн зохион байгуулах
II-III улирал
Хөдөө аж ахуй, үйлд-вэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
- Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу АНУ-аас олгосон тусламжийн улаан буудайн борлуулалтын орлогоос хуримтлагдсан хөрөнгөнөөс хувьчлагдсан мал эмнэлгийн албадыг бэхжүүлэх арга хэмжээ авах
III-IV улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, аймаг ,нийслэлийн Засаг дарга
 
 
-Халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалга, оношлогоо шинжилгээнд давхардсан тоогоор 54.7 сая, малын тарилга, лабораторийн шинжилгээнд 21.0 сая толгой малыг хамруулах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Хүн, малын халдварт /Зооантропоноз/  өвчнөөс малыг эрүүлжүүлэх, малын чанар, угсаа, үржлийн ажлыг сайжруулах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад улсаас дэмжлэг үзүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, аймгийн Засаг дарга
 
 
-Бэлчээрийн хортон үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх арга хэмжээг өргөтгөх
II улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
 
-Хилийн мал эмнэлгийн хорио цээрийн албыг бэхжүүлэх төсөл боловсруулах
I улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
12.Хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэр-лэлээр хангах зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
-Газар тариалангийн аж ахуйг сайн чанарын үрээр хангах, үрийн шинэчлэлт хийх зорилгоор элит сортын үржүүлгийн үрийг эрдэм шинжилгээний байгууллага, үр бэлтгэлийн төрөлжсөн компанаар улсын захиалгын дагуу бэлтгүүлэх
III улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, холбогдох аймгийн Засаг дарга
 
 
-Газар тариалангийн салбарт техник, тех-нологийн шинэчлэл хийхдээ гадаад зээл, тус-ламжийн хөрөнгийг түлхүү ашиглах чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Гадаад харилцааны сайд
 
 
-"Ногоон хувьсгал" хөтөлбөрийг үргэлжлүүлж төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Улаан буудайн улсын нөөцийг жилийн хэрэгцээний 15.0 хувьд, үр тарианы үрийн нөөцийг 20.0 хувьд хүргэх зорилтын хүрээнд буудай сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
13.Эдийн засгийн хөгжлийн стратегитай уялдуулан ашигт малтмалын    тогтоц,    тарха-цын зүй тогтлыг тодорхой-лох, эрдэс түүхий эдийн нөө-
-"Геологийн бүсчилсэн судалгаа" хөтөлбөрийг боловсруулж 1:200000-ны масштабын геологийн зураглалд нутаг дэвсгэрийг хамруулах
 
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
цийн хэтийн төлөвийг тодотгох зорилгоор геологи, геофизик, геоэкологи, гидро-
геологийн судалгааг үргэлж-
-1:50000-ны масштабын зураглалыг тодорхой хэмжээний талбайд явуулж нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархацын зүй тогтол, хэтийн төлөвийн үнэлгээг хийх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
лүүлнэ.
-Монгол орны геологи, ашигт малтмалын /металлогени/ 1:1000000-ны масштабын зургуудыг зохиож хэвлүүлэх
жилдээ
 Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
 
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр хийж байгаа хайгуул, судалгааны ажлын үр дүн, холбогдох мэдээллийг улсын санд авах журам боловсруулж мөрдүүлэх
 
 I улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
 
-Бороогийн алтны бүлэг үндсэн орд, Тосон,  Баянголын гольдролын шороон орд, Төмөртийн овооны цайрын орд, Улаанцавын холимог металлын ордууд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Асгатын мөнгөний орд, Мардай, Хараатын ураны ордууд, Цагаан суваргын зэс, молибденийн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, санал боловсруулан шийдвэрлүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
14.Худалдаа, үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгон үйлчилгээний    чана-рыг   дээшлүүлэх, зах зээ-лийн   багтаамжийг өргөтгөх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарна.
-Худалдааны тухай хууль боловсруулан батлуулж, мөрдүүлэх
I улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Хууль зүйн сайд
 
