A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2001 оны 84дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2002 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
                                               
Бодлогын  зорилт
Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
Хугацаа
Хэрэгжүүлэх эзэн
1
2
3
4
                                                                  Нэг. Макро эдийн засгийн хүрээнд:
Эдийн засаг, нийгмийн хүрээний бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төсөв, мөнгө, ханш, гадаад худалдааны оновчтой бодлого явуулах замаар дотоодын   нийт   бүтээгдэхүүний  бодит өсөлтийг 2002 онд 4.1  хувьд хүргэнэ.
1.Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэн хөгжих орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийн бодит өсөлтийг нэмэгдүүлнэ.
- Эдийн засгийн өсөлтийг хангах, макро эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх удирдлага, зохицуулалтыг сайжруулна.
Жилдээ
Ч.Улаан
О.Чулуунбат
- Бизнесийн үйл ажиллагааг дэмжих гадаад, дотоод хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
Жилдээ
О.Чулуунбат
Ч.Улаан
- Эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг ядуурлыг бууруулах стратегитэй нягт уялдуулна.
жилдээ
Ч.Улаан
- Далд эдийн засгийг хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор нягтлан бодох бүртгэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулна.
жилдээ
Ч.Улаан
Ц.Нямдорж
- Боловсруулах болон уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах эдийн засгийн орчныг бүрдүүлнэ.
жилдээ
Ч.Ганзориг
 
-Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн арга хэмжээ авч, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний өсөлтийг хангана.
жилдээ
Д.Насанжаргал
 
2.Төсвийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэн, төсвийн зарлагын хяналтыг өндөржүүлж, орлогын баазыг өргөтгөх замаар ДНБ-д төсвийн нийт алдагдлын эзлэх хувийг бууруулж 7.1 болгоно. 
- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг батлуулж, мөрдөж эхэлнэ.
II улирал
Ч.Улаан
 
- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль мөрдөхтэй холбоотойгоор төсвийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоог шинээр зохион байгуулах бэлтгэлийг хангаж нэвтрүүлэх, төсвийг дунд хугацаагаар төлөвлөх журамд бүрэн шилжүүлэх арга хэмжээ авна.
оны эхнээс
Ч.Улаан
холбогдох сайд нар
- Төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг судалж, шийдвэрлүүлнэ.
жилдээ
Ч.Улаан
 
- Татварын албаны удирдлага, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн бэхжүүлж, татварын байцаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, татвар хураалтыг бүх шатанд сайжруулна.
жилдээ
Ч.Улаан
 
- Орон нутаг төсвөө бие даан бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
Ч.Улаан
 
- Татвар хураах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх иж бүрэн стратеги боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
Ч.Улаан
 
- Татварын баазыг өргөтгөх, татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах чиглэлээр татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж мөрдөж эхэлнэ.
жилдээ
Ч.Улаан
- Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжих ажлыг үргэлжүүлэн, Засгийн газрын бэлэн мөнгөний урсгалыг зохистой удирдах, төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэх, хяналтыг сайжруулах арга хэмжээ авна.
жилдээ
Ч.Улаан
 
- Нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулж аймаг, нийслэлд хуваарилан олгоно.
оны эхнээс
Ч.Улаан
- Мөнгөн суурьтай бүртгэлийн тогтолцооноос аккруэль суурьтай бүртгэлд  шилжих ажлыг хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
Ч.Улаан
- Тусгай зориулалтын сан, зээл, тусламжийн үйл ажиллагааны тайланг олон улсын жишигт нийцүүлэн гаргадаг мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгоно.
жилдээ
Ч.Улаан
- Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих, он дамжсан, хугацаа хэтэрч байгаа объектуудыг шалгаж, дүгнэлт гаргана.
 
жилдээ
Ч.Улаан
аймаг, нийслэлийн Засаг дарга
3.Мөнгөний бодлогыг үнэ, ханшны хэт хөөрөгдөл гаргахгүй
байх, төгрөгийн тогтвортой байдлыг  хангах, бодит эдийн
засгийн өсөлтийг дэмжихэд чиглүүлнэ.
- Эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээ авна.
жилдээ
О.Чулуунбат
-  Төв банкны үнэт цаасны бодит хүүг эерэг түвшинд хадгална.
оны эхнээс
О.Чулуунбат
- Үнэт цаасны хоёрдогч зах зээлд Засгийн газрын бондын арилжааг нэмэгдүүлж, банкны бүтцийн өөрчлөлтийн бондыг хөрвөх чадвартай үнэт цаасаар солих арга хэмжээ авна.
жилдээ
О.Чулуунбат Ч.Улаан
- Банкны хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр холбогдох эрх  зүйн зохицуулалтыг шинэчилнэ.
жилдээ
О.Чулуунбат
 
- Төгрөгийн ханшны тогтвортой байдлыг ханган, зах зээлийн зарчмаар тодорхойлогддог ханшны тогтолцоог үргэлжлүүлэн мөрдөнө.
жилдээ
О. Чулуунбат
- Гадаад валютын цэвэр нөөцийг импортын барааны 13 долоо хоногийн хэрэгцээг хангахаас доошгүй хэмжээнд хүргэнэ.
жилдээ
О.Чулуунбат
 
4. Гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг   сайжруулж,  гадаад худалдааны эрх зүйн
орчныг боловсронгуй болгоно.
-Хандивлагчдын ээлжит уулзалт, зөвлөлгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
- Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай
II-III улирал
Ч. Улаан
Л.Эрдэнэчулуун
хуулийн төсөл боловсруулан батлуулж, мөрдөнө.
жилдээ
Ч.Улаан
- Хандивлагчдын уулзалт, зөвлөлгөөний үеэр амласан зээл, тусламжийг ашиглах гэрээ, хэлэлцээрийг богино хугацаанд байгуулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно.
жилдээ
Ч.Улаан
 
- Гадаад худалдааг нээлттэй, чөлөөтэй болгох чиглэлээр Монгол Улсын гадаад худалдааны үзэл баримтлалыг боловсруулж мөрдүүлнэ.
жилдээ
Ч.Ганзориг
Ч.Улаан
- Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
жилдээ
Ч.Ганзориг
Ч.Улаан
- Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, экспортын шинэ нэр төрлийн болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэх зорилгоор металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулна.
жилдээ
Ч.Ганзориг
 
 
-"Ноолуур", "Ноос", "Арьс шир" дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
жилдээ
Ч.Ганзориг
 
-Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулах, гаргах үеийн хорио цээр, ариун цэврийн хяналтын  эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
жилдээ
 
 
Д.Насанжаргал
Ч.Ганзориг
 
-Стратегийн ач холбогдол бүхий импортын түүхий эд, үүний дотор нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан, эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна.
жилдээ
Ч.Ганзориг
Ч.Улаан
 
 
 
5.Арилжааны банкуудын  бүт-цийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулна.
-Төрийн өмчийн оролцоотой банкуудын төрийн өмчийн оролцоог нарийвчлан тогтоож, хувьчлах  бэлтгэлийг хангаж, хувьчилна.
жилдээ
Ч.Улаан
О.Чулуунбат
-Урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгох чиглэлээр хандивлагч орон, олон улсын байгууллагатай хамтарсан судалгаа хийж, санал боловсруулна.
III улирал
Ч.Улаан
О.Чулуунбат
-Банкны өр барагдуулах асуудлаар хуулийн төсөл боловсруулан батлуулж, мөрдүүлэх, Банкны өр барагдуулах газрын эрх зүйн байдлыг тогтоож, зээл төлөлтийг эрчимжүүлнэ.
II улирал
Ч.Улаан
О.Чулуунбат
6.Үнэт цаасны зах зээл хөгжих нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжүү-лэх арга хэлбэрийг боловс-ронгуй болгоно.
-Үнэт цаасны арилжааг нэмэгдүүлэх, санхүүгийн шударга, оновчтой тогтолцоо, бүтэц бий болгох, үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах чиглэлээр Үнэт цаасны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлнэ.
жилдээ
С.Гүндэнбал
Ч.Улаан
-Бүх төpлийн  үнэт цаас /Засгийн газpын бонд, компаний үнэт цаас, вексель/-ыг гаpгах санаачлагыг дэмжих замаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
С.Гүндэнбал
О.Чулуунбат
Ч.Улаан
-Хөрөнгийн биржийг хувьчлах бэлтгэлийг хангаж, хувьчилна.
III-IV улирал
С.Гүндэнбал Ч.Улаан
-Төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцооны газрыг бие даасан байдлаар зохион байгуулах санал боловсруулж, шийдвэрлүүлнэ.
жилдээ
С.Гүндэнбал
 
-Улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр, нийтэд худалдана.
жилдээ
С.Гүндэнбал
 
-Компанийн хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг олгох, хуваарилах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
I-II улирал
С. Гүндэнбал
 
-Хөрөнгийн зах зээлийн мэдээллийн сүлжээ бүрдүүлнэ.
жилдээ
С. Гүндэнбал
7.Даатгалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй
болгож, арилжааны даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ.
-Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, шийдвэрлүүлнэ.
жилдээ
Ч.Улаан
 
-Иргэдийн мөнгөн хадгаламжийг хамгаалах тогтолцоог бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
жилдээ
Ч.Улаан
Ц.Нямдорж
-Даатгалын үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, нэр төрлийг олшруулж, мэдээллийн сүлжээ бий болгоно.
жилдээ
Ч.Улаан
 
8.Албан ёсны статистикийн мэдээллийн тогтолцоог бо-ловсронгуй болгон мэдээллийн үнэн зөв, ил тод байдлыг
хангана.
-Статистикийн мэдээллийн үндэсний сан байгуулах, статистикийн мэдээллийн сүлжээг үндсэн хэрэглэгч - төрийн байгууллагуудтай холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
Ч. Даваасүрэн
Ч. Улаан
-Статистикийн мэдээллийн бодит байдлыг хангах үүднээс мэдээлэл авах, боловсруулах ажлыг сайжруулах механизмыг бий болгоно.
жилдээ
Ч. Даваасүрэн
 
  
 
Хоёр. Үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлогын хүрээнд:
Эдийн засгийн шинэчлэлийг эрчимжүүлэн, бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, бизнесийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар үйлдвэрлэл, экспортыг дэмжин 2002 онд ДНБ-нд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийг  24.5-д  хүргэнэ.
 
1.Үндэсний үйлдвэрийг сэргээн, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлтийг нэмэгдүүлж, экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ.
-Үндэсний үйлдвэрийг сэргээх, суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулахад гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт, дотоодын санхүүгийн нөөцийг ашиглана.
Жилдээ
Ч.Ганзориг
-Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа нь сэргэж буй үйлдвэрүүдийн өмнө нь бий болсон өрийн асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авна.
Жилдээ
 
Ч. Ганзориг
 
 
-Эдийн засгийн тэргүүлэх салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчтай  тогтвортой байдлын гэрээ байгуулах тогтолцоог төгөлдөржүүлнэ.
жилдээ
Ч. Ганзориг
Ч. Улаан
 
- Гадаадын хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулна.
III улирал
Ч. Ганзориг
Ч. Улаан
Л.Эрдэнэчулуун
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, стандартыг нэвтрүүлнэ.
жилдээ
Ч. Ганзориг
-Япон Улсын Засгийн газар болон ХБНГУ, Дэлхийн банк зэрэг хандивлагчдаас олгож буй хөнгөлөлттэй зээлд экспортын чиглэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг түлхүү хамруулж, санхүү, зээлийн дэмжлэг үзүүлэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  нэмэгдүүлнэ.
жилдээ
Ч. Ганзориг
Ч. Улаан
 
-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
жилдээ
Ч. Ганзориг
Ч. Улаан
 
-Мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулалтын түвшинг сайжруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна.
жилдээ
Ч. Ганзориг
 
-Монгол ямааны ноолуурын чанар, стандартыг олон улсын хэмжээнд итгэмжлүүлэх, худалдааны тэмдэгтэй болох замаар олон улсын мэдээллийн нэгдсэн сүлжээнд бүртгүүлэн, түүний өрсөлдөх чадварыг  дээшлүүлнэ.
жилдээ
 
Ч. Ганзориг
 
 
2.Түлш, эрчим хүчний сал-барын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэн төрийн өмчид ног- дох хэсгийг үе шаттайгаар
хувьчлах замаар эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах ажлыг өргөжүүлнэ.
-Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 2 дахь ээлжийн өргөтгөл, шинэчлэлийг  дуусган, бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, хамрах хүрээг өргөтгөнө.
жилдээ
Б. Жигжид
 
-Дөргөн, Улаанбоомын усан цахилгаан станцыг барих гэрээг байгуулах, Эгийн голын усан цахилгаан станцын санхүүгийн эх үүсвэрийг эрэлхийлэх,  Баянтээгийн дулааны цахилгаан станцыг барих санхүүгийн эх үүсвэрийг олж, эхлүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
Б. Жигжид
 
-Үенчийн усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, Чаргайтын усан цахилгаан станцыг барих бэлтгэлийг хангана.
жилдээ
Б.Жигжид
 
-Улаанбаатар хотын II цахилгаан станц, цахилгаан түгээх сүлжээний техник-эдийн засгийн үндэслэлийг тодотгох үндсэн дээр хувьчилна.
жилдээ
Б. Жигжид
 
-"Буман нарны гэр" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Архангай, Хэнтий, Дорнод, Увс, Завхан, Булган, Дархан-Уул, Өмнөговь аймагт айл өрхийг нарны цахилгаан үүсгүүртэй болгох арга хэмжээ авна.
жилдээ
Б. Жигжид
 
 
 
-Баянтээг, Тавантолгой, Адуунчулуун, Тэвшийн говь, Талын гал, Хар тарвагатай зэрэг орон нутгийн нүүрсний уурхайнуудын техник, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэн, Шарын голын уурхайн орчимд хайгуул хийж, нөөцийг өсгөх замаар Дархан, Эрдэнэтийн бүс нутгийн нүүрсний хангамжийг сайжруулна.
жилдээ
Б. Жигжид
 
-Налайхын нүүрсний уурхайн орд газрыг түшиглүүлэн бага чадлын нүүрсний далд уурхайг байгуулах судалгааг явуулж, хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлнэ.
жилдээ
Б.Жигжид
 
-Газрын тосны салбарт төсөл хэрэгжүүлэх замаар нэмэлт хөрөнгө оруулалт, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ.
II улирал
Ч.Ганзориг
 
-Газрын тосны эрэл хайгуулын судалгаа болон олборлолтыг нэмэгдүүлнэ.
IV улирал
Ч.Ганзориг
 
-Тамсаг, Дорноговийн сав газарт чичирхийллийн судалгаа, хайгуул хийж, үнэлгээний цооног өрөмдөж олборлолтыг нэмэгдүүлнэ.
IV улирал
Ч.Ганзориг
 
3.Уул уурхайн үйлдвэрлэлээс олох экспортын орлогыг нэмэг- дүүлэх  нөхцөлийг хангана.
-Зэс, молибден, хайлуур жоншны баяжмалын экспортын хэмжээг урьд онуудаас бууруулахгүй байх арга хэмжээ авна.
жилдээ
Ч.Ганзориг
 
-Үйлдвэрлэлийг жигдрүүлэх замаар гянт болдын экспортыг 10 хувь, катодын зэсийн үйлдвэрлэлийг 40 орчим хувиар нэмэгдүүлнэ.
жилдээ
Ч.Ганзориг
 
-Эрдэнэтийн ордын исэлдсэн болон балансын бус хүдрийг гидрометаллургийн аргаар боловсруулах талбайг засаж, эхний туршилтыг хийж эхэлнэ.
жилдээ
Ч.Ганзориг
 
-Төмөртэйн овооны цайрын орд, Бороогийн алтны үндсэн орд, Тосонгийн алтны шороон ордыг ашиглах уулын үйлдвэрийг барьж байгуулах ажлыг үргэлжлүүлнэ.
жилдээ
Ч.Ганзориг
 
-Тосонгийн ордоос олборлох алтны хэмжээг нэмэгдүүлнэ.
жилдээ
Ч.Ганзориг
 
-Тавтын алт, Цагаан суваргын зэс, Асгатын мөнгөний ордуудыг ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн урьдчилсан тооцоог хийж, ашиглах талаар сонирхогч орнуудад санал тавьж, хамтран ажиллана.
жилдээ
Ч.Ганзориг
 
4.Геологийн хайгуул, судал-гааны ажлыг өргөжүүлж хэтийн төлөв бүхий ордуудад  эрэл,
судалгааны ажлыг төвлөрүүлнэ.
-1:200000-ын масштабтай геологийн зураглалын ажлыг 6000 кв.км талбайд үргэлжлүүлэн гүйцэтгэж, мэдээллийн санг баяжуулна.
жилдээ
Ч. Ганзориг
 
-1:50000-ын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг 9200 кв.км талбайд үргэлжлүүлэн, 9000 кв.км талбайд шинээр эхлүүлнэ. 
жилдээ
Ч. Ганзориг
 
