- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, АИХ-ЫН П ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР НЭН ТЭРГҮҮНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ,
АИХ-ЫН П ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР НЭН ТЭРГҮҮНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Авч хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хугацаа |
Хариуцах байгууллага
|
Биелэлтэд хяналт тавьж, дүгнэх байгуул-лага, албан тушаалтан
|
Нэг.Монгол Улсын Үндсэн хууль, түүний хавсралт хууль, АИХ-ын П хуралдааны
шийдвэрийг ард нийтэд тайлбарлан таниулах, хуулийн тайлбар гаргах талаар
|
|||
1.Монгол Улсын Үндсэн хууль, түүний хавсралт хуулийг эмхэтгэн хэвлүүлэх, Үндсэн хуулийг орос, англи хэлээр орчуулан хэвлүүлэх
|
1992 оны П-Ш сард
|
Улсын Бага Хурлын Тамгын газар
|
УБХ
Ч.Чимид |
2.Монгол Улсын Үндсэн хууль, АИХ-ын П хуралдааны шийдвэрийг хүн амд тайлбарлан таниулах тусгай хөтөлбөрийн дагуу нийтлэл, нэвтрүүлэг зохион байгуулах, энэ ажлыг эрхлэх комисс байгуулж ажиллуулах
|
1992 оны
П сараас
|
Хууль зүйн яам,
Төр, нийгэм судлалын академи, төр, засгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд
|
УБХ
К.Зардыхан
|
З.Монгол Улсын Үндсэн хууль, АИХ-ын П хуралдааны шийдвэрийн дагуу тус орны нийгэм-улс төрийн амьдралд хийгдэж буй шинэчлэлт, өөрчлөлтийг гадаад орнуудад мэдээлж сурталчлах арга хэмжээ авах
|
1992 оны П сараас
|
Гадаад харилцааны яам, "МОНЦАМЭ" агентлаг, Монголын радио, телевиз, Монголын энхтайван, най рамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хороо
|
Засгийн газар Д.Дорлигжав
|
4.Монгол Улсын Үндсэн хууль, АИХ-ын П хуралдааны шийдвэрийг тайлбарлан таниулах ажлыг нэгдсэн удирдамжаар орон нутагт зохион байгуулах /УБХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Засгийн газар, хуулийн төв байгууллагуудын удирдах ажилтан, эрдэм шинжилгээний ажилтнууд, хуульчдыг оролцуулна/
|
1992 оны П сард
|
АИХ-ын ажлын хэсэг,
Засгийн газрын орон нутгийн хурал, захиргааны хэлтэс
|
Засгийн газар
Ж.Гомбожав
|
5.Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарла-сан лекц, ярианы сэдэв, лавлах материал боловсруулан гаргах
|
1992 оны
П-1Ү сард
|
ХЗЯ, ШУА, Төр, нийгэм судлалын академи, Хууль зүйн сургалт, эрдэм шин-жилгээний хүрээлэн
|
УБХ
Б.Чимид
|
6.Монгол Улсын Үндсэн хуулийг судлах хичээлийн программыг боловсруулан их, дээд, тусгай мэргэжлийн болон ерөнхий боловсролын дунд сургуулиудад заах арга хэмжээ авах
|
1991-1992 оны хичээ-лийн жлийн П хагасаас эхлэх
|
Боловсролын яам, холбогдох бусад байгууллага
|
Засгийн газар
Д.Дорлигжав
|
7.Монгол Улсын Үндсэн хуулийг өөрийн салбарын онцлогтой холбон системийнхээ хэмжээнд тайлбарлан таниулах, албан хаагчдын сургалт зохион байгуулах
|
1992 оны
П-Ү1 сард
|
Нийт яам, тусгай газар
|
Засгийн газар
Д.Дорлигжав
|
8.Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол-практикийн бага хурал зохион байгуулах
|
1992 онд
|
ШУА, төр, нийгэм судлалын академи, МУИС
|
УБХ
К.Зардыхан
|
9.Монгол Улсын Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн талбар бэлтгэх ажлыг зохион байгуулах
|
1992 оны Ү1 сард
|
Улсын Бага Хурал
|
УБХ
Р.Гончигдорж
|
Хоёр.Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг батлан гаргах,
бусад хууль, олон улсын гэрээ, эрх зүйн актыг түүнд
нийцүүлэх талаар
|
|||
10.Монгол Улсын Үдсэн хуульд заасан нэн тэргүүнд шаардлагатай дараахь хуулиудыг батлан гаргах:
|
П-ҮП сард
|
УБХ-ын байнгын хороод, Засгийн газар, холбогдох яам,тусгай газар
|
УБХ
Р.Гончигдорж
|
1/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль
2/нутгийн захиргаа, өөрөө удирдах ёсны тухай хууль
3/Монгол Улсын Их Хурлын тухай хууль
4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль
5/Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
6/Монгол Улсын шүүхийн байгууламжийн тухай хууль
7/Монгол Улсын шүхийн ерөнхий зөвлөлийн тухай хууль
8/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль
9/Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хууль
10/Газрын тухай хууль
11/Улсын аюулгүй байдлыг хангах тухай хууль
12/Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль
|
|
|
|
11.Дагаж мөрдөж байгаа БНМАУ-ын хууль, эрх зүйн бусад актыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ авах
|
1992-1996 онд
|
Улсын Бага Хурал, Засгийн газар, яам, улсын хороо, тусгай газар
|
Улсын Бага Хурал
Р.Гончигдорж
|
12.Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан БНМАУ-ын олон улсын гэрээ буюу тэдгээ-рийн заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ авах
|
1992-199З онд
|
Гадаад харилцааны яам, ХЗЯ, холбогдох бусад байгууллага
|
Засгийн газар
Д.Бямбасүрэн
|
1З.Улсын дээд шүүхийн бүгд хурлын удир-дамж, тогтоолуудыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн тухай хууль, Эрүүгийн болон Иргэний байцаан шийтгэх хуулиудыг хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн тайлбар гаргах
|
1992 оны
П-Ш сард
|
Улсын дээд шүүх
|
Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хороо
Н.Ганбаяр
|
Гурав.Ардын Их Хурлын П хуралдааны шийдвэр, гарсан санал,
шүүмжлэлийн дагуу төр, засгийн байгууллагуудаас зохион байгуулалт,
нийгэм-эдийн засгийн арга хэмжээ авах талаар
|
|||
14.Монгол Улсын Үндсэн хуулийг хэрэгжүү-
лэх иж бүрэн арга хэмжээний хөтөлбөр боловсруулах
|
1992 оны Ш сард
|
Улсын Бага Хурлын байнгын хороод, Тамгын газар
|
Улсын Бага Хурал
Р.Гончигдорж
|
15.Монгол Улсын Их Хурлын гишүүний сон-гуулийг явуулах комисс томилон тусгай төлөвлөгөөтэй ажиллуулах
|
1992 оны
Ш-Ү1 сард
|
Улсын Бага Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо
|
Ерөнхийлөгч П.Очирбат
Ардын Их Хурал
Ж.Уртнасан
|
16.Зарим аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон нутгийн хот, өөр сумын нутаг дэвсгэрт байгаа хороо, районыг зохих аймаг, суманд нэгтгэн харьяалуулах асуудлыг боловсруулж Улсын Бага Хуралд оруулан шийдвэрлүүлэх
|
1992 оны
1Ү-Ү сард
|
Засгийн газрын орон нутгийн хурал, захиргааны хэлтэс
|
Засгийн газар
Д.Бямбасүрэн
|
17.Нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг Үндсэн хуульд заасны дагуу байгуулах арга хэмжээ авах
|
1992 онд
|
УБХ-ын Төрийн байгуулал тын байнгын хороо, Зас-гийн газрын Оро нутгийн хурал, захиргааны хэлтэс
|
Улсын Бага Хурал Р.Гончигдорж
Засгийн газар
Д.Бямбасүрэн
|
18.Алт, валютын арилжааны алдагдлын тухай асуудлыг прокурорын байгууллагаас шалгаж шийдвэрлэхэд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх
|
1992 онд багтаан
|
Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хороо
Засгийн газар
|
Ардын Их Хурал
Ж.Уртнасан
|
19.Тэтгэврийн, Өмч хувьчлалын, Банкны, аж ахуйн нэгжийн, Гаалийн зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал шүүмжлэлийг судалж шийдвэрлэх
|
1992 оны Ү1 сард багтаан
|
Улсын Бага Хурал, Засгийн газар
|
Улсын Бага Хурал Р.Гончигдорж
|
20.Ардын Их Хурлын П хуралдаанд депута-туудын тавьсан санал, шүүмжлэлийн үндсийг судалж, төр, захиргаа хуулийн болон олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагаанд анхаарч хэрэгжүүлэх асуудлуудыг системч-лэн, холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх
|
1992 оны
П-Ү1 сард
|
ШУА, Төр, нийгэм, судлалын академи, Засгийн газрын төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв
|
Улсын Бага Хурал
Р.Гончигдорж
|
21.Эдийн засгийн хямралыг сааруулж, түү-нийг тогтворжуулах, шинэчлэлийг гүнзгий-рүүлэх, хүн ам ялангуяа хөдөөгийн хүн амын нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэх барааны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүү-лэх, сахилга бэхжүүлэх зэрэг асуудлаар Ардын Их Хурлын П хуралдааны шийдвэр, санал шүүмжлэлийн мөрөөр тусгай төлөвлөгөөтэй, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
1992 оны
П-ҮШ сард
|
Засгийн газар
Хууль хамгаалах төв байгууллага
|
Ардын Их Хурал
Ж.Уртнасан
|
22.Улсын хяналтын алба, улсын аюулгүй байдлыг хангах байгууллагыг бэхжүүлэх арга хэмжээ авах
|
1992 оны Ш сард
|
Засгийн газар
|
Засгийн газар
Д.Бямбасүрэн
|
2З.Монгол Улсын Үндсэн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэхтэй холбогдуулан хийх ёслолын ажиллагааг зохион байгуулах
|
1992 оны П сарын 12-нд
|
Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
Ерөнхийлөгч П.Очирбат
|
Текст томруулах
A
A
A