-"Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зах зээлийн зарчимд тулгуурласан, бүс нутгийн онцлогт тохирсон бөөний худалдааны сүлжээг хөгжүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
аймгийн Засаг дарга
 
 
-Импортын болон дотоодын хүнсний бүтээгдэхүүнд тавих чанар, эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг сайжруулах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлд-вэрийн сайд, Эрүүл мэнд,нийгмийн хам-гааллын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Аялал жуулчлалыг өргөтгөн хөгжүүлэх зорил-гоор гадаад сурталчилгааг сайжруулах, үйлчил-гээний чанарыг олон улсын жишигт ойртуулах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
15.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүс нутгийг хөгжүүлнэ.
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлуулж, шийдвэрлүүлэх
I улирал
Дэд бүтцийн хөгжлийн сайд, Сангийн сайд
 
 
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэг-жүүлэхэд шаардлагатай эрх зүйн бусад баримт бичгийг боловсруулж шийдвэрлүүлэх
II улирал
Дэд бүтцийн хөгжлийн сайд,
Сангийн сайд
 
 
-Засгийн газраас Ховд аймгийн Алтайн чанад дахь бүс нутгийг хөгжүүлэх талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж эхлэх.
оны эхнээс
Хөдөө аж ахуй, үйлдвэ-рийн сайд, Сангийн сайд, Ховд аймгийн Засаг дарга
 
 
-Дотоодын түүхий эдийн нөөцийг ашиглан оёмол, сүлжмэл, нэхмэл, арьс шир, үслэг эдлэл, модон эдлэл болон бусад төрлийн бүтээгдэхүүн, хүнсний зүйл үйлдвэрлэх жижиг, дунд үйлд-вэрийг орон нутагт түлхүү  хөгжүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-ТАСИС хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан байгуулах, сангийн хөрөнгийн 50.0 ба түүнээс дээш хувийг орон нутгийг хөгжүүлэхэд зориулах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
16.Эдийн засгийн өсөлтийг хангах, үйлдвэрлэл үйлчил-гээг сэргээн хөгжүүлэх бод-логыг дэд бүтцийн       хөгж-лөөр      дэмжих зорилгоор тээвэр, зам харилцааг  хөг-жүүлж, техник, технологийн шинэчлэл хийнэ.
-Төмөр замын тээврийг сайжруулах,  төмөр замын дагуу 1100 км холбооны шилэн кабелийн технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, холболтын ажлыг хийж дуусгах
-Иргэний нисэхийн тухай хуулийг хэрэгжүүлж, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага  /ИКАО/-ын CNS/АТМ хөтөлбөрийн хүрээнд агаарын нислэгийн удирдлагыг боловсронгуй болгох, нисэхийн ба нислэгийн аюулгүй байдлыг ИКАО-ийн стандартад хүргэх  
жилдээ
 
 
 
 
 
 
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
 
 
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
ажлыг зохион байгуулж эхлэх
 
 
 
 
-Автотээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, зах зээлийн нөхцөл дэх автотээврийн хэрэгсэлийн техник ашиглалтын үзэл баримтлалыг боловсруулж хэрэгжүүлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чанар, баталгааг дээшлүүлэхэд шударга өрсөлдөөнийг өрнүүлэх хөшүүрэг бий болгох
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Далай ашиглах тухай хуулийн хүрээнд далайн тээвэр хийх, их далайн баялгийг ашиглахтай холбогдсон арга хэмжээг авч эхлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Замын-үүдэд шингэн түлш ачиж, буулгах байгууламж барих болон залуучуудын орон сууц барих зээлийн сан байгуулахад шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллага, гадаад орноос үзүүлэх тусламж,  төслийн хүрээнд шийдвэрлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд, Сангийн сайд
 
