A

A

A

Бүлэг: 1979
  Монгол Улсын Их Хурлын 2005  оны                   
                      26 дугаар тогтоолын хавсралт
          МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2008 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
¹
Төслийн нэр
Санаачлах байгууллага, албан тушаалтан
Хариуцан боловсруулах байгууллага, албан тушаалтан
Хуга-
  цаа
Тухайн хуулиар зохицуулах харилцааны товч утга
Хяналт тавих Байнгын хороо
Нэг.ХУУЛИЙН ТӨСӨЛ
1.ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
1
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Төрийн албаны зөвлөл
 
2005
Төрийн жинхэнэ албан хаагчдыг намын харъяалалгүй болгох, албан хаагчдын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, улс төрийн албан хаагчдын хүрээг багасгах, сонгуульд нэр дэвшсэнээр төрийн албанаас  чөлөөлөгддөг жишиг тогтоох
Төрийн байгуулалтын байнгын хороо
2
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай
 
Засгийн газар
Улсын мэргэжлийн хяналтын газар
2005
Захиргааны улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхой болгох
Төрийн байгуулалтын байнгын хороо
3
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Үндэсний аудитын газар
2005
Аймаг, нийслэлийн аудитын газар, Ерөнхий аудиторын бүрэн эрх, чиг үүргийг өргөжүүлэх
Төрийн байгуулалтын байнгын хороо
4
Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Үндэсний аудитын газар
2005
Төрийн болон орон нутгийн өмчийн, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн аудиторыг томилох асуудлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэх
Эдийн засгийн байнгын хороо
5
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2006
Төрийн сүлд, далбааг өргөнөөр хүндэтгэн хэрэглэх, эх орноороо бахархах хүмүүжил олгох
Төрийн байгуулалтын байнгын хороо
6
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Шадар сайд,
Барилга, хот байгуулалтын яам,
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
Төрийн байгуулалтын байнгын хороо
7
Улсын Их Хурлын сонгуулийн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүд
Улсын Их Хурлын гишүүд
2005
Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох
Төрийн байгуулалтын байнгын хороо
8
Yндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн
Б.Бат-Эрдэнэ,
Д.Бат-Эрдэнэ,  С.Ламбаа, Р.Раш
Улсын Их Хурлын гишүүн
Б.Бат-Эрдэнэ,
Д.Бат-Эрдэнэ,  С.Ламбаа, Р.Раш
2005
Морины уралдаан, уяачдын цолны болзлыг зохицуулсан харилцааг боловсронгуй болгох
 
 
 
 
Төрийн байгуулалтын байнгын хороо
2.НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
9
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Сангийн яам,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
2005-2006
Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, албан бус болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах зохицуулалтыг  боловсронгуй болгох
Нийгмийн бодлогын байнгын хороо
10
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Засгийн газар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,
Сангийн яам
2005-2006
Тэтгэврийн хэмжээг хэрэглээний үнийн индексээр нэмэгдүүлэх, тэтгэврийн болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг уялдуулдаг тогтолцоог халах, тэтгэврийн даатгалын санд ажил олгогчийн төлөх шимтгэлийг  бууруулах замаар ажил олгогч, даатгуулагчийн тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлийн   зохистой  харьцааг  тогтоох, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тахир дутуу, тэжээгчээ алдсны тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөх
Нийгмийн бодлогын байнгын хороо
11
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Эрүүл мэндийн яам,
Сангийн яам,
Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн яам
2005
Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний хүрээг өргөтгөх, даатгуулагчийн эрхийг баталгаажуулах, даатгалд хамруулах асуудлаар иргэн, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх
Нийгмийн бодлогын байнгын хороо
12
Нийгмийн халамжийн тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,
Сангийн яам
2006
Тэтгэвэр, тэтгэмж болон тусламж, үйлчилгээний бүтэц, агуулгыг шинэчлэх, нийгмийн халамжид хамрагдах иргэдийг сонгох шалгуур үзүүлэлтүүдийг өөрчлөх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж буй  байгууллагуудын эрх зүйн үндсийг  бүрдүүлэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж,     даатгуулагчийн    авч
 
Нийгмийн бодлогын байнгын хороо
 
 
 
 
 
байсан цалин, орлогын 100 хувьд хүргэх, таваас доош жил шимтгэл төлж ажилласан даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг авч байсан цалин, орлогын 50 хувьд хүргэж нэмэгдүүлэн хуанлийн 6 сар хүртэл хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцож олгодог болох,  төрөлхийн саажилттай хүүхдээ асарсан эх /эцэг/-ийн хүүхдээ асарсан хугацааг ажилласан жилд оруулан тооцож, тэтгэвэр, тэтгэмжид хамруулах
 
13
Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
 
2005-2006
Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ахмад дайчид, улсын цолтонд тусламж, тэтгэмж олгох асуудлыг өөрчлөх
Нийгмийн бодлогын байнгын хороо
14
Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
2005-2006
Нэр томъёо, хамрах хүрээ, үйлчилгээг өөрчлөх
Нийгмийн бодлогын байнгын хороо
15
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, С.Ламбаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, С.Ламбаа
2007
Аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын 5 хувьд багтаан амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн 1 хүнийг ажиллуулж байхаар зохицуулах
Нийгмийн бодлогын байнгын хороо
16
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
2005
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх  нийгмийн бүлгүүдийг оновчтой тогтоох, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ бий болгох,   уг     сангийн       хөрөнгийг зарцуулах эрх мэдлийг орон нутагт
Нийгмийн бодлогын байнгын хороо
 
 
 
 
 
нэмэгдүүлэх,  нийгмийн онцлог бүлгийнхэнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ бий болгох, жижиг зээлийн үйлчилгээг боловсронгуй болгох
 
17
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай /шинэчилсэн найруулга/
 
