- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА, ДЭД ДАРГЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА, ДЭД ДАРГЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Энэ журмаар Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлыг зохицуулна.
2.Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргад Тэргүүн түшээ, дэд түшээ зэрэг дэв олгоно.
3.Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргад зэрэг дэв олгоход албан тушаал, төрийн алба хаасан хугацаа, урьд нь олгогдсон зэрэг дэв, ажил хэргийн чадварыг харгалзана.
4.Үндэсний статистикийн газрын дарга, дэд даргын зэрэг дэвийг Үндэсний статистикийн газрын зөвлөлийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
5.Тэргүүн түшээ зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар, дэд түшээ зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 23 хувиар тус тус тооцож, сар тутамд олгоно.
-------000-----
Текст томруулах
A
A
A