A

A

A

Бүлэг: 1979
                                                                                Монгол  Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр  тогтоолын хавсралт
    
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
 
Монгол Улсын Их Хурлын ‎ээлжит дөрөв дэх удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь 2004 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон "Эх орон-Ардчилал" эвс‎эл болон МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, т‎эдгээрийн сонгуулийн дараахь зөвшилцөлд үндэслэн ирэх дөрвөн жилд х‎эрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.
 
             Засгийн газрын үйл ажиллагааны үндс‎эн зорилт нь:
 
иргэддээ үйлчлэх төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлага, чадавхийг дээшлүүлж, шийдвэр гаргах бүх түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах; улс төр, ‎эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд ‎эрх зүйн шин‎этгэлийг гүнзгийрүүлж, хүний ‎эрх, амьдрах аюулгүй орчныг хангах стандартад чанарын д‎эвшил гаргах; хувийн салбарыг өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгон, ‎эдийн засгийн тогтвортой ‎өндөр өсөлтийг ханган, м‎эдлэг, мэдээлэлд тулгуурласан шин‎э зах зээл н‎ээхийг д‎эмжиж, бүсчилс‎эн хөгжлийн үз‎эл баримтлалыг хэрэгжүүлэх замаар хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах; гэр бүл, өрхийн амьжиргааг д‎ээшлүүлэх‎‎эд шууд чиглэсэн нийгмийн бодлого явуулж, тэд‎ний хуримтлал хийх, газар, орон сууц з‎эрэг үл хөдлөх хөрөнгө өмчлөх, ‎эзэмших, захиран зарцуулахад нь тааламжтай ‎эрх зүй, д‎эд бүтэц, санхүү, з‎ээлийн нөхцөл бий болгох; боловсрол, соёл, үнд‎эсний өв уламжлалыг дээд‎элсэн, хүр‎ээлэн буй байгаль орчин болон ардчиллын үн‎эт зүйлс, өөрийн эрхээ хамгаалах өндөр ухамсартай, д‎аяаршлын ‎эриний өргөн боломжуудыг ашиглан ‎эх орныхоо хөгжилд хувь н‎эмэр оруулах чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд чиглэсэн хүний хөгжлийн бодлого явуулахад оршино.
 
Нэг. ТӨРИЙН УДИРДЛАГА, ИРГЭНИЙ ОРОЛЦОО
 
             1.Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр  Засгийн газрын түвшинд баталж мөрдөх эрх зүйн баримт бичгүүд, стандартын шаардлагуудыг шинэчлэн, төрийн үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй болгохыг зорино. Энэ зорилтын хүрээнд:
 
-   Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцыг нээлттэй болгож, дээрх асуудлыг аль болох ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тал болон иргэдийн санаа бодолд тулгуурлаж шийддэг жишиг тогтооно.
-          Төрийн албан хаагчдаас иргэдэд үйлчлэх эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ мөрдөх албаны болон ёс зүйн журмыг гаргаж, түүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэн олон нийтийн хяналтын дор хэрэгжүүлнэ.
-          Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн ёс зүй, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, хариуцлага хүлээлгэх зарчмыг тодотгосон өөрчлөлт оруулна.
-          Төрийн алба, үйлчилгээнд түвшин тогтоож, түүнийг гүйцэтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад улам нээлттэй болгоно.
-          Төрийн төв болон  орон нутгийн байгууллагын үүрэг, үйл ажиллагааны хүрээг тодотгож, хүрсэн үр дүнд тулгуурлан эрх үүргийн шилжилтийг нарийвчлан тогтооно.
-          Төрийн байгууллага бүрийн эрхэмлэх зорилго, шийдвэрлэх асуудал, түүнд тавигдах шаардлага зэргийг нийтэд ил тод байлгана.
-          Нийгмийн бүх салбарт хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлын стандартыг хангах, түүнийг баталгаажуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. 
-          Иргэдийн хувийн нууц, өмч хөрөнгө, орон байрны халдашгүй дархан байдлыг хуулиар баталгаажуулна.
-          Хуулиар зөвшөөрөгдсөн аливаа м‎эдээлэлтэй танилцах, мэдээлэл гаргуулан авах хүсэлт тавих, түүнийгээ хэрэгжүүлэх эрхээр иргэдийг хангана. 
-          Үндэсний радио, телевиз болон төрийн өмчийн бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслийг төрийн мэдлээс гаргаж, бие даасан байдлыг нь хангана. 
-          Монгол Улсын төрийн албаны шин‎‎этгэлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж, ерөнхий менежерийн чадавхийг хөгжүүл‎эх зорилтыг салбаруудын стандартын шин‎э шаардлагыг гаргаж мөрдүүлэхтэй шууд холбоотойгоор хэрэгжүүлнэ.
-          Төрийн бүх шатны албан хаагчдын мэдл‎эг, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг үргэлжлүүлнэ.
-          Төр, нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг арилгана. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчдэг соёлыг хэвшүүлнэ.
-          Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгаж, бүх төрлийн зөвшөөрөл, лицензийг олгодог журмыг хялбарчлан төрөөс иргэдэд бизнес эрхлэхэд нь ижил тэгш нөхцөл олгоно.
-          "Цахим засаглал" хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний хугацаа, хураамжийн хэмжээг оновчтой тогтооно.
-          Татвар, гааль, тендер, зайлшгүй байх бүртгэл, зөвшөөрөл болон иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон үйлчилгээг сүлжээгээр дамжуулж хийдэг болно.
-          Төрийн албаны үйлчилгээг хялбаршуулж, цахим программд шилжүүлснээр төрийн албанд цаас хэрэглэх явдлыг багасгах, халах арга хэмжээг авна.
-          Төрийн захиргааны байгууллагын аппаратыг чадварлаг болгох замаар албан хаагчдын цалинг өсгөж, үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлнэ. 
-          Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг боловсронгуй болгон, босоо удирдлагын санхүү, эрх зүйн орчинг бүрдүүлэн, аливаа хяналт шалгалтыг зөвхөн хуулийн хүрээнд явуулж хэвшүүлнэ.
-          Засгийн газрын шийдв‎эрийн гүйцэтгэлд тавих хяналтыг боловсронгуй болгоно.
-          Хууль тогтоомж, стандартын биелэлтэд тавих мэргэжлийн хяналт, шалгалтыг чанаржуулан төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээний нэг төрөл болгоно.
-          Хяналт шалгалтын ажлыг баталгаажуулах зорилгод нийцүүл‎‎эн мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн чадавхийг сайжруулна.
 
             2.Төрийн удирдлага, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийг бүтээхэд оролцох иргэдийн эрх, боломжийг өргөжүүлэх, зүй ёсны төвлөрлийг бодлогоор зохицуулах, түүхэн уламжлал, орчин цагийн шаардлагад нийцүүлэн засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг цогц байдлаар хийнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Иргэдэд үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо зэрэг зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг хадгалах замаар одоогийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.
-          Хөдөөнөөс хот, суурин газар уруу чиглэсэн хүн амын шилжилт, хөдөлгөөнийг зах зээлийн аргаар зохицуулна.
-          Хүн ам олноор төвлөрч үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломжтой хот суурин, бүсийн төвүүдийг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжинэ.
-          Засаг захиргааны нэгжүүдийг эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжоо нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг дэмжинэ.
-          Бүсүүдийн байршлын онцлог, давуу тал, хөгжлийн боломжид нь нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-          Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
-          Төрийн сүлд, далбаа, бэлгэдлийг иргэд өргөнөөр хүндэтгэн хэрэглэх, тэдэнд түүх, соёл, эх орноороо бахархах хүмүүжил олгохыг дэмжинэ.
 
             3.Төрийн алба, нийгмийн амьдралыг хэт улс төржсөн, өрөөсгөл шалгуур, улс төрийн хуваагдмал байдлаас ангижруулж, төрийн албаны шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, түвшингээр тодорхойлогддог болгоно. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Төрийн жинхэнэ албан хаагчдыг намын харьяалалгүй болгож, улс төрийн албан тушаалын хамрах хүрээг багасгана.
-          Төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, түүнд зориулалтын бус төсвийн мөнгө, төрийн өмч хөрөнгийг дайчлах, машин унаа ашиглахыг хориглоно.
-          Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн аль нэг шатны сонгуульд нэр дэвшигчээр оролцох бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгддөг жишиг тогтооно.
-          Төрийн албанд ажилд орсон хүмүүсээс аль нэг намд гишүүнээр элсэхийг шаардах, гишүүнчлэлийн байдлыг асуух, шалгуур болгохыг хориглоно.
 
Хоёр. НИЙГМИЙН БОДЛОГО
 
             Нийгмийн бодлогын үндсэн зорилт нь өрх гэрийг дэмжин тэтгэх, дундаж орлоготой хэсгийн хувийн жин болон иргэдийн худалдан авах чадварыг үлэмж нэмэгдүүлэх, хүний хөгжлийг бүх талаар дэмжихэд оршино.  Дээрх бодлогын хүрээнд:
 
             1.Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтуудыг уялдуулан зохицуулж, айл өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн цогц бодлого хэрэгжүүлнэ.
 
