A

A

A

Бүлэг: 1979
САНХYYГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА, ОРОН ТООНЫ ГИШYYНД ЗЭРЭГ ДЭВ, ТYYНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ 
 
 
1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлыг зохицуулна.
 
2.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд Тэргүүн түшээ, Дэд түшээ зэрэг дэв олгоно.
 
3.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв олгоход албан тушаал, төрийн алба хаасан хугацаа, урьд нь олгогдсон зэрэг дэв, ажил хэргийн чадварыг харгалзана.
 
4.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүний зэрэг дэвийг Санхүүгийн зохицуулах хорооны санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
 
5.Тэргүүн түшээ зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар, Дэд түшээ зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 23 хувиар тус тус тооцож, сар бүр  олгоно.
 
 
 
 
------------оОо-------------