 
Засгийн газар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,
Гадаад хэргийн яам
2005
Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ, гадаадаас ажиллах хүч авахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох, гадаадад хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан үйлчилгээг өргөжүүлэх, гадаадад хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалтыг өргөжүүлэх
Нийгмийн бодлогын байнгын хороо
18
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай
Улсын Их Хурлын гишүүн
Д.Бат-Эрдэнэ, Ч.Авдай, Г.Адъяа, С.Ламбаа
Улсын Их Хурлын гишүүн
Д.Бат-Эрдэнэ,
Ч.Авдай, Г.Адъяа,
С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
2005-2006
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг тогтоох, ажлын байранд тавих ерөнхий шаардлага, тодорхой үйлдвэрлэлийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл зэрэгт тавих шаардлага, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэх хариуцлагын тогтолцоог оновчтой тогтоох
Нийгмийн бодлогын байнгын хороо
19
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас тахир дутуу болсон иргэнд нөхөн төлбөр олгох тухай
Засгийн газар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
2005-2006
Хөдөлмөрийн тухай хуульд заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан  өвчин, хурц хордлогын улмаас тахир дутуу болсон, түүнчлэн ажил олгогч нь дампуурсан, татан буугдсаны улмаас хариуцагчгүй болсон   иргэнд    нөхөн     олговор олгохтой холбогдох харилцааг зохицуулах 
Нийгмийн бодлогын байнгын хороо
20
Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
2006
Гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхдийг үрчлүүлэх харилцааг  боловсронгуй болгох, тухайлбал, хүүхдийн насны хязгаар, үрчлэгдэх боломж, үрчлэгдсэн хүүхдийн эрхийг хамгаалах, үрчлэгдсэн хүүхдийн талаархи мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх
Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороод
21
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Эрүүл мэндийн яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар
2005
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, магадлан итгэмжлэх, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох үйл ажиллагааг чирэгдэл, давхардалгүй болгох, эрүүл мэндийг дэмжихэд нийгмийн нөөцийг дайчлах, орон нутгийн шийдвэр гаргагчдаас дэмжлэг авах зохицуулалт бий болгох, зах зээлийн өнөөгийн нөхцөлд иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлж, тэдний ашиг сонирхлыг хөндөхгүйгээр эрүүл мэндийн салбар хөгжих, тэнд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдүүлэх
Нийгмийн бодлогын байнгын хороо
22
Эмийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Эрүүл мэндийн яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар
2005-2006
Эмийн аюулгүй байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, түгээх, худалдах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг дээшлүүлэх, эмийг ашиг олох хэрэгсэл болгох үйл ажиллагаанд хяналт тавих, өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр эмнэлгийн байгууллага, хүн амыг тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах
Нийгмийн бодлогын байнгын хороо
23
Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Эрүүл мэндийн яам
2005
2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь Конвенцид нэгдэн орсон орны хувьд хүлээсэн үүргийнхээ дагуу уг Конвенцид тусгагдсан ерөнхий зарчим, арга хэмжээг өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлэн, тамхины хяналтын төрийн удирдлага, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх
Нийгмийн бодлогын байнгын хороо
24
Ариун цэврийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай
 
Засгийн газар
Улсын мэргэжлийн хяналтын газар,
Эрүүл мэндийн яам
 
2005
 
Эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, ариун цэврийн дэг журмыг сайжруулахтай холбогдсон шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх
Нийгмийн бодлогын байнгын хороо
25
Эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний тухай
Улсын Их Хурлын гишүүн Л.Одончимэд, Д.Туяа
Улсын Их Хурлын гишүүн Л.Одончимэд, Д.Туяа
2005
Эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах
Нийгмийн бодлогын байнгын хороо
26
Өвчтөний эрхийг хамгаалах тухай
Улсын Их Хурлын гишүүн Т.Ганди,
Л.Одончимэд,
Д.Туяа
Улсын Их Хурлын гишүүн Т.Ганди,  Л.Одончимэд, Д.Туяа
2006
Олон улсын конвенцийн дагуу хүнд өвчтэй, хөнгөлөлт, тусгай үйлчилгээнд хамрагдах өвчтөн /хавдар, чихрийн шижин, ДОХ г.м. удаан хугацааны эмчилгээ шаардагдах/-ий эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах
Нийгмийн бодлогын байнгын хороо
27
Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2005
Ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог 12 жилд шилжүүлэх, боловсролын агуулга, стандартын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, сургуулийн санхүүжилт,  удирдлагын асуудлыг бусад хуультай нийцүүлэн боловсронгуй болгох
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
28
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
 
Засгийн газар
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2005-2006
Төрийн өмчийн эрдэм шинжилгээний бие даасан байгууллага байгуулах, татан буулгах, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг  байх
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
29
Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Баярт-сайхан А.Цанжид,
Б.Эрдэнэ-сүрэн
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Баяртсайхан, А.Цанжид,
Б.Эрдэнэсүрэн
2005-2006
Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлыг оновчтой болгож, салбарын шинжлэх ухааны байгууллагын эрх, үүрэг, төрийн захиргааны  төв   байгууллагатай харилцах харилцааны асуудлыг зохицуулах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
30
Соёлын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2006
Соёл, урлагийн байгууллагын удирдлага болон уран бүтээлчдийн ёс зүй, хувьчлалын асуудал болон ном, хэвлэл, цахим бичвэрийн талаархи зохицуулалтыг хуульд тодорхой тусгах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
31
Эрдмийн зэрэг, цолны тухай
Улсын Их Хурлын гишүүн Ч.Содномцэрэн
Улсын Их Хурлын гишүүн Ч.Содномцэрэн
2006-2007
Эрдмийн зэрэг, цол олгох, түүнийг олгох байгууллагын эрх хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулах
 
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
3. ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН  БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
32
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай 
Засгийн газар
Сангийн яам,
Монголбанк,
Yнэт цаасны хороо
 
2005
Банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах  эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулах 
Эдийн засгийн болон Хууль зүйн  байнгын хороод
33
Хадгаламжийн даатгалын тухай
Засгийн газар
Сангийн яам,
Монголбанк
 
 
2005
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, даатгалд хамрагдах хадгаламжийн хэлбэр, хэмжээг тогтоох, хадгаламжийн даатгалын байгууллагыг үүсгэн байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт, эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулах
Эдийн засгийн байнгын хороо
34
Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Засгийн газар
Сангийн яам,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
2005-2006
Татварын талаар Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор татварын харилцааг  иж  бүрнээр нь судлан үзэж,  татварын зарим орлогыг орон нутагт шилжүүлэх  асуудлыг шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг нэг шатлалд шилжүүлэх, импортын татварын зохистой харьцааг тогтоох, импортын барааны гаалийн татварт жишиг үнэ хэрэглэхгүй байх,  хүн амын орлого, амьжиргааны түвшинг татвартай уялдуулах, хүн амын орлогын албан
татварын хөнгөлөлтийн доод хэмжээг 2005 онд 60000 төгрөгт хүргэхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2005-2006 оны улсын хэлэлцээрт Засгийн газраас
Төсвийн байнгын хороо
 
 
 
 
 
оруулж буй саналыг хэрэгжүүлэх, татварын суурийг өргөтгөх, татвар тэгш, шударга байх зарчмыг хэрэгжүүлэх,  гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих болон салбараар ялгаварласан аливаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгахад чиглэсэн өөрчлөлтүүд  оруулах, татварын өршөөлийн тухай асуудлыг  зохицуулах
 