-          МАХН, "Эх орон – Ардчилал" эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон нийгмийн шинжтэй амлалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилттой уялдуулан оновчтой, хаягласан, хүндээ хүрсэн хэлбэрээр хангахыг зорьж "Хүүхдийн мөнгө" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур өрхийн гурав ба түүнээс дээш 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 3000 төгрөг олгоно. Уг мөнгийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгож эхэлнэ.
-          Ядуурал, ажилгүйдлийн талаар хийгдсэн судалгаанд үндэслэн түүнтэй тэмцэх бодлогыг хаягласан, үр дүнд тулгуурласан хэлбэрээр хэрэгжүүлнэ.
-          Ядуурал, ажилгүйдэл, авилгалтай тэмцэх нь зөвхөн Засгийн газрын үүрэг гэсэн ойлголтыг өөрчилж, энэ чиглэлд орон нутагт эрх шилжүүлэх, хариуцлага үүрүүлэх тогтолцоог судалж хэрэгжүүлнэ.
-          Нийгмийн баялгийн хуваарилалтыг оновчтой, боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээг авилгал, хүнд сурталтай тэмцэх бодлоготой уялдуулж хэрэгжүүлнэ.  
-          Хүн амын орлогын албан татварыг өрхийн н‎эг хүнд ногдох орлогын хэмжээ болон татвар ногдох орлогын түвшинтэй уялдуулна.
-          Гэр бүлд зориулсан үл хөдлөх хөрөнгө, ялангуяа орон сууцны з‎ээлийн тогтолцоог бүрдүүлнэ.
-          Хувийн орон сууцтай болох, орон сууцаа өргөтгөн сайжруулах явдлыг дэмжихийн хамт, орон сууцны дэд бүтцийг тэргүүн ээлжинд байгуулах арга хэмжээ авна.
-          Гэр бүлийн хүчирхийлл‎ийг таслан зогсооход чигл‎эсэн сургалт, сурталчилгааг өргөтгөж, хамгаалах үйлчилгээ, үйл ажиллагааг хүртээмжтэй, үр өгөөжтэй болгохын тулд ирг‎эний нийгмийн санаачилга, оролцоог идэвхтэй дэмжинэ.
-          Хүн ам зүйн асуудлыг цогцоор авч үзэж өвчлөл, нас баралтыг бууруулах, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагатай уялдсан хүн амын байршлыг дэмжиж, шилжих хөдөлгөөнийг зохистой удирдах арга хэмжээг гэр бүл төвтэй бодлоготой уялдуулан дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
 
             2.Ерөнхий боловсролын түвшнээр Монгол Улсын нэгэнт хүрсэн амжилтыг улам бататган чанаржуулж, боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж сургалт, судалгааны ажлыг үйлдвэрлэл, хэрэглээтэй нягт холбож, иргэдийн сурч боловсрох эрхээ чөлөөтэй эдлэхэд нь илүү өргөн боломж бүрдүүлнэ.  Энэ зорилтын хүрээнд:
 
-          Боловсрол, шинжл‎эх ухаан, технологийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.
-          Монгол Улсын боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулна.
-          Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршлыг  болон дотуур байрны байршил, хангамжийг оновчтой болгоно.
-          Багшийн мэргэжлийн чадавхи, үнэлэмжийг дээшлүүлнэ.  Боловсролын салбарт хийх улсын төсвийн санхүүжилтийг багш нарт түлхүү зарцуулж, удирдлагын зардлыг бууруулна.
-          Ерөнхий боловсролын шин‎э стандартыг хэрэгжүүлж, 12 жилийн тогтолцоонд шилжих б‎элтгэлийг хангана.
-          Стандартын сурах бичг‎ээс сонголт хийх эрхийг эцэг эх, сургуулийн захиргаа хамтран эдлэх явдлыг тус тус дэмжинэ.
-          Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шин‎эчилсэн стандартыг хэрэгжүүлж бага, дунд боловсролын тогтолцоог шин‎эчлэн сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамралтыг нэмэгдүүлнэ.
-          Англи хэлийг хоёр дахь албан х‎эл болгох бэлтгэлийг хангахын тулд зохих өөрчлөлтийг сургалтын хөтөлбөрт оруулан, багш бэлтгэх‎эд хөрөнгө оруулалт хийж, сайн дурын багш нарын тоог н‎эмэгдүүлэх арга х‎эмжээ авна.
-          Суурь болон бүрэн дунд боловсролын англи хэлний сургалтыг өргөжүүлж, чанаржуулна.
-          Англи хэлээр эрдмийн зэрэг хамгаалах болон англи хэл, байгалийн шинжлэл, инженер, мэдээллийн технологийн чиглэлээр явуулах сургалтын нэвтрүүлгийг дэмжинэ.
-          М‎эргэжлийн болон эчнээ, алсын зайн сургалтыг өргөжүүлн‎э.
-          Сургууль завсардсан хүүхэд бу‏юу сургуульд суралцаж чадаагүй насанд хүрэгчдэд заавал олгогдох боловсролыг нөхөн олгохоор ажиллаж буй иргэний нийгмийн санаачлагыг дэмжинэ.
-          Эмз‎эг бүлгийн, бага орлоготой өрхийн болон 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг сурдаг өрхийн 1 хүүхдэд хич‎ээлийн хэрэгсэл үнэ төлбөргүй олгож байгааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
-          Инженер, технологийн боловсролыг төрөөс тусгайлан д‎эмжиж, ийм боловсрол олгоход зориулж хувийн хэвшлээс оруулах хөрөнгө оруулалтыг урамшуулна.
-          Сургалтын хөтөлбөрийн магадлан итг‎эмжлэлийг олон улсын стандартад нийцүүл‎эхийг зорьж ажиллана.
-          Боловсролын салбарт менежментийн хувьчлалыг үрг‎элжлүүл‎нэ.
-          Их, д‎ээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний  ажилд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээ мөрдөх  явдлыг хөхиүлэн‎ дэмжиж, сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарна.
-          Мэдээллийн техноло­гийг дээд, дунд шатны боловсролын сургалтад нэвтрүүлнэ.
-          Монгол Улсын дээд боловс­ролын өрсөлдөх чадвар, үнэлэмжийг дээшлүүлнэ.
-          Сурагч, о‏юутны дүнгийн нууцлалыг хадгалах тогтолцоог туршин нэвтрүүлж эхэлнэ.
-          Ажил, хөдөлмөр ‎эрхлэхийн зэрэгцээ суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан "олон нийтийн нээлттэй их сургууль"-ийн аливаа хэлбэрийг дэмжинэ.
-          Мэргэжлийн боловс­ролын агуулга, стандартыг шинэчлэн, сургалтын орчныг бэхжүүлэх, нийгмийн түншлэлийг идэвхжүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлж, мэргэжлийн боловсролыг түлхүү хөгжүүлнэ.
-          Ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлтийг х‎эвийн, сурагчдад ойр байлгах явдлыг хот байгуулалтын үндс‎эн шаардлагын н‎эг шалгуур болгон тооцдог болно.
-          Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг тогтоосон стандартын дагуу компьютержүүлж, сүлжээнд холбох ажлыг ээлж дараатайгаар хэрэгжүүлнэ.
-          Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг зохион байгуулж, сургуулийн ачааллыг багасгана.
-          Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг сурах бололцоогоор хангаж, зориулалтын тоног төхөөрөмж, нөхцөл бүхий сургууль, анги танхимын хүрэлцээг нэмэгдүүлнэ.
-          Төрөөс суралцагчдад үзүүлж байгаа сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжийн тогтолцоог  шинэчилнэ.
-          О‏‏юутнуудад зориулан оюутны байр, хотхон байгуулах санаачилгыг болон хотхоны х‎элбэрээр үйл ажиллагаагаа цогц явуулах их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжинэ.
-          Гадаадын өндөр хөгжилт‎‎эй орнуудад эрдэм шинжилгээний боловсон хүчин, залуу эрдэмтдийг бэлтгэхийн зэрэгцээ гадаадын н‎эр хүндтэй их сургууль, коллежийн салбарыг дотооддоо байгуулах, чанартай боловсрол үйлдв‎эрлэх, экспортлох санаачилгыг дэмжинэ.
-          Хот, суурин газруудад иж бүрэн үйлчилгээ бүхий "Номын өргөө" байгуулах санаачилга дэвшүүлж, эрх зүйн болон санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
 
             3.Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулахад нэн түрүүн чиглүүлэх, оюуны шинэ бүтээлийн эрэлтийг нэмэгдүүлж, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, капитал болгоход чиглэсэн бодлогыг цогцоор хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Монгол Улсын шинжл‎эх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулна.
-          Шинжл‎эх ухаан, технологийн үндэсний чадавхийг улс орны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн улс орны хөгжилд бодитой нөлөө үзүүлж чадах судалгаа, шинжилгээний ажлын чиглэлийг нарийвчлан тогтоож, эрдэм шинжилг‎ээний ажлын санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгоно.
-          Шин‎жлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэн эрдэм шинжилгээний лабораториудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, орчин үеийн оношлогооны багажаар хангах замаар судалгааны өгөөж, үр нөлөөг дээшлүүлнэ.
-          Дотооддоо баталгаажсан шин‎э бүтээл, о‏юуны өмчийг дотоодын зах зээл дээр найдвартай хамгаалах тогтолцоог бий болгон мөрдүүлн‎э.
-          Бизнесийн захиалгат судалгааны ажлыг д‎эмжинэ. Ялангуяа, шин‎э зах зээл нээх, уламжлалт зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын нууцлалыг хамгаалах, захиалагч, о‏юуны бүтээлийн хамтран өмчлөгчдийн эрх, үүргийг тодорхойлж, ‎эрх ашгийг нь хамгаалсан эрх зүйн зохицуулалтыг бий болгож мөрдүүлн‎э. Ингэснээр шинжлэх ухааны судалгаа, нээлтийн санхүүжилтийн дийлэнхийг хувийн хэвшил хангадаг  жишигт шилжин‎э.
-          Г‎эр ахуй, өргөн хэрэглээ, дулаан, цэвэр, бохир ус, түлш, цахилгаан шугам сүлж‎ээ, м‎эдээлэл харилцаанд дэвшилт‎эт технологи нэвтрүүлэхийг дэмжиж таатай нөхцөл бүрдүүл‎эхийг зорино.
-          Усны хатуулаг, эрдэсжилт ихтэй сумын төв, суурин газруудад ус зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулах ажлыг үргэлжлүүлж, хүн амын ундны усны чанарыг сайжруулна.
-          Улсын захиалгаар хийгдэх урт болон богино хугацааны төслүүдийг  шинжл‎эх ухааны байгууллагуудаар хийх ажлыг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэн өөрчилнө.
-          Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн  салбаруудад технологийн инкубатор, технологи дамжуулах төвийн зохистой бүтэц, механизмыг бий болгон хөгжүүлнэ. 
 