-Мянганы замын чиглэлийн дагуу барилгын материалын хайгуул, судалгааны ажлыг хийнэ.
жилдээ
Ч.Ганзориг
 
5.Мал аж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
-Газрын төлбөрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, газар ашиглалтын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.
жилдээ
У. Барсболд
Д. Насанжаргал
Ц. Нямдорж
 
- Бүс нутгуудад аймаг дундын отрын нөөц бэлчээрийг бий болгоно.
III улирал
Д. Насанжаргал
-Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, тусламжийн барааны борлуулалтын орлогыг ган зудаас  хамгаалах санд төвлөрүүлж, ХАА-н үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөхөд уг хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр ашиглах тогтолцоог бий болгоно.
жилдээ
 
Д. Насанжаргал
Ч. Улаан
 
 
 
 
 
-Малын үржлийн албаны бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн боловсронгуй болгож,  уг ажлын үр дүнг дээшлүүлнэ.
жилдээ
Д. Насанжаргал
 
-Малын шүлхий өвчин идэвхжиж болох бүс нутгийн малыг дархлаажуулах ажлыг үе шаттай үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
II улирал
Д. Насанжаргал
аймаг, нийслэ-лийн Засаг дарга
 
-Иргэн, аж ахуйн нэгжээс шинээр худаг гаргах, ашиглах, бэлчээрийн эвдэрсэн худгийг эзэмших эрх зүй, эдийн засгийн урамшуулал, хөшүүргийг бий болгоно.
жилдээ
Д. Насанжаргал
 
-Малын даатгалын хуулийн төслийг боловсруулан батлуулж, мөрдүүлнэ.
жилдээ
Д. Насанжаргал
 
-Байгалийн гамшгаас малчдад учирсан хохирлыг багасгах арга хэмжээ авна.
жилдээ
Д. Насанжаргал
 
6.Газар тариаланг сэргээн хөгжүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
-Тариалангийн талбайн эзэмшил, ашиглалтыг сайжруулах зорилгоор ашиглаагүй тариалангийн талбайн төлбөрийг нэмэгдүүлж, уриншилсан талбай болон газрыг үр ашигтай ашиглан тогтвортой ургац авч байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөх газрын төлбөрийг хөнгөлөх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
жилдээ
Д. Насанжаргал
Ц. Нямдорж
У. Барсболд
 
-Үр тарианы ургацын эрсдлийг бууруулах чиглэлээр үрийн тариаланг даатгах асуудлаар  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
II-III улирал
Д. Насанжаргал
Ц. Нямдорж
Ч. Улаан
 
-Уринш боловсруулалтыг  10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
II улирал
 
Д. Насанжаргал
 
-Тариалангийн талбайн хог ургамалтай тэмцэх арга хэмжээг эхлүүлэн, хог ургамалтай химийн аргаар тэмцэх талбайн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлнэ.
жилдээ
 
Д. Насанжаргал
 
 
-Усалгаатай тариаланг сэргээхэд анхаарч энгийн болон инженерийн хийцтэй зарим услалтын системийг засварлахад анхаарна.
жилдээ
Д.Насанжаргал
аймаг, нийслэл-ийн Засаг дарга
- Газар тариалангийн тухай хуулийн төслийг боловсруулан батлуулж, мөрдөнө.
жилдээ
Д. Насанжаргал
У. Барсболд
Ц. Нямдорж
7.Хүнсний үйлдвэрлэлийн стан-дарт, чанарын  хяналтын   тог-
толцоог төгөлдөржүүлж, хүнс-ний аюулгүй байдлыг хангах
нөхцөлийг бүрдүүлнэ.
-"Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх  ажлыг эрчимжүүлнэ.
жилдээ
Д. Насанжаргал
 
 
-Гадаадын зээл, тусламж, сонирхогч талын дэмжлэгтэйгээр мах судлалын лаборатори байгуулна.
жилдээ
Д. Насанжаргал
 
 
-Ангийн мах, загас, самар, жимс, мөөг, тослог ба үнэрт ургамал зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг уламжлалт арга, орчин үеийн дэвшилтэт технологиор боловсруулах ажлыг зохион байгуулна.
жилдээ
Д. Насанжаргал
 
-Өөрийн орны гол, нуурт загасны аж ахуй эрхлэх бодлогыг боловсруулан батлуулж, мөрдүүлнэ.
жилдээ
 
Д. Насанжаргал
 
 
-Төвлөрсөн хот, суурин газрын хүн амыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
жилдээ
Д. Насанжаргал
 
8.Тээврийн үйлчилгээг өргөтгөж, техникийн хяналтын тогтолцоог сайжруулна.
-Төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, найдвартай ажиллагааг хангана.
жилдээ
Б. Жигжид
-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ.
жилдээ
Б. Жигжид
 
-Авто замын ерөнхий төлөвлөгөө, "Мянганы зам" төслийг үргэлжлүүлэн, зам, замын байгууламжийг барьж байгуулахдаа эхний ээлжинд Мянганы замын чиглэлийн дагуу хөдөлгөөн эхлүүлэхэд  хөрөнгө хүчийг төвлөрүүлнэ.
жилдээ
Б.Жигжид
Ч.Улаан
 
-Зам, гүүрийн ашиглалт, үйлчилгээг сайжруулах чиглэлээр авто замын сангийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
жилдээ
Б.Жигжид
 
-Нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нислэгийн холбоо, навигацийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сүлжээг өргөтгөх, нисэх буудлын үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй байдлын хамгаалалтыг бэхжүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
Б.Жигжид
 
-Сум, багийн холбооны тогтвортой ажиллагааг хангах, шуудан хүргэх ажлыг сайжруулна.
жилдээ
Б.Жигжид
Ж.Гүррагчаа
 
Гурав.Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээнд:
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, байгаль орчны доройтлыг бууруулахад чиглэсэн цогцолбор бодлого явуулна.
 
 
1.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд аймаг, сум, хот, тосгон, салбар хоорондын  хүч  чармайлтыг
нэгтгэн чиглүүлнэ.
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор Бүс нутгийн хөгжлийг дэмжих асуудлаар хуулийн төсөл боловсруулан батлуулж, хэрэгжүүлж эхэлнэ.
II улирал
Ө. Энхтүвшин
Ц.Нямдорж
аймаг, нийслэ-лийн Засаг дарга
 
-Бүс бүрийн хөгжлийн дунд хугацааны стратегийг тодорхойлж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (мастер план) боловсруулах ажлыг эхэлнэ.
жилдээ
Ч.Улаан
А.Цанжид
 
-Бүс нутаг-хот төлөвлөлт, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж  эхэлнэ.
жилдээ
Ч.Улаан
Б.Жигжид
 
-Бүс нутгийн хөгжлийг эдийн засгийн бодлогоор дэмжих арга хэрэгслийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
Ч.Улаан
Ч.Ганзориг Б.Жигжид
 
-Нутаг дэвсгэрээ бүсчлэн хөгжүүлэх аймгуудын санал, санаачлагыг дэмжиж, сул хөгжилтэй зарим бүс нутаг, сумын хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, туршина.
жилдээ
Ч.Улаан
Д.Насанжаргал холбогдох айм-гийн Засаг дарга
 
-Хоршооны хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын эм, тэжээлийн эргэлтийн сан буй болгох, бэлчээр усжуулах, хөдөөгийн хүн амын ундны усны хангамжийг сайжруулахад зориулан олгож байгаа олон улсын байгууллагын хандив, тусламжийг хоршоогоор дамжуулан олгох чиглэлийг баримтлана.
жилдээ
Д.Насанжаргал
Ч.Улаан
Ш.Батбаяр
Ч.Ганзориг
Л.Эрдэнэчулуун
 
-Аймгийн төвүүдэд бараа, түүхий эдийн биржийг цахим арилжааны төвтэй хамтад нь байгуулж эхлэх, сумдад хоршоо худалдаа, үйлчилгээний мэдээллийн сүлжээ бий болгох ажлыг эрчимжүүлнэ.
жилдээ
Ч.Ганзориг холбогдох аймгийн Засаг дарга
 
 
 
 
- Алтанбулаг (Сэлэнгэ аймаг), Замын-үүд (Дорноговь аймаг), Цагааннуур (Баян-Өлгий аймаг)-т худалдааны чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг судлан тогтоож, Алтанбулагийн чөлөөт бүсийн ерөнхий төслийг боловсруулж, хэрэгжүүлж эхлэнэ.
жилдээ
Ч.Улаан
Ч.Ганзориг
Б.Жигжид
 
