- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого (цаашид "Бодлогын баримт бичиг" гэх)-ын зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлж, дахин инженерчлэлийн аргаар бүтцийн ерөнхий тогтолцоог боловсронгуй болгох, ардчилсан нийгэм дэх зах зээлийн эдийн засгийн харилцааны шаардлагад тохирсон удирдлагын арга барилыг нэвтрүүлж, Засгийн газрын тэргүүлэн манлайлах үүргийг дээшлүүлэх замаар төрийн байгууллагын төсөвт зардлыг бууруулах, үйл ажиллагааных нь үр дүнг дээшлүүлэхэд оршино.
1.2. Бодлогын баримт бичигт тусгагдсан бодлогыг тодорхойлоход дор дурдсан хүчин зүйл нөлөөлж байна:
1.2.1. Улс төрийн болон төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийн хүчин зүйлийн талаар
Улс төрийн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд улс төрийн албаны дээд удирдлагыг чөлөөт сонгуулиар сонгож байх удирдлагын шинэ тогтолцоо бий болов. Төрийн захиргааны албаны хувьд сонгуулийн үр дүнгээс үл хамааран тогтвортой ажиллах төрийн захиргааны албан хаагчийн удирдлагын шинэ тогтолцоог төлөвшүүлэх нөхцөл бүрдэв.
1.2.2. Нам төвтэй улс төрийн тогтолцооноос төр төвтэй улс төрийн тогтолцоонд шилжих хүчин зүйлийн талаар
Нам төвтэй улс төрийн тогтолцооны үед эрх баригч намаас Засгийн газар болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад дор дурдсан чиглэлээр улс төрийн хяналт тавьж байв:
Эрх баригч намаас бодлого, төлөвлөгөө боловсруулах, бүх хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн хуваарилах;
Намын мэдлийн албан тушаалын жагсаалтын дагуу боловсон хүчнийг шилж сонгох, хуваарилах;
Хяналт шалгалтын байгууллага нь төрийн гэж тооцогдож байсан хэдий боловч үндсэн үүрэг нь Засгийн газар, төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэр намын улс төрийн чиг шугамтай хэрхэн нийцэж байгааг хянан шалгаж, эрх баригч намд шууд тайлагнах.
Нам төвтэй улс төрийн тогтолцооны үед яамд салбарын бодлого, төлөвлөгөөний төслийг боловсруулах, салбарынхаа бүх үйл ажиллагаа, улсын үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагыг шууд удирдаж, хянадаг хатуу журамтай байв.
Шилжилтийн эхний үе шатанд нам төвтэй улс төрийн тогтолцоог орлох төрийн захиргааны удирдлагын механизм бий болж амжаагүй байсан нь Засгийн газрын удирдан зохицуулах үйл ажиллагааг сулрахад хүргэсэн юм. Тухайлбал: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцааны үеийн төлөвлөлт, хяналтын зэрэг байгууллагыг татан буулгасан боловч зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд тэдгээрийг орлох байгууллагыг бий болгоогүйн улмаас дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн бодлого, төлөвлөлт, хяналт шалгалт, боловсон хүчний удирдлагын чиг үүргийг дутуу үнэлэхэд хүргэв. Үүний улмаас Засгийн газрын цаашдын ажиллагаанд засч залруулбал зохих дор дурдсан нөхцөл байдал бий болов:
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилт нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бүх хүрээнд гүн гүнзгий өөрчлөлт хийх нарийн түвэгтэй, урт удаан хугацааны үйл явц юм. Ардчилсан нийгэм дэх зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд Засгийн газар үүргээ гүйцэтгэж чаддаг болохын зэрэгцээ улсын хэвшлээс гадна бие даан амьдрах чадвартай хувийн хэвшил бий болгон хөгжүүлэх шаардлага тавигдах болсон.
Шилжилтийн энэ үед хувийн хэвшил дөнгөж үүсэн бий болж байгаа учраас түүний цаашдын хөгжилд Засгийн газраас гүйцэтгэх үүрэг туйлын чухал болж байна. Иймээс Засгийн газар өөрөө өөрчлөгдөн шинэчлэгдэхээс гадна бие даан амьдрах чадвартай хувийн хэвшил бий болж хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлага тулгарч байна.
Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаа суларснаас яам, тусгай газар болон нутгийн захиргааны байгууллага харьцангуй бие даасан мэт байдалтай болов. Энэ нь санхүүгийн нөөцийн хомсдолоос болж улам бүр хязгаарлагдмал байдалд ороод байна. Энэ бүхнээс шалтгаалан удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага, яам, тусгай газар, нутгийн захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо алдагдаж, үйл ажиллагааных нь үр дүн буурч байна.
Засгийн газар тэргүүлэн манлайлах үүргээ биелүүлэхийн тулд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үр нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах төрийн захиргааны мэргэшсэн албатай байх зайлшгүй шаардлагатай. Гэтэл өнөөдөр төрийн захиргааны албаны өөрчлөлт, шинэчлэл эхлэлийн төдий байна.
Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд зохицсон улсын төсвийн орлогын эх үүсвэрийг бий болгох тогтолцоо бүрдээгүй байхад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцааны үеийн ийм тогтолцоог бүрмөсөн халснаас шалтгаалан Засгийн газрын санхүүгийн боломж туйлын хүнд байдалд орсон юм. Шилжилтийн эхэн үед албан бус бизнес (ганзагын наймаа)-ийн (орлогын татвараа төлдөггүй) үйл ажиллагаа эрчимжсэн боловч хувийн хэвшил (татварын орлогыг бүрдүүлэх гол үүрэгтэй)-ийн хөгжил сул дорой байгаа нь үүнд нөлөөлж байна. Иймд зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд тохирсон татварын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна.
Дээр дурдсан нөхцөл байдал нь зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд тохирсон эдийн засаг, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх замаар удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгож, Засгийн газрын тэргүүлэн манлайлах үүргийг өндөржүүлэх шаардлагатай болсныг харуулж байна.
1.2.3. Зохион байгуулалт, орон тооны өөрчлөлтийн хүчин зүйлийн талаар
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн эхэн үеэс буюу макро эдийн засгийн тэнцвэр алдагдсаны дараа улсын төсвийн алдагдлыг багасгах зорилгоор төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон төсөвт байгууллагын орон тоог цомхотгох, зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах, хэрэгжиж байсан зарим арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг хагас дутуу хэрэгжүүлэх буюу бүрмөсөн зогсоох замаар улсын төсвийн зардлыг нилээд хэмжээгээр бууруулах арга хэмжээ авчээ. Урьд өмнө нь үнэ төлбөргүй үзүүлж байсан зарим төрлийн үйлчилгээ үнэ төлбөртэй болж, улсын үйлдвэр, аж ахуйн олон байгууллагад улсын төсвөөс татаас олгож байснаа зогсоов. Гэвч зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны цомхотгол нь зөвхөн улсын төсвийн алдагдлыг багасгахад чиглэснээс биш, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад төдийлөн нөлөөлж чадаагүй бөгөөд энэ нь төрийн захиргааны байгууллагын чадавхи, нийгмийн үйлчилгээний чанарыг бууруулахад хүргэсэн байна.
Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэр, аж ахуйн газар, төрийн албан хаагчдын зарим хэсэг нь хөрөнгө мөнгөний хомсдолоос шалтгаалан, үйл ажиллагааныхаа нилээд хэсгийг төсвийн гадуурх орлогын эх үүсвэр олоход чиглүүлэх болов. Энэ нь төрийн захиргааны байгууллагын төрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг нь сулруулж, төрийн албан хаагчдын ажлын үр дүн, сэтгэл зүйн байдалд муугаар нөлөөлж эхэлсэн байна.
Яам, тусгай газар, нутгийн захиргааны байгууллагууд улсын төсвийн санхүүжилт хүрэлцээгүйгээс гадаад орнуудын зээл, тусламжийн эх үүсвэр эрэлхийлэх, төрийн өмчийн байшин, барилгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүст түрээслүүлэх зэрэг янз бүрийн хэлбэрээр төсвийн гадуур орлого олохыг чармайх болов.
Яам, тусгай газар болон нутгийн захиргааны байгууллага нь харьяа улсын үйлдвэр, аж ахуйн байгууллагынхаа үйлдвэрлэл, үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх талаар урьдын адил анхаарч ажиллахын зэрэгцээ хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн байгууллагыг улсын үйлдвэр, аж ахуйн байгууллагатай адил тэгш авч үзэх удирдлагын арга барилыг төлөвшүүлэх эхлэл тавигдав. Гэвч хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн байгууллага нь яам, тусгай газар болон нутгийн захиргааны байгууллагыг тэргүүлэн манлайлагчаа гэж үзэхээсээ илүү улсын хэвшлийн аж ахуйн нэгжээ бөөцийлөгч гэж үзэх явдал ажиглагдсаар байна.
Яам, тусгай газар нь харьяа төв, орон нутгийн улсын үйлдвэр, аж ахуйн газар, төсөвт байгууллагыг үйл ажиллагааныхаа хүрээнд байлгахыг эрмэлзсээр байна. Энэ бүхний улмаас яам, тусгай газар нь улсын үйлдвэр, аж ахуйн газар, төсөвт байгууллага, улсын үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэгчдийн сүлжээнээс бүрдсэн улсын эдийн засгийн өвөрмөц тогтолцооны удирдах дээд хэсэг мэт ойлголтыг бий болгож байна. Мөн үүнтэй ижил төсөөтэй байдал нутгийн захиргааны байгууллагын хувьд ч байна. Энэ нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дагавар арилаагүй байгааг харуулж байна.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийг зөвхөн төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын хүрээнд хийх нь хангалтгүй бөгөөд харин энэ өөрчлөлт, шинэчлэлийг тэдгээрийн харьяа улсын үйлдвэр, аж ахуйн газар, төсөвт байгууллага, төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийг хамруулан хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.