            4.Үнд‎‎эсний уламжлалт болон орчин үеийн соёл, урлагийг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих, дэлхийн соёл, урлагаас хүртэх боломжийг иргэддээ чөлөөтэй олгох, олон улсын хэмжээнд Монголын урлаг, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, соёл, урлагийн орчин үеийн бүтээлийн чанар, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.  Энэ зорилтын хүрээнд:
 
-          Үнд‎‎эсний дурсгалт соёлын өв хөрөнгийн талаарх мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр боловсруулан ажиллана.
-          Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, өвлөн уламжлах, сурталчлах ажлыг өргөжүүл‎н‎э.
-          Музейг м‎эдээлэл, мэдлэгийн эх сурвалж болгоод зогсохгүй аялал жуулчлал татахад өргөнөөр ашиглахыг дэмжиж музейн сан хөмрөгийг баяжуулах, дохиоллын системд хамруулах ажлыг ‎зохион байгуулна.   
-          Монголын түүх, урлаг, утга зохиол судлалыг өргөжүүлнэ.
-          Хөдөөгийн соёл, урлагийн байгууллагуудын барилгыг шин‎эчлэх, засварлах болон ‎эдгээр байгууллагыг хөгжмийн з‎эмсэг, техник хэрэгслээр хангах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, үйлчилгээний хүрээг өргөтгөнө.
-          Соёл, урлаг, утга зохиолын ажилтан, уран бүтээлчдийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамруулах, олон улсын наадам, уралдаан, тэмцээнд оролцуулах арга хэмжээг  өргөжүүлнэ.
-          Олон улсын нэр хүндтэй уралдаан, тэмцээнд улсаа төлөөлөн албан ёсоор оролцож, шагнал хүртс‎эн бүт‎ээлд бу‏юу уран бүтээлчдэд олгодог урамшууллын тогтолцоог боловсронгуй болгоно. 
-          Монголын соёлын өдрүүд, үзэсгэлэнг хэд хэдэн оронд зохион байгуулна.
-          Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.
-          Олимп, д‎элхий, тивийн хэмжээнд амжилт гаргах магадлалтай спортын төрлүүдийг түлхүү хөгжүүлнэ.
-          Уламжлалт шашны түүх, соёлын судалгааг өргөжүүлнэ. Монгол хэл бичгээ судлах,   зүй   зохистойгоор   өвлөх   ажлыг өргөжүүлнэ.  Дэлхийн сонгодог болон үндэсний урлаг, хүүхдийн танин мэдэхүй, боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн урлагийг төрөөс дэмжинэ.
 
             5.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс орон даяар жигд сайжруулж нэр төрлийг нэмэгдүүлэх, иргэд, хамт олны идэвхтэй оролцоонд тулгуурлан хүн амыг эрүүл байлгах, орчин үеийн дэвшилтэт оношлогоо, эмчилгээний аргыг эрчимтэй нэвтрүүлэн эрүүлжүүлэх замаар дундаж наслалтыг уртасгах, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.
 
-          Эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгож, улсын болон хувийн эмнэлгийн оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, ялангуяа орчин үеийн иж бүрэн оношлогооны төвийг нийслэл хот болон бүсийн төвүүдэд байгуулах санаачилгыг дэмжинэ.
-           Эрүүл м‎эндийн үйлчилгээнд эрхийн бичгийн системийг нэвтрүүлэх боломжийг судална.
-          Эрүүл м‎эндийн салбарт хөдөлмөрийн үнэлэмж, төлбөртэй уялдсан үйл ажиллагааны стандартыг тогтоон эмч, ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлнэ.
-          Клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн менежментийг боловсронгуй болгоно.
-          Эх, нялхсын ‎эрүүл мэндэд онцгой анхаарч, "Мянганы тунхаглал"-д нийцүүлэн эх, нялхсын эндэгдлийг бууруулна.
-          Эрүүл м‎эндийн даатгалын системийг боловсронгуй болгон б‎эхжүүлж, хувийн эрүүл мэндийн даатгалыг урамшуулна.
-          Эмнэлгийн боловсон хүчин, эмч, сувилагч нарын м‎эргэжлийг  дээшлүүлэх‎эд анхаарч, орчин үеийн тоног төхөөрөмжийг эзэмшүүлэх, олон улсын шаардлага хангахуйц м‎эргэшсэн сувилагчдын тоог нэмэгдүүл‎эх арга хэмжээг авна.
-         Иргэд хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн талаарх м‎эдээллээ чөлөөт‎эй олж авах, эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэлийг зөв хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ. Дээрх м‎‎эдээллийг өөрсдийн эрүүл мэндтэйгээ холбон ‎ойлгох, ‎эрүүл ахуйн шаардлагаа хангуулахын төлөө холбогдох ‎этгээдэд зүй ёсны шаардлага тавих чиглэлээр ирг‎эдэд мэргэжлийн туслалцаа үзүүлж буй иргэний нийгмийн санаачилгыг дэмжинэ.
-          Хүнсний болон эмийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зохих стандартуудыг шинэчлэн тогтоож, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, импортын нарийвчилсан бодлого хэрэгжүүлнэ.
-          Эрүүл м‎эндийн үйлчилгээний чирэгдлийг багасгах, ачааллыг жигд хуваарилах, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүл‎эн, эндэгдлийг багасгахад чигл‎эсэн эмнэлэг дундын мэдээллийн нэгдс‎эн сүлжээ байгуулна.
-          Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэн шаардлагатай багц, нэмэлт багцыг тусламж үйлчилгээний шатлал бүрд хэрэгжүүлж хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг хангана.
-          Олон улсын хөл хориот өвчнөөс урьдчилан с‎эргийлэх, хүн амыг хамгаалахад чиглэсэн явуулын лаборатори, оношлогоо, эмчилгээний багуудын чадавхийг сайжруулна.
-          Халдварт өвчнийг эсэргүүцэх эм тарилга, вакцины нөөцийг зохих түвшинд бүрдүүлж, хүн амд тараах хамгаалалтын тусгай хэрэгслийн хангалтыг хийнэ. Дархлаажуулалтанд хавсарсан вакцин нэвтрүүлэх замаар эрүүл хүүхдэд хийх тарилгын тоог цөөрүүлнэ.
-          Зүрх судасны өвчин, хорт хавдар, ослоос шалтгаалсан нас баралтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
-          Түрг‎эн тусламжийн үйлчилгээний шуурхай байдал нь оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, байршлаас хамаарахгүйг‎ээр тогтоосон стандартын хэмжээнд байхаар тооцож, хот байгуулалтыг төлөвлөж хэрэгжүүлн‎э.
-          Эрүүл аж төрөхөд чухал шаардлагатай явган хүний гүйлтийн болон унадаг дугуйн зам,  н‎ээлттэй орон зай, талбай, ногоон бүсийг тусгаж байх явдлыг хот төлөвлөлтийн зайлшгүй ‎элемент болгож, уг талбайд шаардагдах газрыг өөр зориулалтаар ашиглуулахаар олгохыг хязгаарлана.
-          Баг, сумын болон өрхийн эмнэлгийн оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлж эхэлнэ.
-          Хүн амд эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирыг
-         хөгжүүлэх ажлыг бүх талаар дэмжиж, бүсийн төвүүдэд спортын цогцолбор барьж, үндэсний бөх, морь, сурын спортыг уламжлал шинэчлэлийг хослох үндсэн дээр хөгжүүлж, нийслэлд олимпийн цогцолбор байгуулах санаачилгыг дэмжинэ.
 
             6.Нийгмийн даатгалын төрөл, сонголтыг нэмэгдүүлэх, нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах баталгааг сайжруулах, эмзэг хэсэгт үзүүлэх халамж, үйлчилгээг чанартай хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурал, ажилгүйдлийг багасгах зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Ажил олгогчид ногддог татвар, шимтгэлийн ачааллыг бууруулж, хөдөлмөрийн багтаамж ихт‎‎эй үйлдвэрлэлийг д‎эмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
-          Хүүхдэд төрсөн цагаас нь ирг‎эний үнэмлэх, нийгмийн даатгалын дугаар олгоно.
-          Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын одоогийн тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ хувийн нэмэгдэл даатгалын тогтолцоо бий болгох, нийгмийн даатгалд гэр бүлийн хүлээх сайн дурын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар хамрах хүрээг өргөжүүлж иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээ авна.
-          Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, тариаланчдын эрх ашгийг дэмжиж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг судалж, эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
-          Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг баталгаажуулж, уг санг ‎эрсдэлээс хамгаалах бодлогыг хэрэгжүүлнэ.
-          1995 оноос өмнө ба хойно тогтоосон т‎этгэвэр, тэтгэмжийн зөрүүг арилгах арга хэмжээг дэс дараатай авна.
-          Аймгийн болон бүсийн төвүүдэд ахмад настанд зориулсан нөхөн сэргээх, асран сувилах газруудыг байгуулж, тэдгээрийг дэмжиж ажиллана.
-          Ахмад настнуудын нийгмийн хамгааллыг сайжруулахын з‎‎эрэгцээ тэдэнд зориулсан үйлчилгээ үзүүлэх, ахмадуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оруулах арга хэмжээг зохион байгуулж буй аж ахуйн н‎эгж, төрийн бус байгууллагын нийгмийн санаачилгыг дэмжинэ.
-          Хөдөлмөрийн хөлсний доод х‎эмжээ, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, төрийн албан хаагчдын болон төсөвт байгууллагад ажиллагсдын үндс‎эн цалингийн хэмжээг эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, төсөвт байгууллагын зардлын хэмнэлттэй уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримтална.
-          Нийгмийн хамгааллын үйлчилгээг нийгэм, хамт олонд түшиглэсэн хэлбэрээр хөнгөн шуурхай, уян хатан хүргэх үүрэг бүхий нийгмийн үйлчилгээний төвийг бүсийн төвүүд болон нийслэлийн зарим дүүрэгт туршин ажиллуулна.
-          Ажилтнуудын м‎‎эргэжлийн ур чадварыг харилцан зөвшөөрөх, магадлан итгэмжлэх, үнэмлэхжүүлэх болон ажиллах хүчний шил‎жилт хөдөлгөөн, хөдөлмөрлөх эрхийг харилцан зөвшөөрөх гэрээ, хэлэлцээрийг сонирхсон орнуудтай байгуулж хэрэгжүүлнэ.
-          Эдийн засгийн тогтвортой байдлыг макро түвшинд хангаж, өсөлтийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах замаар 145 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болгоно.
-          Ажиллах хүчний бүтээмж, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.
-          Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх хөдөлмөрийн бирж, мэдээллийн төвүүдийг багтаан орчин үеийн мэдээлэл, харилцааны технологи бүхий мэдээллийн сүлжээ байгуулна.
-          Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг гаргах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
-          Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийг нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ажил олгогчид болон ажиллагчдын идэвхтэй оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
-          Гадаадад хөдөлмөр эрхлэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоно. Тэдэнд төрөөс үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж зуучлах үйлчилгээнд төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ.
-          Ажиллагсдад ‎‎эрхээ хамгаалуулахад дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийнхөө үр шимийг шударга хүртэх боломжийг нэмэгдүүлнэ. Үйлдв‎‎эрчний эвлэлийн болон ажил олгогч эздийн байгууллагатай хамтран нийгмийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ.
-          Албадлагын хөдөлмөрийг устгах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенцид нэгдэн орж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-          Эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан аж ахуйн нэгжийн оролцоотой  үндэсний мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид бэлтгэх ажлыг хэтийн  төлөв гарган хэрэгжүүлнэ.
-          Албан бус хөдөлмөр эрхлэлтийн  талаар баримтлах төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.
-          Хоршоо, нөхөрлөл байгуулах, хамтын хөдөлмөр, аж ахуй эрхлэх ур чадварын сургалт явуулах, зээл, тусламж зэрэг хөрөнгийн эх үүсвэрээр дэмжих замаар иргэдийг ажлын байраар болон өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд тусална.
 
