- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АРХИДАН СОГТУУРАХААС СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Улсын Их Хурлын 2003 оны 48 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
АРХИДАН СОГТУУРАХААС СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
АРХИДАН СОГТУУРАХААС СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Үйл ажиллагааны чиглэлa
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
Хамтран оролцох байгууллага
|
7.1.Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хууль, хяналтын механизмыг оновчтой болгох зорилтын хүрээнд:
|
|||
7.1.1.хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хуульд багц хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт оруулах
|
2003, 2007,
2011
|
ХЗДХЯ
|
СЭЗЯ, ЭМЯ, БСШУЯ, ҮХЯ, ХХААЯ, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/
|
7.1.2.согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд оногдуулсан ял шийтгэл, захиргааны арга хэмжээний үр нөлөөг судлан санал боловсруулах
|
2003, 2005, 2007, 2009, 2011
|
ХЗДХЯ
|
ГХУСАЗЗ
|
7.1.3.согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээг нэмэг-дүүлэхэд чиглэсэн аливаа хэлбэрийн зар сурталчилгаа, дэмжлэг, урамшуулалт худалдаа, ивээн тэтгэх үйл ажил-лагааг хориглох арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх
|
2003-2007
|
ХЗДХЯ
|
ЭМЯ, УМХГ / Улсын Мэргэжлийн Хяналтын Газар/, РТХЭГ
|
7.1.4.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн тогтоол шийдвэрүүдийн биелэл-тийн талаар яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд шалган удирдлага, зохицуулалтын арга хэмжээ авч байх
|
2003 оноос
жил бүр
|
ХЗДХЯ
|
ГХУСАЗЗ, УМХГ
|
7.1.5.согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төслийн мате-риал, үйлдвэрлэл шинээр эрхлэхэд тавих хяналтыг сайж-руулах чиглэлээр одоогийн мөрдөж буй журмыг хянан шинэчилж мөрдүүлэх
|
2003-2004
|
ХХААЯ
|
ҮХЯ , УМХГ
|
7.1.6.согтууруулах ундаа худалдах, импортлох, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох нийтлэг журмыг боловсруулж мөрдүүлэх, тавих шаардлагыг өндөржүүлэх
|
2003-2005
|
ҮХЯ
|
ХЗДХЯ, СЭЗЯ, УГЕГ, УМХГ, бүх шатны ЗДТГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг /ХЭАХН/
|
7.1.7.бөөний болон хүнсний худалдааны төв, хүнсний дэлгүүр, мухлаг, зоогийн газар, баар рестораны үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг тогтмолжуулах
|
хагас жил тутам
|
УМХГ
|
ХЗДХЯ, ҮХЯ, бүх шатны ЗДТГ
|
7.1.8.спирт, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн технологийн урсгал шугамыг тоолууржуулах
|
2003-2004
|
ҮХЯ, ХХААЯ
|
ҮТЕГ, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв /СХЗҮТ/,УМХГ
|
7.1.9.онцгой албан татварын тэмдгийн хэвлэлт, олголт, хэрэглэж байгаа байдалд тавих хяналтыг тогтмолжуулах
|
улирал тутам
|
ҮТЕГ
|
СЭЗЯ, ХЗДХЯ, УМХГ
|
7.1.10.импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалтыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
|
2003-2004
|
ҮХЯ
|
ЭМЯ, УМХГ
|
7.1.11.импортын согтууруулах ундааны чанар аюулгүй байдлыг шалгаж холбогдох арга хэмжээ авч байх
|
тухай бүр
|
Улсын гаалийн ерөнхий газар /УГЕГ/
|
ҮХЯ, УМХГ, стандартчиллын төв байгууллага
/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/ |
7.1.12.согтууруулах ундааг импортолж болох хилийн боомтыг цөөрүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх
|
2003-2004
|
ҮХЯ
|
ХЗДХЯ, УМХГ
|
7.1.13.согтууруулах ундаа импортлох эрх бүхий боомтыг бүтээгдэхүүний чанар аюулгүйн үзүүлэлт тодорхойлдог лабораторитой болгож багаж, тоног төхөөрөмж, хүн хүчээр хангах