35
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Сангийн яам,
Үйлдвэр, худалдааны яам,
Монголбанк
2005
Тогтвортой байдлын гэрээний зохицуулалтыг  нарийвчлан,  гадаад, дотоодын  хөрөнгө оруулагчдыг дэмжих эрх зүйн орчинг  боловсронгуй болгох
Эдийн засгийн байнгын хороо
36
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Засгийн газар
Сангийн яам,
Үндэсний аудитын газар,
Улсын мэргэжлийн хяналтын  газар
 
2005
Байгууллагын нягтлан бодогчийн ур чадварыг дээшлүүлэх, улмаар татварын орлого бүрдүүлэлтийг сайжруулах зорилгоор нягтлан бодогчоор ажиллах эрх олгох,  тэдэнд  тавигдах шаардлагыг тогтоох, төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг эцэслэн гаргах хугацааг оновчтой тогтоох, түүнчлэн хуулийн хэрэгжилтэд  хяналт тавих, хариуцлага хүлээлгэх субъектыг бүрэн хамруулах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
Төсвийн байнгын хороо
37
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар
Сангийн яам
2005
Төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд нийцүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын болон бараа, үйлчилгээний зарлагын үр ашгийг сайжруулах боломжийг нэмэгдүүлэх, түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл, бэрхшээлийг арилгах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох
Эдийн засгийн болон холбогдох  байнгын хороод
38
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Засгийн газар
Сангийн яам,
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар,
Үндэсний аудитын газар
 
2005
Шалгалтаар тогтоож төлбөр бичигдсэн актын биелэлтийг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн сан дахь төсвийн сангийн данснаас хасалт хийхэд Төсвийн ерөнхийлөн захирагчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэж байх, төсвийн байгууллага, төрийн өмчийн
аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг эцэслэн гаргах, түүнд аудит хийх, хийлгэх хугацааг оновчтой тогтоох талаар нэмэлт, өөрчлөлт оруулах 
Төсвийн байнгын хороо
39
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Сангийн яам
2005
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулах асуудлыг  олон улсын жишигт нийцүүлэн зохицуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын суурийг өргөжүүлэн хувь хэмжээг нь  зохистой тогтоох
Төсвийн байнгын хороо
40
Хадгаламж зээлийн хоршооны тухай
 
 
Засгийн газар
Сангийн яам,
Монголбанк,
Yнэт цаасны хороо
2005-2006
Хадгаламж, зээлийн хоршооны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, тухайлбал, гишүүнчлэлийн асуудал, хувь нийлүүлэх хөрөнгө, зээл олгох, хоршооны гишүүн болон гишүүн бус хүмүүсээс хадгаламж авах, буцаан олгох зэрэг харилцааг нарийвчлан тусгах
Эдийн засгийн байнгын хороо
41
Малын  даатгалын тухай
УИХ-ын гишүүн А.Бакей, Н.Баярт-сайхан
УИХ-ын гишүүн А.Бакей, Н.Баяртсайхан,
Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам
2005
Малыг байгалийн гамшигт үзэгдэл, халдварт өвчнөөс даатгахтай холбогдсон иргэн, даатгалын байгууллагын хоорондын харилцааг зохицуулах
Эдийн засгийн болон Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод
42
Авто тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн даатгалын тухай
Засгийн газар
Сангийн яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар
 
2005
Бүх төрлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчдийн хариуцлагыг заавал даатгалд хамруулах,  ийм төрлийн даатгал эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах
Эдийн засгийн болон Дэд бүтцийн  байнгын хороод
43
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
 
Засгийн газар
Зам тээвэр, аялал жуулчлалын яам,
Сангийн яам,
Монголбанк
2005
Дэлхийн шуудан холбооны байгууллагын Санхүүгийн үйлчилгээний нэгдсэн хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулан тус улсын шуудангийн байгууллага банк, санхүүгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг нэмж  тусгах 
Эдийн засгийн болон Дэд бүтцийн байнгын хороод
44
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Сангийн яам,
Монголбанк,
Yнэт цаасны хороо
 
2005-2006
Үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, өмч хувьчлалыг хөрөнгийн биржээр явуулах, үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн хорооны чиг үүрэгт өөрчлөлт оруулах
Эдийн засгийн
байнгын хороо
45
Банкин дахь хувийн дансны нууцлалын тухай
Засгийн газар
Сангийн яам,
Монголбанк
2005-2006
Иргэдийн хувийн дансны нууцлалыг сайжруулах, хувийн дансны нууцлалыг онцгой, өндөр нөхцөлөөр хамгаалах
Эдийн засгийн байнгын хороо
46
Улсын нөөцийн тухай
Засгийн газар
Онцгой байдлын ерөнхий газар,
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Сангийн яам
2005
Эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын нөөц бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулах
Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хороод
47
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Ч.Авдай
Улсын Их Хурлын гишүүн Ч.Авдай,
Стандартчилал, хэмжил зүйн Yндэсний төв
2005-2006
Стандарчилал, тохирлын үнэлгээтэй холбогдсон харилцааг олон улсын жишигт нийцүүлэн зохицуулах
Эдийн засгийн байнгын хороо
48
Итгэмжлэлийн тухай
Улсын Их Хурлын гишүүн Ч.Авдай
Улсын Их Хурлын гишүүн Ч.Авдай, Стандартчилал, хэмжил зүйн Yндэсний төв
2005-2006
Тус улсын стандартчилал, хэмжил зүйн байгууллага нь олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан стандартчилал, тохирлын үнэлгээний ойлголтыг олон улсын жишигт нийцүүлэх
Эдийн засгийн байнгын хороо
49
Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Зам тээвэр, аялал жуулчлалын яам
2005
Улсын болон орон нутгийн замын сангийн хөрөнгийн  хуваарилалт, зарцуулалтыг боловсронгуй болгох,  тээвэрлэгчид авто замын даацаас хэтэрсэн ачааг тээвэрлэн авто зам, замын байгууламж, шугам сүлжээг эвдэж, гэмтээн улсад ихээхэн хохирол учруулж байгааг журамлах
Дэд бүтцийн байнгын хороо
50
Далай ашиглах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай
Засгийн газар
Зам тээвэр, аялал жуулчлалын яам,
Барилга, хот байгуулалтын яам
2005
Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн зохицуулах
Дэд бүтцийн байнгын хороо
51
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Засгийн газар
Зам тээвэр, аялал жуулчлалын яам
2005
Орон нутгийн агаарын тээврийг хөгжүүлэх, агаарын тээвэрт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх, иргэний нисэхийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэрэг харилцааг тусгах
Дэд бүтцийн байнгын хороо
52
Төмөр замын тээврийн тухай
Засгийн газар
Зам тээвэр, аялал жуулчлалын яам
2005
Нийтийн болон дагнасан хэрэглээний төмөр замын тээврийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төмөр замыг эзэмшигч,  ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулах
Дэд бүтцийн байнгын хороо
53
Шуудангийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Зам тээвэр, аялал жуулчлалын яам
2005-2006
Шуудангийн зах зээлийн өрсөлдөөнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах
Дэд бүтцийн байнгын хороо
54
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Түлш, эрчим хүчний яам
2006
Эрчим хүчний хэрэглээ, эрэлтийг хангах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох, салбарыг арилжааны хэлбэрт оруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрчим хүчний үнэ тарифын зохицуулалтыг боловсронгуй болгох
Дэд бүтцийн байнгын хороо
55
Эрчим хүчний хэмнэлтийн тухай
 