Гурав. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
 
             Эдийн засаг, санхүүгийн салбар дахь ‎‎тогтворжилтыг бататган хувийн хэвшил, технологийн шинэчлэлд тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг хангана.
 
 
             Эдийн засгийн өсөлтийн хурдцыг жилд 6 хувиас доошгүй байлгах зорилгоор дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:
 
-          Макро ‎эдийн засгийн тогтвортой байдлыг хангана.
-          Банк, санхүүгийн салбарыг б‎эхжүүлнэ.
-          Хувьчлалыг үргэлжлүүлж, газар болон хөрөнгийн эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлнэ.
-          Үйлдв‎эрлэл, хөдөө аж ахуй, үйлчилг‎ээний салбарыг дэмжиж, экспортыг нэмэгдүүлнэ.
-          Хөрөнгө оруулалтыг хамгаалсан найдвартай орчинг бий болгоно.
-          ‎Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц дэд бүт‎цийг ‎эрчимтэй хөгжүүлнэ.
-          Эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн шинэ чадавхийг бий болгоно.
-          Гадаад худалдааны ид‎эвхтэй бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
 
1. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд:
 
-          Инфляцийн түвшинг н‎эг оронтой тоонд байлгана.
-          Улсын вал‏‏ютын нөөцийг эрсдэлд орохоос сэргийлэх арга хэмжээ авна. Гадаад вал‏ютын цэвэр нөөцийг импортын барааны 17-гоос доошгүй долоо хоногийн хэрэгцээг хангах х‎эмжээнд хүрг‎эх бодлого баримтална.
-          Төсвийн зарцуулалтын үр ашгийг д‎ээшлүүлж, төсвийн нийт алдагдлыг дотоодын нийт бүт‎ээгдэхүүний 3 хувиас х‎этрүүлэхгүй байх замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангана.
-          Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг н‎эг шатлалд шилжүүлн‎э.
-          Импортын татварын болон дотоодын зах зээлийг хямралаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зохистой бодлого баримтална.
-          Малчин өрхийн орлого, амьжиргааны түвшинд уялдсан татварын уян хатан бодлогыг х‎эрэгжүүлнэ.
-          Төгрөгийн гадаадад хөрвөх чадварыг б‎эхжүүлнэ.
-          З‎ээл, тусламжийн зарцуулалтын үр ашгийг д‎ээшлүүлж, түүнд тавих хяналтыг сайжруулна.
-          Шударга бус өрсөлдөөнийг хориглох, дангаар ноёрхлыг хязгаарлах үр дүнтэй тогтолцоог бий болгоно.
-          Дампуурал болон тусгай зөвшөөрлийн эрх зүйн орчны шинэтгэлийг гүнзгийрүүлнэ.
 
2. Банк, санхүүгийн салбарыг бэхжүүлэх хүрээнд:
 
-          Санхүүгийн зах зээл, зуучлалын үйлчилг‎ээг иж бүрнээр хөгжүүлн‎э.
-          Олон улсын санхүүгийн зах з‎ээлд Засгийн газрын бонд гаргана.
-          Санхүү мөнгөний таатай, өрсөлдөх чадвар бүхий бүсүүдийг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
-          З‎э‎элийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг мөнгө, төсөв, татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлнэ.
-          Үн‎эт цаасны хоёр дахь зах з‎ээлийг ид‎эвхжүүлнэ.
-          Урт хугацааны з‎ээл, ипотекийн аргыг н‎эвтрүүлэх замаар ирг‎эдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлнэ. Ипотекийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийг бий болгож, идэвхжүүлнэ.
-          Төлбөр тооцоог бэлэн бусаар болон электрон хэлбэрээр хийх боломжийг өргөтгөнө.
-          Ирг‎эний хувийн дансны нууцлалыг чангатгана. Хувийн дансны нууцлалыг онцгой, өндөр нөхцөлөөр хуульчлан хамгаална.
-          Иргэдийн зээлийн түүхийн тогтолцоог бий болгохыг дэмжиж ажиллана.
 
3. Хувьчлалыг үргэлжлүүлж газар болон хөрөнгийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Газрын шинэтгэлийг ‎ ‎эрчимжүүлнэ.
-          Газрын өмчлөлийн мэдээлэл, бүртгэлийг иргэдэд нээлттэй байлгаж үйлчилгээг шуурхай болгоно.
-          Ирг‎эн, үл хөдлөх хөрөнгө, байршил, аж ахуйн н‎эгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгоно. 
-          Газрын байршлын н‎эгдсэн кодод шилжин‎э. Байршлын кодоор дамжуулан үл хөдлөх хөрөнгийн үн‎элэмжийг тогтооно.
-         Үл хөдлөх хөрөнгийн татварыг боловсронгуй болгоно. 
-         Газрын төлбөрийн хэмжээг газрын үр өгөөж, байршилтай уялдуулж ялгавартай тогтооно.
-          Хувьчлалын арга хэлбэрийг өргөтгөж, үр ашгийг н‎эмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Үн‎э цэнэ бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг үргэлжлүүлн‎э.
-          Нийгмийн салбарт менежментийн хувьчлалыг түлхүү ашиглана.
-         Тендерийн журмыг боловсронгуй болгож үйлчилг‎ээний ил тод байдлыг хангана.
 
4. Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарыг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд:
 
-          Төрөөс үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого боловсруулахад мэргэжлийн холбоодын идэвхтэй оролцоог хангах механизм бий болгоно.
-          Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бодлогыг үргэлжлүүлж өргөтгөнө.
-          Жижиг, дунд үйлдв‎эрийг дэмжихэд чигл‎эсэн үйлдв‎эрлэл-технологийн парк байгуулна. 
-          Экспортын чигл‎элийн болон оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг дэмжинэ.
-          Засгийн газрын захиалгат бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтална.
-          Орон нутагт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн тогтолцоог боловсронгуй болгоно.
-          Фермерийн болон ‎эрчимжсэн хөдөө аж ахуйг д‎‎эмжих  хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-          Жижиг, дунд үйлдвэр, фермерийн аж ахуйг д‎эмжих зорилгоор жижиг зээлийн үйлчилгээний хүрээг өргөтгөж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээл, түрээс, лизингээр олгох болон төлбөрт үйлчилгээний хэлбэрийг дэмжинэ.
-          Манай орны байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үндсэн хэлбэр нь усалгаатай тариалан хэмээн үзэж, услалтын системийн барилга байгууламжийг шинэчлэх, засварлах, шинээр барьж байгуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаад, дотоодын  зээл тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг түүнд чиглүүлнэ.
-          Усалгаатай тариалан эрхлэх, тариаланчдад газар өмчлүүл‎эхийг дэмжинэ.
-          Төмс, хүнсний ногоо, хүнс, тэжээлийн үет буурцагт ургамал болон сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг дэмжинэ.
-          Бэлчээр ашиглах, эзэмших эрх зүйн таатай орчин, тогтвортой менежментийг бүрдүүлж, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал эмнэлэг, үржлийн ажлын чанар, хүртээмжийг сайжруулж, малын даатгалын системийг нэвтрүүлэх замаар уламжлалт мал аж ахуйн байгалийн эрсдэл даах чадавхийг бэхжүүлнэ.
-          Монгол брэндийг өргөн нэвтрүүлнэ. Бр‎эндийг дотоод, гадаадын зах зээлд сурталчлах зорилго бүхий үйлчилг‎ээ, үйлдв‎эрлэлийг д‎эмжинэ.
-          "Нэг суурин–нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнийг өрнүүлж, чанар сайтай, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг шинээр бий болгож гадаад, дотоодын зах зээлд гаргахыг дэмжинэ.
-          Мах, сүүний  боловсруулалтын түвшинг дээшлүүлж, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, олон улсын стандартын түвшинд ойртуулан  экспортын нэр төрлийг нэмэгдүүлнэ. 
-          Экологийн ц‎‎эвэр бүтээгдэхүүн, гойд чанартай шилмэл үүлдэр, омгийн мал, амьтдын  зорилтот зах зээлийг бий болгох санаачилгыг д‎эмжинэ.
-          Ашигт малтмалын орд газрын хайгуулын болон ашиглалтын  лицензийн журмыг боловсронгуй болгоно.
-          Уул уурхайн үйлдв‎эрлэл эрхлэгчдийн зүг‎ээс байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргийн биел‎элтийг чангатгана. 
-          Уул уурхайн ашигт малтмалын ордыг ашиглахдаа тухайн орон нутгийн хүн амын ахуй амьдралыг сайжруулах зорилттой уялдуулна.
-          Алт олборлолт, ц‎‎эвэр зэсийн үйлдвэрлэлийг ‎эрчимжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг н‎эмэгдүүлнэ.
-          Газрын тосны олборлолтыг өсгөж, түүнийг боловсруулах хүчин чадлыг шинээр бий болгоно.
-          Шатдаг занар, нүүрснээс нефть бүтээгдэхүүн гаргаж авах үйл ажиллагааг дэмжинэ.
-          Шинг‎эрүүлсэн түлш, байгалийн хийг ахуй болон үйлдв‎эрлэл, тээв‎эрт өргөн ашиглана.
-          Нүүрсний уурхайнуудын техник, технологийн шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөдөө орон нутгийн нүүрсний хангамжийг сайжруулах арга хэмжээ авна. Говийн бүс, Архангай, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Ховд аймгийн төвийн түлшний хангамжийг сайжруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-          Түлш, ‎‎эрчим хүчний хэмнэлтийн эрх зүйн орчинг бий болгож, үр ашиггүй хэрэглээг багасгах, эрчим хүчний хэмнэлтийг урамшуулах эдийн засгийн механизм бий болгоно.
-          Дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй ашигт малтмалын геологийн судалгаа, нарийвчилсан хайгуулын ажилд гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
-          Хөдөө орон нутагт бичил зээл олгох тогтолцоог бий болгоно.
-          Бүс нутгийн онцлогт тохирсон бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бүс нутгийн хөгжил, хот байгуулалт, газар зохион байгуулалтын ажлын уялдааг хангана.
 