-Өвөрхангай аймгийг бүсийн төлөөлөл болгон аж ахуй, нийгмийн үйлчилгээг сумдаар бүсчлэн зохицуулах арга замыг судалж, нутаг дэвсгэр, зохион байгуулалтын төсөл боловсруулах ажлыг дэмжинэ.
III-IV улирал
Ч.Улаан
Б.Жигжид
аймгийн Засаг дарга
 
-Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр орон нутагт хийгдэж байгаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хортон шавьж, хулгана устгах, худаг ус засварлах, эмнэлэг, сургууль, соёлын байгууллагын их засварын хөрөнгийг орон нутгийн байгууллагын оролцоо, хяналттайгаар зарцуулах, зарим тохиолдолд аймгийн Засаг даргыг захиалагчаар оролцуулах асуудлыг судлана.
жилдээ
Ч.Улаан
 
-Хөвсгөл нуур орчимд болон Хархорин, Хужиртад аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл, арга хэмжээг дэмжин хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
Б.Жигжид
холбогдох айм-гийн Засаг дарга
 
-Японы "ЖАЛДА" байгууллагын туслалцаатай боловсруулсан Төвийн бүсийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авна.
I-II улирал
 
Ч.Улаан
Б.Жигжид
холбогдох айм-гийн Засаг дарга
 
-Говийн бүсийн хөгжлийг түргэтгэх иж бүрэн арга хэмжээний санал боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд Европын холбооны ТАСИС хөтөлбөр болон дотоод, гадаадын бусад байгууллага, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлнэ.
II-IV улирал
Ч.Улаан Б.Жигжид
холбогдох айм-гийн Засаг дарга
 
-Дархан-Уул, Зуун мод, Чойрыг харилцан уялдаатай хөгжүүлэх арга замыг судалж, үр дүнг "Бүсийн хөгжлийн дунд хугацааны стратеги"-д тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтооно.
III-IV улирал
Ч.Улаан
Б.Жигжид
холбогдох айм-гийн Засаг дарга
 
-Архангай, Булган, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад орон нутгийн нийтийн аж ахуйг хөгжүүлэх 2 дахь шатны төслийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангана.
жилдээ
Б.Жигжид
холбогдох айм-гийн Засаг дарга
 
-Улаанбаатар хотын гэр хорооллын усан хангамжийг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлнэ.
жилдээ
Б.Жигжид
нийслэлийн Засаг дарга
 
-Нийт 19 аймгийн 48 сумыг нийтийн халуун устай болгох ажлыг хэрэгжүүлнэ.
жилдээ
Б.Жигжид
холбогдох айм-гийн Засаг дарга
 
-Хүн амын ундны хатуулаг, эрдэсжилт ихтэй усыг зөөлрүүлэн цэнгэгжүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
Б.Жигжид
 
-Нийслэлийн хөгжлийн стратеги, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, баталгаажуулан эхний үе шатны арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангана.
жилдээ
Б.Жигжид
Нийслэлийн Засаг дарга
2.Тогтвортой хөгжлийг хан-гахтай холбоотой байгаль орчны урт хугацааны бодлого, хөтөл-бөрийг, бүс нутгийн  эдийн     засаг, нийгмийн хөгжлийн чиглэлтэй уялдуулан үе
шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдсэн 4.5 мянган га тариалангийн талбайн хөрсний элэгдэл, эвдрэлийн зэрэглэлийг тогтоож, түүнийг  хамгаалах болон нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлж,  иргэд, аж ахуйн нэгж,  байгууллагад дахин хуваарилан эзэмшүүлнэ.
жилдээ
У.Барсболд
аймаг, нийслэ-лийн Засаг дарга
 
-Нийслэл болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн иргэд,  аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын  бүртгэлийг хийж, кадастрын зураглалыг  гаргана.
жилдээ
У.Барсболд
 
- Ойн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, мод, сөөгний үр бэлтгэх, тарьц, суулгац ургуулах ажлыг эрчимжүүлж, 8.0 мянган га-гаас доошгүй талбайд ойг нөхөн сэргээнэ.
жилдээ
У.Барсболд
 
-Химийн бодисын улсын үзлэг, тооллого явуулж, химийн хортой, аюултай бодисын үндэсний бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ.
жилдээ
У.Барсболд
аймаг, нийслэ-лийн Засаг дарга
 
-Ойн хортон шавьжны судалгааг 400 га-д, хортон шавьжны устгалыг 28000 га-д хийнэ.
жилдээ
У.Барсболд
 
-Бүс нутгийн онцлогт зохицуулан нутгийн иргэдэд түшиглэсэн нийтийн эзэмшлийн байгалийн нөөцийн удирдлагыг бүрдүүлж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын зохих  хувийг орон нутагт төвлөрүүлэн, байгалийн нөөц болон доройтсон орчныг нөхөн сэргээхэд зарцуулна.
жилдээ
У.Барсболд
Ч.Улаан
 
-Дарьгангын тэгш өндөрлөгийн зарим хэсэг болон Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн заагийг өргөтгөх, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах замаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 1460 мянган  га-гаар нэмэгдүүлнэ.
жилдээ
У.Барсболд
 
-Байгалийн нөөцийн экологи, эдийн засгийн үнэлгээний арга зүйг сайжруулах замаар газар, байгалийн зарим нөөц, баялаг ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтооно.
III-IV улирал
У.Барсболд
Ч.Улаан
 
-Бүрэн шаталттай, түлш хэмнэдэг  гэрийн зуухны  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, нийслэл хотын агаарын бохирдлын түвшин, утааны нягтрал, газар зүйн байршил, ноёлох салхины чиглэл зэрэгт үнэлгээ өгөх үндсэн дээр 20 мянган айл өрхийг шинэ загварын зуухаар  хангана.
жилдээ
У.Барсболд
Ш.Батбаяр
Нийслэлийн Засаг дарга
 
-Уул уурхайн  ашиглалтын явцад доройтсон орчныг аж ахуйн нэгж, байгууллагаар нөхөн сэргээлгэх эрх зүй, эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлнэ.
жилдээ
У.Барсболд
Ч.Ганзориг
 
-Ховор амьтдыг өсгөн үржүүлэх чиглэлээр буга болон хүдрийн аж ахуй байгуулах арга хэмжээг өргөтгөнө.
жилдээ
У.Барсболд
 
-Цөлжилтийн явц байдлыг тодорхойлох, түүнтэй тэмцэх ажлыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулна.
III-IV улирал
У.Барсболд
 
- Элсний нүүлтийг сааруулах,  газрын доройтлыг бууруулах зорилгоор говь хээрийн бүсэд ногоон байгууламжийн талбайг 300 га–гаар нэмэгдүүлнэ.
II-III улирал
У.Барсболд
холбогдох айм-гийн Засаг дарга
 
-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хатуу хог хаягдлаа төрөлжүүлэн ялгаж, зориулалтын хогийн цэгт хаядаг технологи, журмыг боловсруулж  нэвтрүүлнэ.
I-II улирал
У.Барсболд, аймаг, нийслэ-лийн Засаг дарга
 
-Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд  худалдаалах  эрх зүйн орчныг бүрдүүлж, байгаль орчны салбарын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
жилдээ
У.Барсболд
Ц.Нямдорж
 
-Байгаль орчны статистик мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, байгаль  орчны мэдээллийн сан, сүлжээг өргөтгөнө.
I-III улирал
У.Барсболд
 
-Байгаль  орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгаль хамгаалагчид болон байцаагчдын эрх, үүргийг өргөтгөн, тэдний хариуцлагыг дээшлүүлэх,  уналга, дүрэмт хувцас, бие хамгаалах хэрэгслээр хангах арга хэмжээ авна.
жилдээ
У.Барсболд
 
 
            Дөрөв. Хүний хөгжил, нийгмийн бодлогын хүрээнд:
Хүний хөгжлийн тэгш орчныг бүрдүүлэх, хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг  сайжруулна.
1.Төрөөс баримтлах хүн  амын бодлогын  хүрээнд зохион
байгуулах ажлыг өргөжүүлнэ.
-НҮБ-ын Хүн амын сантай хамтран "Хүн ам ба хөгжил" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэлнэ.
жилдээ
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
-Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах талаар 2010 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан  баталж, хэрэгжүүлж эхэлнэ.
III улирал
Ш.Батбаяр
Ч.Улаан
П.Нямдаваа
А.Цанжид
-Хүн амын дотоод шилжих хөдөлгөөний түүвэр судалгааны дүнд үнэлгээ өгч, шилжих хөдөлгөөний талаар баримтлах  үндсэн чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлнэ.
II улирал
Ш.Батбаяр
-Эцэг, эхийн хараа хяналтаас гарч, олон жил тэнэмэл амьдралд дассан, гэмт хэрэг, зөрчилд удаа дараа холбогдсон буюу бусад хүүхдэд  сөрөг нөлөө үзүүлж байгаа хүүхдийг тусгайлан хүмүүжүүлэх хөдөлмөр, хүмүүжлийн сургууль байгуулан ажиллуулах асуудлыг судална.
жилдээ
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
А.Цанжид
 