 
-Дундговийн Луус-Эрдэнэдалай, Баянгол-Сайхан-Овоо, Ховдын Мянгад-Эрдэнбүрэн, Өвөрхангайн Баянгол-Сант, Дэлгэрхаан- Баян-Өндөр, Төвийн Бүрэн-Дэлгэрхаан, Сүхбаатарын Баруун-Урт - Халзан, Хэнтийн Бэрх-Батноров, Архангайн Өндөр- Улаан -Тариатын цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөг барих
-Замын санг нэмэгдүүлэх, зарцуулах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, орон нутгийн замын санг бүрэлдүүлэн улс, орон нутгийн чанартай автозам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг  тогтмолжуулах
Жилдээ
 
 
 
 
 
 
 
Жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
 
 
 
 
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар, Дархан-Эрдэнэтийн чиглэлийн хатуу хучилттай замыг барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ Налайх-Чойрын чиглэлийн замын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэт-Булганы чиглэлийн замыг барих хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Алслагдсан бүс нутгийн зам харилцааг сайжруулах зорилгоор Улаанбаатар-Арвай-хээрийн чиглэлийн замын их засварыг хийх, Арвайхээр-Баянхонгорын чиглэлийн замд хэсэгчилсэн сайжруулалт хийх судалгаа явуулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
17.Харилцаа холбооны салбарт техник, технологийн шинэчлэл хийх   ажлыг   үргэлжлүүлж  үйлчилгээний хүрээг  өргөтгөнө
-Цахилгаан холбооны үйлчилгээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлж өрсөлдөөн бий болгох
жилдээ
 Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Багануур, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Даланзадгад, Алтай, Улиастай, Улаангом, Ховд, Өлгий, Мөрөн, Цэцэрлэг хотуудын холболтын байгууламж, кабель шугамыг өргөтгөн технологийн шинэчлэл хийх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь аймгийн төв, Тосонцэнгэл сумын холбооны дамжуулах байгууламжийг сансрын холбооны ВиСАТ сүлжээгээр шинэчлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Зарим сум, суурин газрын холбоог орчин үеийн технологиор шинэчлэх төсөл боловсруулж хэрэгжүүлж эхлэх, нарны зайн үүсгүүр үйлдвэрлэж сумдын холбооны салбарыг хангах ажлыг үргэлжлүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Хот хоорондын шилэн кабелийн сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Шуудангийн суурь сүлжээ, уламжлалт үйлчилгээний аргад  тулгуурлан үйлчилгээний шинэ нэр төрөл нэвтрүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
18.Зах зээлийн харилцаанд зохицуулан барилгын салбарыг сэргээн хөгжүүлнэ.
-Зарим аймгийн төв, суурин газруудын усан хангамж, ариутгах татуургын сүлжээг шинэчилж өргөтгөх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Нийслэлийн захын гэр хорооллыг ундны цэвэр усаар хангах цогц арга хэмжээ авах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга
 
 
-Барилгын салбарыг сэргээн хөгжүүлэх, орон сууцны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Барилгын дулааны алдагдлыг багасгах бодлогын хүрээнд импортоор авдаг дулаан тусгаарлагч дэвшилттэй материалыг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судалж, холбогдох төсөл боловсруулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Барилгын салбарт материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээх, техник, технологийг шинэчлэх, шинээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын хүрээнд төсөл, арга хэмжээ авч хэрэгжүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Байгалийн эрдэс, түүхий эдийг барилгын үйлдвэрлэлд зөв зохистой ашиглах, барилгын дүүргэгч материал элс, хайрга, шохойн боловсруулалтын технологийн түвшинг сайжруулах замаар бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Сум, суурин газрын дулаан хангамжийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг  төслийн хүрээнд шийдвэрлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
Г.Хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгааллын бодлого
19.Хүн амын тогтвортой өсөлтийг хангах, хүний нөөцийн хөгжлийг сайж-руулах чиглэл баримтална.
-Хүн амын жилийн дундаж өсөлтийг ойрын ирээдүйд 1.8 хувьд хүргэх зорилтын хүрээнд төрөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
 