1.2.4. Чиг үүргийн төвлөрлийг сааруулах хүчин зүйлийн талаар
Зохион байгуулалтын өөрчлөлт хийх, орон тоог цомхотгох, төсөвт зардлыг бууруулах ажлын явцад эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг үндсэнд нь нутгийн захиргааны байгууллагад шилжүүлэв. Энэхүү чиг үүргийг гүйцэтгэх нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхи, эрх зүйн болон эдийн засгийн нөхцөл бүрэн бүрдээгүй байна. Эрүүл мэндийн болон бусад зарим байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт биелж байгаа боловч дээр дурдсан нөхцөл байдлын улмаас орон нутагт эрүүл мэнд, соёл, боловсролын чиглэлээр үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар хангалтгүй байгаа талаар иргэд зүй ёсоор шүүмжлэх болов. Цаашид Засгийн газар болон яам, тусгай газар төвлөрлийг сааруулж, чиг үүргээ шилжүүлэхдээ нутгийн захиргааны байгууллагын санал, хүсэлтийг авсны үндсэн дээр тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломж, удирдлагын чадавхи орон нутагт байгаа эсэх, хэрэв ийм боломж байхгүй бол түүнийг бий болгох механизмыг хамтад нь авч үзэж, шийдвэрлэж байх нь чухал болж байна.
Бүх шатны Хурал, Засаг дарга нарын хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Бүх шатны Хурал үүргээ дутуу үнэлж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг үнэлж дүгнэх төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарлах тохиолдол гарч байна. Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, орон нутгаа хөгжүүлэх санаачлагыг гартаа авах асуудлыг ойлгож эхлээгүй шахам байна.
Засаг даргын ажлын албыг бэхжүүлэх, бүх шатны Хурлын ажлыг сайжруулахад төсөв, санхүүгийн нөөц хомс байгаа явдал ч бэрхшээл учруулж байна. Нутгийн захиргааны байгууллагын дийлэнх нь санхүүгийн талаар төвөөс үлэмж хамааралтай хэвээр байна. Нутгийн захиргааны зарим байгууллага өөрийгөө санхүүжүүлэх санаачлага гарган, цалин хөлс, эрчим хүч, дулааны зардлыг өөрсдөө хариуцаж байна. Гэвч орон нутгийн өөрийгөө санхүүжүүлэх ажлын цар хүрээ нь зохих түвшингийн үйлчилгээ үзүүлэх, орон нутгаа хөгжүүлэх санаачлагыг өрнүүлэхэд хүрэлцэхгүй байна. Нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг сайжруулахад хөрөнгийн зохих эх үүсвэр шаардлагатай юм. Үүний тулд орон нутгийн төсвийн орлогын баазыг бэхжүүлэх, орон нутгийн татвар бий болгох нь чухал юм. Энэ үндсэн дээр төвлөрсөн төсвөөс орон нутагт дахин хуваарилах хэмжээг аажмаар багасгах шаардлагатай байна. Ингэснээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдэд үзүүлэх хамгийн наад захын үйлчилгээний үндэсний стандартыг тогтоон мөрдүүлэх, орон нутгийн хөгжлийн ерөнхий ба тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг боловсруулан хэрэгжүүлэх боломж бүрдүүлнэ.
Төвлөрлийг сааруулах нь эрх мэдлийг хуваах гэсэн утгаараа зөвхөн ажил, үүргийг шилжүүлэхээс гадна бүх шатны Хурлын санаачлагыг өрнүүлэх, эрх мэдлийг нь өргөтгөхөд чиглэгдэнэ. Үүний зэрэгцээ санхүүгийн болон удирдлагын чадавхийг дээшлүүлэх асуудлыг давхар шийдэх шаардлагатай байна.
1.2.5. Өмч хувьчлалын хүчин зүйлийн талаар
Өмч хувьчлах ажлын үр дүнд нийт эдийн засагт бүтцийн томоохон өөрчлөлт гарав. Улсын хэмжээгээр 900 гаруй том, 3000 шахам жижиг үйлдвэр, аж ахуйн газар хувьчлагдав.
Одоогийн байдлаар улсын 203 үйлдвэр, аж ахуйн газар төрийн мэдэлд үлдээд байна. Тэрчлэн хувьцаат 259 компанийн нийт хувьцааны тодорхой хэсгийг төр эзэмшиж байгаагийн дотор тэдгээрийн 197-д нь төрийн өмч давамгайлж байна. Гэтэл эдгээр компанид төрийн өмчийг төлөөлөх, шилжилтийн үед тэднийг зах зээлийн эдийн засагт нийцүүлэн удирдан зохион байгуулж, зохицуулах, өмч хувьчлалын хоёр дахь үе шатанд идэвхтэй оролцуулах, цаашдын үйл ажиллагааны талаар гэрээ байгуулж биелэлтэд нь хяналт тавих удирдлагын шинэ тогтолцоо үгүйлэгдэж байна.
Өмч хувьчлалын хоёр дахь үе шатанд бэлэн мөнгөөр хувьчлах механизм үйлчилж, хяналтын багц хувьцааг чадавхи бүхий хөрөнгө оруулагчдад худалдсанаар эрхийн бичгээр хувьчлал хийх явцад компанийн удирдлага, төлөөллийг боловсронгуй болгох талаар хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
Хувьчлагдсан үйлдвэр, аж ахуйн газар, компанийн удирдлага сул байгаагийн нэг гол шалтгаан нь цөөн тооны хувьцаа эзэмшдэг хэдэн мянган жижиг хөрөнгө оруулагчид орон даяар таран суурьшиж байгаатай холбоотой учраас хувьцаа эзэмшигчийн хурлыг хийхэд бэрхшээл учирч, захирлуудын зөвлөлийг сонгоход хүндрэлтэй байна. Төрийн хяналтаас гарсан эдгээр үйлдвэр, аж ахуйн газруудад компанийн жинхэнэ эздийн зүгээс тавих хяналт дутагдсанаас болж үйлдвэрийн удирдлага, эсхүл ажилчдын хязгааргүй эрх мэдэл тогтоход хүрээд байна. Ийм нөхцөлд хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолыг ч, зайлшгүй шаардлагатай бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг ч ихэнх тохиолдолд үл ойшоох явдал гарч байна.
Үнэт цаасны хоёр дахь зах зээл нь хувьцаат компанийн хувьцааг эзэн болж чадах цөөн хүний гарт төвлөрүүлэхэд тус дөхөм болох боловч энэхүү үйл явцын үр дүнг урьдчилан таамаглах нь хэцүү бөгөөд маргаантай асуудал юм. Гэхдээ энэ үйл явцын үр дүнд үйлдвэр, аж ахуйн газрын төрийн өмчид үлдсэн хэсгийг бэлэн мөнгөөр арилжаалах, шинээр хөрөнгө оруулалт хийх, өр, зээлийн асуудлыг шийдэх, эскпортод чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох нөхцөл, тэрчлэн хувьчлагдсан үйлдвэр, аж ахуйн газарт зах зээлд зохицон үйл ажиллагаагаа явуулах боломж тус тус бүрдэнэ. Гэвч эдгээр механизмыг бүрэн ажиллуулахын тулд үйлдвэр, аж ахуйн газрын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай. Энэ тогтолцоо нь төр, засгаас өөрийн чиг үүргийг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохих ёсоор гүйцэтгэдэг болох, түүнчлэн бие даан амьдрах чадвартай хувийн хэвшил хөгжин бэхжихэд ихээхэн хувь нэмэр оруулах болно.
1.3. Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээ нь төрийн албаны үйл ажиллагаанд нөлөөлж байгаа шилжилтийн үеийн үйл явцын; макро эдийн засаг, нийгмийн; төсөв, санхүүгийн; удирдлагын чадавхийн асуудалтай холбогдсон дор дурдсан 4 хүчин зүйл буюу "шаардлагын дөрвөн цэг"-ээс урган гарч байна:
1.3.1. Шилжилтийн үеийн үйл явцын асуудалтай холбогдсон шаардлагын талаар
Энэ шаардлага нь шилжилтийн үйл явцыг даван туулах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээг тодорхойлж байна.
Зах зээлийн эдийн засгийн мэдлэг хангалтгүй, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны үеийн Засгийн газрын үүргийн талаархи ойлголт цэгцрээгүй байна. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн зарим хэсэг нь шинэ нөхцөл байдалд Засгийн газраас ард түмэндээ үйлчлэх төрийн үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд чухам ямар арга барилаар яаж ажиллах, ард иргэд өөрсдөөс нь чухам юу хүсэн хүлээж байгааг тэр бүр ухамсарлан ойлгохгүй байна. Иймээс тэдний явуулж байгаа үйл ажиллагаа нь төрийн тодорхой зорилт, чиг үүргийг шийдвэрлэхэд бүрэн чиглэж чадахгүй, давхардсан, хүч, нөөцийг тарамдуулсан шинжтэй байна.
Төрийн захиргааны алба, албан хаагчид нь гагцхүү төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах бөгөөд үүний эцсийн үр дүн нь түүний биелэлтээр хэмжигдэх ёстой. Гэвч төрийн захиргааны байгууллага шинэ нөхцөлд өмнөө дэвшигдэж байгаа төрийн зорилт, чиг үүргийг бүрэн хэмжээгээр тэр бүр тодорхойлж чадаагүй байгаагаас үйл ажиллагааных нь үр дүнг үнэлж дүгнэхэд хүндрэл учирч байна.
Шилжилтийн үйл явцыг удаашруулж байгаа энэ хүчийг сааруулж, уг үйл явцыг тууштай урагшлуулах таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэл хийх нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын нэг тулгамдсан асуудал болж байна.
1.3.2. Макро эдийн засаг, нийгмийн асуудалтай холбогдсон шаардлагын талаар
Энэ шаардлага нь нийгмийн хөгжлийг дэмжсэн макро түвшингийн эдийн засаг, нийгмийн орчинг буй болгоход чиглэсэн өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээг тодорхойлж байна.