2.Иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулахад чиг- лэсэн ажлыг эрчимжүүлнэ.
-Орон сууц барих санг бүрдүүлж, зээл олгохтой холбоотой эрх зүйн актуудыг батлан гаргаж, иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
жилдээ
Б.Жигжид
Ч.Улаан
-Орон сууцны зээлийн сангаас эхний ээлжинд залуу гэр бүл, төрийн албан хаагчдад зээл олгох ажлыг хэрэгжүүлнэ.
жилдээ
 
 
Ч.Улаан
Б.Жигжид
Ш.Батбаяр
-Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг гэр, орон сууцаар хангах дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
II улирал
Ш.Батбаяр
Б.Жигжид
3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах замаар ажилгүйдлийн түвшинг эдийн
засгийн идэвхтэй хүн амын 5 хувиас хэтрүүлэхгүй байлгана.
-Хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчныг  сайжруулах чиглэлээр Хөдөлмөрийн тухай,  Ажилгүйдлийн даатгалын тухай хуулиудад зарим нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ.
жилдээ
 
Ш.Батбаяр
 
 
-"Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулах, түүнийг шинээр ажлын байр бий болгох, өрхийн амьжиргааг тэтгэх, залуу гэр бүл, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд орон сууц барихад нь хөнгөлөлт үзүүлэх, иргэдэд урт хугацааны зээл олгоход чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авах асуудлыг судалж шийдвэрлэнэ.
жилдээ
 
Ш.Батбаяр
 
 
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн албадын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатай авна.
жилдээ
 
Ш.Батбаяр
 
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн хөрөнгийг оновчтой хуваарилах, үр ашигтай  зарцуулах ажлыг нэгдсэн удирдлага, хяналтаар хангана.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
 
-"Өрхийн амьжиргааны  чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд амьжиргааны доод түвшингээс бага орлоготой иргэдийг сургалтад хамруулах, ажлын байртай болгох  арга хэмжээг хэрэгжүүлнэ.
жилдээ
 
 
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
 
 
-Тахир дутуу, одой иргэдийг зөвлөлгөө, мэдээллээр хангаж, мэргэжлийн сургалтад хамруулах, ажилд зуучлах үйлчилгээг өргөжүүлнэ.
жилдээ
Ш.Батбаяр
-Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэд, аж ахуйн нэгжид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох замаар 4200-гаас доошгүй ажлын байр бий болгоно.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
 
 
-Ажилгүйдлийн даатгалд  хамрагдаагүй, удаан хугацаагаар ажилгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэд, ажилгүйдэлд өртөж болзошгүй  болон ажилгүй хүмүүс, тухайн онд ЕБС-ийн 8,10 дугаар анги төгссөн, хугацаат цэргийн албанаас халагдсан ажил, сургуульгүй залуучуудаас 11400 гаруй хүнийг мэргэжил олгох болон давтан  сургах сургалтад  хамруулна.
жилдээ
 
 
 
 
Ш.Батбаяр
 
 
 
 
-Хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан 23000-аас доошгүй хүнийг ажилд зуучлан оруулна.
жилдээ
 
Ш.Батбаяр
 
-Дэд бүтэц, байгаль хамгаалал, экологийн чиглэлээр  нийтийг хамарсан ажил зохион байгуулж, нийгмийн эмзэг бүлгийн 9000 гаруй иргэдийг ажлын түр байраар хангах  ажлыг зохион байгуулна.
жилдээ
 
 
 
Ш.Батбаяр
Б.Жигжид
У.Барсболд
Д.Насанжаргал
-Мэргэжлийн ажилчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, гадаадад ажиллах хүний тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
Ш.Батбаяр
-Гадаадад ажиллаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах, гадаадад ажиллах хүч гаргах боломжийг нэмэгдүүлэх замаар 350-иас доошгүй иргэдийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадад ажиллуулах, үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
 
 
 
Ш.Батбаяр
Л.Эрдэнэчулуун
 
 
-Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн хүрээнд Монгол Улсын иргэдийн оролцоог хангах замаар 2500-аас доошгүй хүнийг ажлын байраар хангана.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
Б.Жигжид
 
-Монгол Улсын иргэдэд хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн дадлага хийх таатай нөхцөл бүрдүүлэх асуудлаар ОХУ, БНЧУ, БНУУ, Япон улсуудтай хоёр талын гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнчлэн байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
 
 
 
Ш.Батбаяр
Л.Эрдэнэчулуун
 
 
-Гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгож, хяналтыг сайжруулна.
жилдээ
 
 
Ш.Батбаяр 
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тавих хяналтыг сайжруулж, аж ахуйн нэгж,  байгууллагын аттестатчиллыг эхлүүлнэ.
жилдээ
Ш.Батбаяр
-Нийгмийн зөвшлийн харилцааг хөгжүүлэх бодлогын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2000-2001 оны хэлэлцээрийг дүгнэж,  2002-2003 оны хэлэлцээрийг байгуулж ажиллана.
I улирал
 
 
Ш.Батбаяр             
Ч.Улаан
 
4.Хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл, судалгааг өргөжүүлж,    мэргэжлийн   сур- галтын тогтолцоог бэхжүүлнэ.
.
-Хөдөлмөр эрхлээгүй иргэдийн талаар судалгаа явуулж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээнд хамруулах арга хэмжээ авна.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
аймаг,  нийслэ-лийн Засаг дарга
-Албан ба албан бус хөдөлмөр эрхлэлтийн  мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг сайжруулна.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
 
 
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах бодлогын хүрээнд Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын тухай хуулийн төслийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
жилдээ
 
 
А.Цанжид
Ш.Батбаяр
 
-Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг сургах,  дадлагажуулах арга хэмжээ авна.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
 А.Цанжид
 
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн ажлын үр дүнг тэдгээрийн төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар, ажил, хөдөлмөр эрхлэлтийн түвшингээр дүгнэх журам боловсруулж  мөрдүүлнэ.
жилдээ
 
 
А.Цанжид Ш.Батбаяр
 
5.Өрхийн амьжиргааг дэмжих, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх замаар хүн амын орлогыгр нэмэгдүүлнэ.
           
-Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн орлого нэмэгдүүлэх болон эмэгтэйчүүдийн хөгжлийн сангаас жижиг зээл олгох журмыг боловсронгуй болгож,    үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
 
-Дэлхийн банкны санхүүгийн тусламжтайгаар хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргааг дэмжих" төслийг хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
 
Ч.Улаан Ш.Батбаяр
-Шведийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Ядуурлын судалгаа ба хөдөлмөр эрхлэлтийг идэвхжүүлэх" төслийг хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
 
 
Ч. Улаан
Ш.Батбаяр
 
-Нийгмийн халамжийн тэтгэвэр, хүүхэд асарсны тэтгэмжийг амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
-Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмжийг амьжиргааны түвшингийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ.
жилдээ
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  хэмжээг дунджаар 20 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
IY улирал
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
IY улирал
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
-Тэтгэврийн насанд хүрээгүй нөхөн олговор авагч иргэдийн нөхөн олговрын хэмжээг тэтгэврийн доод хэмжээтэй уялдуулан  нэмэгдүүлнэ.
IY улирал
 
 Ш.Батбаяр
  Ч.Улаан
-Төсвийн байгууллагын ажилтны цалин хөлсийг дунджаар 20 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг  хэрэгжүүлнэ.
IY улирал
 
Ш.Батбаяр
 Ч.Улаан
-Төсвийн байгууллагад ажиллагчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд жижиг үйлдвэрлэл, мал аж ахуй эрхлэх, жимс, хүнсний ногоо тариалах, байгалийн өгөөжийг ашиглах боломж бүрдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хуульд нийцүүлэн зохион байгуулна.
жилдээ
Ш.Батбаяр
-Төсвийн байгууллагын ажиллагчдын бүтээл, ажлын чанар, үр дүнг харгалзан цалин хөлс олгох шинэ журмыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хүрээнд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудад туршин нэвтрүүлнэ.
жилдээ
 