 
 
Засгийн газар
Түлш, эрчим хүчний яам
 
2006
Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, зарцуулах эрх зүй, зохион байгуулалт, эдийн засгийн тогтолцоог бий болгох, эрчим хүчийг хэрэглэдэг технологи, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, дулаалгын материалыг үйлдвэрлэх, ашиглах, импортлох, эрчим хүчний хоёрдогч нөөц, нөхөн сэргэх эрчим хүчийг ашиглахтай холбогдох харилцааг зохицуулах
Дэд бүтцийн байнгын хороо
56
Шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, аюулгүй байдлын тухай
Засгийн газар
Түлш, эрчим хүчний яам
 
2006
Шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, хэрэглээтэй  холбогдон гарч болох, хүн амын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдалд нөлөөлөх, аваар, осол гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэрэглэгч, ханган нийлүүлэгч, хяналтын байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулах
Дэд бүтцийн байнгын хороо
57
Сэргээгдэх эрчим хүчний тухай
Засгийн газар
Түлш, эрчим хүчний яам
 
2006
Нар, ус, салхи, биомасс, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах
Дэд бүтцийн байнгын хороо
58
Газрын тосны бүтээгдэхүүний тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам
 
2005
Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, худалдах, үйлдвэрлэх, уг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхтэй холбогдон үүсэх  харилцааг зохицуулах
Эдийн засгийн байнгын хороо
59
Технологи дамжуулах тухай 
/шинэчилсэн найруулга/
 
 
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2006
Технологийн дэвшлийг үнэлэх, ашиглах, дэмжих шаардлага, зарчим, урамшуулах тогтолцоо, оролцогчдын эрх, үүрэг, тэдгээрт тавих хяналттай холбогдсон харилцааг тодорхой болгох зэргээр хуулийг бүхэлд нь боловсронгуй болгох
Эдийн засгийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод
60
Ашигт малтмалыг үйлдвэрлэлийн бус аргаар олборлох тухай
 
 
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам
 
2005
Ашигт малтмалыг үйлдвэрлэлийн бус аргаар олборлох эрх зүйн үндсийг тодорхойлж, энэ үйл ажиллагаатай холбогдон орон нутгийн удирдлага, ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмалыг гар аргаар олборлож  буй иргэдийн  хооронд үүсэх харилцааг зохицуулах
Эдийн засгийн байнгын хороо
61
Лизингийн тухай
 
 
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Сангийн яам,
Монголбанк,
 
2005
Техник, тоног төхөөрөмжийг лизингээр  ашиглах үйл ажиллагааны зарчим, түүнд тавих шаардлага, оролцогч талуудын эрх, үүрэг, хяналтыг тодорхойлох
Эдийн засгийн байнгын хороо
62
Бараа, түүхий эдийн олон улсын бирж дээр арилжааны үйл ажиллагаа явуулах тухай
 
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Сангийн яам,
Монголбанк
2005
Монгол Улсын экспортын үйлдвэрлэгчид олон улсын металл, түүхий эдийн бирж болон банк, санхүүгийн байгууллагуудтай арилжаа хийх, хамтран ажиллахтай холбогдон үүсэх  харилцааг  зохицуулах
Эдийн засгийн байнгын хороо
63
Түүхий эд бэлтгэлийн зохицуулалтын тухай
 
 
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар,
Yнэт цаасны хороо
2005
Түүхий эдийн нийлүүлэлт, ашиглалт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалт, чанарт тавих шаардлагыг тодорхойлж, эдгээр үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, тавих хяналтыг тодорхойлох
Эдийн засгийн болон Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод
64
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Үндэсний аудитын газар,
Монголбанк,
Yнэт цаасны хороо
2005
Аж ахуйн нэгжийг  бүртгэх үйл ажиллагааг хялбаршуулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр өөрчлөлт оруулах, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн аудиторыг томилох асуудлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуультай нийцүүлэх
Эдийн засгийн байнгын хороо
65
Технологийн инкубаторын эрх зүйн байдлын тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам
2006
Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи, компьютерийн программ хангамж зэрэг өндөр технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх инкубаторын эрх зүйн байдал, төрөөс дэмжих механизмыг бүрдүүлэх
Эдийн засгийн байнгын хороо
66
Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам
2006
Үйлдвэр, технологийн парк байгуулах, паркт үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдох харилцааг зохицуулах
Эдийн засгийн байнгын хороо
67
Ашигт малтмалын тухай болон  Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Монголбанк
2005
Төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын лицензийг шилжүүлэх тогтолцоог өөрчлөх, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын дүнгээр илэрсэн талбайд лиценз олголтыг дуудлага худалдаагаар хэрэгжүүлэх харилцааг хуульчлах
Эдийн засгийн байнгын хороо
68
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Дондог, С.Ламбаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Дондог, С.Ламбаа
2005
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгоход тухайн аймаг, сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахтай холбогдсон зохицуулалт оруулах
Эдийн засгийн байнгын хороо
69
Зах зээлийн хамгаалалтын арга хэмжээний тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Сангийн яам
2007
Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ДХБ-аас тогтоосон хэм хэмжээний дагуу хямд үнэтэй ижил төрлийн бүтээгдэхүүний импортоос хамгаалах харилцааг зохицуулах
Эдийн засгийн байнгын хороо
70
Уул уурхайн тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Байгаль орчны яам
2006
Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хяналтын тогтолцоо, олборлолт явуулахдаа ашиглагч нь хариуцлага хүлээдэг асуудлыг тодорхой болгох, газраа заавал нөхөн сэргээдэг байх, үнэлгээ-нөхөн сэргээлт-лиценз, ашиглалт-нөхөн сэргээлт гэсэн шууд хамааралтай байх зарчмуудыг хэрэгжүүлэх
Эдийн засгийн болон Байгаль орчны байнгын хороод
71
Жижиг,  дунд үйлдвэрийн эрх зүйн байдлын тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Монголбанк
2005-2007
Жижиг, дунд үйлдвэрт тавигдах шалгуурыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах
Эдийн засгийн байнгын хороо
72
Мэдээллийн технологийн багц хууль
Засгийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн эрх зүйн таатай орчин бүрдүүлж, төлөвшүүлэх, төрийн мэдээллийг нээлттэй болгох, иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, электрон арилжааг хөгжүүлэх, мэдээллийн технологийн тогтолцоог бий болгох
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хороо
73
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Сангийн яам,
 