-Хүн ам, орон сууцны 2000 оны ээлжит тооллогыг явуулж, хүн амын тоо, бүтэц, бүрэлдэхүүн болон орон сууцны урьдчилсан дүнг гаргах
I-II улирал
Үндэсний статистикийн газрын дарга,
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Хүний хөгжлийн чиглэлээр Засгийн газрын гүйцэтгэх зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээний дагуу хариуцуулах санал боловсруулан шийдвэрлүүлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Хууль зүйн сайд
20.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурал, ажилгүйдлийг багасгах, эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах замаар иргэдийн амьжир-гааны баталгааг хангана.
-Ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох,жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд  чиглэгдсэн дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн сан бий болгох
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
-Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой тахир дутуу болон одой иргэдийг хөдөлмөрийн захаар дамжуулан ажлын байраар хангах арга хэмжээ авах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Хөдөлмөрийн зах зээлийн талаархи төрийн бодлогын үзэл баримтлалыг боловсруулан батлуулж  хэрэгжүүлэх
III улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-ЕБС-ийн 8,10 дугаар анги төгсөөд ажил, сургуульгүй үлдсэн охид, хөвгүүдийн 20 ба түүнээс дээш хувьд нь мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн баримжаа олгох ажлыг зохион байгуулах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Хөдөлмөр  зохицуулалтын албадын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрх зүйн орчинг төлөвшүүлэх, удирдах боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэдээллийн сүлжээг сайжруулах арга хэмжээ авах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн холбогдох арга хэмжээ  авах
I улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судлан тодорхойлох, тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, мэдээлэлд хамруулах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллага, түүний нэгжийн удирдлагын тогтолцоог нутаг дэвсгэрийн түвшинд оновчтой тогтоох, хөдөлмөр эрхлэлтийн ба хяналтын албадын үйл ажиллагааг сайжруулах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Төрийн албан хаагчдын цалин хөлсийг амьжиргааны өртгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авах
I улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Тэтгэврийн даатгалд иргэдийг  хамруулах сонирхлыг нэмэгдүүлэх, хүрээг өргөтгөх, хагас  хуримтлалын журамд шилжүүлэх ажлыг нэрийн данс нээх, эхний үлдэгдлийг тооцох, шимтгэлийг дансанд хуримтлуулахаас эхлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж эхлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг төрийн бус байгууллага болон буяны байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх ажлыг турших
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг гаргаж, энэ хөтөлбөрт зарим нэмэлт, өөрчлөлт оруулах
III улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн шугамаар ажлын байр бий болгох, жижиг зээлийн төслийн тоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
аймаг, нийслэлийн Засаг дарга
21.Хүн амыг өвчин, эмгэгээс сэргийлэх ажлыг өргөжүүлж, ядуучуудад   үзүүлэх   эмнэл-гийн  тусламж, үйлчилгээ-ний хүртээмжийг дээш-лүүлнэ.
-Эрүүл мэндийн төрөлжсөн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг бодиттой дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
-"Эрүүл мэндийн салбарын хөгжил"  хөтөл-бөрийн хүрээнд Дорноговь, Ховд аймгийн төв, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байгуулсан өр-хийн эмнэлгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулж, эмч, сувилагчдыг давтан сургах, санхүүжилтийн шинэ журмыг туршин нэвтрүүлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг жигд, хүртээмжтэй үзүүлэх чиглэлээр бүсийн эмчилгээ оношлогооны төвүүд байгуулах, улмаар лавлагаат тусламжийн үйлчилгээг нэвтрүүлж эхлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
 
-Насанд хүрэгчдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгаан болсон зүрх судас, амьсгал, хоол боловсруулах  эрхтний өвчнүүд болон хорт хавдар, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар дорвитой арга хэмжээ авах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Өрхийн эмнэлэгт үйлчлүүлэгч-эмзэг бүлгийн иргэдийн зардлын нормыг ердийн бүлгийнхээс илүү тогтоож мөрдүүлэх
II улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Сангийн сайд
 