Макро эдийн засгийн түвшинд мөнгө санхүүгийн хувьд харьцангуй тогтвортой байдал бий болж, эдийн засгийн уналт бууралт зогсож, өсөлт хөгжлийн зарим нааштай эхлэл бий болж байна. Гэвч эдийн засгийн зохицуулалт, тогтвортой хөгжлийн нөхцөл бүрдээгүй, ажилгүйдэл, ядуурлын хүчин зүйл үйлчилсээр байна. Нийгмийн үйлчилгээний хүрээ өсч байгаа боловч түүний чанар хангалтгүй хэвээр байна. Энэ байдалд хөрөнгө оруулалтын дутагдал, гадаад, дотоод худалдааны үйл ажиллагааны доголдол улам нэрмээс болж байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц макро түвшингийн эдийн засаг, нийгмийн таатай орчин төлөвшөөгүй байгаа нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд шахалт үзүүлсээр байна.
1.3.3.Төсөв, санхүүгийн асуудалтай холбогдсон шаардлагын талаар
Энэ шаардлага нь төсвийн алдагдал, Засгийн газрын зардлыг бууруулах, төлбөрийн чадварыг дээшлүүлэх замаар төсөв, санхүүгийн таатай орчин буй болгоход чиглэсэн өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээг тодорхойлж байна.
Одоогийн байдлаар төсөв, санхүүгийн асуудалтай холбогдсон шаардлага нь Засгийн газарт ихээхэн бэрхшээл учруулж байна. Иргэдэд зөвхөн хамгийн наад захын үйлчилгээ үзүүлж байгаа хэдий боловч улсын төсвийн алдагдал, урсгал зардал их байсан, одоо ч төдийлөн буурахгүй байна. Гадаад өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцаа өсч байна (Энэ харьцааг дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, төсвийн орлогыг өсгөж, зардлыг багасгахгүйгээр ойрын хугацаанд бууруулах боломж бага байна).
Орлогын шинэ эх үүсвэрийг ойрын хугацаанд бүрдүүлэх боломж хязгаарлагдмал байна. Ажиллагчдын цалин хөлс харьцангуй бага бөгөөд урсгал төсөв нь яам, тусгай газар чиг үүргээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй биш байна. Дээр дурдсан асуудлыг нааштай шийдвэрлэх үүднээс хөтөлбөрийнхээ биелэлт, өртөг, зардал, үйл ажиллагаагаа хатуу хянаж байхыг олон улсын санхүүгийн байгууллагууд Засгийн газарт зөвлөдөг. Энэ зөвлөмжийг биелүүлэхгүй тохиолдолд хандивлагч орон, олон улсын байгууллагатай зээл, тусламж авах талаар хэлэлцэн тохиролцоход хүндрэл гарч болзошгүй юм.
1.3.4. Удирдлагын чадавхийн асуудалтай холбогдсон шаардлагын талаар
Энэ шаардлага нь бага зардлаар их үр дүнд хүрэх удирдлагын чадавхи бүхий төрийн захиргааны албыг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээг тодорхойлж байна.
Хүний нөөцийн удирдлагын хүчин зүйлийг дутуу ашиглаж байна. Төвлөрсөн удирдлага, төлөвлөлт, хяналтанд тохирч байсан удирдлагын арга барил, ур чадвар нь шилжилтийн болон ардчилал, зах зээлийн тогтолцоонд тохирохгүй болсон бөгөөд үүнийг өөрчлөх ажил эхлэлийн шатандаа байна.
Удирдлага, нягтлан бодох бүртгэл, хөндлөнгийн хяналтын шинэ тогтолцоог буй болгох эхлэл тавигдаж байна. Удирдах, гүйцэтгэх ажилтнуудын ур чадвар зах зээлийн эдийн засгийн шаардлагын хэмжээнд хүрээгүй байна. Бага зардлаар бүтээлтэй ажиллах чадварыг сайжруулахад чиглэсэн удирдлагын чадавхи буй болгох замаар төрийн үйлчилгээний чанарыг эрс дээшлүүлэх нь чухал байна.
Дээр дурдсан 4 төрлийн шаардлага нь Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээг тодорхойлж байна.
Хоёр. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЧИГЛЭЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН
ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
2.1. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.
Засгийн газар нь үйл ажиллагааныхаа үндсэн зарчимд тулгуурлан төрийн гүйцэтгэх дээд байгууллагынхаа үүрэг, чиг үүрэг, бүрэн эрхийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Үндсэн хууль
Засгийн газрын тухай хууль
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
Төрийн албаны тухай хууль
Бусад хууль
Ардчилсан нийгэм дэх зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн нөхцөлд Засгийн газар нь удирдлагын болон үндэсний тэргүүлэн манлайлах чадавхи бий болгох зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бодлого ба төлөвлөлт, тохируулга ба үйлчилгээ үзүүлэх зэрэг дээд түвшний чиг үүргийг Монголын нийгмийн ашиг сонирхлын үүднээс авч хэрэгжүүлнэ.
2.2. Монгол Улсын Үндэсний хөгжлийн үзэл баримтлал нь шилжилтийн үеийг даван туулж, үндэсний эдийн засгийг сэргээн тогтворжуулах, улмаар тогтвортой өсөлтийг хангах, өөрийгөө тэтгэдэг бат суурьтай эдийн засгийг буй болгоход чиглэж байна. Түүнийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шатанд буюу 2000 он хүртэлх хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, цаашдын хөгжлийн үндэс суурийг тавина. Энэ шатанд төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, стратегийн чанартай бүтээгдэхүүнийг дотоодоо үйлдвэрлэх, хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангах зорилгоор дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, ядуурал, ажилгүйдлийг багасгах, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээний түвшинг дээшлүүлнэ.
Хоёрдугаар үе шатанд буюу 2ООО-аас 2О1О-аад он хүртэл хугацаанд эдийн засгийг сэргээн, түүний тогтвортой өсөлтийг хангах, өөрийгөө тэтгэдэг эдийн засаг бий болгох үндэс суурийг тавих зорилтыг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, юуны өмнө экспортын чиглэлийг хүчтэй болгон, эдийн засгийн өсөлтийн хурдцыг тогтвортой нэмэгдүүлж, эдийн засагт аялал жуулчлалын цогцолборын эзлэх байр суурийг улам нэмэгдүүлнэ.
Гуравдахь үе шатанд буюу 2010 оноос цаашхи хугацаанд үндэсний болон дэлхийн өндөр технологид үндэслэн хүрээлэн буй орчинд аюулгүй, эскпортын баримжаатай зах зээлийн оновчтой бүтцийг буй болгон, Азид, ялангуяа Зүүн хойд Азид Монгол Улс өөрийн байр суурийг олж авна. Монгол Улс эрчим хүч, түлш, хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний өөрийн хэрэгцээг бүрэн хангана. Мал аж ахуй, эрдсийн гаралтай түүхий эдийг гүнзгий боловсруулан экспортод гаргах үйлдвэрийн газрууд, үйлчилгээний салбар, аялал жуулчлалын цогцолборыг эрчимтэй хөгжүүлсэн харьцангуй бие даасан, үр ашигтай бүтэц бүхий эдийн засагтай болно.
Үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний тэргүүлэн манлайлах чадавхи бий болгох хэмжээнд хүртэл Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн шинэчлэх нь уг үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэх угтвар нөхцөл болно.
2.3. Засгийн газар нь үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төсөлд бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах Засгийн газрын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох бөгөөд уг хөтөлбөрийн төслийг холбогдох хуульд заасан журмын дагуу батлуулан, биелэлтийг нь зохион байгуулна.
Засгийн газрын өнөөгийн тэргүүлэх чиглэл нь дор дурдсан үндсэн асуудлын хүрээг хамаарч байгаа юм:
Макро түвшинд эдийн засгийг тогтворжуулах
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
Удирдлагын чадавхийг сайжруулах (нягтлан бодох бүртгэл, хөндлөнгийн хяналт, санхүүгийн болон төрийн өмчийн удирдлагыг оролцуулан)
Төрийн захиргаа, төрийн албыг өөрчлөн шинэчлэх
(төвлөрлийг сааруулах, нутгийн захиргааг бэхжүүлэхийг оролцуулан)
Боловсролын салбарыг хөгжүүлэх (шинжлэх ухааныг оролцуулан)
Бэлэн мөнгөөр хийх хувьчлал, үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хамарсан өмч хувьчлал
Эрх зүйн тогтолцоог хөгжүүлэн, түүний биелэлтийг хангах
Дэд бүтцийг хөгжүүлэх (төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо г.м)
Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх
Засгийн газрын тэргүүлэх чиглэл нь бодлогын баримт бичгийг боловсруулах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болно.
2.4. Үндсэн хуульд тунхагласан эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Үндэсний хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан ойрын 10-15 жилийн хугацаанд баримтлах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн эрхэм зорилгыг дор дурдсан байдлаар тодорхойлж байна:
ЭРХЭМ ЗОРИЛГО-
Ардчилсан нийгэм дэх зах зээлийн
эдийн засгийн харилцааны шаардлагад
Засгийн газрын үйл ажиллагааг нийцүүлж,
бие даан амьдрах чадвартай хувийн
хэвшлийг буй болгон бэхжүүлэхэд туслах
2.5. Дээр дурдсан эрхэм зорилгод хүрэхийн тулд ойрын таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн зорилтыг дор дурдсан байдлаар томьёолж байна:
2.5.1. Засгийн газрын тэргүүлэн манлайлах үүргийг дээшлүүлж, үндсэн үйл ажиллагааг нь сайжруулах: Засгийн газрын одоогийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ болон дэвшүүлж байгаа эрхэм зорилгоос Засгийн газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоог дорвитой өөрчлөн шинэчлэх шаардлага урган гарч байна. Үйл ажиллагааныхаа бүтцийн ерөнхий тогтолцоонд тохирсон Засгийн газрын үүрэг нь тэргүүлэн манлайлах; төлөвлөлт, бодлогын үндсэн чиглэлээр хангах; үр бүтээлтэй хувийн хэвшлийг дэмжиж, хөгжих нөхцлийг нь бүрдүүлэх; Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, соёл, боловсрол, сайн сайхан аж амьдралыг баталгаажуулах явдал мөн. Засгийн газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоонд тохирсон Засгийн газрын бүтэц нь цомхон, үр нөлөөтэй, чадварлаг бөгөөд удирдлагын цөм болсон байх ёстой.