2005
Банкны бус санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, уялдуулан зохицуулах үүрэг бүхий  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг тогтоох
Эдийн засгийн байнгын хороо
74
Ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн тухай
 
 
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Барилга, хот байгуулалтын яам,
 
2005
Ипотекээр баталгаажсан зээлийг зээлдүүлэгч байгууллагаас худалдан авах, зээлийг багцлан үнэт цаас болгон хувиргах, түүнийгээ худалдах, хөрөнгө оруулагчдын эрх
Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод
 
 
 
Сангийн яам,
Монголбанк,
Үнэт цаасны хороо
 
ашгийг хамгаалахтай  холбогдонүүсэх харилцааг зохицуулах
 
75
Дампуурлын тухай
/шинэчилсэн найруулга/
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Yнэт цаасны хороо
2005-2006
Дампуурсанд тооцох шалгуурыг  нэмэгдүүлэх, дампуурлын ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан тогтоох, хуулийн зүйл, заалтын агуулгыг тодорхой болгох, нэр томьёо, үг хэллэгийг жигдлэх зэргээр бүхэлд нь өөрчлөн найруулах
Хууль зүйн  болон Эдийн засгийн байнгын хороод
4.ХОТ БАЙГУУЛАЛТ, БYС НУТАГ, ХӨДӨӨГИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР
76
Чөлөөт бүсийн тухай болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс, "Алтанбулаг", "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам
2005
Тухайн хуулиар зохицуулсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, төрийн захиргааны удирдлага, хяналтын тогтолцоог либералчлах
Эдийн засгийн байнгын хороо
77
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам,
Эрүүл мэндийн яам,
Шадар сайд,
Улсын мэргэжлийн хяналтын газар
2005
Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, эмнэлэг, хүүхдийн байгууллага, орон сууц, усны эх булаг, голын эрүүл ахуй болон хамгаалалтын бүсэд барилга ихээр барьж,    хүн   амын   эрүүл   аюулгүй орчинд амьдрах, сурч, ажиллах эрхийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх механимзыг бүрдүүлэх
Дэд бүтцийн байнгын хороо
78
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам,
Шадар сайд,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
2005
Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох
Төрийн байгуулалтын байнгын хороо
79
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам,
Эрүүл мэндийн яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар
 
2005
Хот, суурины хэрэглэгчдийг цэвэр усаар хангах, усыг ариг гамтай ашиглах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, инженерийн  барилга байгууламжийг ашиглах харилцааг боловсронгуй болгох, цэвэр, бохир усны хангагч болон хэрэглэгчийн хоорондын харилцааг зохицуулах, Усны зохицуулах газрын эрх зүйн байдлыг тогтоох, иргэд нийтийн хэрэгцээний ус түгээх байр, худгийг өөрийн эзэмшилдээ багтааж, улмаар иргэдийг усаар гачигдуулах, худалдах  зэргээр хохироох, булаг шандны эх ундаргыг  бохирдуулах зэрэг гарч байгаа сөрөг үр дагаваруудыг арилгах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
Дэд бүтцийн байнгын хороо
80
Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
 
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар
2005
Барилгын ажлыг батлагдсан зураг төслөөр, барилгын норм, стандартын дагуу гүйцэтгүүлэхэд хяналт тавих, шаардлага хангахгүй барилгын материалаар барилгын ажлыг гүйцэтгэснээр    чанаргүй       барилга барьж худалдан авсан хүмүүст хохирол учруулах, барилга нурах явдлыг таслан зогсоох зэрэг харилцааг зохицуулах
Дэд бүтцийн байнгын хороо
81
Геодези, зураг зүйн тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам
2005-2008
Газрын шинэтгэл эрчимжиж байгаагаас үүдэн газрын харилцаанд оролцож байгаа бүх субъектийн хоорондын харилцааг зохицуулах чадвар бүхий компьютержсэн үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн сан байгуулах, түүнд кадастрын зураглал, судалгааны ажлыг хүлээн авах, хадгалах, нэмэлт, өөрчлөлт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах, геодези, зураг зүйн  үйл ажиллагаанд мөрдөх ажлын үнэлгээ, орцын норм, жишгийг тогтоох зохицуулалт бий болгох
Дэд бүтцийн болон Эдийн засгийн байнгын хороод
82
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам
2005
Газрын мэдээллийн үндэсний нэгдсэн сан,  газрын болон эрхийн бүртгэлийн нэгдсэн сүлжээ бий болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
Эдийн засгийн болон Байгаль орчны байнгын хороод
83
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Сангийн яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар
2005-2008
 
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах харилцааг зах зээлийн харилцаанд нийцүүлэн боловсронгуй болгох,  хуулийн зарим зүйл, заалтыг бусад хуультай нийцүүлэх, малын эмийн хэрэглээ, хангамжийг зохистой байлгах, малын шимэгчтэй тэмцэхэд хэрэглэх эмийн бэлтгэн нийлүүлэлтийг төрөөс санхүүжүүлдэг зарчмыг өөрчилж,  эпидемилогийн судалгаа, лабораторийн шинжилгээ, эрүүлжүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар нэмэлт, өөрчлөлт оруулах
Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
84
Фермерийн аж ахуйн тухай
Засгийн газар
Хүнс, хөдөө аж ахуйн яам
 
2005-2008
Фермерийн аж ахуйн эрх зүйн байдлыг хуульчлан тогтоох, тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдон төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулах
Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
85
Ургамал хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Байгаль орчны яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар
2005-2008
 