 
Ч.Улаан
Ш.Батбаяр
 
6.Нийгмийн хамгааллын тог-толцоог боловсронгуй. болгох, чадавхийг бэхжүүлэх ажлыг
зохион байгуулна.
-Азийн хөгжлийн банктай хамтран Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
-Тэтгэврийн даатгалын нэрийн данс заавал нээлгэх даатгуулагчдын хамралтыг 95 хувьд хүргэж, нэрийн дансанд хуримтлагдсан хөрөнгийн хэмжээ, хүүг даатгуулагчдад мэдээлэх тогтолцоог бүрдүүлнэ.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
Ч.Улаан
 
-Үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсдөө нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулдаг гадаад орны туршлагыг судалж, өөрийн орны онцлогт тохирох хувилбарыг сонгон хэрэгжүүлнэ.
жилдээ
 
 
Ш.Батбаяр
 
-Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалын тусгай хэлбэр буюу заавал даатгалд хамруулах боломжийг судалж, зохистой хувилбарыг сонгон хэрэглэх зөвшилцөлд хүрнэ.
жилдээ
 
Ш.Батбаяр
 
-Ахмад зүтгэлтэн, улсын болон хөдөлмөрийн баатруудад нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байх журам гаргаж, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлнэ.
жилдээ
Ш. Батбаяр
Ч. Улаан
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан шийдвэрлүүлнэ.
жилдээ
 
 
 
Ш.Батбаяр
Ц.Нямдорж
 
 
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг сайжруулах, шимтгэлийн өр, авлагыг барагдуулах ажлыг зохионо.
жилдээ
Ш.Батбаяр
Ч.Улаан
-Нийгэм, хамт олонд түшиглэсэн халамж, асрамжийн үйлчилгээний хэлбэрийг туршиж эхэлнэ.
жилдээ
 
Ш.Батбаяр
7.Эрүүл мэндийн салбарын  санхүүгийн нөөцийг хуваарилах, үр ашигтай зарцуулах
тогтолцоог боловсронгуй болгоно.
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төсөл боловсруулж, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
жилдээ
П. Нямдаваа
Ч. Улаан
-Нийгмийн эмзэг бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам боловсруулж мөрдөнө.
II улирал
П.Нямдаваа
Ш.Батбаяр
Ч.Улаан
-Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эмчилгээ, оношилгооны жагсаалт, төлбөрийн тариф, холбогдох журмыг шинэчлэн боловсруулж мөрдөнө.
жилдээ
П. Нямдаваа
Ш. Батбаяр
Ч. Улаан
8.Эрүүл мэндийн суурь тусламж /ЭМСТ/-ийг өрхийн эмнэлгээр үзүүлэх тогтолцоонд шилжүүлнэ.
-Өрхийн болон сумын эмнэлгийн түвшинд эрүүл мэндийн багц суурь тусламж үзүүлэх тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
жилдээ
 
П.Нямдаваа
 
-Эрүүл мэндийн суурь тусламжийн багцын өртөг зардлыг тогтоож, санхүүжүүлэх стандарт боловсруулна.
жилдээ
П.Нямдаваа
-Өрхийн болон сумын эмнэлгийг нэг хүнд ногдох зардлаар санхүүжүүлэх  ажлыг өргөжүүлнэ.
жилдээ
П.Нямдаваа
9.Хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний    чанарыг сайжруулж, хүртээмжийг   нэмэгдүүлнэ.
-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг тогтворжуулах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.
жилдээ
П. Нямдаваа
холбогдох айм-гийн Засаг дарга
-Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхэлнэ.
II улирал
П. Нямдаваа
-Хөдөөгийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнээр хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
П. Нямдаваа
аймгийн Засаг дарга
-Сумын эмнэлгийн түргэн тусламжийн автомашины 10 хувьд, аймаг, нийслэлийн түргэн тусламжийн автомашины 20 хувьд парк шинэчлэлт хийнэ.
жилдээ
П. Нямдаваа
аймаг, нийслэ-лийн Засаг дарга
10.Тарилгаар урьдчилан сэргий-лэгдэх халдварт өвчний тархал-тыг  шат   дараалан   бууруулах ажлыг зохион байгуулна.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах төслийг Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
П. Нямдаваа
-Тарилгатай халдварт өвчнийг тандах  идэвхтэй тандалтын иж бүрэн сүлжээ  нэвтрүүлж эхэлнэ.
жилдээ
П. Нямдаваа
-Халдварт саа өвчний устгалыг баталгаажуулах арга хэмжээ авна.
II улирал
П. Нямдаваа
-Сүрьеэ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг шинэчлэн боловсруулна.
II улирал
П. Нямдаваа
-Халдварт өвчнийг бууруулах стратеги, үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулж мөрдөнө.
жилдээ
П.Нямдаваа
11.Эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эндэгдлийг багасгах арга хэмжээ авна.
-Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн тусламж,  үйлчилгээний чанарыг сайжруулах төслийг хандивлагч орнуудтай хамтран хэрэгжүүлнэ.
жилдээ
П.Нямдаваа
-Амаржих газрууд, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг,  баг, сумын хүн эмнэлгийг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн  багаж,    хэрэгслээр хангах арга хэмжээ авна.
жилдээ
П. Нямдаваа
 
 
-Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх болон гэр бүл төлөвлөлтийн  талаархи хүн амын боловсролыг дээшлүүлэх арга   хэмжээ авна.
жилдээ
П. Нямдаваа
 
 
-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулж, уг хөтөлбөр болон "Эхийн эндэгдлийг бууруулах стратеги" төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
П. Нямдаваа
 
-Хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчнүүдийн оношилгоо, эмчилгээний жишгийг батлуулж мөрдүүлнэ.
I улирал
П.Нямдаваа
-Хүүхдийн өвчний цогц удирдлага хөтөлбөрийг хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах үндэсний стратеги болгон шинэчилнэ.
II улирал
П.Нямдаваа
12.Эрүүл мэндийн технологийн    шинэчлэлийг  гүнзгийрүүлнэ.
-"Эрүүл мэндийн технологи" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
жилдээ
П. Нямдаваа
 
-Эрүүл мэндийн байгууллагуудын технологийн стандартыг   боловсруулж, мөрдөнө.
II улирал
П. Нямдаваа
 
-Эмийн үндэсний бодлогыг батлуулж, хэрэгжүүлж  эхэлнэ.
жилдээ
П. Нямдаваа
-Люксембургийн тусламжтайгаар зүрх, судасны оношилгоо, эмчилгээний төв байгуулах ажлыг хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
П. Нямдаваа
-Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, клиникийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулж баталж мөрдөнө.
I улирал
П. Нямдаваа
 
-Аймаг, сумын эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг эхлүүлнэ.
II улирал
П. Нямдаваа
 
13.Хүн амын бие бялдрыг  чийрэгжүүлэх, зуны олимпийн ээлжит наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлнэ.
-Олимпийн ээлжит наадамд оролцох эрх авахын төлөө спортын гол төрлөөр байнгын бус шигшээ баг бүрдүүлж, бэлтгэл сургуулилтыг хангуулах ажлыг эхлүүлнэ.
жилдээ
П.Нямдаваа
-Дэлхийн оюутны шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
жилдээ
П.Нямдаваа
-Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлнэ.
II улирал
П.Нямдаваа
-Төв, орон нутгийн  биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагааны талаар судалгаа явуулж, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
III-IV улирал
П.Нямдаваа
14.Боловсролын салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, материаллаг баазыг бэхжүүлэн бүх шатны сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлнэ.
-Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан батлуулна.
II улирал
А. Цанжид
 
-Бага, дунд боловсролын агуулгын стандартыг шинэчлэн мөрдүүлэх бэлтгэлийг хангана.
жилдээ
А.Цанжид
-Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах хөтөлбөрийг батлуулан  хэрэгжүүлнэ.
III улирал
А.Цанжид
 
-Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг дүгнэж, дараагийн шатны зорилт, арга хэмжээнд зарим тодотгол оруулах саналыг боловсруулан,  шийдвэрлүүлнэ.
II улирал
А. Цанжид
-Хөдөөгийн сургуулиудыг мэргэжлийн багшаар хангах төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.
III улирал
А.Цанжид
 
-Зохих нөхцөл, бололцоо бүрдсэн сургуулиудад мэдээлэл зүйн хичээлийг 8 дугаар ангиас судлуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
IV улирал
А.Цанжид
 
