A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2006 оны
42 дугаар тогтоолын хавсралт
 
 
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА,  НАРИЙН  БИЧГИЙН ДАРГЫН  ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
            1. Энэ журмаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлыг зохицуулна.
 
            2. Сонгуулийн ерөнхий хорооны даргад Тэргүүн түшээ, нарийн бичгийн даргад Дэд түшээ зэрэг дэв олгоно.
 
            3. Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв олгоход албан тушаал, төрийн алба хаасан хугацаа, урьд нь олгогдсон зэрэг дэв, ажил хэргийн чадварыг харгалзана.
 
            4. Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргын зэрэг дэвийг Сонгуулийн ерөнхий хорооны санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
 
            5.Тэргүүн түшээ зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар, дэд түшээ зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 23 хувиар тус тус тооцож, сар тутамд олгоно.
 
 
 
 
-------000-----