Ургамал хамгааллын албаны бүтэц, үйл ажиллагааг зах зээлийн шаардлагад нийцүүлэн хуульчлах
Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
86
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Эрүүл мэндийн яам,
Үйлдвэр, худалдааны яам,
Сангийн яам, Улсын мэргэжлийн хяналтын газар
2005
Хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хоол хүнсээр дамжих өвчний бүртгэл, тандалт, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, биологийн идэвхт нэмэлт хүнсний бүтээгдэхүүний бүртгэл, импорт, үйлдвэрлэл, худалдаа, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй үйлдвэр, аж ахуйн нэгжид авах захиргааны арга хэмжээг өнөөгийн шаардлагад нийцүүлэх, нутаг дэвсгэрийн хүн амыг чанартай, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангахад орон нутгийн засаг захиргааны үүрэг, хариуцлага, урамшууллын    асуудлыг    тодорхой болгохтой холбогдох харилцааг зохицуулах
Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
5.БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
87
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Байгаль орчны яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар,
Үйлдвэр, худалдааны яам
2005
Бэлчээр, хадлан, тариалангийн газрын зохицуулалтыг боловсронгуй болгох, тухайлбал,  фермерийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид бэлчээр эзэмшүүлэх асуудлыг хуульчлах, усалгаатай тариалангийн зориулалтаар атар газар эзэмшихэд
дэмжлэг үзүүлэх, түүнчлэн зохих зөвшөөрөлгүйгээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол уг газрыг албадан чөлөөлөх эрх зүйн үндэс бий болгох, чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулагч нарт чөлөөт бүсэд олгосон газрыг дамжуулан түрээслэх харилцааг зохицуулах
Байгаль орчны болон Дэд бүтцийн байнгын хороод
88
Газрын төлбөрийн тухай
/шинэчилсэн найруулга/
 
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын  яам,
Зам тээвэр, аялал жуулчлалын яам,
Хүнс, хөдөө аж ахуйн яам,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,
Байгаль орчны яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар
2005-2006
Төрийн өмчийн газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулсны төлбөр ногдуулах, түүнийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг боловсронгуй болгох, түүнчлэн газрын төлбөрийн хэмжээг газрын үр өгөөж, байршилтай уялдуулан ялгавартай тогтоох
Байгаль орчны,  Төсвийн болон Дэд бүтцийн байнгын хороод
89
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам
 
2005-2008
Иргэдэд өмчлүүлсэн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлөөр хангах, газар өмчлөлийн мэдээлэл, бүртгэлийг иргэдэд нээлттэй байлгах
Байгаль орчны болон Эдийн засгийн  байнгын хороод
90
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам
 
2005
Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар  газрыг үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх хугацааг 2008 он хүртэл үргэлжлүүлэн сунгах
Байгаль орчны, Эдийн засгийн болон Дэд бүтцийн  байнгын хороод
91
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Байгаль орчны яам
 
2005-2006
Хуурайшилттай болон гантай жилүүдэд ойгоос түлээний болон аж ахуйн зориулалтаар мод бэлтгэх харилцааг зохицуулах
Байгаль орчны байнгын хороо
92
Экологи бохирдуулсны  төлбөрийн тухай         
Засгийн газар
Байгаль орчны яам,
Барилга, хот байгуулалтын  яам
 
2005-2006
Экологи /ус, газар, хөрс, агаар гэх мэт/, түүний орчныг бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төлбөр төлдөг, бохирдуулсны төлөө хариуцлага хүлээхтэй холбогдсон харилцааг зохицуулах
Байгаль орчны болон Төсвийн байнгын хороод
93
Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Байгаль орчны яам,
Эрүүл мэндийн яам,
Сангийн яам
2005-2006
Байгалийн ус, рашаан ашигласны төлбөр төлөх харилцааг боловсронгуй болгох
Байгаль орчны болон Төсвийн байнгын хороод
94
Био аюулгүй байдлын тухай
 
 
Засгийн газар
Байгаль орчны яам
 
2005
Хувиргасан амьд организм, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, зохистой ашиглах, хүний эрүүл мэнд, амьтан, ургамлын биологийн төрөл зүйлийн аюулгүй байдлыг хамгаалах
Байгаль орчны байнгын хороо
95
Байгалийн ургамал ашигласны төлбөрийн  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Байгаль орчны яам
 
2005-2006
Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг ургамлын төрөл, ангилалтай уялдуулан өөрчлөх
Байгаль орчны болон Төсвийн байнгын хороод
96
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Байгаль орчны яам
 
2005-2006
Иргэд  оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ байгаль орчин, түүний баялгийг хамгаалалтандаа авах, байгаль хамгаалагч, улсын байцаагчийн  ажиллах  баталгааг  сайжруулах
Байгаль орчны байнгын хороо
97
Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Байгаль орчны яам
 
2005
Амьтны тоо толгойн хомсдол, тархалт байдлыг харгалзан зах зээлийн өнөөгийн нөхцөлд мөнгөний өсөлттэй уялдуулан хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх
Байгаль орчны болон Төсвийн байнгын хороод
98
Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Байгаль орчны яам
 
2005
Ойг хамгаалах, нөхөн сэргээх, модны ашиглалтыг хязгаарлах, ойн экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор төлбөрийг нэмэгдүүлэх
Байгаль орчны болон Төсвийн байнгын хороод
99
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын  яам,
Үйлдвэр, худалдааны яам,
Байгаль орчны яам
2005-2006
 
Нөхөн сэргээлтийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг  нэмэгдүүлэх, ашигт малтмал олборлосноос олсон орлогын зохих хувийг газрын нөхөн сэргээлтэнд зарцуулах хөрөнгийг тусгай санд төвлөрүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнчлэн байгалийн бусад нөөц баялгийг ашигласны орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох
 
 
 
 
Төсвийн болон Байгаль орчны  байнгын хороод
6.АЮУЛГYЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
100
Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Гадаад хэргийн яам
2005-2006
Дипломат албыг төрийн тусгай албаны хувьд мэргэжлийн өндөр ур чадвартай албан хаагчдаар хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, мөн эдгээр албан хаагчдын нийгмийн болон бусад баталгааг хуульчлан хангах
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
101
Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Батлан хамгаалах яам
 