|
2004-2007
|
ҮХЯ
|
СЭЗЯ, УМХГ, УГЕГ
|
7.1.14.согтууруулах ундааны үйлдвэрлэл /түүхий эд, тех-нологи, стандарт, эрүүл ахуй, чанарын шаардлага, хатуулаг, савлалт, шошго зэрэг/-д хийх шалгалтыг тогтмолжуулж, чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
улирал тутам
|
УМХГ
|
ХЗДХЯ, , стандартчиллын төв байгууллага, бүх шатны ИТХ, ЗДТГ, ХЭАХН /Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
|
7.1.15.согтууруулах ундааны татвар ногдуулалт, хураал-танд тавих хяналтыг чангатгах талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх
|
2003-2005
|
ҮТЕГ, УГЕГ
|
СЭЗЯ, ЭМЯ, ХХААЯ, ҮХЯ
|
7.1.16.иргэдийн худалдааны бус зориулалтаар улсын хилээр нэг удаа оруулж болох согтууруулах ундааны зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох
|
2003-2004
|
УГЕГ
|
ХЗДХЯ , ҮХЯ
|
7.1.17.хатуулаг багатай согтууруулах ундааны худалдаа, хэрэглээг дэмжихэд чиглэсэн журам гаргаж хэрэгжүүлэх
|
2003-2005
|
ҮХЯ
|
ЭМЯ, УМХГ, бүх шатны ИТХ, ЗДТГ
|
7.1.18.спиртийн үйлдвэрлэл, хуваарилалт, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн эрх зүйн акт гаргаж мөрдүүлэх
|
2003-2004
|
ХХААЯ
|
СЭЗЯ, ХЗДХЯ, ЭМЯ, УМХГ, ҮТЕГ
|
7.1.19.согтууруулах ундааны үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалтын технологи, стандарт, чанарыг хянан холбогдох арга хэмжээг авч байх
|
хагас жил тутамд
|
УМХГ
|
УГЕГ, стандартчиллын төв байгууллага
/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/ |
7.1.20.улсын хилээр оруулах болон дамжин өнгөрөх согтууруулах ундаанд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээний талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх
|
2004-2005
|
УГЕГ
|
ХЗДХЯ , ҮХЯ
|
7.1.21.гаалийн баталгаат агуулахын эрүүл ахуйн нөхцө-лийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх
|
2003-2005
|
УГЕГ
|
СЭЗЯ, ҮХЯ, СХЗҮТ, УМХГ
|
7.1.22.гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар хийх хяналт шалгалт, эргүүлийг тогтмолжуулах энэ ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах
|
2003-2012
|
ХЗДХЯ
|
ГХУСАЗЗ, ХЭАХН, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн чиглэлээрх төрийн бус байгууллага
|
7.1.23.согтууруулах ундааны эрүүл мэндэд сөрөг нөлөө-лөхгүй нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг судлан тогтоох
|
2003-2005
|
ЭМЯ
|
СХЗҮТ, ХЭАХН
|
7.1.24.согтууруулах ундааны шил, сав, хайрцаг дээр эрүүл мэндийн анхааруулга, агуулагдах стандарт хэмжээг бичих асуудлыг стандартаар тогтоох
|
2004-2006
|
СХЗҮТ
|
ЭМЯ,ҮХЯ , ХХААЯ, УМХГ, ХЭАХН
|
7.1.25.согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "үлээх сорил"-оор түүвэрлэн үзэх үзлэгийг тогтмолжуулах, шаардлагатай багаж хэрэгслийн хангамжийг сайжруулах
|
2003 –2007
|
ХЗДХЯ
|
СЭЗЯ, ГХУСАЗЗ
|
7.1.26.согтууруулах ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэр эрхлэгчдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах
|
2004 –2007
|
ХХААЯ
|
СЭЗЯ, ГХЯ, УМХГ
|
7.1.27.согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр гарын авлага гарган улсын байцаагчдад сургалт явуулах
|
2004 –2005
|
УМХГ
|
ХХААЯ
|
7.1.28.архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрэм журам боловсруулах
|
2003-2004
|
ГХУСАЗЗ
|
ХЗДХЯ, ЭМЯ, ҮХЯ, ХХААЯ
|
7.2. Архидан согтуурснаас эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэн архидалтгүй аж төрөх зан үйлийг хэвшүүлэх зорилтын хүрээнд:
|
|||
7.2.1.архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа /МСС/ тогтмол явуулах