-Хөдөөгийн сум, багийг эмнэлгийн мэргэжилт-нээр жигд хангах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, урамшууллын хөшүүрэг бий болгох арга хэмжээ авах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Аймаг, сум, багийн Засаг дарга
 
-Эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжилтний цалин хөлсийг бүс нутгийн ялгаа, мэргэжлийн ур чадвар, ажлын бодит үр дүн, тогтвор суурьшил зэргийг харгалзан тогтоон олгох журмыг турших
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Сангийн сайд
 
 
-Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн тооллого явуулж, дахин үнэлгээ хийх, элэгдэл байгуулах, санхүүжилтийн шинэ чиглэлийг судалж боловсруулах
III улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд
 
-Магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалтай иргэн эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний зардлыг даатгалын сангаас төлөх эдийн засгийн хөшүүргийг нэвтрүүлэх
II улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд
22.Биеийн тамир, спортыг хүн амын   эрүүл    аж    төрөх    ёсны хэрэглүүр болгон хөгжүүлэхэд анхаарна.
-"Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх" хөтөлбөрийг хэрэгжүүлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
-Биеийн тамир, спортын тухай хуулийг батлуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
II улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
-Сиднейн олимпид оролцох эрх авсан баг, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг хангаж, олимпийн тоглолтод зохион байгуулалттай оролцуулах
I-III улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
23. Боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, урлагийн салбарын шинэч-лэлийг эрчимжүүлж,   гэгээрлийн       байгууллагын оновчтой бүтэц бүрдүүлнэ.
-Боловсролын шинэчлэлийн дунд хугацааны /2001-2005/ стратегийн хөтөлбөрийг боловсруулан хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох
жилдээ
Гэгээрлийн сайд,
Сангийн сайд
 
 
-Боловсролын хуульд заасны дагуу ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нормативт зардалд тусган санхүүжүүлэх
оны эхнээс
Сангийн сайд, Гэгээрлийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийн 75 хувийг 9 дүгээр ангид, 25 хувийг мэргэжлийн анхан шатны сургуульд элсүүлэн сургах
II-III улирал
Гэгээрлийн сайд
 
 
-Бүх шатны сургууль, цэцэрлэгийн удирдах зөвлөлийг бүрэн байгуулж, багш нарын зөвлөл, заах аргын нэгдлийг шинэ шаардлагаар ажиллуулах, дотоод зохион байгуулалтыг шинэчлэх
 
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 
-Хүн амын бичиг үсгийн мэдлэг, боловсрол нөхөн олгох, иргэдийн амьдрах чадварыг дээшлүүлэхэд чиглүүлэн албан бус боловсролын орон нутгийн тогтолцоог төлөвшүүлэх
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 
-Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх бод-лого, чиглэлийг боловсруулах, сургуулийн өмнөх боловсролын агуулгыг шинэчлэх түүнийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 
-Багш, боловсрол, соёл урлагийн удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн хамрах хүрээ, зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, төвлөрлийг багасгах, тэдний оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 
-Дээд боловсролын болон мэргэжлийн сургуу-лиудын бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургалтын агуулга стандартыг тогтоох, багшлах боловсон хүчний мэргэжлийн түвшинд тавих шаардлагыг нэмэгдүүлэх
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 
-Техникийн болон мэргэжлийн боловсролын стандартын загварыг боловсруулан эхний ээлжинд түгээмэл мэргэжлийн /агуулгын, үнэлгээний, орчны/ стандарт, арга зүйг  боловсруулан турших
II-III улирал
Гэгээрлийн сайд
 
 
-Хөдөөгийн алслагдсан сумдын сургуулийг багшаар хангах, тогтвор сууршилтай ажиллуулахад онцгой анхаарч тэднийг урамшуулах хөшүүргийг  бий болгох
жилдээ
Гэгээрлийн сайд,
аймаг, сум, багийн Засаг дарга
 
 
-Сургуулиудын мэдээллийн сүлжээг өргөжүүлэх, номын сангийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах
 