2.5.2. Засгийн газрын гүйцэтгэх удирдлагын чадварыг бэхжүүлэх: Энэ зорилт нь Засгийн газрын гүйцэтгэх удирдлагын чадварыг бэхжүүлэхэд оршино. Үүнд Засгийн газрын танхим болон Ерөнхий сайдын удирдлагын зөвлөх - Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын чадварыг дээшлүүлэх асуудал хамаарна. Төрийн гүйцэтгэх дээд байгууллагын түвшинд оновчтой шийдвэр гаргах явдлыг баталгаажуулах, үүний дотор Засгийн газар болон нутгийн захиргааны байгууллагын хооронд үр нөлөөтэй зохицуулалт хийх, хариуцлагыг хуваарилах, ажлаа тайлагнах тогтолцоо буй болгоход чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
2.5.3. Нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааг бэхжүүлэх: Нутгийн өөрөө удирдах ёс нь ардчилсан нийгмийн гол үндэс юм. Засгийн газраас үзүүлэх үйлчилгээний дийлэнх хэсэг (эрүүл мэнд, соёл, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээ) төвлөрдөг орон нутгийн түвшинд үр нөлөө бүхий удирдлагын чадавхи бүрдсэн байх ёстой. Үүний тулд бүх шатны Засаг даргын ажлын албыг бэхжүүлэх шаардлагатай. Тэрчлэн төсөв, санхүү, удирдлагын зохистой тогтолцоо буй болгох, ардчиллын үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн гүйцэтгэх дээд байгууллагын үйл ажиллагаатай ажил нь давхардахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
2.5.4. Хувийн хэвшил хөгжих таатай орчин буй болгох: Засгийн газрын үүргийг бүх түвшинд шинэчлэн тогтоохдоо Засгийн газар нь Монгол Улсын нэг гол үйлдвэрлэн бүтээгч болохынх нь хувьд хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэгч, хөгжих нөхцлийг бүрдүүлэгч болохоо тод томруун харуулахад онцгой анхаарах болно. Энэхүү стратегийн зорилтод өмч хувьчлалын хоёрдахь үе шат болох бэлэн мөнгөний хувьчлалыг хэрэгжүүлэх, хувьчлагдсан үйлдвэр, аж ахуйн газрын бүтцийг өөрчлөх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих асуудал мөн хамаарна. Жижиг, дунд үйлдвэрийг байгуулах, хөгжүүлэх, үйлдвэрийн газрынхаа бүтцийг өөрчлөн шинэчлэх ажлыг хувийн хэвшил өөрөө хийх бөгөөд үүнд Засгийн газрын дэмжлэгтэйгээр Засгийн газрын бус байгууллагууд тус дөхөм үзүүлнэ.
2.5.5. Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн үр дагаврыг удирдаж зохицуулах: Стратегийн дээр дурдсан дөрвөн зорилтод хүрэхэд төдийлөн хялбар биш бөгөөд Засгийн газрын үйл ажиллагаанд болон нийгмийн янз бүрийн давхарга, хэсгүүдэд түр зуурын зарим хүндрэл, бэрхшээл учирч болох юм. Өөрчлөлт, шинэчлэлийн эдгээр сөрөг үр дагаврыг арилгах зорилгоор ажиллах хүчийг зохицуулах, байгууллага, хамт олныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх болон хөдөлмөрийн харилцааг зохицуулахад чиглэсэн тусгай арга хэмжээ авна.
2.6. Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн дээр дурдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагааны гол зорилтыг дор дурдсан байдлаар дэвшүүлж байна:
"Засгийн газрын тэргүүлэн манлайлах үүргийг дээшлүүлж, үндсэн үйл ажиллагааг нь сайжруулах" гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.1. Засгийн газрын стратегийн бодлого, төлөвлөлтийн чадварыг дээшлүүлэх
2.6.2. Хөгжлийг төлөвлөх, эдийн засгийг удирдах Засгийн газрын чадварыг дээшлүүлэх
2.6.3. Засгийн газрын мэдлийн салбар, салбар бүрт байх чиглэлийн яамдын тоог оновчтой тодорхойлох
2.6.4. Чиглэлийн яамдыг бодлого, төлөвлөлтийн байгууллага байхаар бүтцийг нь өөрчлөх
2.6.5. Засгийн газрын тохируулагч агентлагуудын оновчтой тогтолцоог бүрдүүлэх
2.6.6. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны шинэ шалгуур бий болгох
2.6.7. Улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд Засгийн газраас оролцох оролцоог цэгцэлж, бодлого, хөрөнгө оруулалт, удирдлагын зорилгуудыг ялган зааглах
"Засгийн газрын гүйцэтгэх удирдлагын чадавхийг бэхжүүлэх" гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.6.8. Ерөнхий сайдын болон Танхимын үүргийг өндөржүүлэх
2.6.9. Ерөнхий сайдад болон Танхимд үзүүлэх удирдлагын дэмжлэгийг сайжруулах
2.6.10. Засгийн газрын санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, хөндлөнгийн хяналтын чадварыг дээшлүүлэх
2.6.11. Засгийн газрын нийтлэг үйлчилгээний удирдлагыг нэгтгэн, үйлчилгээний хүрээг өргөтгөн зохион байгуулах
"Нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааг бэхжүүлэх" гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.6.12. Бүх шатны Хурлын чадварыг дээшлүүлж, чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх
2.6.13. Бүх шатны Засаг даргын ажлын албаны чадварыг дээшлүүлж, чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх
2.6.14. Орон нутгийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх
2.6.15. Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх
"Хувийн хэвшил хөгжих таатай орчин буй болгох" гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.16. Өмч хувьчлалын үйл явцын хоёр дахь шат болох бэлэн мөнгөний хувьчлал хийх
2.6.17. Хувьчлагдсан томоохон үйлдвэр, аж ахуйн байгууллагын удирдлага, үйл ажиллагааг сайжруулах үүднээс тэдгээрийн бүтцийг өөрчлөн шинэчлэх
2.6.18. Засгийн газрын бус байгууллагаар төрийн үйлчилгээ үзүүлэх явдлыг өргөжүүлэх замаар бизнесийн хөгжлийг дэмжих
"Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн үр дагаврыг удирдаж зохицуулах" гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.6.19. Өөрчлөлт, шинэчлэлийн сөрөг үр дагаврыг багасгах
2.6.20. Төрийн албанд ажиллах сонирхол, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх
2.7. Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсан байдлаар тодорхойлж түүнд өөрчлөлт, шинэчлэлийн үйл ажиллагааны зорилтыг тусган үзүүлбэл:
Өөрчлөлт, шинэчлэлийн үйл ажиллагааны 40 зорилт нь үйл ажиллагааны 20 гол зорилтыг, гол зорилт нь үйл ажиллагааны стратегийн 5 зорилтыг, стратегийн зорилт нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд тус тус чиглэж байгаа бөгөөд эдгээр нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах нэгдсэн бодлогыг багцлан тодорхойлж байна.
Гурав. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ,
ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
3.1. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах нэгдсэн бодлогоос Засгийн газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого буюу Засгийн газрын өөр хоорондоо өвөрмөц ялгаа бүхий 5 үндсэн салбар урган гарч байна. Тухайлбал:
3.1.1. Байгаль орчны салбар: Үүнд байгалийн нөөц баялаг (газар, агаар, ус, ургамал, амьтан г.м.) багтана. Салбарын зорилго нь улс орны байгалийн нөөц баялгийн чанарыг алдагдуулахгүй байх, үр өгөөжийг нь дээд зэргээр нэмэгдүүлэхэд чиглэнэ.
3.1.2. Үйлдвэрлэлийн салбар: Үүнд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай багтана. Салбарын зорилго нь өсөлт, хөгжил, улс үндэстний сайн сайхан аж байдлыг хангахад чиглэнэ.
3.1.3. Дэд бүтцийн салбар: Үүнд эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, барилга, тээвэр, холбоо болон мэдээлэл багтана. Салбарын зорилго нь улс орны биет үнэт зүйлсийг бий болгох, хөгжүүлэхэд чиглэнэ.
3.1.4. Нийгмийн салбар: Үүнд эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хангамж багтана. Салбарын зорилго нь хүн амын амьдралын чанарыг баяжуулан дээшлүүлэхэд оршино.
3.1.5. Бусад гол чиг үүргийн салбар: Үүнд хууль зүй, батлан хамгаалах, гадаад харилцаа хамаарна. Салбарын зорилго нь үндэсний эрхэмлэн дээдлэх зүйлсийг хадгалан хамгаалахад чиглэнэ.
3.2. Засгийн газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн загварыг дор дурдсан байдлаар тодорхойлов.
Төрийн ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ЗОРИЛГО
Захиргааны төв
байгуллага
Удирдлагын ерөнхий
чиг үүрэг
Байгаль орчны Үйлдвэрлэлийн Дэд бүтцийн Нийгмийн Бусад гол чиг
салбар салбар салбар салбар үүргийн салбар
Чиглэлийн яам - стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох,
зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүрэгтэй
Тохируулагч агентлаг - хууль тогтоомж, стандартыг сахиулах чиг үүрэгтэй
Хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллага - бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй
Захиргааны
захиргааны ОРОН НУТГИЙН БОДЛОГЫН ЗОРИЛГО
байгууллага
Засаг даргын ажлын алба - стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр
Зохиох, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүрэгтэй
Хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллага - бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй
Иргэд Хувийн хэвшил - Бодлогын зарим зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй
Засгийн газрын бус байгууллага - бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй
Засгийн газар нь салбар тус бүрийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг дор дурдсан "чиг үүргийн хуваарь"-ийн дагуу зохион байгуулна:
3.2.1. Чиглэлийн яам нь стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.2. Тохируулагч агентлаг нь хууль тогтоомж, стандартыг албадан сахиулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.3. Хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллага нь бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллана. Бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийн заримыг төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, эсхүл хувийн хэвшлийн буюу Засгийн газрын бус байгууллагад улсын төсвөөс санхүүжилт олгох замаар гүйцэтгүүлж болно.