|
2003-2005
|
ГХУСАЗЗ
РТХЭГ
|
ХЗДХЯ, ЭМЯ, ҮХЯ, БСШУЯ, ХХААЯ, бүх шатны ИТХ, ЗДТГ
|
7.2.2.насанд хүрэгчдийн дунд согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, архидан согтуурах эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны стратеги боловсруулж хэрэгжүүлэх
|
2003-2005
|
ЭМЯ
|
БСШУЯ, РТХЭГ
|
7.2.3.амьдрах ухааны суурь боловсрол болон согтууруулах ундааны хор хөнөөл, зохистой хэрэглээний талаар нийт хүн ам, хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, сурталчилгааны материал, сурах бичиг, гарын авлага, зөвлөмж боловсруулж гаргах, бүх шатны боловсролын байгууллагын албан ба албан бус сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох, багш нарыг бэлтгэх
|
2003-2008
|
БСШУЯ, ЭМЯ
|
Төрийн бус байгууллагууд /ТББ/
|
7.2.4.хүүхэд, залуучуудад зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхдийн нас, сэтгэл зүй, бие бялдрын онцлог, харилцааны урлаг, гэр бүл, сургуулийг хүчирхийллээс ангид байлгах талаар багш, эцэг эхчүүдийн дунд ганцаарчилсан болон хэсэгчилсэн уулзалт, ярилцлага, сургалт зохион байгуулах
|
2003 –2010
|
БСШУЯ
|
ЭМЯ
|
7.2.5.сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хам-руулах, завсардахаас сэргийлэх, завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах
|
2003 –2010
|
БСШУЯ
|
бүх шатны ИТХ, ЗДТГ, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн чиглэлээрх ТББ
|
7.2.6.хичээлийн чөлөөт цагаар хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд үр нөлөө үзүүлэхүйц биеийн тамир, спорт, урлаг, соёлын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд хамрагдах хүүхдийн тоог өргөжүүлэх
|
2003 –2012
|
БСШУЯ
|
НХХЯ, бүх шатны ИТХ, ЗДТГ, хүүхэд, залуучуудын чиглэлээрх ТББ
|
7.2.7.оюутан сурагчдын дунд архидан согтуурахын хор уршиг, түүнээс сэргийлэх талаар хичээлээс гадуур төрөл бүрийн арга хэмжээ /цуврал хичээл, уулзалт ярилцлага, бага хурал, мэтгэлцээн, үзэсгэлэн, ханын сонин, зураг, зохион бичлэгийн уралдаан зэрэг/ зохион байгуулах, сургуулийн дотоод, гадаад орчинд архины эсрэг сурталчилгаа самбар, санамж, зурагт хуудас байрлуулах зэргээр МСС, хүмүүжлийн ажлыг тогтмолжуулах
|
2003 –2012
|
БСШУЯ
|
Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн чиглэлээрх ТББ
|
7.2.8.амьдрах ухааны суурь боловсрол /зөв сонголт хийх, шийдвэр гаргах, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах, сэтгэл хөдлөлөө барих, бухимдлаа тайлах, харилцааны эв дүй/, архи, архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хvний ёс зvй, бие сэтгэцэд учруулах хор уршгийн талаар тодорхой дэс дараалалтай мэдлэг, хандлага төлөвшүүлэх чиглэлээр цэргийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулан сургалт явуулах
|
2004 оноос
|
БХЯ
|
БСШУЯ, ЭМЯ
|
7.2.9.бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн болон дотуур байрны гадаад, дотоод орчныг архигүй орчин байлгах талаар холбогдох байгууллагуудтай хамт-ран ажиллах, сургууль төгсөлтийн болон хонхны баяр, багш нарын өдөрлөг, сургуулийн ой зэрэг тэмдэглэлт үйл явдлыг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэх ажлыг хэвшүүлэх
|
2003 оноос
|
БСШУЯ
|
бүх шатны ИТХ, ЗДТГ, аж ахуйн нэгж, байгууллага
|
7.2.10.архидан согтуурахын хор уршгийг таниулсан соёл, урлаг, уран сайхны зохиол бүтээл, нийтлэл нэвтрүүлгийн тоо, төрлийг нэмэгдүүлэх
|
2003-2012
|
БСШУЯ
|
РТХЭГ, хүүхэд, залуучууд, уран бүтээлч, зохиолчдын чиглэлээрх ТББ
|