2007-2008
Олон улсын агаарын замын боомтод улсын хилийн шугамыг холбогдох байгууллагууд хамтран тогтоож мөрддөг журмыг хуульчлах, улсын хилийг агаарын хөлгөөр нэвтрэх харилцааг боловсронгуй болгох 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
102
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай      
Засгийн газар
Батлан хамгаалах яам
2006
Иргэн гэрээгээр цэргийн алба хаах нөхцөл бололцоог дээшлүүлэх, дүйцүүлэх алба хаах болзол журмыг боловсронгуй болгох, алслагдсан анги, байгууллагад ажиллаж буй цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
103
Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Батлан хамгаалах яам
2005-2008
Дайны үед дагаж мөрдөх хууль тогтоомжийг тайван цагт баталж хадгалах
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
104
Батлан хамгаалах тухай болон Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Батлан хамгаалах яам
2006
Эдгээр хуулийг хооронд нь уялдуулах, хэрэгжихгүй байгаа зүйл, заалтуудыг өөрчлөх,  түүнчлэн зарим зохицуулалтыг нэмж тусгах
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
105
Тагнуулын байгууллагын тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Тагнуулын ерөнхий газар
2005-2006
Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, бусад хуультай нийцүүлэх, нууц ажиглалтын албаны ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, тагнуулын байгууллагын ажилтан нь улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбооны гишүүн байх, албан үүрэгтэйгээ холбоотой ямар ч мэдээ баримтыг улс төрийн зорилгоор ашиглахыг хориглох талаар тусгах
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
106
Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Тагнуулын ерөнхий газар
2005-2006
Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, холбогдох бусад хуультай нийцүүлэх
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
107
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Тагнуулын ерөнхий газар
2005-2006
Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулах, Тагнуулын байгууллагын тухай болон бусад хуультай нийцүүлэх
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
7.ХYНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ТYYНИЙ ХУУЛЬ ЗҮЙН БАТАЛГААГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:
108
Ашгийн бус хуулийн этгээдийн тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Ашгийн бус хуулийн этгээдийн эрх зүйн байдал, нийгэмд үйлчилдэг байгууллагын статусыг тодорхойлох
Хууль зүйн байнгын хороо
109
Нотариатын тухай /шинэчилсэн найруулга/
 
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Нотариатын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох. Тухайлбал,  нотариатчийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох, олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх
Хууль зүйн байнгын хороо
110
Төлбөрт таавар, бооцоот тоглоомын тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Төлбөрт таавар, бооцоот тоглоомын төрлийг тогтоох, тухайн төрлийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавихтай  холбогдон үүсэх харилцааг зохицуулах
Хууль зүйн байнгын хороо
111
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Хуулийн зарим зүйлд сонгох ял бий болгох, насанд хүрээгүй этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тухайлан авч үзэх, ял шийтгэлийн хэмжээг гэмт хэргийн ангилалд нийцүүлэх, мөн хүүхдийн эрхийн талаархи олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн зарим нэмэлт, өөрчлөлт оруулах
Хууль зүйн байнгын хороо
112
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Хуулиар зохицуулж буй зарим харилцааг тодруулах, оновчтой болгох,  Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн заалтад нийцүүлэх зэргээр хуулийн зохицуулалтыг  боловсронгуй болгох
Хууль зүйн байнгын хороо
113
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Хуулийн зарим заалтын уялдаа холбоог сайжруулах, хоёрдмол утгаар ойлгож болох нэр томъёо, үг, өгүүлбэр, хэсэг, заалтуудыг өөрчлөх, тусгаагүй зарим харилцааг  нэмж тусгах зэргээр хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох
Хууль зүйн байнгын хороо
114
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Хуулийн зарим зүйл, заалтын агуулгыг нарийвчлан тодруулах, хоёрдмол утгаар ойлгож болох нэр томъёо, үг, өгүүлбэр, хэсэг, заалтуудыг  өөрчлөн сайжруулах, давхардсан заалтыг хасах, хүчингүй болгох зэргээр хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох
Хууль зүйн байнгын хороо
115
Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
 
2006
Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоох, гадаадын иргэнд  хариуцлага хүлээлгэх,  захиргааны зөрчлийн харьяаллыг тодорхой болгох
Хууль зүйн байнгын хороо
116
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2007
Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албаны тогтолцоог боловсронгуй болгох, мөн түүнчлэн уг хуульд олон дахин өөрчлөлт оруулсныг харгалзан нэр томъёо, үг хэллэгийг жигдлэх зэргээр хуулийг бүхэлд нь өөрчлөн найруулах
Хууль зүйн байнгын хороо
117
Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Гадаад хэргийн яам
2006
Хоёрдмол харъяаллыг хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрөх талаар нэмэлт, өөрчлөлт оруулах
Хууль зүйн байнгын хороо
118
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Гадаад хэргийн яам
2007
Монгол Улсын иргэн гадаадад цагаачлах зөвшөөрөл олгох,  гадаадад зорчих, цагаачлах болон удаан хугацаагаар хөдөлмөрлөж, суралцаж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, гадаадад байгаа иргэдийг бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах
Хууль зүйн байнгын хороо
119
Авилгалын эсрэг хууль /шинэчилсэн найруулга/
Улсын Их Хурлын гишүүд
Улсын Их Хурлын гишүүд,
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005-2008
Авилгалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдсон үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлтэй болгох, түүнд тавих хяналтын механизмыг боловсронгуй болгох
Хууль зүйн байнгын хороо
120
Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Монголбанк,
Yнэт цаасны хороо
2005
Банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах
Хууль зүйн байнгын хороо
121
Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,
Гадаад хэргийн яам
2005
Иргэний бүртгэл, мэдээллийн орон нутгийн байгууллагын тогтолцоог шууд босоо удирдлагатай болгож, үйл ажиллагааны нэгдмэл зарчимд шилжих, иргэний бүртгэл, мэдээллийн цахим сангийн аюулгүй     ажиллагааг       хангах,  түүнчлэн Монгол Улсын иргэн иргэний үнэмлэх авахдаа тангараг өргөдөг байхаар нэмэлт оруулах,  үндэсний гадаад паспортыг  олгох, хадгалах, хамгаалах, иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх, хүүхэд  үрчлэхтэй холбогдсон харилцааг боловсронгуй болгох
Хууль зүйн байнгын хороо
122
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
 
2005
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэн, байгууллагын хүлээх үүргийг нарийвчлан тусгах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг тодорхой болгох
Хууль зүйн байнгын хороо
123
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Р.Раш
 
Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог,
Р.Раш
2005
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах
Хууль зүйн байнгын хороо
124
Мэдээллийн эрх чөлөөний тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
2006-2008
Хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээлэл нээлттэй байх, мэдээлэл авах хэлбэрүүдийг тусган, байгууллага, албан тушаалтан, иргэний эрх, үүргийг тодорхойлох
Хууль зүйн байнгын хороо
125
Зохиогчийн эрхийн тухай болон Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
Шадар сайд,
Оюуны өмчийн газар
2005-2008
Шинэ бүтээл, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах, оюуны өмч эзэмшигч, ашиглагчдын хоорондын харилцааг боловсронгуй болгох, оюуны бүтээлийг хамтран өмчлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгох, эрх ашгийг нь хамгаалах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
Хууль зүйн байнгын хороо
Хоёр.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ
1
Усны талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
Засгийн газар
Байгаль орчны яам
2005
Усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хамгаалах, зүй зохистой ашиглах, хүн ам, мал аж ахуй, үйлдвэрийг чанарын шаардлага хангасан усаар хангах, байгалийн гол мөрөн, нуурын усыг зохистой ашиглах зэрэг асуудлыг зохицуулах
Байгаль орчны байнгын хороо
2
Албан бус хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
Засгийн газар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,
Сангийн яам,
Үйлдвэр, худалдааны яам
2005
Албан бус хэвшлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, ОУХБ-ын хөдөлмөрийн хүрээний үндсэн эрх, суурь зарчмууд хэрэгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг зохицуулах
Нийгмийн бодлогын байнгын хороо
3
Импортын барааны гаалийн албан татварын хэмжээ тогтоох тухай
Засгийн газар
Үйлдвэр, худалдааны яам,
Сангийн яам
2005-2006
 "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 27, 2000 оны 51 дүгээр тогтоолыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх
Төсвийн байнгын хороо
4
Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах  бодлого батлах тухай
Засгийн газар
Онцгой байдлын ерөнхий газар
2005
Төрөөс гамшгаас хамгаалах талаар баримтлах үзэл баримтлалыг бий болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, сургалт, дадлагажуулалт, гамшгийн нөөц бүрдүүлэх тогтолцоо бий болгох
Аюулгүй байдал, гадаад бодлогын  болон Төрийн байгуулалтын байнгын хороод
5
Гамшгаас хамгаалах хөтөлбөр батлах тухай
Засгийн газар
Онцгой байдлын ерөнхий газар
2005-2006
Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцох гамшгаас хамгаалах байгуулага болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан тогтоох
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төрийн байгуулалтын байнгын хороод
6
Бүлэг суурингийн  тогтолцоог батлах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам
2005
Хүн амын нутагшилт, хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн стратеги зорилтыг хэрэгжүүлэх, бүлэг суурингийн зөв тогтолцоог тогтоох, бүлэг суурингийн төвүүдийг тодорхойлох
Төрийн байгуулалтын болон Дэд бүтцийн байнгын хороод
7
2005-2008 онд Монгол Улсад оруулж болох цагаач иргэдийн тоо, бүтэц болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух цагаач иргэдийн тоог тогтоох тухай
Засгийн газар
Хууль зүй, дотоод хэргийн яам
2005
Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэд, түүний дотор хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач иргэдийн тооны зохистой хязгаар, байршлыг  тогтоох
Хууль зүйн байнгын хороо
8
Төрийн өмчийг  2005-2008 онд  хувьчлах үндсэн  чиглэл батлах тухай
Засгийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
Бусад яамд
2005
Үнэ цэнэ бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг үргэлжлүүлэх
Эдийн засгийн байнгын хороо
9
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр батлах тухай
Засгийн газар
Түлш, эрчим хүчний яам
2005
Эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх, хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх
Дэд бүтцийн байнгын хороо
10
Ногоон хэрэм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Засгийн газар
Байгаль орчны яам
2005
Цөлжилт, хуурайшилт, хээршилт, шар шороон шуургыг багасгах, говь, хээрийн бүсийн ногоон массын талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор "Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг зохицуулах
Байгаль орчны байнгын хороо
11
Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Гантөмөр, Д.Дэмбэрэл
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Гантөмөр, Д.Дэмбэрэл
2005
Улсын Их Хурлын тухай хуулийн 16.3-ыг үндэслэн Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудлыг тодотгон зохицуулах
Төрийн байгуулалтын байнгын хороо
12
Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Гантөмөр, Д.Дэмбэрэл
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Гантөмөр, Д.Дэмбэрэл
2005
Төрийн албаны тухай хуулийн 10.2-ыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг тогтоох
Төрийн байгуулалтын байнгын хороо
13
Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэм батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Гантөмөр, Д.Дэмбэрэл
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Л.Гантөмөр, Д.Дэмбэрэл
2005
Төрийн албаны тухай хуулийн 10.2-ыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс бусад төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг тогтоох
Төрийн байгуулалтын байнгын хороо
14
Дархан цаазат Богд хаан уулын хилийн заагийг өөрчлөн тогтоох тухай
Улсын Их Хурлын гишүүн Ж.Гүррагчаа
Улсын Их Хурлын гишүүн Ж.Гүррагчаа
2005-2006
Тус Дархан цаазат газарт аж ахуйн ашиглалтын ачаалал ихэссэнтэй холбогдуулан хилийн заагийг нь холбогдох хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоох
Байгаль орчны байнгын хороо
15
Хот, суурин газрын түлшний талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж
Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж,
Түлш, эрчим хүчний яам
2005-2007
Хот, суурин газрын түлшний талаар төрөөс баримтлах бодлогыг  тодорхойлох
Дэд бүтцийн байнгын хороо
16
Соёл, урлагийн гадаад сурталчилгааны үндсэн чиглэл батлах тухай
Засгийн газар
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2005
Yндэсний соёл, урлагийг гадаад улсад сурталчлахад баримтлах бодлогыг тодорхойлоход төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг тогтоох
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
17
Энергийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн Ж.Наранцац-ралт, Ц.Дамиран
Түлш, эрчим хүчний яам
2005-2006
Монгол Улсаас энергийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох
Дэд бүтцийн байнгын хороо
18
"Дөчин мянган орон сууц" хөтөлбөр батлах тухай
Засгийн газар
Барилга, хот байгуулалтын яам
2005
Хүн  амыг орон сууцаар хангах, орон сууц барих ажлыг эрчимжүүлэх
Дэд бүтцийн байнгын хороо
19
Yйлдвэр-хотуудын талаар авах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Одхүү
 
Улсын Их Хурлын гишүүн
Б.Бат-Эрдэнэ,
 Д.Одхүү
2006-2007
Yйлдвэр-хотуудын  онцлог чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, хотуудаас аж ахуйн нэгж, байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах зэрэг асуудлыг тусгах
Төрийн байгуулалтын болон Дэд бүтцийн байнгын хороод
20
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс тогтмол зарлаж байх тухай
Улсын Их Хурлын гишүүн Г.Адъяа, Р.Амаржаргал, С.Ламбаа
Улсын Их Хурлын гишүүн Г.Адъяа, Р.Амаржаргал, С.Ламбаа
2005
Инфляцийг тодорхойлж буй хэрэглээний сагсны бүтэц нь хүн амын зарим хэсгийн хэрэглээг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа тул хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс, хөдөлгөөнийг судлан  сар бүр нийтэд мэдээлж байх
Нийгмийн бодлогын  болон Төсвийн байнгын хороод
 
 
 
 
 
 
-------------ООо------------