A

A

A

Бүлэг: 1979
 Монгол Улсын Их Хурлын 2006 оны
                                                               46 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
 
Нэг. Медалийн хэлбэр дүрс, бэлгэдэл
утгын товч тайлбар
 
1.1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
 
1.2.Медалийн зүүлт буюу дээд хэсэг нь геометрийн таван өнцөгт зохиомжтой. Энэхүү таван өнцөгт нь тэнгэр огторгуйг бэлгэдсэн хөх өнгийн тэгш өнцөгт, босоо дөрвөлжин, шар өнгийн адил хажуут гурвалжин хоёр хэсгээс бүрдэнэ. Тэгш өнцөгт, босоо дөрвөлжингийн цэнхэр өнгийн паалан дэвсгэр дээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблемийг шар өнгөөр товойлгон дүрсэлж бичнэ.  Адил хажуут гурвалжингийн орой нь доошоо харсан шар өнгөтэй байна.
 
1.3.Медаль буюу доод хэсэг нь дугираг хэлбэртэй бөгөөд алтан нарыг бэлгэдсэн шар өнгөтэй байна. Нарны төв хэсэгт их эзэн Чингис хааны дүрийг шар өнгөөр товойлгон дүрсэлнэ. Түүний гадуур "Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой 2006" гэж  кириллээр бичих бөгөөд энэ нь Их Монгол Улсыг Чингис хаан үндэслэн байгуулсан гэсэн утгыг илэрхийлнэ. Медалийн ар талд "THE 800 th ANNIVERSARY OF GREAT MONGOLIAN STATE 2006" гэж англиар бичнэ.
 
Хоёр.Медалийн хийц, хэмжээ
 
2.1. Медалийн зүүлт буюу дээд хэсгийн тэгш өнцөгтийн өндөр нь 30 мм, өргөн нь 24 мм, гурвалжингийн өндөр нь 7 мм байх бөгөөд тэдгээрийн гаднах хөвөө нь өөрөөсөө товойж гарсан байна.  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн  эмблем нь тэгш өнцөгтийн төвд байрлана.
 
2.2. Медаль буюу доод хэсгийн дугуйн диаметр 37 мм, үүнээс Чингис хааны дүрийн дэвсгэр голын дугуйн диаметр 30 мм, түүний гадуурх бичгийн дэвсгэр дугуйн  өргөн 7 мм байна. Чингис хааны дүр, "Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой 2006" гэсэн үг, тэдгээрийн гадуурх  дугуй хүрээг үндсэн металлаар товойлгож хийнэ.
 
2.3. Зүүлт, медаль хоёрыг цагирагаар холбох бөгөөд зүүлтний ар талд медалийн дугаар, түүнийг хувцасны энгэрт тогтоох зүүтэй байна. Медалийн дугаарыг үнэмлэхэд бичнэ. 
 
2.4. Зүүлт, медалийг гуулиар хийж алтаар өнгөлнө.
 
 
 
-- оОо --