- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЗЭРЭГ ДЭВИЙН ТУХАЙ ДҮРЭМ
Монгол Улсын Их Хурлын 2001
оны 48 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН
ЗЭРЭГ ДЭВИЙН ТУХАЙ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийн тухай дүрэм нь шүүгчид зэрэг дэв, түүний нэмэгдлийг олгох, бууруулах, хүчингүй болсонд тооцох журмыг тогтооно.
2.Монгол Улсын шүүхийн шүүгчид шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэв олгоно.
3.Шүүгчид зэрэг дэв олгохдоо албан тушаал, мэргэжлээрээ болон шүүгчээр ажилласан хугацааг үндэслэн олгох бөгөөд мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвар, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзана.
4.Зэрэг дэв хүртсэн шүүгчид энэ дүрэмд заасан зэрэг дэвийн нэмэгдэл олгоно.
Хоёр.Шүүгчид зэрэг дэв олгох, бууруулах, хүчингүй
болсонд тооцох журам
5.Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийг дараахь журмаар олгоно:
Зэрэг дэв
|
Зэрэг дэв олгоход харгалзах үзүүлэлт
|
||||
Албан тушаал
|
Ажилласан хугацаа
|
Мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадвар
|
Ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдал
|
||
Мэргэж-лээрээ
|
Үүнээс: шүүгчээр
|
||||
Тэргүүн түшээ
|
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
|
20
|
10
|
Мэргэжшлийн түвшин, ажил хэргийн чадварын дүгнэлтээр "хангалттай" үнэлгээ авсан
|
Сахилгын шийтгэл сүүлийн 2 жилд хүлээгээгүй
|
Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч
|
25
|
16
|
|||
Улсын дээд шүүхийн шүүгч
|
25
|
18
|
|||
Дэд түшээ
|
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
|
|
|
-"-
|
-"-
|
Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн шүүгч
|
|
|
|||
Улсын дээд шүүхийн шүүгч
|
20
|
15
|
|||
|
Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
20
|
15
|
|
|
Аймаг, нийслэлийн шүүхийн шүүгч
|
21
|
18
|
|||
Сумын, сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
23
|
20
|
|||
Гутгаар түшээ
|
Улсын дээд шүүхийн шүүгч
|
|
|
-"-
|
-"-
|
Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
11
|
8
|
|||
Аймаг, нийслэлийн шүүхийн шүүгч
|
14
|
11
|
|||
Сумын, сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
14
|
11
|
|||
Сумын, сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч
|
16
|
13
|
|||
Дөт-гөөр түшээ
|
Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
|
|
-"-
|
-"-
|
Аймаг, нийслэлийн шүүхийн шүүгч
|
|
|
|||
Сумын, сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
8
|
5
|
|||
Сумын, сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч
|
8
|
5
|
|||
Тав-дугаар түшээ
|
Сумын, сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
|
3
|
|
-"-
|
-"-
|
Сумын, сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч
|
3
|
|
|||
Туслах шүүгч
|
|
Шүүгчийг орлон ажиллах хугацаанд
|
6.Монгол Улсын шүүхийн шүүгчийн тэргүүн түшээ зэрэг дэвийг Улсын дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад зэрэг дэвийг Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно.
7.Шүүгчийн албан тушаалаас өөр албан тушаалд ажиллаж байгаад шүүгчээр томилогдвол тухайн албан тушаалын зэрэг дэв олгоно. Хэрэв зэрэг дэвийг хугацааны өмнө нэмэгдүүлэн олгох шаардлагатай гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор, тэргүүн түшээ зэрэг дэвийг Улсын дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгчийн зарлигаар олгож болно.
Шүүгчийн зэрэг дэвийг шүүгчээр томилсноос хойш 45 хоногийн дотор олгоно.
8.Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн бол түүний зэрэг дэвийг нэг шатаар бууруулна. Ийнхүү зэрэг дэвийг нь бууруулсан шүүгчид хуучин зэрэг дэвийг буцааж олгох асуудлыг сахилгын шийтгэлгүйд тооцогдсоны дараа энэ дүрэмд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ.
9.Энэ дүрмийн 8-д зааснаас бусад тохиолдолд шүүгчийн зэрэг дэвийг бууруулахгүй.
10.Шүүгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийн албан тушаалаас нь огцруулсан бол шүүгчийн зэрэг дэв хүчингүй болсонд тооцогдоно.
Гурав.Шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдэл,
түүнийг олгох, бууруулах журам
11.Шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдлийг түүний албан тушаалын цалингаас дараахь хувиар тооцож олгоно:
Зэрэг дэв
|
Тэргүүн түшээ
|
Дэд түшээ
|
Гутгаар түшээ
|
Дөтгөөр түшээ
|
Тавдугаар түшээ
|
Нэмэгдлийн хувь
|
35
|
33
|
31
|
28
|
25
|
12.Шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдлийг шүүгчийн албан тушаалд томилогдсон өдрөөс эхлэн сар бүр олгоно.
13.Шүүгч сахилгын шийтгэл хүлээж зэрэг дэв нь буурсан бол сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс эхлэн нэмэгдлийг буурсан зэрэг дэвээр олгоно. Харин шүүхийн тавдугаар түшээ зэрэг дэвтэй шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн бол сахилгын шийтгэлтэй байсан хугацаанд зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй.
14.Шүүгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн бол түүнд зэрэг дэвийн нэмэгдэл олгохгүй.
15.Тэтгэвэрт гарсан шүүгч шүүгчийг орлон ажиллаж байгаа тохиолдолд урьд олгосон зэрэг дэвийн нэмэгдлийг түүнд олгоно.
16.Шүүгчийг орлон ажиллаж байгаа туслах шүүгчид шүүгчийн тавдугаар түшээ зэрэг дэвийн нэмэгдэл олгоно.
____________oOo____________
Текст томруулах
A
A
A