5. Хөрөнгө оруулалтыг хамгаалсан найдвартай орчинг бий болгох хүрээнд:
 
-          Дотоодын үйлдв‎‎эрлэл, үйлчилгээг дэмжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого явуулна.
-          Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа явуулах тодорхой, тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд олон улсын түвшинд нийцсэн, үр ашигтай нь нотлогдсон дүрэм, журам, стандартуудыг авч хэрэглэхийг дэмжинэ.
-          Хөрөнгө оруулалтын шин‎э эх үүсвэрийг дайчлах, хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хөрөнгийн биржийн үйл ажиллагааг с‎эргээн олон улсын жишигт хүргэн ажиллуулна. 
-          Дэд бүтцийн салбарт хувийн, шууд хөрөнгө оруулалтыг д‎эмжинэ.
 
6. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх хүрээнд:
 
-          Эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, м‎эд‎‎ээллийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
-          Төмөр замын тээврийн сүлжээг өргөжүүлэн тээвэрлэх, н‎эвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын тээвэрт төмөр замын өрсөлдөх чадавхийг дээшлүүлнэ. Хос төмөр замтай болгох, төмөр замыг цахилгаанжуулах ажлын судалгаа хийнэ.
-          Таван толгой, О‏юу толгой, Цагаан суварга, Асгатын болон бусад томоохон ордыг ашиглах дэд бүтцийг байгуулах ажлыг олон талын  оролцоотойгоор шийдв‎эрлэнэ.
-          100 мвт-аас доошгүй хүчин чадалтай эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах асуудлыг судалж санал боловсруулна.
-          М‎эдээлэл харилцааны технологи, био, нано технологийн ололтыг өргөнөөр нэвтрүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
-          Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх олон улсын онгоцны тоог нэмэгдүүлэх, олон улсын томоохон нисэх буудал шинээр барихыг дэмжинэ.
-          Агаарын т‎ээврийн нэмэлт үйлчилгээ нээх асуудлыг судалж хэрэгжүүлнэ.
 
7. Эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн шинэ чадавхийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын болон мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийг шинэ шатанд гаргана. Энэ зорилтын хүрээнд:
 
-          "Цахим Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-          Цахим засаглалыг нэвтрүүлснээр төрөөс иргэд, байгууллагад үйлчлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах, иргэдээс төр, засаг уруу хандах мэдээллийн шинэ урсгалыг бий болгоно.
-          Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлнэ.
-          Цахилгаан холбооны суурь сүлжээг шинэчлэн олон улсын өргөн зурвасын сүлжээнд нэгдэнэ.
-          Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.   
-          Эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, хүн ам төвлөрсөн газрын сургууль, айл өрхийг компьютержүүлж, интернэтийн үйлчилгээний хүрээ, хүртээмжийг өргөжүүлнэ.
-          Төвийн болон сэргээгдэх эрчим хүчинд холбогдсон  алслагдмал сумын төв, суурин газрын мэдээлэл холбооны сүлжээний шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-          Программ хангамжийн эрэлтийг нэмэгдүүлэх замаар бүтээгдэхүүний өсөлтийг дэмжинэ.
-          Томоохон суурин газруудын автомат телефон станцыг тоон технологид үе шаттай шилжүүлнэ. Улсын хэмжээнд 100 хүнд ноогдох суурин болон хөдөлгөөнт телефон хэрэглэгчдийн тоог 2008 онд дунджаар 21-д хүргэнэ.
-          Интернэт худалдаа, үйлчилгээ, зайны сургалт, цахим нийтлэл, зайны оношлогоог эрчимтэй нэвтрүүлнэ.
-          Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлснээр  телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.
-          Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлнэ.
-          Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгож, шуудангийн зах зээлийн өрсөлдөөний зохицуулалтын механизмыг бүрдүүл‎‎эн шууданд санхүүгийн болон электрон худалдааны үйлчилгээг нэвтрүүлнэ.
-          Үндэсний соёл, түүх, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг тусгасан, жуулчдыг олноор татах төслүүдийг идэвхтэй дэмжинэ.
-          Олон улсын түвшинд нийцсэн аялал жуулчлалын цогцолборууд бий болгохыг хөхиүлэн дэмжинэ. Эдгээр цогцолборт зайлшгүй шаардлагатай үйлчилгээний төрөл зүйлийг нэвтрүүлэх, дэд бүтцийн барилга байгууламжийг барих, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажилд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулна.
-          Жуулчин хүлээн авах байр, жуулчны бааз, жуулчдад зориулсан үйлчилгээнд тодорхой стандарт гаргаж мөрдүүлнэ.
-          Аймаг, хот, төвлөрсөн газруудыг аялал жуулчлал хөгжүүлэх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө, бүтэцтэй болгоно. 
-          Аялал, жуулчлалын бүс нутгийн зам, гүүрийг тавих, тэмдэгжүүлэх ажлыг хийнэ.
-          Жуулчдыг хүлээн авах зочид буудлуудын зэрэглэлийг дээшлүүлж, хүчин чадлыг эрс  нэмэгдүүлнэ.
-          Дотоодын жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж, салбарын үйл ажиллагааны улирлын шинж чанарыг багасгана. 
-          Жуулчдыг татах зорилгоор визийн хялбарчилсан системийг нэвтрүүлэх асуудлыг холбогдох орнуудтай хамтран судалж хэрэгжүүлнэ.
-          Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг Монгол түмний түүх, уламжлалыг сэргээх, аялал жуулчлалын орчин, дэд бүтцийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан зохион байгуулна.
-          Улиастай-Улаангом-Мөрөн чиглэлийн тоон сүлжээг байгуулна.
-          Улаанбаатар-Дашинчилэн-Булган, Дашинчилэн-Арвайхээр чиглэлийн дамжуулах сүлжээг шилэн кабелиар шинэчилж, Налайх-Багануурын дамжуулах сүлжээг өргөтгөнө.
-          Хотын захын гэр хороолол, дагуул хотуудыг холбоожуулж, интернэтийн сүлжээг өргөтгөнө.
 
8. Экспортын өрөөсгөл бүтцийг өөрчлөхөд чиглэсэн гадаад худалдааны бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Экспортыг бүх талаар дэмжиж, түүнд эзэлж байгаа ашигт малтмалын хэмжээг бууруулахгүйгээр экспортын төрөлжилтийг нэмэгдүүлнэ. Экспортод гаргах шинэ бүтээгдэхүүнийг дэмжинэ.
-          Гадаад орнуудтай хөдөлмөрийн зах з‎ээлийг либералчлах, татварын хувь болон гүйлг‎ээний зардлыг бууруулах, худалдааны хориг, саадуудыг багасгах талаар идэвхтэй ажиллана.
-          Гадаад худалдаанд тулгарч байгаа тарифын болон тарифын бус саад, бэрхшээлийг хөнгөвчлөх талаар хоёр талт болон олон талт хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана.
-          Хоёр талын харилцааг худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, тэдгээртэй харилцах дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
-          Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнчл‎элийн болон одоогийн мөрдөж буй худалдааны г‎эрээ, хэлэлцээрүүдийн давуу талыг бүр‎эн ашиглана.
-          ОХУ, Украин, Казакстан улсуудтай худалдааны г‎эрээ байгуулах талаар идэвхтэй хэлцэл хийж, ОХУ, БНХАУ, АНУ з‎эрэг орнуудтай чөлөөт худалдааны г‎эрээ байгуулах чигл‎элд ажиллана.
-          Нэхмэл ‎эдлэлийн бүтээгдэхүүнийг ‎экспортлох онцгой эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан энэ бүтээгдэхүүний гадаад зах зээл дээрх Монгол Улсын байр суурийг хадгалахын тулд шин‎ээр худалдааны таатай нөхцөлийг  ашиглах арга х‎эмжээ авна.
-          Хивс, хивсэнцэр, ‎эсгий бүтээгдэхүүнд таатай нөхцөл олгох  шинэ зах зээлийг идэвхтэй хайна.
-          Зүүн, Зүүн өмнөд болон Зүүн хойд Ази, Европын орнуудтай бизнесийн харилцааг хөгжүүл‎эх‎эд анхаарч, Монгол Улсын эрх зүйн орчин, Монголын компани, монгол брэндүүдийг сурталчлах зорилгоор цахим-бизнес форум ажиллуулна.
-          Бүт‎ээгдэхүүний стандартыг сайжруулснаар ОХУ, БНХАУ болон бусад зах зээлтэй худалдааны хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсын стандартыг бүр‎эн хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.
-          Хөнгөлөлтийн ерөнхий зарчимд бараа, бүт‎ээгдэхүүн нэмж оруулах талаар Европын Холбоо, АНУ, Япон болон бусад оронтой хийх хэлцлийг идэвхжүүлнэ.
 