7.2.11.архи хэрэглэдэггүй хүмүүсийн туршлага, зөвлөгөөг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тогтмолжуулах, тэдний оролцоотойгоор архидан согтуу-рахаас сэргийлэх төрийн бус байгууллага байгуулах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжих
|
2003-2012
|
БСШУЯ
|
ХЗДХЯ, РТХЭГ, бүх шатны ИТХ, ЗДТГ, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн чиглэлээрх ТББ
|
7.2.12.согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүй "Эрүүл мэндийг дэмжигч" орчин бүрдүүлэх талаар бүх шатны боловсролын байгууллага, аж ахуйн нэгж, албан байгууллагын хамт олны идэвхи санаачлагыг өрнүүлэхэд чиглэсэн уралдаан зарлаж дүгнэх, дэмжлэг үзүүлэх, урамшуулах, сурталчлах
|
жил бүр
|
ГХУСАЗЗ
|
ЭМЯ, НХХЯ, БСШУЯ, бүх шатны ИТХТ, ЗДТГ, РТХЭГ, аж ахуйн нэгж, байгууллага
|
7.2.13.аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэж хэвшүүлэх хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зүй зохистой өнгөрүүлэх боломж нөхцөл /биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн өрөө, танхим, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг/ бүрдүүлэх, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүй сар, өдөр, цагтай болох талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх
|
2003-2010
|
бүх шатны ИТХ, ЗДТГ
|
аж ахуйн нэгж, байгууллага
|
7.2.14.согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх уламжлалт зан үйлийн талаар зөвлөмж, гарын авлага, санамж гарган хэвлүүлэх
|
2003-2005
|
БСШУЯ
|
ТББ
|
7.2.15.архидан согтуурсны улмаас байнга эрх зүйн зөрчил гаргагчдын судалгааг гаргаж, тэдний үүрэг, хариуцлагыг ойлгуулах, сургалт явуулах, энэ чиглэлээр гэр бүл, хамт олонтой нь хамтран ажиллах
|
2003 оноос
|
ХЗДХЯ
|
бүх шатны ИТХ, ЗДТГ
|
7.2.16.архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хүний ёс зүй, бие, сэтгэцэд учрах хор уршгийн талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага, зөв зан үйлийг эзэм-шүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчил-гааг нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгах, цагийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
|
2003 оноос
|
телевиз, радио, хэвлэл, мэдээллийн байгууллага
|
СЭЗЯ, ЭМЯ, БСШУЯ, бүх шатны ЗДТГ
|
7.2.17.архидан согтуурахтай тэмцэх үндэсний болон орон нутгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажлын ололт, дутагдлыг тухай бүр нийтэд сурталчилж байх
|
2003 оноос
|
телевиз, радио, хэвлэл, мэдээллийн байгууллага
|
ХЗДХЯ, ГХУСАЗЗ, аймаг, нийслэлийн ЗДТГ
|
7.2.18.согтууруулах ундааны хор нөлөө, архинд донтох өвчний талаар хүүхэд, залуучууд, нийт хүн амын дунд явуулах мэдээлэл, сургалт, сурталчилгааны арга зүйн талаар сургалт семинар зохион байгуулах
|
2003 оноос
|
ЭМЯ
|
БСШУЯ, бүх шатны ЗДТГ
|
7.2.19.согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгжийн ажиллагчдад соёлтой үйлчилгээний талаар сургалт явуулах
|
2003 –2005
|
ҮХЯ
|
УМХГ, бүх шатны ЗДТГ, аж ахуйн нэгж, байгууллага,
|
7.3. Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хүнийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчлэх хяналт тавих эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
|
|||
7.3.1.архины асуудалтай хүнийг эрт илрүүлэх, хяналтад авах арга хэмжээг эрүүл мэндийн суурь тусламж /ЭМСТ/-ийн хүрээнд явуулах журам гаргах, сум, өрхийн эмч нарт сургалт явуулах
|
2004-2007
|
ЭМЯ
|
бүх шатны ЗДТГ
|
7.3.2 архинд донтох өвчинг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар оюутан, сум, өрхийн эмч нийгмийн ажилтнуудад зориулсан аргачлал, гарын авлага боловсруулж хэвлүүлэх
|
2003-2004
