- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ЗЭРЭГ ДЭВ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Их Хурлын 2007 оны
07 дугаар тогтоолын хавсралт
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ЗЭРЭГ ДЭВ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн албаны тухай болон Авлигын эсрэг хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв олгох, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг баримтална.
1.2. Авлигатай тэмцэх газрын албан хаагч нь тэргүүн комиссар, эрхэлсэн комиссар, ахлах комиссар, комиссар, дэд комиссар зэрэг дэвтэй байна.
1.3. Зэрэг дэв олгосон албан хаагчид энэ журамд заасан зэрэг дэвийн нэмэгдэл олгоно.
Хоёр. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв,
түүний нэмэгдэл олгох
2.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчид албан тушаалын ангилал, төрийн албанд ажилласан нийт хугацаа, мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадвар, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзан дор дурдсанаар зэрэг дэв олгоно:
Зэрэг дэв
|
Албан тушаал
|
Төрийн албанд ажилласан нийт
хугацаа /жилээр/
|
Тэргүүн комиссар
|
Авилгалтай тэмцэх газрын дарга
|
10 жилээс доошгүй
|
Эрхэлсэн комиссар
|
Дэд дарга, хэлтсийн дарга
|
8 жилээс доошгүй
|
Ахлах комиссар
|
Албаны дарга, хэлтсийн ахлах ажилтан
|
5 жилээс доошгүй
|
Комиссар
|
Хэлтэс, албаны ажилтан
|
3 жилээс доошгүй
|
Дэд комиссар
|
Хэлтэс, албаны туслах ажилтан
|
1 жилээс доошгүй
|
2.2. Тэргүүн комиссар зэрэг дэвийг Авлигатай тэмцэх газрын санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад зэрэг дэвийг Авлигатай тэмцэх газрын дарга олгоно.
2.3.Төрийн албанд ажилласан нийт хугацаанд төрийн бүх төрлийн албан тушаалд ажилласан хугацааг оруулж тооцно.
2.4. Зэрэг дэвийг албан тушаалд томилогдсоноос хойш 45 хоногийн дотор олгоно.
2.5. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын ангиллыг дээшлүүлэх, эсхүл бууруулах тохиолдолд урьд нь олгосон зэрэг дэвийг өөрчилж, шинээр томилогдсон албан тушаалын ангиллын зэрэг дэвийг олгоно.
2.6. Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөр ажил, албан тушаалд шилжсэн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалаас халагдсан, чөлөөлөгдсөн бол түүнд олгосон зэрэг дэв хүчингүй болсонд тооцогдоно.
2.7. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин хангалтгүй нь үнэлгээгээр тогтоогдсон, албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг удаа дараа зөрчсөн тохиолдолд түүний зэрэг дэвийг бууруулж болно.
2.8.Энэ журамд зааснаас бусад тохиолдолд Авлигатай тэмцэх газрын албан хаагчид олгосон зэрэг дэвийг бууруулах буюу хүчингүй болгохыг хориглоно.
2.9.Энэ журмын 1.3-т заасан албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдлийг түүний албан тушаалын үндсэн цалингаас дараахь хувиар тооцож олгоно:
Зэрэг дэв
|
Тэргүүн
комиссар
|
Эрхэлсэн комиссар
|
Ахлах
комиссар
|
Комиссар
|
Дэд
комиссар
|
Нэмэгдлийн хувь
|
35
|
32
|
28
|
25
|
20
|
2.10. Зэрэг дэвийн нэмэгдлийг зэрэг дэв олгосон шийдвэр гарсан өдрөөс эхлэн сар бүр олгоно.
2.11.Зэрэг дэвийг бууруулсан бол буурсан зэрэг дэвийн нэмэгдэл олгоно.
Гурав. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид
төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох
3.1.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дараахь хувиар бодож олгоно:
Төрийн алба хаасан хугацаа
/жилээр/
|
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/
|
5-10
|
5
|
11-15
|
10
|
16-20
|
15
|
21-25
|
20
|
26 ба түүнээс дээш
|
25
|
3.2.Төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулан тооцно:
3.2.1.төрийн албанд ажилласан;
3.2.2.төрийн албанд ажиллах хугацаандаа мэргэжил, мэргэшлээ дээшлүүлсэн, аспирантур, докторантурт суралцсан;
3.2.3.төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон хууль тогтоомжийн дагуу чөлөөтэй байсан.
3.3.Төрийн алба хаасан хугацааг хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан тодорхойлж, Ерөнхий менежерийн тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтооно.
3.4.Төрийн алба хаасан хугацааг тогтоох үндсэн баримт нь нийгмийн даатгалын дэвтэр байна.
Дөрөв. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид
албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох
4.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, хэлтэс, албаны дарга, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил эрхэлсэн албан хаагчид сарын үндсэн цалингийн 40 хувь, бусад албан хаагчид 25 хувиар тус тус бодож албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоно.
Тав. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид
эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох
5.1.Эрдмийн зэрэг, цолтой албан хаагчидад эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгохдоо Засгийн газраас баталсан Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журмыг баримтална.
ооООоо
Текст томруулах
A
A
A