3.2.4. Нутгийн захиргааны байгууллага-бүх шатны Засаг даргын ажлын алба нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллага нь бодлогыг хэрэгжүүлнэ. Хувийн хэвшлийн буюу Засгийн газрын бус байгууллагаар бодлогын зарим зорилгыг хэрэгжүүлэх чиг үүргийг улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгүүлж болно.
3.3. Удирдлагын ерөнхий чиг үүрэг (үндэсний хөгжлийн төлөвлөлт, макро эдийн засгийн шинжилгээ, санхүү, боловсон хүчин, гүйцэтгэх удирдлагыг дэмжих зэрэг)-ийн байгууллага болон салбар дундын бусад чиг үүрэг (худалдаа, хөдөлмөр, гааль, татварын зэрэг)-ийг гүйцэтгэдэг Засгийн газрын агентлаг нь чиглэлийн яамдын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлнэ.
Засгийн газар нь тэргүүлэн манлайлах чиг үүрэгтэй байх бөгөөд Ерөнхий сайд, Танхимын тэргүүлэн манлайлах чиг үүргийг дэмжих байгууллага нь Засгийн газрын ажлын алба болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
Улсын болон хувийн хэвшил нь улс үндэстний хөгжил, дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангах нэг гол хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэнэ.
Дөрөв. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ,
БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА, НӨӨЦИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
4.1. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан зарчмыг баримтлана:
4.1.1. Оновчтой хэмжээний зарчим: Монгол Улсын үндэсний хөгжилд үр нөлөөтэй бөгөөд аль болох цомхон, чадварлаг аппараттай төрийн захиргааны тогтолцоо буй болгоно. Ингэснээр харьцангуй ховор үндэсний ажиллах хүч болон хомс нөөцийг үйлдвэрлэлийн салбарт төвлөрүүлэх боломж бүрдэнэ.
4.1.2. Гүйцэтгэх дээд удирдлага үр нөлөөтөй тэргүүлэн манлайлагч байх зарчим: Төвөөс хүчтэй, харагдахуйц, үр нөлөө бүхий тэргүүлэн манлайлах үүргээ биелүүлж, төр, засгийн хэмжээнд тайлагнах нэгдсэн тогтолцоотой байж чадахаас өөрчлөлт, шинэчлэлийн ололт амжилт шалтгаална. Удирдлагын ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг сайжруулан нэгдмэл байдлыг хангаж, шилжилтийн үеийн үргэлжлэх хугацааг богиносгон, өртөг зардлыг багасгах болно.
4.1.3. Яамны удирдлага үр нөлөөтэй байх зарчим: Тэргүүлэн манлайлах явдал чиглэлийн яамдын түвшинд мөн хамаарна. Тэрчлэн энэ нь улсын болон хувийн хэвшил, төв, орон нутгийн түвшинд аль алинд нь хамаарах ба энэ утгаараа нийт улс орныг хамарсан шинжтэй байна. Төв, орон нутгийн түвшинд сайтар зөвшилцсөн бодлого, төлөвлөлтийн чиг үүргээр дамжиж тэргүүлэн манлайлах үүрэг биелэх боломжтой болно. Хувийн үйлдвэр, аж ахуйн газрыг төрийн өмчийн үйлдвэрийн газартай адил авч үзнэ. Ингэснээр хувийн хэвшил яамдыг өөрсдийн өрсөлдөгч буюу саад тотгор учруулагч биш, харин хөгжилд нь дэмжлэг үзүүлэгч гэж үздэг болно.
4.1.4. Оновчтой тохируулга хийх зарчим: Тохируулах чиг үүргийг хялбар байлгаж, тэдгээрийг аль болох цөөн тооны агентлагаар гүйцэтгүүлэх болно. Эдгээр агентлагийн гол зорилт нь улс үндэстний болон иргэд (ажилчид, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, агаарын хөлгөөр зорчигчид болон нийт хүн ам г.м.)-ийн ашиг сонирхол болон байгаль орчныг хамгаалахад оршино.
4.1.5. Үйлчилгээг оновчтой хүргэх зарчим: Тодорхой эрхэм зорилго бүхий хэрэгжүүлэгч агентлаг, төрийн захиргааны болон төсөвт байгууллагууд зорилгоо мэргэшлийн өндөр ур чадвартайгаар биелүүлэх болно. Харин тэдгээрийн удирдлага, санхүүжилт нь уян хатан байна. Тэд бололцооны хэрээр биеэ дааж, өөрийгөө санхүүжүүлдэг байна. Удирдах зөвлөл маягийн хэлбэр нь удирдлагын бие даасан байдлыг хангах боломжийг бүрдүүлнэ. Санхүүгийн хувьд тэд улсын төсвөөс бүрэн, эсхүл хагас санхүүждэг байхаас гадна өөрийгөө бүрэн санхүүжүүлдэг байж болно. Нийгмийн шалтгаан буюу үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс тэдгээр нь улсын төсвөөс санхүүждэг бол, энэ нь ил тод байхын зэрэгцээ санхүүжилтийн эх үүсвэрийг үйлчилгээ үзүүлэх, эсхүл аж ахуйн үйл ажиллагаанаас урган гарсан бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд харин түүнийг үр ашиггүй захиргааны зардалд хэрхэвч зориулж болохгүй. Шаардлагатай нөхцөлд эдгээр үйлдвэрийн газар нь хувийн хэвшилтэй өрсөлдөх бөгөөд хувийн хэвшлээс чанар сайтай үйлчилгээг хямд үнээр гэрээлэн авах боломжийг ашиглана. Өөрийгөө бүрэн санхүүжүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн газрын ажил байдлыг үе үе судалж, төрийн өмчтэй үйлдвэр хэлбэрээрээ бүтцийн өөрчлөлт, шинэчлэл хийх, эсхүл хувьчлах эсэхийг шийдвэрлэж байх болно.
4.1.6. Хэрэглэгчдэд үйлчилгээг ойртуулах зарчим: Үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд ойртуулж, төсвийн бэрхшээлтэй нөхцөлд аль болох хямд байлгахыг эрмэлзэнэ. Үйлчилгээ нь төвийн; аймаг, нийслэлийн; сум, дүүргийн; баг, хорооны гэсэн түвшинд хуваагдана. Орон нутгийн түвшинд үзүүлж буй үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд бүх шатны Засаг даргын ажлын албаны чадварыг дээшлүүлнэ.
4.1.7. Орон нутгийн удирдлага үр нөлөөтэй байх зарчим: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжих тухай Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд бүх шатны Хурлыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн эдийн засаг, санхүүгийн бааз (орон нутгийн татвар, өмч)-ыг бий болгоно. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тогтоох, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог өрнүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой болно. Орон нутагт ардчиллыг хөгжүүлэхэд бүх шатны Засаг даргын ажлын алба, Хурал болон орон нутгийн иргэдийн байгууллага хоорондын харилцааг улам боловсронгуй болгоно.
4.1.8. Улсын үйлдвэрийн газрын удирдлага үр нөлөөтэй байх зарчим: Бэлэн мөнгөний хувьчлал хийх, хувьчлалд үйлдвэр, аж ахуйн газрыг бэлтгэх, хувьчлалын гэрээг хуульд заасны дагуу байгуулан биелэлтэд нь хяналт тавих, үйлдвэрийн газрын бүтцийг өөрчлөн шинэчлэх, олонхи компанийн өмнө тулгарч байгаа удирдлагыг төгөлдөржүүлэх асуудлыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх, тэрчлэн үйлдвэрийн газрын удирдлагыг улам овсгоотой ажилладаг болгохын тулд улсын үйлдвэрийн газарт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий тусгай агентлаг байгуулна.
4.1.9. Захиргааны нийтлэг үйлчилгээ үзүүлэх зарчим: Төрийн захиргааны нийтлэг үйлчилгээ (Засгийн газрын дотоод үйлчилгээ)-г төрийн захиргааны байгууллагын хүрээнд нэгдсэн журмаар зохион байгуулна. Ингэснээр өртөг зардал багасч, үйлчилгээний чанар, үр дүн дээшилнэ. Захиргааны нийтлэг үйлчилгээний стандарт боловсруулан мөрдүүлэх бөгөөд энэ нь тодорхой стратегийн дагуу хөрөнгө оруулалт хийх, хөрөнгөө захиран зарцуулах, хомс хөрөнгө нөөцийг оновчтой зохицуулан хуваарилах боломж олгоно.
4.1.10. Хувийн хэвшил хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх зарчим: Хувийн хэвшил нь шударга өрсөлдөөний явцад өөрийгөө хөгжүүлэн үр нөлөөгөө дээшлүүлэх ёстой. Засгийн газар түүнд энэ боломжийг нь хангахуйц таатай орчныг бүрдүүлж өгөхөөс гадна түүний чадварыг дээшлүүлэх, хөрөнгийн эх үүсвэр олж өгөх замаар туслах болно. Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн дагуу гадаад хамтын ажиллагааны эх үүсвэрийн ихээхэн хэсгийг Монгол Улсад шаардлагатай удирдлагын чадварыг буй болгоход чиглүүлнэ. Энэ нөхцөлд хувийн хэвшлийг хөгжүүлэх, түүний чадварыг дээшлүүлэх үйлчилгээг Засгийн газрын дэмжлэгтэйгээр Засгийн газрын бус байгууллагуудаар дамжуулан үзүүлэх зохион байгуулалтын механизм буй болгоно. Засгийн газраас Засгийн газрын бус байгууллагад бодлогын зохих дэмжлэг үзүүлж, тэдгээрийн чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагааг гадаад хамтын ажиллагааны эх үүсвэрээс санхүүжүүлэн туслах болно.
4.2. Бодлогын баримт бичигт тусгагдсан төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн хамрах хүрээг дор дурдсан байдлаар тогтоож байна. Энэ хүрээг төрийн гүйцэтгэх дээд болон түүний харьяа холбогдох байгууллагуудаар хязгаарласан болно.
Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн хамрах хүрээ
Байгууллагын хүрээ
|
Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээ
|
Ерөнхий сайд, Танхим, Засгийн газрын ажлын алба
|
Үндэсний хэмжээнд тэргүүлэн манлайлах, стратегийн удирдамжаар хангах
|
Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага
|
Нэгдсэн бодлого ба төлөвлөлт
|
Чиглэлийн яам
|
Салбарын бодлого ба төлөвлөлт
|
ТОхируулагч, хэрэгжүүлэгч агентлаг
|
Тохируулах ба үйлчилгээ хүргэх
|
Нутгийн захиргааны байгууллага
|
Нутгийн захиргааны хэмжээнд тэргүүлэн манлайлах ба үйлчилгээ хүргэх
|
Төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газар
|
Бүтээгдэхүүн, үйлчилгээ, Засгийн газрын тэргүүлэх чиглэл
|
Төрийн өмч давамгайлсан болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани
|
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
|
Удирдлагын хөгжлийн байгууллага
|
Удирдлагын сургалт, зөвлөлгөө
|
Засгийн газрын бус бизнесийн хөгжлийн байгууллага
|
Хувийн хэвшил Засгийн газрын дэмжлэгтэйгээр өөрөө хөгжих
|
4.3. Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн онцлог, төрийн ардчилсан бүтцэд тохирсон "удирдлагын арга барил"-ыг хэвшүүлэх нь Засгийн газрын эн тэргүүнд анхаарах асуудал мөн. Энэхүү арга барилын онцлог шинж нь дараахь зүйлд оршино:
4.3.1. Эрх мэдлийг шилжүүлэх: эрх мэдлийг Улсын Их Хурлаас Засгийн газар (Ерөнхий сайд, Танхим)-т, Сайд нарт, цаашилбал яам, агентлагын удирдлагад шилжүүлэх. Төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газарт эрх мэдлийг бие даасан байдлын хамт шилжүүлснээр тэдгээрт үр ашигтай ажиллах боломж олгоно.
4.3.2. Шийдвэр гаргах төвлөрлийг сааруулах: хэрэгжих хөтөлбөр, үзүүлэх үйлчилгээ нь хэрэглэгчид аль болох ойр, уян хатан байх, хэрэгцээг хангахуйц бөгөөд үр дүнтэй зохицуулагдсан байх.
4.3.3. Үр дүнд хүрэх: сайтар тодорхойлсон хөтөлбөрийг зорилт, хүрэх үр дүнд үндэслэн төлөвлөх, биелэлтийг нь хангах, дүгнэх.
4.3.4. Эрхэмлэн дээдлэх зүйлсийг ашиглах: үйлчилгээний чанарыг сайжруулах, намч бус байр сууринаас ёс зүйн хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулах, төсвийн хөрөнгийг ухаалгаар зарцуулах.
4.3.5. Ил тод, хариуцлага хүлээх чадвартай байх: Засгийн газрын үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй, ил тод бөгөөд хэн юу хариуцаж байгаа нь тодорхой байх.
4.4. Зохион байгуулалтын шинэ соёл болох удирдлагын эрхэмлэн дээдлэх зүйлсийг нэвтрүүлнэ.
Засгийн газар тогтоол, шийдвэр, бусад заавар, журам (эсхүл хууль)-д бага найдаж, удирдах хүмүүсийн удирдах чадварт илүү түшиглэн ажиллах удирдлагын шинэ соёлыг нэвтрүүлнэ. Үүний тулд удирдах ажилтнуудад тодорхой хэмжээний эрх мэдэл олгож "захиргаадах, хянах" хэлбэрийн тогтолцоо, арга барилаас аль болох зайлсхийх болно. Удирдах ажилтнууд зөвхөн чадварлаг удирдах талаар өндөр хариуцлага хүлээхээс гадна Засгийн газрын нийт удирдлагыг үр нөлөөтэй байлгах нийтлэг хариуцлагыг мөн хуваалцана. Удирдлагын шинэ соёл нь удирдлагын эрхэмлэн дээдлэх зүйлсэд тусгалаа олох бөгөөд түүнийг Засгийн газрын байгууллага, төрийн албан хаагчид хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө.
Засгийн газар нь ард иргэдэд үзүүлэх үйлчилгээг тэргүүлэн манлайлах, хурдасгах үүрэг хүлээх бөгөөд харин уг үйлчилгээг буй болгогчийн үүрэг хүлээхгүй. Удирдах ажилтан эргэж тайлагнадаг журмаар ажиллана. Засгийн газрын зохион байгуулалтын бүтцийн одоогийн нэгж бүр өөр өөрийн эрхэм зорилго, чиг үүргээрээ өөр хоорондоо зарим талаар ялгаатай байдаг хэдий боловч төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэл хийх замаар Засгийн газрын "удирдлагын философи", удирдлагын эрхэмлэн дээдлэх зүйлсийг бататган хөгжүүлнэ. Удирдлагын эрхэмлэн дээдлэх зүйлс нь:
_ хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээ (хэрэглэгчдийг тодорхойлж, тэдний хэрэгцээг хангасан байх)
_ ажлын болон түншлэлийн сайн харилцаа, итгэл, хүндэтгэл
_ тэргүүлэн манлайлал, алсын хараа
_ хүчтэй, авхаалжтай, шинийг санаачлагч, бүтээлч удирдлага
_ үргэлж сайжруулан шинийг туршиж байх
_ үнэнч байх, чин сэтгэлээсээ ажиллах, чанар, үр ашгийг эрхэмлэх
_ өндөр мэргэшил, нэгдмэл байдал, үнэлгээ өгөх, шийдвэр гаргах болон төгс боловсронгуй болгох
4.5. Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах нэгдсэн бодлого (эрхэм зорилго; стратегийн зорилт; гол зорилт; өөрчлөлт, шинэчлэлийн үйл ажиллагааны зорилт)-ыг удирдах, төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны дараалал, уг дараалалд тусгагдсан бодлогын зорилгыг хэрэгжүүлэх талаар өөр хооронд нь уялдуулан зохицуулсан арга хэмжээ, дэмжих тогтолцоо (төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөр; ололт амжилтын үнэлгээ болон хэмжүүр; удирдлагын эрхэмлэн дээдлэх зүйлс; дагаж мөрдөх зарчмуудыг дэмжих)-г дор дурдсан байдлаар тодорхойлов:
Хугацааны зааг 10-15 жил ЭПХЭК ЗМП½ЙГМ
Хтгацаалы зааг 5 ж¾й РСПАСЕГ½ИЛ ЗМП½ЙС [бугд = 5]
Хтгацаалы зааг 1-5 ж¾й УИЙ АЖ½ЙЙАГААЛЫ ГМЙ ЗМП½ЙС [бугд = 20]
ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ
(Төсөл/ төслийн үр дүнгийн хэлбэрээр хэрэгжүүлнэ)
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР
(Удирдлагын хөгжлийн хөтөлбөр)
УДИРДЛАГА БА ХЯНАЛТ
ОЛОЛТ АМЖИЛТЫН ҮНЭЛГЭЭ БОЛОН ХЭМЖҮҮР
/Эрхэм зорилго, стратегийн болон үйл ажиллагааны гол зорилт,
өөрчлөлт, шинэчлэлийн үйл ажиллагааны зорилт/
УДИРДЛАГЫН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ЗҮЙЛС, БАРИМТЛАХ ЗАРЧМУУДЫГ ДЭМЖИХ
4.6. Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэл хийхэд үнэн хэрэгтээ Монголын нийгмийн бүх давхрага, бүлэг шууд болон шууд бус оролцох буюу хамрагдах болно. Гэхдээ Засгийн газрын тодорхой зарим байгууллага энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн гол түлхэх хүч болж, харин бусад давхарга, бүлэг болон байгууллага нь идэвхтэй хамрагдах юм.
Өөрчлөлт, шинэчлэлийг гардан удирдаж хэрэгжүүлэхэд Засгийн газрын дараахь байгууллагууд оролцоно:
Ерөнхий сайд
Танхим
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, удирдлагын ерөнхий чиг үүргийн бусад байгуулллага
Чиглэлийн яам
Тохируулагч агентлаг
Хэрэгжүүлэгч агентлаг болон төсөвт байгууллага
Нутгийн захиргаа
Улсын үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани
Төрийн дэмжлэгтэй Засгийн газрын бус байгууллага
Төрийн алба (төрийн албан хаагчид)
Дор дурдсан байгууллага төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлд дэмжлэг үзүүлэх болно:
Улсын Их Хурал
Ерөнхийлөгч
Бүх шатны Хурал
Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийг амжилттай хийж дуусгахын тулд дор дурдсан байгууллага, хүмүүсийн нөлөө, тусламж, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ:
Хувийн хэвшил
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид
Хандивлагч орон, олон улсын байгууллага
Хэвлэл, мэдээллийн байгууллага
Улсын хэмжээний болон орон нутгийн иргэдийн зохион байгуулалттай хэсгүүд
Гадаад, дотоодын сайн дурын байгууллагууд
4.7. Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн стратегийн зорилт, баримтлах зарчим, удирдлагын эрхэмлэн дээдлэх зүйлс нь бүх яам, тусгай газрын үйл ажиллагаа, бүтцэд өөрчлөлт ороход хүргэнэ. Энэхүү өөрчлөлт нь ардчилал, зах зээлийн харилцааны нөхцөлд Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Цаашид шинэ аргаар хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа Засгийн газрын чиг үүргийн үндсэн таван асуудлыг дор дурдвал:
Бодлогын үндсэн чиглэлийг тогтоох
Бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Тайлагнах
Нөөцийн удирдлагаар хангах
Гүйцэтгэх удирдлагаар хангах
4.7.1. Бодлогын үндсэн чиглэлийг тогтоох: Зах зээлийн нөхцөлд яамд төрийн үйл хэргийг удирдах эрхэм зорилгоо захиргаадалт, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зэрэг шууд арга замаар бус, харин стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах зэрэг шууд бус арга замаар хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж, мониторингийн хяналт тавьж, үнэлж дүгнэх ёстой. Үүнтэй холбогдуулан гүйцэтгэх тодорхой чиг үүргүүдийг дурдваас:
Стратегийн төлөвлөлт - Улс үндэстний хэмжээний бодлогын зорилгыг тодорхойлох, тэдгээрийг хэрэгжүүлэх оновчтой бодлого, хөтөлбөрийг сонгох
Бодлогын удирдамжаар хангах - Зах зээлийн нөхцөлд улс орны өмнө тулгарсан бодлогын зорилгыг хэрэгжүүлэхэд ард түмэн, байгууллагуудыг идэвхжүүлэх оновчтой хөшүүрэг (дүрэм, горим, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил зэрэг) бий болгох
Хөтөлбөржүүлэх - Бодлогын зорилгоо биелүүлэхэд чиглэсэн тодорхой ажиллагаа явуулах эрхийг Засгийн газрын байгууллагуудад олгох, түүнд шаардагдах хөрөнгө нөөцийг мэдэлд нь шилжүүлэх
Зохицуулах - Бодлогыг хэрэгжүүлэхэд оролцож байгаа Засгийн газрын байгууллагуудын ажлыг нэгтгэн зохицуулахад тус дөхөм үзүүлэх
Мониторингийн хяналт, үр дүнг үнэлж дүгнэх - Бодлогын зорилгын ахиц дэвшил, бодлогын удирдамж, хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дагаврыг ажиглах
Бодлогын үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хянах сайдын эрх мэдэл зах зээлийн нөхцөлд буурахгүй, зөвхөн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх арга нь өөрчлөгдөнө. Яамд бодлого хэрэгжүүлэхэд шууд оролцохгүй бөгөөд энэ нь хэрэгжүүлэгч агентлаг бие даан идэвхи санаачлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.