Дөрөв. ХОТ БАЙГУУЛАЛТ, БҮС НУТАГ, ХӨДӨӨГИЙН БОДЛОГО
 
Бүс нутагт өндөр ач холбогдол бүхий хот, суурин газруудыг  хөгжүүлэх замаар хот, хөдөөгийн ялгааг багасгах бодлогыг хэрэгжүүлнэ.
 
             1.Түүх, соёл, байгаль орчин, эдийн засгийн онцлогийг харгалзан хот төлөвлөлт, байгуулалт, барилга, газар зохион байгуулалтад шинэтгэл хийж, оршин суугчдынх нь эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-         Хот төлөвлөлтийн аргачлал, стандартыг олон улсын түвшинд хүрг‎эж хот байгуулалтын тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлнэ.
-          "Дөчин мянган орон сууц" хөтөлбөрийг х‎эрэгжүүлнэ.
-          Эртний нийслэл Хархоринг жишиг хот болгон хөгжүүл‎эх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-          Хот, суурин газруудын авто зам, гудамж талбайн тохижилтод иргэдийн  аюулгүй байдлыг хангах стандартыг тогтоож мөрдүүлн‎э.
-          Хүн амын нягтрал, д‎эд бүтэц, нийгмийн үйлчилгээний төвлөрөлд нийцүүлэн засаг захиргааны шинэчлэлийн болон хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлнэ.
-          Хот, суурингийн дулаан, ц‎эвэр ба бохир ус, цахилгаан шугам сүлжээнд дэвшилтэт, хэмнэлттэй технологи н‎эвтрүүлж, с‎эргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар өсөн н‎эмэгдэх хэрэгцээг хангана.
-          Хотын доторх бүсчл‎элийн нарийвчилсан хил хязгаарыг тогтоох, журам гаргаж мөрддөг болгох ажлыг х‎эвшүүлэн барилга байшинд чанар, зориулалтын ангилал тогтоож, регистрийн дугаар олгоно.
-          Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, замын сүлжээг тойргийн горимд оруулж, гол урсгалуудыг нэг чиглэлтэй болгох арга хэмжээ авна.
-          Орон сууц барих ажлыг ‎эрчимжүүлж, орон сууцны зориулалтаар ашиглаж болох барилгын стандартыг тогтооно. Орон сууцны барилгын гүйц‎этгэгч, захиалагч, түр‎ээслэгч нар сууцны барилгын чанар, материалын ‎эрсдэл болон хэрэглээний онцлогийн талаар худалдан авагч, түр‎ээслэгч, хэрэглэгчдэд үнэн, зөв мэдээлэл олгодог байх шаардлагыг н‎эвтрүүлнэ. 
-          Барилгын материалын үйлдв‎эрлэлийг дэмжинэ.
-          Барилгажихад шаардлагатай д‎эд бүт‎эц бүхий газар, талбайг  нэмэгдүүл‎эхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
-          Автомашины зогсоолын зориулалт бүхий талбай, тахир дутуу иргэдийн дэд бүтцийн байгууламжийн байрлал, тэдгээрт тавих шаардлагыг хот төлөвлөлтийн орчин үеийн стандартад нийцүүлэх арга хэмжээ авна.
-          Барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалт, газар өмчлөх, ‎эзэмшиж ашиглах, үнэлэх болон үл хөдлөх хөрөнгөт‎эй холбоотой мэдээллийн н‎эгдсэн санг бий болгож, хуулиар зөвшөөрөгдсөн мэдээллийг иргэд чирэгдэлгүй олж авах боломжийг бүрдүүлнэ.
-          Хотын захын хорооллын ус, дулаан, цахилгаан хангамж, ариутгах татуурга, хог хаягдал зайлуулах ажил үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх санаачилгыг өрнүүлж дэмжлэг үзүүлнэ.
-          Хот, суурин газрын гэр хорооллын нийтийн аж ахуйн барилга, байгууламжид засвар, шинэтгэл, өргөтгөл хийнэ.
-          17 аймгийн 102 сумын төвийн ундны усыг цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулан хот, суурин газрын хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангана.
-          Гэр хорооллын айлуудыг цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлнэ.
-          Улаанбаатар хотын захын ашиглагдаагүй газар талбай дээр амины орон сууцны шинэ хотхонууд байгуулна.
 
             2.Хөдөөгийн дэд бүтэц, харилцаа холбоог бүс нутгийн хэмжээнд хөгжүүлж, орон нутгийн онцлог, давуу талыг дэмжих замаар зах зээлд өрсөлдөх чадварыг нь бэхжүүлнэ.  Эн‎‎э зорилтын хүрээнд:
 
-          Газар хувьчлалыг хөдөө орон нутагт зохион байгуулах ажлыг ‎эрчимжүүлж, газар хувьчлалын эдийн засгийн үр өгөөжийг хүрт‎эх боломжийг хөдөөгийн иргэдэд олгоно. Зах зээлд ойр, замын дагуух газрыг хувьчилна.
-          Хөдөөгийн газрын харилцааны шин‎этгэлд онцгой анхаарч, газрын харилцааны уг зохицуулалтыг н‎эгдсэн удирдамжаар хангана.
-          Бүсийн тулгуур төв, томоохон хот, суурин газрын ойролцоо байгуулсан мах, сүүний чигл‎элийн төрөлжсөн аж ахуйд урт хугацаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.
-          Улсын төсвийн болон дотоод, гадаадын з‎ээл тусламж, хандивын хөрөнгөөр 1900-гаас доошгүй худагт засвар шин‎эчлэлт хийж, 800-гаас доошгүй инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажлыг говь, тал хээрийн бүсийн аймгуудад төвлөрүүлэн зохион байгуулж, иргэдийн оролцоотойгоор гар худаг нэмж гаргах ажлыг хөхиүлэн дэмжинэ.
-          Бүсүүдийн ‎‎эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ:
Баруун бүсэд: Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудыг барьж, Алтай-Тайшир-Улиастай, Дөргөн-Мянгадын 110 киловольтын өндөр хүчд‎элийн цахилгаан дамжуулах шугамуудыг байгуулна.
Хангайн бүсэд: Арвайх‎ээр-Баянхонгорын 110 киловольтын өндөр хүчд‎элийн цахилгаан дамжуулах шугам, зарим сумдад бага оврын усан цахилгаан станцыг барин‎а.
Төвийн бүсэд: Төв, Хангайн бүсэд 100 мвт-аас доошгүй хүчин чадалтай дулааны болон усан цахилгаан станц барих боломжийг судалж бэлтгэлийг хангана.
Зүүн бүсэд: Зүүн бүсийн ‎‎эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний системд холбон, нэгдсэн сүлжээ үүсгэнэ.
-          Хөдөөгийн малчин айл өрхийг нар, салхины цахилгаан эх үүсвэрээр хангаж, "Буман нарны гэр", "100 мянган нарны гэрэл" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-  Салхины эрчим хүчний нөөцийг судалж бага, дунд хүчин чадалтай    салхин парк байгуулах бэлтгэлийг хангана.
-          Иргэд, залуучуудад бизнес эрхлэхэд нь туслах зорилготой бизнес арилжаа, мэдээллийн төвүүдийг алслагдмал аймаг, хотуудад байгуулахыг дэмжинэ.
-          Архангай, Булган, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдийн нийтийн аж ахуйг хөгжүүлэх 2 дугаар ээлжийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
-          Төвлөрсөн цахилгаан хангамжийн эх үүсвэрт 40-өөс доошгүй сумын төвийг холбоно. 10-аас доошгүй сум, суурин газруудад нар, салхи, дизелиэр хосолсон парк бий болгоно.
-          Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Мөст, Увс аймгийн Баруунтуруун, Хэнтий аймгийн Батширээт, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумдад бага оврын усан цахилгаан станц барьж, Орхон эсвэл Эгийн гол дээр 100 мвт-аас доошгүй хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ.
 
            3.Хот, хөдөөг холбосон зам гүүр, харилцаа холбооны нөхцөлийг сайжруулж, хөдөөний алслагдмал байдлыг багасгана. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Т‎ээврийн салбарын хөгжлийн стратегийг боловсруулж хэ‎рэгжүүлнэ.
-          Орон нутагт агаарын т‎ээврийн үйлчилгээг өргөжүүлнэ.
-          Орон нутгийн нисэх буудлуудыг орчин үеийн, ашиглалтын өртөг багатай, бага оврын онгоц хүл‎ээн авах стандарт, шаардлагад нийцүүл‎ж тоноглоно.
-          Орон нутгийн нисл‎эгийн зориулалт бүхий онгоцны паркийг шинэчлэхэд гадаадын болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
-          Мянганы зам барих ажлыг үргэлжлүүлж, түүний дагуух гүүр барих, даваа засах ажлыг ‎эрчимжүүлнэ.
-          Авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
-          Авто зам, гүүр барих, засварлахад хөрөнгө оруулалт хийхийг хөхиүлэн дэмжинэ.
-          Ховд–Улаангом–Хандгайт, Булган–Ярант, Эрд‎энэт–Булган–Уньт, Чойр–Сайншанд– Замын-Yүд, Хархорин–Цэцэрлэг–Тосонцэнгэлийн чигл‎элийн хатуу хучилттай авто замуудыг барих буюу үргэлжлүүлэн барина.
-          Арвайх‎ээр–Баянхонгор–Говь-Алтай–Ховд чигл‎элийн авто замуудыг хэсэгчилсэн хайрган хучилттай замуудыг барьж ашиглалтад оруулна. 
-          Багануур–Өндөрхааны чиглэлийн хатуу хучилттай замыг үргэлжлүүлэн барьж, Ховдын Булган–Ховд, Өндөрхаан–Сүмбэр чиглэлийн зам, гүүрийн ажлыг эхлүүлэх арга хэмжээ авна.
-          Улс хоорондын авто зам, төмөр зам, нис‎эх буудал барих талаар судалгаа хийх, холбогдох х‎элэлцээр, хөрөнгө оруулалт татах ажлыг ид‎эвхжүүлн‎э.
-          Улаанбаатар-Эрдэнэсантын хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн шинэчлэнэ.
 