-Бүх шатны сургууль, цэцэрлэгийн сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэхэд анхаарна.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
-Ачаалал их­тэй сургуулийн барилгыг өргөт­гөх, шинээр ба­рих хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөөгийн засварлах шаардлагатай сургуу­лиудын хичээлийн болон дотуур байрны барилгын 15-аас доошгүй хувийг засварлаж, сур­галтын орчныг сайжруулна.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
-"Боловсрол-XXI" төсөл боловсруулан баталж, хандивлагч орнуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
I улирал
А. Цанжид
-Бүх шатны сургуулиудыг компьютержүүлэх ажлыг өргөжүүлж, ЕБС-ийн 20 хүртэл хувийг электрон шуудантай болгоно.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
-Эмзэг бүлгийн болон олон хүүхэд нь зэрэг суралцдаг өрхийн 3-аас дээшхи хүүхдэд хичээ­лийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгох ажлыг үргэлжлүүлнэ.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
-Хүүхдийн цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг бүрэн ашиглах, бага насны хүүхдийн хөгжлийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэн, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог 41 хувьд хүргэж нэмэгдүүлнэ.
жилдээ
А.Цанжид
аймаг, нийслэ-лийн Засаг дарга
-Их сургууль, коллежид суралцаж байгаа нэн ядуу өрхийн нэг, 2-оос дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг, богд шилжүүлснээр 500 хүртэл толгой малтай малчин өрхийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
-Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийн 70-аас доошгүй хувийг 9 дүгээр ангид элсүүлэн сургахын зэрэгцээ 8, 10 дугаар анги төгсөөд ажил, сургуульгүй үлдсэн хүүхдийг мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэжлийн анхан шатны боловсрол олгох арга хэмжээг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхэлнэ.
II-III улирал
А.Цанжид
аймаг, нийслэ-
лийн Засаг дарга
-Дээд боловсролын тухай хуульд нийцүүлэн төрийн их сургууль, коллежийн нэг оюутанд ногдох хувьсах зардлын хэмжээг тогтоох нормативыг боловсруулна.
III улирал
А.Цанжид
Ч.Улаан
-Засгийн газрын шугамаар гадаад орнуудад суралцуулах оюутны тоог нэмэгдүүлж, АНУ, Англи, Франц, ХБНГУ зэрэг орнуудад оюутан суралцуулах талаар санал боловсруулна.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
 
-Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар төрийн өмчийн зарим их сургуулийг менежментийн гэрээгээр ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжүүлж эхэлнэ.
жилдээ
А.Цанжид
-Их сургууль, коллежийг аттестатчилах ажлыг хэрэгжүүлнэ.
жилдээ
А.Цанжид
-Дээд боловсролын сургалтын гол чиглэлүүдээр агуулгын цөм стандарт боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
жилдээ
А.Цанжид
 
-Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэн боловсронгуй болгоно.
жилдээ
А.Цанжид
 
-Сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж төгссөн хүмүүсээс орон нутаг, түүний дотор суманд очиж,  дутагдаж буй мэргэжлээр ажилласан тохиолдолд орон нутгийн алслагдсан байдлыг харгалзан зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөх, одоогийн мөрдөж буй журамд заасан хугацааг богиносгох асуудлыг судалж шийдвэрлэнэ.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
 
15.Хөдөөгийн соёл, урлагийн байгууллагын  үйлчилгээний
хүрээ, хүртээмжийг нэмэгдүүл-нэ.
-Соёл, урлагийн салбарыг 2010 он  хүртэл хөгжүүлэх стратеги,  ерөнхий төлөвлөгөөг боловсруулна.
III улирал
А.Цанжид
-Хөдөөгийн соёл, урлагийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн харилцаа, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх санал боловсруулна.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
-Хүүхдийн номын ордон байгуулах ажлыг судалж шийдвэрлэнэ.
жилдээ
А.Цанжид
-Сумдын соёлын төвийн үйл ажиллагаа, хөдөөгийн хүн амын кино үйлчилгээний хүртээмж,  чанарыг дээшлүүлнэ.
жилдээ
А.Цанжид
аймгийн Засаг дарга нар
-Соёл, урлагийн байгууллагын ажилтан, уран бүтээлчдийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах тогтолцоо бүрдүүлнэ.
жилдээ
А.Цанжид
Ч.Улаан
16.Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
 
 
 
 
-Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхэлнэ.
жилдээ
А.Цанжид
-ШУТ-ийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан бүрдүүлэх ажлыг  үргэлжлүүлж, эрдэм шинжилгээний байгууллагуудыг "Эрдэмнэт" сүлжээнд холбох ажлыг өргөжүүлнэ.
жилдээ
А.Цанжид
-Шинжлэх ухаан, технологийн төсөлт ажилд зарцуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
жилдээ
А.Цанжид
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
-Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, технологийн төслийн захиалга, санхүүжилт, гүйцэтгэлийн үр дүнд тавих хяналтыг сайжруулна.
жилдээ
А.Цанжид
-Эрдэм шинжилгээний ажилтны эрх зүйн байдлын асуудлаар хуулийн төслийг боловсруулан батлуулна.
IV улирал
А.Цанжид
Ц.Нямдорж
-Оюуны бүтээлийг үнэлэх, урамшуулах журмыг шинэчлэн боловсруулна.
III улирал
А.Цанжид
Ц.Нямдорж
Ш.Батбаяр
Тав. Батлан хамгаалах, гадаад бодлогын хүрээнд:
Цэргийн шинэтгэлийг гүнзгийрүүлж, улс орны аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах гадаад идэвхтэй бодлого явуулна.
1.Батлан хамгаалах тогтол-цооны эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
-Цэргийн албан хаагчид гадаад орон болон олон улсын байгууллагад үүрэг гүйцэтгэх тухай, Цэргийн албан хаагчдад эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай, Агаарын орон зайн тухай, Аврагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудын төслийг боловсруулан батлуулах ажлыг зохион байгуулах замаар батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох ажлыг гүнзгийрүүлнэ.
жилдээ
Ж.Гүррагчаа
-Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх  удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авна.
жилдээ
Ж.Гүррагчаа
-Монгол улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж мөрдөнө.
жилдээ
Ж.Гүррагчаа
-Цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичигт нийцүүлэн Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулна.
жилдээ
Ж.Гүррагчаа
-Ази, Номхон далайн бүс нутгийн хүрээнд зохион байгуулдаг олон талт арга хэмжээнд идэвхтэй оролцож, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулна.
жилдээ
Ж.Гүррагчаа
-Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах  хүрээнд цэрэг-дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
жилдээ
Ж.Гүррагчаа
-Энхийг сахиулах хүчний олон улсын хээрийн сургуулийг Монгол Улсад  явуулах бэлтгэлийг үе шаттайгаар хангана.
жилдээ
Ж.Гүррагчаа
-Цэргийн удирдлагын мэдээллийн нэгдсэн цахим сүлжээ байгуулах ажлын эхний ээлжийг дуусгана.
жилдээ
 Ж.Гүррагчаа
-Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ.
жилдээ
Ж.Гүррагчаа
2.Иргэний хамгаалалтын үйл ажиллагааг өргөжүүлж, мэргэж-лийн чадавхийг бэхжүүлнэ.
-Орон нутгийн иргэний хамгаалалтын албаны гүйцэтгэх үүргийг тодотгох чиглэлээр Иргэний хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан батлуулна.
II улирал
Ж.Гүррагчаа
-Иргэний хамгаалалтын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлж эхэлнэ.
III улирал
Ж.Гүррагчаа
-Иргэний хамгаалалтын зарлан мэдээллийн сүлжээг сайжруулна.
жилдээ
Ж.Гүррагчаа
-Орон нутгийн аврах салбарыг бэхжүүлэх арга хэмжээ авна.
жилдээ
Ж.Гүррагчаа
3.Улс төр, эдийн засгийн гадаад харилцааг эрчимжүүлж, үндэс-ний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлнэ.
-ОХУ, БНХАУ-тай өндөр, дээд хэмжээний айлчлал, яриа хэлэлцээг үргэлжлүүлж, өмнө хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, хил орчмын бүс нутгийн болон хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-АНУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг өргөжүүлэх эрх зүйн орчныг бататгах чиглэлээр хийж буй ажлыг үргэлжлүүлнэ.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-ХБНГУ, Их Британи, Франц, Итали зэрэг оронтой түншийн харилцааг өргөжүүлэхийн сацуу Испани, Австри, Канад зэрэг улстай тогтоосон харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллана.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцааны түвшинг ахиулах зорилгоор хоёр талын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах чиглэлээр ажиллана.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-Ази, Номхон далайн бүс нутагт идэвхтэй гадаад бодлого явуулж, хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоно.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-Латин Америкийн орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох боломжийг судалж, харилцааны эрх зүйн үндсийг тавих чиглэлээр ажиллана.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаанд зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх явдлыг бодлогын гол чиглэл болгож, цаашид авах  зээл, тусламжийг улс орны хөгжлийн зорилгод илүү чиглүүлнэ.
жилдээ
Ч.Улаан
Л.Эрдэнэчулуун
-Дамжин өнгөрөх тээврийн асуудлаар ОХУ, БНХАУ-тай гурван талын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын дэмжлэгтэй үргэлжлүүлнэ.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
Б.Жигжид
-Өөрийн орныг гадаад орнуудад таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, Монгол Улсын үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд чиглэсэн "Гадаад сурталчилгааны үзэл баримтлал"-ыг боловсруулан батлуулна.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
4.НҮБ, Олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэ-
хэд тэдгээрийн нөөц бололцоог өргөн ашиглана.
-НҮБ, Олон улсын бусад байгууллагаар дамжуулан улс орны аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн зорилтыг шийдвэрлэхэд тус дэмжлэг авах чиглэлээр бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-Цөмийн зэвсэггүй статусаа олон улсын хэмжээнд хуульчлан баталгаажуулах талаарх хүчин чармайлтыг үргэлжлүүлнэ.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-Олон улсын алан хядах үйл ажиллагаатай тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжин, энэ асуудлаар тусгай чуулган хийлгэх саналаа урагшлуулах үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-"Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн", "77-гийн бүлэг"-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нийтлэг бөгөөд Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн асуудлаар хамтран ажиллана.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
5. Хилийн чанадад Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаадад    зорчих,     суралцах, хөдөлмөр эрхлэх эрх
зүйн орчныг бүрдүүлнэ.
-Эрүүгийн эрхийн салбарт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг АНУ, Их Британитай байгуулж, ийм төрлийн гэрээг бусад улсуудтай байгуулах боломжийг судална.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-Монгол Улсын өргөмжит консулын төлөөллийг өргөтгөх чиглэлээр ажиллана.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-Тувагийн нийслэл Кызыл хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг албан ёсоор нээж, Хятадын зарим хотод Ерөнхий консулын газрыг нээх боломжийг судлана.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
-Монгол Улсын иргэд гадаад оронд аюулгүй амьдрах, хөдөлмөр эрхлэх, суралцахад таатай нөхцөл, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хоёр болон олон талын гэрээ хэлэлцээр байгуулах чармайлтыг үргэлжлүүлнэ.
жилдээ
Л.Эрдэнэчулуун
 