жилдээ
Гэгээрлийн сайд, аймаг, сум, багийн Засаг дарга
 
 
-Шинжлэх ухаан, технологийн төсөл, арга хэм-жээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх
жилдээ
Гэгээрлийн сайд,
Сангийн сайд
 
 
-Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн санг баяжуулах, мэдээллийн нэгдсэн сүлжээг өргө-жүүлэх, үйлчилгээ, хүртээмжийг нь  нэмэгдүүлэх
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 
-Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад орнуудтай харилцах хоёр болон олон талын гэрээ хэлэлцээрийг шинэчлэн байгуулах
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 
-Боловсрол-шинжлэх ухаан-бизнесийн байгуул-лагын үр ашигтай хамтын ажиллагааг урамшуулах эрх зүйн болон эдийн засгийн орчин бүрдүүлэх
жилдээ
Гэгээрлийн сайд,  Хө-
дөө аж ахуй, үйлдвэ-рийн сайд, Дэд бүт-цийн хөгжлийн сайд
 
 
-Мартагдаж үгүй болох аюулд хүрсэн ардын язгуур урлаг, өв соёлыг сэргээх, өвлүүлэн үлдээхэд чиглэсэн арга хэмжээ авах, түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг үргэлжүүлэх
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 
-Уран бүтээлийн ажлын чанар, уран сайхны түвшинг харгалзан санхүүжүүлэх хөшүүргийг боловсронгуй болгох, соёл, урлагийн байгуул-лагын бүтэц, удирдлагын оновчтой түвшинг тогтооход чиглэсэн бүтцийн өөрчлөлт хийх
жилдээ
Гэгээрлийн сайд
Сангийн сайд,
аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Монгол Улсын соёл, урлагийг гадаадад өргөн  сурталчлах, соёлын салбарын гадаад харилцааг өргөжүүлэх
жилдээ
Гэгээрлийн сайд,
Гадаад харилцааны сайд
 
Д.Эрхзүйн шинэчлэл, аюулгүй байдал, хамтын ажиллагааны чиглэл
 
 
24.Шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн ёс зүй болон сахилга, хариуц-лагыг дээшлүүлэх, хууль зүйн албаны тогтолцоог боловс-ронгуй болгох чиглэлээр    эрх зүйн   шинэчлэлийг
гүнзгийрүүлнэ.
-Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт тусгагдсан хууль тогтоомжийг тэргүүн ээлжинд батлуулан мөрдүүлэх
-Хүн амд үзүүлэх эрх зүйн үйлчилгээ шуурхай, хүртээлтэй байх зохион байгуулалтын нэмэлт арга хэмжээ авах
жилдээ
 
 
жилдээ
Хуульзүйн сайд
 
 
Хууль зүйн сайд
 
-Хуульчдыг сонгон шалгаруулах, давтан сургах, мэргэжлийг дээшлүүлэх тогтолцоог шинэчлэн тогтоох
жилдээ
Хууль зүйн сайд
 
 
-Хууль зүйн албаны тогтолцоог шинэчлэн өөрчлөх санал боловсруулах
II улирал
Хууль зүйн сайд
 
 
-Хууль зүйн мэргэжлийн сургуулийг багшлах боловсон хүчин, эрдэм шинжилгээний ажилтнаар хангах, материаллаг баазыг бэхжүүлэх төслийг судлан хэрэгжүүлэх
жилдээ
Хууль зүйн сайд,
Гэгээрлийн сайд
 
 
-Шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний нийгмийн баталгааг хангах ажлыг сайжруулах
жилдээ
Хууль зүйн сайд,
Дээд шүүх,
Шүүхийн ерөнхий зөвлөл
 
 
-Шүүхийн ажлын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, шүүхэд орчин үеийн техник хэрэгсэл нэвтрүүлэх замаар шүүгчийн ажлын нөхцөлийг сайжруулах, тэднийг чадваржуулах ажлыг зохион байгуулах
жилдээ
Хууль зүйн сайд,
Шүүхийн ерөнхий зөвлөл
 