|
ЭМЯ
|
БСШУЯ
|
7.3.3.архинд донтох өвчинг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх талаар нийт эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг дадлыг дээшлүүлэх чиг-лэлээр эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг сургуулийн төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх
|
2004-2006
|
БСШУЯ
|
ЭМЯ
|
7.3.4. архидан согтуурч биеэ авч явах чадваргүй болсон, хэвийн бус яваа этгээдийг эрүүлжүүлэх байрны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах талаар хамтарсан тушаал шийдвэр гаргаж хэрэгжүүлэх
|
2004-2006
|
ХЗДХЯ
|
ЭМЯ, УМХГ, аймаг , нийслэлийн ЗДТГ
|
7.3.5.архины асуудалтай хүн, түүний гэр бүлийнхэнд сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх үйлчилгээг аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, нийгмийн үйлчилгээний төвүүдээр үзүүлэх, энэ чиглэлээр сургалт явуулах
|
2003-2012
|
ЭМЯ
|
НХХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
|
7.3.6.архины асуудалтай хүмүүсийг ажлын байраар хангах, хөдөлмөр зохицуулалт хийх, нийгмийн үйлчилгээнд хамруулах арга хэмжээг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах
|
2003-2010
|
НХХЯ
|
ХЗДХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, аж ахуйн нэгж, байгууллага, ТББ
|
7.3.7.архины хамаарлаас гарсан хүмүүсийн сэтгэц-нийгмийн чадварыг нөхөн сэргээх сургалт явуулах, ажлын байраар хангах
|
2004-2008
|
НХХЯ,
ЭМЯ
|
БСШУЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, аж ахуйн нэгж, байгууллага
|
7.3.8.наркологийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр одоогийн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг судалж шийдвэрлэх
|
2003-2004
|
ЭМЯ
|
ХЗДХЯ
|
7.3.9.наркологийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, сэтгэл зүйч, сургагч багш нарыг бэлтгэх
|
2003-2008
|
ЭМЯ
|
БСШУЯ
|
7.3.10.архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байгаа этгээдийг сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах
|
2003-2012
|
ХЗДХЯ
|
СЭЗЯ, ЭМЯ
|
7.3.11.архидан согтуурсны улмаас тээврийн хэрэгсэл жолоодсон, удаа дараа нийгмийн хэв журам зөрчсөн, эрүүлжүүлэгдсэн этгээдийг сэтгэц-наркологийн эмчийн үзлэгт оруулж байх талаар хамтарсан журам гарган хэрэгжүүлэх
|
2003 –2012
|
ХЗДХЯ
|
ЭМЯ
|
7.3.12.архины хамааралтай хүнд албадан эмчилгээ хийх байгууллагын бүтэц зохион байгуулалт, эрүүл ахуйн нөхцөл, эмч мэргэжилтний хангамжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэх
|
2003-2006
|
ХЗДХЯ
|
СЭЗЯ, ЭМЯ, НХХЯ
|
7.3.13.архинд донтох өвчний эмчилгээ, түүний үр дүнгийн үнэлгээний стандарт боловсруулж хэрэгжүүлэх
|
2003-2004
|
ЭМЯ
|
СХЗҮТ
|
7.3.14.нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон нийгмийн хэв журам сахиулах байгууллагуудад ажиллагчдад наркологийн анхан шатны тусламжийн талаар сургалт явуулах
|
2004-2008
|
НХХЯ
|
ЭМЯ , ХЗДХЯ , аймаг, нийслэлийн ЗДТГ, аж ахуйн нэгж, байгууллага,
|
7.4. Архины хэрэглээ, түүнээс үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардал буюу согтууруулах ундааны үйлдвэрлэлийн эдийн засгийн ашиг, зардлын үнэлгээг судлан, авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
|
|||
7.4.1.архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг, архины асуудалтай хүнд үзүүлдэг тусламж үйлчилгээ, архины зохистой, соёлтой хэрэглээний талаар хүн амын мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлтийг судалж шаардлагатай арга хэмжээ авч байх
|
жил бүр
|
ЭМЯ, БСШУЯ
|
СЭЗЯ, ХХААЯ
|
7.4.2.нэг хүнд ногдох архины бүртгэгдээгүй хэрэглээг судлах