Зургаа. Эрх зүйн шинэтгэл, засаглалын бэхжилт, хил хамгаалалтын хүрээнд:
 
Хүний эрх, эрх чөлөөг хангаж, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, иргэд амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлнэ.
 
1.Эрх зүйн шинэтгэл, хуулийн хэрэгжилтэд  тавих хяналтыг чангатгана.
-"Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д заасан хуулийн төслүүдийг хугацаанд нь боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулна.
жилдээ
 
 
Ц. Нямдорж
 
 
-Эрүүгийн болон иргэний эрх зүйн харилцаа, процессын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудыг батлуулан, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулна.
жилдээ
Ц.Нямдорж
-Хүний эрхийн үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
III улирал
Ц. Нямдорж
-Монгол-Оросын хил орчмын нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр  гарахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулахаар ажиллана.
II улирал
Ц.Нямдорж
Л.Эрдэнэчулуун
-Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг судлах тогтолцоог боловсронгуй болгоно.
жилдээ
Ц. Нямдорж
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд тавих санхүүгийн бүртгэл, хяналтыг сайжруулна.
жилдээ
Ц.Нямдорж
-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зориулсан хууль зүйн гарын авлагын хүртээмж, чанар,  үр нөлөөг дээшлүүлнэ.
жилдээ
Ц.Нямдорж
2.Шүүх эрх  мэдлийн стратеги      төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
-Шүүгчдийг томилох, эгүүлэн татах, огцруулах, тэдэнд хариуцлага хүлээлгэх тогтолцоог  боловсронгуй болгоно.
жилдээ
Ц.Нямдорж
-Шүүгчийн ёс зүйн дүрэм боловсруулан батлуулж, мөрдөнө.
II улирал
Ц.Нямдорж
-Шүүх засаглалын стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан АНУ-аас үзүүлэх тусламжийг үр дүнтэй ашиглах ажлыг зохион байгуулна.
жилдээ
Ц.Нямдорж
-Шүүхийн ажлын нөхцөл, албан өрөө, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах арга хэмжээ авна.
жилдээ
Ц.Нямдорж
-Шүүгчийн нийгмийн баталгаа, орон сууцны хангамжийг сайжруулах хөтөлбөр боловсруулан батлуулна.
III улирал
Ц.Нямдорж
3.Төрийн захиргааны байгуул-лагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааных   нь   үр  ашиг, үр нөлөөг дээшлүүлэх ажлыг
зохион байгуулна.
-"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн "Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
жилдээ
Ө.Энхтүвшин
-Төрийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, удирдлагын арга барилыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авна. 
II-IV улирал
Ө.Энхтүвшин
-Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа /бизнес/-ны стратеги, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ.
I-III улирал
Ө.Энхтүвшин
-Яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулахын хамт  ажлаа тайлагнах, хариуцлага тооцох, үйл ажиллагааных нь үр дүнг үнэлж, дүгнэх стандарт боловсруулж мөрдүүлнэ.
жилдээ
Ө.Энхтүвшин
-Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны эрх зүйн нэгдсэн шинэ тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Засгийн газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулж, Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулна.
жилдээ
Ө.Энхтүвшин
-Төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тодорхой санал боловсруулж, Улсын Их Хуралд оруулна.
I-II улирал
Ө.Энхтүвшин
-Аймаг, сум, багийн бүтэц зохион байгуулалтыг хянан үзэж, санал, дүгнэлт боловсруулна.
жилдээ
Ө.Энхтүвшин
-Хэвлэл мэдээллийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон түүний эрх зүйн үндсийг боловсронгуй болгох асуудлыг судлан шийдвэрлүүлнэ.
жилдээ
Ө.Энхтүвшин
-Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ хэрэгжүүлнэ.
жилдээ
Ө.Энхтүвшин
4.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, урьдчилан   сэргийлэх   ажлын цар хүрээг өргөжүүлнэ.
-Зохион байгуулалттай, онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээг эрчимжүүлнэ.
жилдээ
Ц. Нямдорж
 
-Ой, хээрийн түймэр гарах магадлал өндөртэй Дорнод,   Хэнтий, Сүхбаатар, Архангай, Булган аймгуудыг гал унтраах техник, багаж, хэрэгслээр эхний ээлжинд хангана.
жилдээ
Ц.Нямдорж
Ч.Улаан
-Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж, архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх арга хэмжээг өргөжүүлнэ.
жилдээ
Ц. Нямдорж
аймаг, нийслэ-лийн Засаг дарга
-Хулгайн гэмт хэрэгтэй  тэмцэх ажлын эхний үе шатны  ажлын хэрэгжилтийг дүгнэж, дараагийн үе шатны ажлыг хэрэгжүүлж эхлэнэ.
I улирал
Ц.Нямдорж
-Цагдаагийн  криминалистикийн шинжилгээний төв лабораторийг шинэчлэх төслийг боловсруулж, хандивлагч орнуудын туслалцаатайгаар санхүүжүүлэх арга хэмжээ авна.
III улирал
Ц.Нямдорж
5.Хилийн цэргийн чадавхийг бэхжүүлэх,  хил хамгаалалтын дэглэмийг чангатгах ажилд түлхүү анхаарна.
-"Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого" баримт бичгийн төслийг боловсруулан батлуулж мөрдөнө.
II улирал
Ц.Нямдорж
Л.Эрдэнэчулуун
-Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн байгуулах ажлыг үргэлжлүүлнэ.
жилдээ
Ц.Нямдорж
-Увс, Завхан, Говь-Алтай аймгийн хилийн хэсгийг  инженерийн байгууламжаар тоноглох, Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн хэсэгт хамгаалалтын хашааны шонг  шинэчлэх ажлыг эхлүүлнэ.
жилдээ
Ц.Нямдорж
-Хилийн хяналт, шалгалтын болон дохиоллын орчин үеийн техник хэрэгслээр хилийн боомт, гол чиглэлийн анги, салбаруудыг хангана.
жилдээ
Ц.Нямдорж
Ч.Улаан
-Хил хамгаалалтын хүч хэрэгслүүдийг нэмэгдүүлэн хилийн зөрчил ихтэй чиглэлүүдэд хүчийг төвлөрүүлэх, хилчдийг найдвартай холбоо, техник хэрэгсэл, уналгаар хангах арга хэмжээ авна.
жилдээ
Ц.Нямдорж
-Хилийн цэргийн бие бүрэлдэхүүний хувийн сахилга, хариуцлага, албаны дэг,  ёсыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авна.
жилдээ
Ц.Нямдорж