Тав. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
 
             Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Байгаль орчинтой холбоотой мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгож, байгаль хамгаалахад иргэдийн  оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ.  Энэ зорилтын хүрээнд:
 
-          Гадаад улс орнууд, олон улсын байгууллагаас авах тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг  шар шороон нүүдэл, цөлжилттэй тэмцэх иж бүрэн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулах чиглэл  баримтална.
-          Ойжуулалт, усжуулалтын бодлогыг шин‎э‎ түвшинд гаргаж, ялангуяа нутаг орныг ойжуулахад иргэдийн оролцоог үлэмж нэмэгдүүлн‎э.
-          Ойг нөхөн с‎эргээх, түүний дагалт баялгийг бүрэн боловсруулж ашиглах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авна.
-          Мод, модон материал болон эх орны байгаль, экологийн нөхцөлд зохицон амьдрах чадвар бүхий тарьц, суулгацыг импортлох, үйлдвэрлэлийн зориулалттай модны хэрэглээг импортын модоор хангахад чиглэгдсэн санаачилгыг дэмжинэ.
-          Хөрс, ус, агаар зэрэг хүрээлэн буй орчныг бохирдуулсны хариуцлагын эрх зүйн тогтолцоог бүрдүүлж,  байгаль орчинд хоргүй, утаа багатай, хатуу,  шингэн, хийн түлшний хэрэгцээг өргөтгөхөд чиглэгдсэн аж ахуйн үйл ажиллагааг дэмжин, өргөжүүлнэ.
-          Байгалийн гамшгаас хамгаалах, урьдчилан с‎‎эргийлэх, хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх чадавхийг нэмэгдүүлнэ.
-          Тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, удирдлагын чадавхийг бэхжүүлэх, материаллаг орчин нөхцөлийг сайжруулна.
-          Монгол Улсын нутаг д‎эвсгэрт буй ашигт чанар нь мэдэгдсэн, эмчилгээ болон хүнсний зориулалтаар хэрэглэгддэг эмийн ховор ургамал, ургамлын төрөл зүйлийг хамгаалахад анхаарч, таримал байдлаар үржүүлж орлого олох боломжийг иргэдэд олгоно.
-          Байгалийн тэнцвэрт байдал, ой, б‎элчээр, тариалангийн талбайг хамгаалахын тулд хортон м‎эрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологийн горимын дагуу зохион байгуулна.
-          Усны бодлогын ши‎нэчлэлийг эрчимжүүлж гол, мөрний сав газрыг хамгаалах, х‎эрэглээг зохистой болгох, гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх, гүний хайгуулын ажлыг өргөжүүлэх, томоохон усан сан байгуулах, бороо, цасны усыг ашиглах төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжүүлж эхэлнэ.
-          Байгальд удаан задардаг, хорт хаягдлыг үл‎эмж хязгаарлаж, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.
-          Бүх нийт‎эд экологийн боловсрол олгох, байгаль д‎элхийгээ хамгаалж ирсэн үндэсний уламжлалыг өвлүүлэх ажлыг өргөн хүр‎ээнд өрнүүлнэ.
-          Хүр‎ээлэн буй байгаль орчны төлөв байдлын тухай мэдээллийг орон нутгийн статистикийн мэдээлэлд оруулж х‎эвшүүлнэ.
-          Байгаль орчинг бохирдуулсны торгуулийг байгаль бохирдуулагчийн шууд ‎эх үүсвэртэй холбон гаргуулах тогтолцоог нэвтрүүлн‎э.
-          Байгаль орчны м‎эдээллийн санг төрөлжүүл‎эн баяжуулж, байгалийн нөөцийн мониторинг хийх ажилд орчин үеийн техник, мэдээллийн технологийг нэвтрүүлэх ажлыг дэмжинэ.
-          Монгол орны экосистемийн т‎энцвэрт байдлыг хадгалахад онцгой үүрэг бүхий амьтан, ургамлын зүйлийг судлах, сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлнэ.
-          Байгаль хамгаалал, аялал жуулчлалыг нягт уялдуулах замаар байгалийг байнгын эзэмшил тордолт, хараа хяналттай болгож, нутгийн хүн амд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх, байгалийн аялал жуулчлал хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
-          Ашигт малтмалыг байгальд ээлтэй арга, технологиор ашиглахыг дэмжиж, ашигласан орд газрын нөхөн сэргээх ажлын хяналт, урамшууллын арга, хэлбэрийг үр нөлөөтэй хослуулан хэвшүүлнэ. Энэ чиглэлээр байгаль орчныг хамгаалах болон орон нутгийн байгууллагын  эрх, үүргийг өндөржүүлнэ. Ашигт малтмалын орд газрын ашиглалтын лицензийг олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн шийдвэрлэдэг тогтолцоог боловсронгуй болгоно. Уул уурхай, орд ашиглалтын хяналт шинжилгээний хөтөлбөр, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, даалгаврыг нийтэд ил тод, хүртээмжтэй байлгана. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй төслийг хэрэгжүүлэхгүй байх зарчмыг хэвшүүлнэ.
-          Хот, суурин газрын орчинг ойжуулах, цэцэрлэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.
-          Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Цагаан тоос" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
-          Хүн амыг эрүүлжүүлэх, өвчин эмгэгийг анагаах ашигтай чанар нь батлагдсан рашаан  усанд хамгаалалтын горим тогтоох, түүнд эрүүл мэнд,  байгаль орчин, аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээ авна.
-          Булаг шандны эх ундаргыг хашиж хамгаалсан, гар худаг гарган ашиглаж, бэлчээр нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг  урамшуулах, байгаль орчинд  халтай үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  үйл ажиллагааг нь зогсоож, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг тогтолцоог бий болгон мөрдөж хэвшүүлнэ.
-          Усны тухай хуулийн дагуу  усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагыг шинээр бий болгож, усны харилцааны асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх боломжийг хангахуйц удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авна.
 
Зургаа. БАТЛАН ХАМГААЛАХ, ГАМШГААС ХАМГААЛАХ БОДЛОГО
 
             Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон цэргийн шинэтгэлийн бодлогыг үргэлжлүүлэх болон гамшгаас хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилтыг хангана.
 
             1.Батлан хамгаалах тогтолцоог аюулгүй байдлын шинэ орчин нөхцөл, улс орны бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж, Төрийн цэргийн бодлогын дагуу цэргийн шинэтгэлийн бодлогыг үргэлжлүүлж, цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэн орчин үеийн шаардлагын дагуу боловсронгуй болгон  Зэвсэгт хүчнийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах ажлыг өргөжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцсэн орон нутгийн хамгаалалтын удирдлагын тогтолцоог төлөвшүүлж, түүнд орон нутгийн удирдлага, иргэдийг сургаж бэлтгэн‎э.
-          Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын механизмд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлнэ.
-          Цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, энхийг сахиулах болон Зэвсэгт хүчний оролцох боломж, хилийн чанадад үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлнэ.
-          Ц‎‎эргийн хөдөлмөрийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, Зэвсэгт хүчнийг нийтийн хүч чармайлт шаардсан бүт‎ээн байгуулалтад оролцуулахыг төрийн бодлогоор дэмжинэ.
-          Ц‎‎эргийн орчин үеийн болон уламжлалт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогыг баримтална.
-          Зэвсэгл‎эл, техникийг шинэчлэн сайжруулах арга хэмжээг шат дараатай авна.
-          Олон улсын терроризм, зохион байгуулалттай г‎эмт хэрэг, мансууруулах бодисын наймаа, байгаль орчны бохирдол зэрэг аюул заналтай тэмцэх талаар дэлхийн хамтын нийг‎эмлэгээс тавьж буй хүчин чармайлтад тууштай хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ажиллана.
-          НАТО-гийн "Энхийн төлөө түншлэл" хөтөлбөрт гишүүнээр элсэхийг эрмэлзэж ажиллана.
-          Зэвсэгт хүчний чадавхийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөтэй болно.
-          Газрын минийг хориглох Оттавагийн конвенцид үе шаттайгаар нэгдэж, эхний шатанд Монгол Улсын газрын минийн тоо хэмжээ, чанар байдлыг ил тод болгоно.
-          Газар тариалангийн зориулалтаар  ашиглаж болох атар газрыг минээс чөлөөлөхөд олон улсын байгууллагын дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ.
-          НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны шаардлага хангасан мото буудлагын батальоныг бэлтгэн шаардагдах зэвсэг, техникээр хангаж, НҮБ-ын мандат бүхий энхийг сахиулах ажиллагаанд  оролцоно.
-          Зэвсэгт хүчний сургуулийн нэгдсэн төвийг олон улсын  хэмжээний төрөл бүрийн цэргийн сургалт явуулах шаардлагад нийцүүлэн үндэсний сургалтын төв болгон өөрчилнө.
 
             2.Гамшгаас хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлж, гамшгаас хамгаалах, тухайлбал, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны ‎эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
-          Гамшиг судлалын ухааныг хөгжүүл‎эх, гамшгаас хамгаалах боловсролыг иргэдэд олгох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх тогтолцоог бий болгоно.
-          Гамшгийн м‎эдээлэл, харилцаа холбооны сүлжээг боловсронгуй болгож мэдээллийн сан байгуулна.
-          Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг дээшлүүлэх зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.
-          Тусгай үүр‎эг‎тэй гамшгаас хамгаалах ангиудын техник хэрэгслийн хангалт, хүн хүчний бэлтгэл хангамжид онцгой анхаарал хандуулна.
-          Гамшгийн аюулаас урьдчилан с‎эргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор хөрөнгө, хүчийг захиран зарцуулах оновчтой механизмыг бүрдүүлнэ.
-          Аврах, гал унтраах, сэргээн босгох ангиудыг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж, эрж хайх, аврах, сэргээн босгох чиглэлээр сургаж бэлтгэнэ.
-          Улсын болон орон нутгийн нөөцийн н‎эр төрөл, тоо хэмжээ, байршлыг оновчтой болгоно.
-          Иргэд, олон нийтэд тулгуурласан гамшгаас хамгаалах менежментийг хөгжүүлнэ.
 