4.7.2. Бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах: Засгийн газар нь бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүргээ дор дурдсан аргаар биелүүлнэ:
Үндэсний аюулгүй байдлыг хангах, Засгийн газрын үйл ажиллагаа болон ард түмний тусын тулд тогтоосон хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн албадан тохируулах чиг үүргийг удирдлагын орчин үеийн арга барил эзэмшсэн бие даасан, төрөлжсөн агентлаг гүйцэтгэх болно.
Нийгмийн эрх тэгш байдал, бүс нутгийн хоорондын тэнцвэрийг хангах, эсхүл бусад бодлогын улмаас нийлүүлж байгаа бүтээгдэхүүн, үзүүлж байгаа үйлчилгээнд нөлөөлөх замаар ийм чиг үүргийг төсөвт байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжээр дамжуулах буюу эсхүл хувийн хэвшлийн, Засгийн газрын бус байгууллагад санхүүжилт олгох замаар хэрэгжүүлнэ. Засгийн газар ийнхүү оролцохдоо ашиг олохын төлөө бус, харин бодлогоо хэрэгжүүлэхэд голлон анхаарах ёстой.
4.7.3. Тайлагнах: Хууль ёсыг сахихын тулд тайлагнах зарчимд ардчилсан төрийн бүтэц тулгуурладаг. Засгийн газрын үйл ажиллагааг ард түмэнтэй холбох холбоос нь төв болон орон нутгийн түвшинд томилогдсон төлөөлөгчид юм. Эдгээр төлөөлөгчид нь ард түмний эрэлт хэрэгцээ, санал хүсэлтэд Засгийн газар анхааралтай хандаж, хариу өгч байх баталгаа болно. Өнөөгийн нөхцөлд тайлагнах үндсэн чиг үүрэг нь:
Орон нутгийн түвшинд Засгийн газрын үйл ажиллагаа болон улс төрийн эрх мэдлийн хоорондын холбоог бэхжүүлэх.
Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зардлын үр дүнг тайлагнах ажиллагааг баталгаажуулах.
4.7.4. Нөөцийн удирдлагаар хангах: Засгийн газар бүхий л үйл ажиллагаандаа хөрөнгийг үр ашигтай зарцуулахад тэргүүн зэргийн ач холбогдол өгч байгаагаа үйл ажиллагааны ил тод байдал, тайлагнах ажлаараа нотлон харуулна. Нөөцийн удирдлагын үндсэн чиг үүрэгт анхаарал хандуулснаар дараахь арга хэмжээг авна:
Санхүүгийн удирдлага, хөндлөнгийн хяналтын чадавхийг сайжруулах
Захиргааны нийтлэг үйлчилгээний чиг үүргийг нэгтгэн, боловсронгуй болгох
Зардлыг аль болох хямдруулахын тулд байгууллагыг шинээр өөрчлөн байгуулах болон удирдлагын орчин үеийн бусад арга техникийг бүх яам, агентлагт нэвтрүүлэх
Хувийн хэвшил, засгийн газрын бус байгууллага илүү үр ашигтай, үр нөлөөтэй гүйцэтгэж чадах үйлчилгээг Засгийн газрын байгууллага үзүүлэхээс татгалзах буюу тийм үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх
4.7.5. Гүйцэтгэх удирдлагаар хангах: Бодлогын зорилгод хүрэхийн тулд Засгийн газрын анхаарлыг хандуулах асуудлын нэг нь гол үйл ажиллагааг дахин инженерчлэх явдал юм. Гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараахь зүйлийг хийнэ:
Ерөнхий сайд, Танхим нь стратегийн ач холбогдол бүхий асуудалд анхааран ажиллах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах
Ажиллах сонирхолтой, чадварлаг албан хаагч бүхий цомхон төрийн захиргааны албыг төлөвшүүлэх
4.8. Хөгжингүй болон хөгжиж буй орны туршлагаас үзвэл, улсын хэвшлийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх арга нь бусад үндсэн хүчин зүйлийн нэгэн адил тухайн өөрчлөлт, шинэчлэлийн зорилтыг амжилттай шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол орны өвөрмөц онцлог, тус улсын төрийн захиргааны болон улс төрийн орчин нөхцөлд тохирсон дор дурдсан аргыг сонгов:
4.8.1. Шатлан хэрэгжүүлэх арга: Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үе шат бүрийг Засгийн газрын бусад үндсэн асуудал, сонгуулийн хугацаа, нийгэм-эдийн засгийн ерөнхий байдал зэрэгтэй уялдуулан тогтоов. Ийнхүү шатлан хэрэгжүүлэх нь өөрчлөлт, шинэчлэлийн талаар байнгын эргэх холбоог хангахын зэрэгцээ тухайн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөнд зохицуулалт хийх боломж олгоно.
4.8.2. Цаашид өсөн нэмэгдэх хандлагаар хэрэгжүүлэх арга: Өөрчлөлт, шинэчлэлийг цаашид улам бүр өсөн нэмэгдэх чиглэлээр хэрэгжүүлэхийн тулд хамгийн хялбар өөрчлөлтийг эхлэн хийх, дараа нь түүний амжилтад тулгуурлан дараагийн үе шатанд шилжих чиглэлийг баримтлана. Энэ аргын нэг үндсэн шинж нь өөрчлөлт, шинэчлэлийн арга хэмжээг тодорхой нутаг дэвсгэр, чиг үүргийн зарим хэсэг, эсхүл байгууллагын нэгжид турших явдал юм.
4.8.3. Үйл явцыг үнэлж дүгнэх арга: Өөрчлөлт, шинэчлэлийн үйл явцыг үнэлж дүгнэхдээ семинар, зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэх аргыг өргөн хэрэглэнэ.
4.8.4. Арга зүйг тухайн нөхцөлд тохируулан сонгож хэрэглэх арга: Бүх өөрчлөлтийг бүгдийг нь нэгэн зэрэг иж бүрэн хэрэгжүүлэх нөөц бололцоо байхгүй нь ойлгомжтой. Иймд өөрчлөлтийг хэрэгжүүлэх тусгай арга зүйг сонгон авч, тухайн орчны хэрэгцээ, шаардлагад тохируулан хэрэглэх болно. Чингэхдээ зөвхөн ганц нэг аргыг сонгохгүй, хэд хэдэн аргыг багц байдлаар сонгон авч хэрэглэх болно.
4.8.5. Аль болох энгийн хялбар байх арга: Өөрчлөлт, шинэчлэлийн төсөл, бие даасан үйл ажиллагааг зориуд нарийн түвэгтэй болгохгүй байхад анхаарна. Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэл хийх талаар гаргасан шийдвэр нь энгийн хялбар байх бөгөөд тодорхой зорилгод хүрэх үйл явцыг агуулсан байна.
4.8.6. Жолоогоо алдахгүй байх арга: Гагцхүү хэрэгжүүлэх боломжтой өөрчлөлт, шинэчлэлийн зорилтыг сонгон авах нь чухал. Нөөц бололцооноос хэтэрсэн зүйлийг хийх гэсэн хандлага байдгийг анхаарч ажиллах болно. Ажлын ачаалал, нарийн түвэгтэй байдлыг тухайн байгууллагын давуу тал, ур чадварын түвшинтэй харьцуулан үзэж, чадавхи доогуур байвал түүнийг дээшлүүлэх арга хэмжээ авах болно.
4.8.7. Эрх мэдэлтэй байх, тайлагнах, нөөцөө тооцох арга: Өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх байгууллага нь тайлагнах тусгай журамтай, тодорхой эрх мэдэлтэй, өөрийн гэсэн нөөц бололцоотой байх шаардлагатай. Хэрэв өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх мэдэл, нөөцөөр хангахгүй бол өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хариуцлага хүлээх боломжгүй болно гэдгийг анхааралдаа авна.
4.9. Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөлд төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийг төлөвлөж хэрэгжүүлэхэд хөрөнгийн ихээхэн нөөц шаардлагатай. Хандивлагч орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй төслүүдийн зардал 11,5 сая ам.долларт хүрсэн бөгөөд хандивлагчдын зөвшөөрлийг хүлээж байгаа төслүүдийн зардал 16,9 сая ам.доллар болно. Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэрэгцээг хандивлагч орон, олон улсын байгууллагад зохих журмын дагуу тавьж, эх үүсвэр олох замаар санхүүжүүлэх болно.