|
2004-2008
|
ҮХЯ, УМХГ
|
ХХААЯ, ЭМЯ, БСШУЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
|
7.4.3.архины үйлдвэрлэлт, борлуулалтын эдийн засгийн ашиг ба хэрэглээнээс үүдэн гарах өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардлын судалгаа, үнэлгээ хийх
|
2003-2006
|
СЭЗЯ
|
ХХААЯ, ҮХЯ, ЭМЯ
|
7.4.4.архидан согтуурах эрсдэлт зан үйлийн талаар ЕБС, тусгай мэргэжлийн болон их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд судалгаа явуулж дүгнэлт хийх үндсэн дээр баримт нотолгоонд түшиглэн шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
|
2003 оноос 2 жил тутамд
|
БСШУЯ,
НХХЯ
|
СЭЗЯ, ЭМЯ, ТББ
|
7.4.5.архинд донтох өвчний тархалтыг судлах
|
2006, 2012
|
ЭМЯ
|
ТББ
|
7.4.6.архинд донтох өвчнийг эмчлэх эмчилгээний үр нөлөөг судлах
|
2005-2008
|
ЭМЯ
|
БСШУЯ
|
7.4.7.дотоодын болон импортын согтууруулах ундааны хэрэглээг тодорхойлох судалгаа явуулах
|
2004-2005
|
ХХААЯ, ҮХЯ
|
УМХГ
|
7.5. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гэр бүл, хамт олны архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үүрэг хариуцлагыг тодорхой болгон, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд:
|
|||
7.5.1.архидан согтуурахтай тэмцэх, сэргийлэх талаар төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж бүр дэд хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллах
|
2003 оноос
|
НХХЯ
|
ХЗДХЯ, СЭЗЯ, ЭМЯ, ХХААЯ, ҮХЯ
|
7.5.2. хүн ам, хүүхэд залуучуудыг архидан согтуурахаас сэргийлэх талаар төрийн бус байгууллагуудын нөөц бололцоог оновчтой ашиглах, төлөвлөгөө, хөтөлбөр гарган хамтран хэрэгжүүлэх
|
2003 –2012
|
ХЗДХЯ
|
ГХУСАЗЗ, бүх шатны ИТХ, ЗДТГ, ТББ
|
7.5.3.хөтөлбөрийн зарчим, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн өөрийн орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурласан дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловс-руулан баталж, зарцуулах хөрөнгийг төсөвтөө тусгаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих
|
2003 -2004
|
бүх шатны ИТХ, ЗДТГ
|
аж ахуйн нэгж, байгууллага
|
7.5.4.байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дүгнэхдээ архидан согтуурахаас сэргийлэх талаар хийсэн ажил, түүний үр дүнг нэг үзүүлэлт болгон үнэлж байх
|
2003 оноос
|
бүх шатны ЗДТГ
|
аж ахуйн нэгж, байгууллага
|
7.5.5.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цаг хугацааны талаар зохицуулалт хийж согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй, өдөр, цагтай болох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх
|
2003-2005
|
бүх шатны ЗДТГ
|
ҮХЯ, ХЗДХЯ, УМХГ, аж ахуйн нэгж, байгууллага
|
7.5.6.хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд ДЭМБ, бусад олон улсын болон гадаад орны төрийн болон төрийн бус байгууллага, хандивлагч орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран дэд хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэх
|
2003-2012
|
ГХЯ, СЭЗЯ
|
ХЗДХЯ, ҮХЯ, ЭМЯ, ХХААЯ, ГЕГ, ҮТЕГ, УМХГ, аймаг , нийслэлийн ЗДТГ, ТББ, аж ахуйн нэгж, байгууллага
|
7.5.7.архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны талаархи мэдээллийн сантай болох
|
2004-2005
|
ГХУСАЗЗ
|
ХЗДХЯ,ҮХЯ, ХХААЯ, ЭМЯ, ГЕГ, ҮТЕГ, УМХГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, аж ахуйн нэгж, байгууллага, ТББ
|
7.5.8.хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж шаардлагатай арга хэмжээ авч олон нийтэд мэдээлж байх
|
жил бүр
|
ГХУСАЗЗ
|
ХЗДХЯ, СЭЗЯ, ЭМЯ, БСШУЯ, ҮХЯ, ХХААЯ
|
--оОо---
Текст томруулах
A
A
A