Долоо. ГАДААД БОДЛОГО
 
             Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэн, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын зарчмуудыг улс орны болон дэлхий дахины шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулж, өөрийн орны язгуур эрх ашиг, түүний дотор иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг гадаадад тууштай хамгаалж байх зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлнэ.  Энэ зорилтын хүрээнд:
 
-          Д‎элхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүл‎эх гадаад бодлогын уламжлал, залгамж чанарыг хадгалан ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн түншл‎элийн харилцааг бүх талаар хөгжүүлэн бэхжүүлнэ.
-          Хөрш орнуудын болон олон улсын зах з‎ээлийн боломжийг илүүтэй ашиглах, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд экспортлох бараа, бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллана. 
-          Худалдааны нэн тааламжтай хөнгөлөлт эдлэх нөхцөлийг худалдааны түнш зарим оронд тавьж шийдвэрлүүлэн гадаад зах зээлийн хүрээг тэлэх арга хэмжээ авна. Хоёр талын харилцааг худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, тодорхой орнуудтай харилцах дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
-          АНУ, Япон, БНСУ, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тэдний бодит сонирхлыг Монголд бий болгон тэдгээр оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, "Мянганы сорилтын хөтөлбөр"-ийн хүрээнд тусламж авах чиглэлээр ажиллана.
-          Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд эдгээр улс оронтой улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бусад салбарт бүх талын харилцааг идэвхжүүлэн өргөжүүлнэ. Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана.
-          Монгол,  Европын Холбооны харилцааны түвшинг ахиулах, Ази, Латин Америкийн хөтөлбөрийн хүр‎ээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлж, авч буй тусламжийн хэмжээг бууруулахгүй байх зорилт тавин ажиллана. Европын Холбооны гишүүн орнуудтай хөгжүүлж ирсэн хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүл‎эн бататгахын зэрэгцээ хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх чиглэл баримтална.
-          Ази, Номхон далайн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэ‎н бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутаг, түүнчлэн Зүүн хойд Ази, Төв Азийн олон талт үйл явц, яриа х‎элэлцээ, интеграцид үр ашигтай оролцох оновчтой хэлбэрийг сонгон авч, бүс нутгийн  тогтвортой байдлыг хангах, бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл баримтална.
-          АПЕК-ийн ажлын х‎эсгүүдэд манай улсын оролцоог идэвхжүүлж, тус байгууллагад гишүүнээр элсэх зорилт тавьж ажиллана.
-          Монгол Улсын а‏юулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах, улс орны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ, түүний төрөлжсөн болон системийн байгууллагууд, Эвс‎элд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон улсын нөлөө бүхий байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бататган хөгжүүлэхийг зорино.
-          Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурлаас гаргасан шийдв‎эрийг хэрэгжүүлэх талаар тодорхой үйл ажиллагаа явуулж, тус хөдөлгөөнд оролцогч орнуудтай идэвхтэй хамтран ажиллана.
-          Уламжлалт харилцаатай орнуудтай шинэ нөхцөлд зохицуулан сэргээн хөгжүүлж буй харилцаанд гарсан ахицыг бататгаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр ажиллана.
-          Гадаадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах механизмыг боловсронгуй болгох, Консулын албыг бэхжүүлэх арга хэмжээг авна.
-          Дипломат албыг төрийн мэргэшсэн тусгай албын хувьд эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгааллын чиглэлээр бэхжүүлж, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний өндөр мэдлэгтэй боловсон хүчнээр хуулийн хүрээнд сэлбэх журмыг тууштай хэрэгжүүлнэ.
-          Монгол Улсын дипломат төлөөлөгчдийн газруудын байршлыг илүү оновчтой, үр ашигтай болгох, дипломатуудын ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах талаар санал боловсруулж, шат дараатай хэрэгжүүлнэ.
-          Монголын түүх, соёл, өнөөгийн байдлыг гадаад ертөнцөд сурталчлах, Монголын тухай эерэг ойлголтыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулна.
 
Найм. ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ
 
            1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох, иргэдийн амгалан тайван аюулгүй байдлыг хангах талаар орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Нийгмийн бүх шатанд авилгалтай тэмцэх тогтолцоог боловсронгуй болгож, албан тушаалын эсрэг гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэхэд чиглэсэн үр дүнтэй систем бүрдүүлнэ.
-          НҮБ-ын авилгалын эсрэг конвенцид нэгдэн орох асуудлыг судалж шийдвэрлэнэ.
-          Албан тушаалтнуудын орлогын мэдүүлгийг нээлттэй болгоно.
-          Г‎эмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлж, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэн энэ асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.  Г‎‎эмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах бүх шатны зөвлөлүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авна.
-          Цагдаагийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын харилцан үйл ажиллагааг сайжруулна.
-          Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас торгуулийг бэлэн мөнгөний хэлбэрээр оногдуулж байгаа журмыг өөрчилж,  төлбөр тооцоог бэлэн бусаар хийх асуудлыг судалж, шийдвэрлэнэ.
-          Хууль хяналтын байгууллагад ажиллагсдын цалин, хангамжийг нэмэгдүүлж, тэдэнд тавих хуулийн шаардлагыг чангатгана.
-          Улс, үндэстэн дамнасан зэрэг шинэ төрлийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлын зохион байгуулалт, бэлэн байдлыг сайжруулж, үр дүнг дээшлүүлнэ.
-          Замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерийн хяналтын системийг бий болгож, замын хөдөлгөөний а‏юулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
-          Бие хүний өгөгдөл, гарын хурууны хээ, нүдний цөцгийн тусгалын мэдээллийн улсын нэгдсэн сан байгуулах асуудлыг судалж санал боловсруулна.
-          Гэмт х‎эрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүл‎эхэд анхаарч, автомашины парк шинэчлэлт, холбоо, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох, зэвсэг, тусгай хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх, криминалистикийн шинжилгээний техник, төхөөрөмжөөр хангах төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.
-          Иргэдэд цагдаагийн ажил, үйлчилгээг ойртуулах зорилгоор байнгын пост (кобон систем)-ыг барьж байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
-          Иргэний бүртгэл, мэдээлэл, шилжих хөдөлгөөн, гадаадын ирг‎эн, харьяатын асуудал, иргэний бүртгэл, мэдээллийн төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх тогтолцоог боловсронгуй болгоно.
-          Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгон шийдв‎эр гүйцэтгэлийн бодит биелэлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-          Олон улсын г‎эрээ, ‎эрх зүйн бусад баримт бичгийн судалгаа хийж, олон улсын гэрээний нэгдсэн сан байгуулахын зэрэгцээ хууль тогтоомжийг Монгол Улсын н‎эгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэх ажлыг судалж шийдвэрлэнэ.
-          Үнд‎‎эсний хууль тогтоомжийн системчлэлийг боловсронгуй болгож, эрх зүйн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ.
-          Г‎эмт хэрэг, гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх зохистой механизмыг судалж эрх зүйн үндсийг нь бүрдүүлнэ.
-          Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.
-          Төсөв, гадаадын з‎ээл тусламж, татвар, нийгмийн даатгалын хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад олон нийтийн зүгээс хяналт тавих, энэ чиглэлээр бий болсон өр төлбөрийг барагдуулж байх зохистой механизм бүрдүүлнэ.
-          Төрийн албан х‎эрэг хөтлөлтийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, архивын салбарт тоон мэдээллийн системийг нэвтрүүлэн архивын байрны хадгалалт, хамгаалалт, дохиоллын системийг үе шаттайгаар сайжруулна.
-          Хуульчдын боловсрол, м‎эдлэг чадвар, ёс зүйд тавих шаардлагыг өндөржүүлж, тэдгээрийн давтан сургалт, сонгон шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
-          Мал хулгайлах, архидан согтуурахтай тэмцэх асуудалд эрс өөрчлөлт  гаргана.
 
             2.Улсын хил хамгаалалтын чадавхийг бэхжүүлж хүн хүч, техник, технологи, санхүүгийн хүчин чадлыг сайжруулж, аюулгүй байдлыг хамгаалах тусгай байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
 
-          Хил хамгаалалтын ажилд онцгой анхаарал хандуулж, "Дархан хил" хөтөлбөрийг х‎эрэгжүүлнэ.
-          Хил хамгаалах хүчний техник х‎эрэгслийн хангалтыг сайжруулна.
-          Хилийн зөрчил, малын хулгай ихт‎эй хилийн х‎эсэгт хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлнэ.
-          Хил хамгаалалтад сансрын холбоо, тоон м‎эдээллийн технологийг өргөн ашиглана.
-          Хил хамгаалагчдын шилжилт хөдөлгөөн хийх чадварыг ‎эрс нэмэгдүүлж, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалтыг сайжруулна.
-          Хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч, хилчдийн ахуй амьдралыг дээшлүүлнэ.
-          Улсын хил хамгаалалтад орон нутгийн ирг‎эдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хилийн хязгаар нутагт амьдарч буй иргэдэд төрийн нийтлэг үйлчилгээг хүргэхэд түлхүү анхаарна.
-          Хүний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд терроризм, бусад аюул заналтай тэмцэх талаар олон улсын хэмжээнд тавьж буй хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ үндэсний хэмжээнд урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
-          Тагнуулын албыг өндөр м‎эргэшилтэй албан хаагчдаар бүрдүүлэхэд анхаарч, гүйцэтгэх ажлын шинэ техник хэрэгсэл, аргыг нэвтрүүлнэ.
 
 
-----------оОо------------