4.10. Бодлогын баримт бичигт тусгагдсан бодлогыг хэрэгжүүлэх үе шатыг дор дурдсан байдлаар тодорхойлж байна:
4.10.1. I үе шат: Бодлого боловсруулах: (Өөрчлөлт, шинэчлэлийн талаар дэвшигдэж байгаа асуудлын шалтгааныг тогтоосны үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулах)
Хугацаа: 1995.07.01-1996.06.30
4.10.2. П үе шат: Бодлогыг хэрэгжүүлж эхлэх: (Бодлогын дагуу өөрчлөлт, шинэчлэлийг хэсэгчилсэн байдлаар хийж эхэлнэ)
Хугацаа: 1996.07.01-1997.06.30
4.10.3. Ш үе шат: Бодлогыг хэрэгжүүлэх: (Бодлогын дагуу өөрчлөлт, шинэчлэлийг иж бүрэн хийнэ)
Хугацаа: 1997.07.01-1998.06.30
4.10.4. IҮ үе шат: Бодлогыг хэрэгжүүлж дуусгах: (Бодлогыг хэрэгжүүлэх ажлын явц, үр дүнд үндэслэн өөрчлөлт, шинэчлэлийг гүнзгийрүүлэх арга хэмжээ авна)
Хугацаа: 1998.07.01-1999.06.30
4.10.5. Ү үе шат: Бодлогын шинэ хувилбар боловсруулах: (Бодлогыг хэрэгжүүлсэн байдалд нэгдсэн үнэлгээ, дүгнэлт өгч шинээр дэвшигдэж байгаа асуудлын шалтгааныг тогтоосны үндсэн дээр бодлогын шинэ хувилбар боловсруулах)
Хугацаа: 1999.07.01-2000.06.30
Бодлогын баримт бичигт тусгагдсан төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн үйл ажиллагаа таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ нь санал болгож буй өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хангалттай цаг хугацаа юм. Энэ нь цаашид өрнөн хөгжих үйл явц бөгөөд эрхэм зорилгоо бүрэн биелүүлэхэд нилээд хугацаа шаардагдана. Гэхдээ гол бэрхшээлийг эхний таван жилд даван туулах болно.
4.11. Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийг төлөвлөх, хэрэгжүүлэх явцад харгалзан үзвэл зохих зарим асуудлыг дурдвал:
4.11.1. Аливаа сонгуулийн үр дүн нь бодлогын баримт бичигт туссан төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй.
4.11.2. Өөрчлөлт, шинэчлэл нь улс төрийн хувьд "төвийг сахисан" шинж чанартай. Үйл ажиллагааны стратеги нь улс төрийн төлвөөс үл хамаарах бөгөөд тогтвортой байна.
4.11.3. Хандивлагч орнуудын зүгээс хангалттай тусламж үргэлжлүүлэн үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа болно. Энэ тусламж хамгийн үр дүнтэй салбарт чиглэх бөгөөд тусламжийг зохицуулж байх болно.
4.11.4. Өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөрийг бүх түвшинд, тухайлбал, улс төрийн, төрийн захиргааны, олон нийтийн, олон улсын түвшинд ойлгож хүлээн авах урьдчилсан нөхцөл бий болсон.
4.12.Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх стратеги, төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг нь зохион байгуулахдаа дор дурдсан хүчин зүйлийг харгалзан үзнэ:
4.12.1. Хэрэгжүүлэх чин эрмэлзэл: Засгийн газрын удирдлага (Ерөнхий сайд, Танхим, сайд нар)-ын зүгээс өөрчлөлт, шинэчлэлийг байнга, мэдэгдэхүйцээр дэмжиж, түүнийг хэрэгжүүлэх чин эрмэлзэлтэй байна.
4.12.2. Өөриймсөг хандах: Төрийн захиргаа, төрийн албаны бүх түвшинд энэ өөрчлөлт, шинэчлэл нь "Монголын өөрийнх нь өөрчлөлт" мөн гэсэн өөриймсөг ойлголт буй болсон.
4.12.3. Хэрэгжүүлэх боломжтой байх: Өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх бүхий л зардлыг стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт гэж үзнэ. Өөрчлөлт, шинэчлэлийн төслүүд нь аль болох хялбар, энгийн байх бөгөөд улс орны боломжоос хэтэрсэн, нарийн түвэгтэй аргаас аль болох зайлсхийнэ.
4.12.4. Цаашид өсөн нэмэгдэх чиглэлээр хэрэгжүүлэх чадвар: Өөрчлөлт, шинэчлэлийг шатлан, энгийнээс эхэлж цаашид улам гүнзгийрүүлэх чиглэлээр хэрэгжүүлнэ. Энэ нь хүчин чадал, бололцоотой нөөцөд тулгуурлан үйл явцыг залж чиглүүлэх бололцоо олгоно.
4.12.5. Эрсдэл, хүсэн хүлээж байгаа үр дүн: Өөрчлөлт, шинэчлэл, түүний хүлээгдэж байгаа үр дүн, эрсдэл зэрэг хувьсагч хүчин зүйлсийн харьцааг ухамсартай бодлогоор зохицуулна. Ингэснээрээ шаардлага тулгарсан үед зохицуулалт хийх, "гэнэтийн зүйл" аль болох бага тохиолдох баталгаатай болно.
4.12.6. Практик шинж чанар: Өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх бүхий л санаачилга нь ажил хэргийн шинжтэй, хэрэгжүүлэх боломжтой байх болно.
4.12.7. Туршилтад тулгуурлах: Өөрчлөлт, шинэчлэлийн гол арга хэмжээг сайтар боловсруулсан туршилтаас эхэлж хэрэгжүүлсний үндсэн дээр түүний амжилтад тулгуурлан хөгжүүлэх замаар цаашид үргэлжлүүлнэ.
4.12.8. Түншлэл: Өөрчлөлт, шинэчлэл нь олон улсын зөвлөгч нараар хүч нэмэгдүүлсэн үндэсний мэргэжилтнүүдээс бүрдсэн багийн хүчээр, түншлэлийн замаар хэрэгжинэ.
Тав. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, БҮТЦИЙН
ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ
БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ГАРАХ ҮР ДҮН
5.1. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, төрийн захиргаа, төрийн албыг өөрчлөн шинэчилснээр дор дурдсан 6 чиглэлээр үр дүнд хүрнэ:
1. Апдч¾ййыг 2. Зах зээй¾ил эд¾ил
бэхжууйэх зарг¾иг дэкж¾х
Снп¾ил зах¾пгаа,
снп¾ил айбалы
3. Зарг¾ил газпыл ннпчйнйс, 6. Зарг¾ил газпыл лэп
запдйыг бттпттйах ш¾лэчйэй хулд¾иг дээшйууйж, ¾сгэй
хуйээрэл баидйыг раижпттйах
4. Уп аш¾г, уп лнйннг 5. Саийаглах, хялах
дээшйууйэх ажйыг раижпттйах
5.2.Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийн үр дүн нь ерөнхий агуулгаараа шилжилтийн үйл явцыг дэмжихэд чиглэгдэж байгаа бөгөөд энэ нь ардчилсан бүтэц, үйл явцыг дэмжих; зах зээлийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гэсэн хоёр гол чиглэлд хуваагдана.
Дээр дурдсан 6 чиглэлээр гарах ерөнхий үр дүн болон өөр хоорондоо харилцан уялдсан, хэмжиж болохуйц бөгөөд хүч сорьсон тодорхой үр дүнг дор дурдсан хүснэгтэд үзүүлэв:
Епнлх¾и уп дул
|
Смдмпхми уп дул
|
1. Ардчилал хөгжинө -
|
Засгийн газрын үйл ажиллагаа ил тод болно-Засгийн газрын байгууллага, удирдлага нийтийн өмнө хариуцлага хүлээж, ажлаа тайлагнана-Засаглалын үйл явцад олон нийтийг өргөн оролцуулна-Мэдээллийн эрх чөлөө, мэдээлэл олж авах боломж бүрдэнэ
|
2. Зах зээлийн эдийн засаг төлөвшинө - хамтран ажиллана
|
Хууль зүйн дэд бүтэц, зохицуулалтын хүрээ бий болно-Засгийн газар үйлчилгээг хүргэгчийн үүргийг гүйцэтгэнэ-Засгийн газар улсын үйлдвэрийн газраас үзүүлдэг үйлчилгээнээс бусад үйлчилгээг хувьчлана-Дотоод, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт өснө-Бизнесийг дэмжих Засгийн газрын бус байгууллагатай
|
3. Засгийн газрын өртөг, зардал буурна -
|
Давхардлыг арилгаж, үйлчилгээ хүргэх ажлыг боловсронгуй болгосноор үйл ажиллагааны зардлыг богино хугацаанд багасгана-Засгийн газрын үр ашиггүй хөрөнгийг зарж борлуулна-нийтлэг үйлчилгээг сайжруулна -төрийн албан хаагчдын тоо цөөрнө
|
4. Үр ашиг, үр нөлөө дээшилнэ5
|
-Мэдээллийн технологийг шинэчлэн, хэрэглэнэ-Хэрэглэгчдэд үйлчлэх, үйлчилгээ үзүүлэх соёлыг нэвтрүүлнэ-Төвлөрлийг сааруулна, зохион байгуулалтын шинэчлэл хийнэ-Сургах, хөгжүүлэх ажилд ахиц гарч, ёс суртахууны түвшин дээшилнэ-Удирдагчдад удирдах бололцоо олгох зарчимд суурилсан захиргааны бодлогын дэд бүтэц бий болно-Гол хөтөлбөр, байгууллагыг бүтцийн хувьд шинэчлэнэ
|
. Тайлагнах, хянах ажил сайжирна
|
-Төсөв, зардлын удирдлагын шинэ тогтолцоо бүрдэнэ-Нягтлан бодох бүртгэл, хөндлөнгийн хяналтын шинэ тогтолцоо бий болно-Эрх мэдлийг шилжүүлэх, тайлагнах ажил зүгширнэ -Гүйцэтгэлийн хэмжүүр нэвтэрч, хөтөлбөрийн үнэлгээ бий болно-Бүх гол ажлууд бизнес төлөвлөгөөтэй болно
|
6. Засгийн газрын нэр хүнд дээшилж, итгэл олно -
|
Мэдээлэл солилцох, олон нийттэй харьцах явдал эрчимжинэ-Засгийн газрын үүргийг дотоод, гадаад орчинд илүү ойлгодог болно-Засгийн газар сайтар тодорхойлсон эрхэм зорилго, алсын хараатай ажиллана
|
---оОо--
Текст томруулах
A
A
A