 
-Шүүгчийн ёс зүйн ба сахилга, хариуцлагын байдалд дүгнэлт гарган мэдээлж байх тогтолцоо, эрх зүйн үндсийг бүрдүүлэх
II улирал
Хууль зүйн сайд,
Шүүхийн ерөнхий зөвлөл
 
 
-Цагдаагийн байгууллагын автомашины паркийг шинэчлэх, мэдээллийн сүлжээг өргөжүүлэх ажлыг эхлүүлэх
жилдээ
Хууль зүйн сайд,
аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортыг шинэ загвараар солих ажлыг эхлүүлэх
 
 
I улирлаас
 
Хууль зүйн сайд
 
 
-Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн цахим тооцоолуурын нэгдсэн сүлжээ байгуулах төслийг эхлүүлэх
III улирал
Хууль зүйн сайд
 
25.Төрөөс экологийн талаар баримтлах бодлогыг хэрэг-жүүлэх, байгаль орчныг хамгаалах удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтол-цоог бэхжүүлнэ.
-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  газар эзэмшүүлэх, ашиглуулах хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа явуулах ажлыг эрчимжүүлэх
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Газрын тухай болон Газрын төлбөрийн  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бэлчээрийг зохистой ашиглах, даацыг тэнцвэржүүлэх, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайд
 
 
-Агаар бохирдуулах бодисын стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээ тогтоож, түүнд хяналт тавих
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Цөлжилт, хээршилт явагдаж байгаа бүс нутагт мод тарих, ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд улсын үзлэг явуулах, нэгдсэн үнэлгээ өгөх
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Зарим нутгийн усны нөөц, чанарыг судлах, ус ашиглалтын тоо бүртгэлийг явуулах, хатуулаг, эрдэсжилт ихтэй усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх арга хэмжээ авах
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Хог хаягдлыг бууруулах, ашиглалтыг сайжруулах эрх зүйн  үндсийг бүрдүүлэх
II улирал
Байгаль орчны сайд
 
 
-Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргө-жүүлэн хамгаалалтын захиргаадыг бэхжүүлэх
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Байгалийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгийн  аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Ус цаг уур, орчны шинжилгээний техник, технологийн шинэчлэлтийг хийх, уур амьсгалын өөрчлөлтийн хандлага, эерэг сөрөг нөлөөллийг тогтоох
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг зарим амьтан, ургамлын тархац, нөөцийг шинэчлэн тогтоох
жилдээ
Байгаль орчны сайд
 
 
-Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурталчлах, мэдээлэх ажлыг сайжруулах
жилдээ
Байгаль орчны сайд,
аймаг, нийслэлийн Засаг дарга
 
 
-Ойн хөнөөлт шавьж, хортон мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах
жилдээ
Байгаль орчны сайд
 
26.Төрийн батлан хамгаалах бодлогын хэрэгжилт, цэр-гийн байгуулалтыг     шинэч-лэх үйл ажиллагааг эрчим-жүүлэн улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг дээшлүүлнэ.
-Батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчим-жүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах
жилдээ
Батлан хамгаалахын сайд
 
-Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай болгон өөрчлөх үйл ажиллагааг бүх шатанд эр-чимжүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг нутаг дэвсгэрийн зарчмаар бэлтгэх тогтолцоог бүр-дүүлэх, цэргийн зэвсэглэл, техникийн зарим хэсгийг шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх
жилдээ
Батлан хамгаалахын сайд
 
 
-Улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах, хилийн анги, салбаруудын зэвсэглэл, техник хэрэгсэл, ахуй хангалтыг сайжруулах, ул-сын хил дээр алба хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлэх ажлыг ээлж дараатай шийдвэрлэх
жилдээ
Батлан хамгаалахын сайд
 
 
-Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, байгалийн гам-шигтай тэмцэх орон нутгийн хүч хэрэгслийг бэхжүүлэх, цэргийн анги салбар, тусгай мэргэж-лийн байгууллагуудын иргэний хамгаалалтын хамтарсан ажиллагааг хэвшүүлэх
жилдээ
Батлан хамгаалахын сайд
 
 
-Батлан хамгаалах салбарын гадаад харилцааг өргөжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх олон улсын хүч чармайлт, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
жилдээ
Батлан хамгаалахын сайд
 
27.Гадаад харилцааг өргө-жүүлж, улсын аюулгүй бай-дал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчин бүрдүүлэхийг эрхэмлэнэ.
-ОХУ, БНХАУ болон АНУ, Япон зэрэг орнуудтай тогтоосон харилцааг тэргүүлэх ач холбогдолтойд үзэж, олон улсын болон бүс нутгийн харилцааны хөгжил, өрнөлттэй уялдуулан хөгжүүлэх.
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
-Ази, Номхон далайн бүс нутаг, Европ, Төв Азийн орнуудтай харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
-Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдал,  эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж, АСЕАН-ы Бүсийн Чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
-НҮБ болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүч бололцоог нь үр бүтээлтэй ашиглах
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
-Хилийн чанадад иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалах эрх зүйн үндсийг сайжруулж, иргэд зорчих явдлыг илүү  чөлөөтэй болгох
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
-Хандивлагчдын амласан хөрөнгийг тохиролц-соны дагуу хугацаанд нь бүрэн авч хэрэгжүүлэх, гадаадын зээл тусламжийн зохицуулалт, удирд-лага, эрх зүйн орчинг сайжруулах, гадаадын зээл тусламжийг зохицуулах хууль боловсруулж батлуулах
жилдээ
Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, холбогдох бусад сайд
 
 
-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн болон эдийн засгийн таатай нөхцөл бүрдүү-лэх, гадаадын хөрөнгө оруулалтыг тэргүүлэх сал-баруудад оруулах, тэргүүлэх салбарын төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
-Хөгжиж байгаа орнуудын гадаад өрийг хүчингүй болгох, хөнгөвчлөх чиглэлээр олон улсын хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээг судлах, түүнд Монгол Улсыг татан оролцуулах замаар гадаад өрийг цайруулах талаар санал боловсруулах
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
28.ДХБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж шинэ хэлэл-цээрүүдэд идэвхтэй оролцох, монголын бараа бүтээг-дэхүүн гадаадын зах зээлд гарах таатай нөхцөлийг ДХБ-ын тогтолцооны хүрээнд бүрдүүлэх, мэдээллийн технологид тулгуурласан худалдаа нэвтрүүлэх талаар ажиллана.
-ДХБ-д гаргаж өгдөг мэдээ, мэдээллийг хугацаанд нь тогтмол өгч байх
-Дэлхийн худалдааны байгууллагад БНХАУ, ОХУ болон ТУХН-ийн орнууд элсэхтэй холбогдуулан эдгээр оронтой тарифын хэлэлцээр хийх ажлыг үргэлжлүүлэх
-Гадаад худалдааны балансын тоо, мэдээллийг олон улсын стандарт арга зүйд нийцсэн нэгдсэн нэг аргачлалаар гаргаж байх  арга хэмжээ авах
 
 
тухай бүр
 
 
жилдээ
 
 
 
жилдээ
 
 
 
 
Гадаад харилцааны сайд
Гадаад харилцааны сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
Гадаад харилцааны сайд, Үндэсний статистикийн газрын дарга, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч
 
 
-ОХУ-тай худалдааг либеральчлах хэлэлцээ хийх
 
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
-АНУ-ын хөнгөлөлтийн Ерөнхий системд /GSP/ хамаарагдах арга хэмжээ авах
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
 
-"Бангконгийн хэлэлцээр"-т нэгдэн орох асуудлыг судалж шийдэх
 
жилдээ
Гадаад харилцааны сайд
 
 
 
-Мэдээллийн технологид тулгуурласан худалдаа нэвтрүүлэх асуудлыг судлах
жилдээ
 
Гадаад харилцааны сайд