- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН YНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛДААНЫ ДЭГ
Улсын Их Хурлын 2005 оны
9 дүгээр тогтоолын хавсралт
ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН YНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛДААНЫ ДЭГ
Нэг. Олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн анхны хуралдааныг Yндэсний зөвлөлийн даргыг сонгох хүртэл тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсон гишүүдээс насаар хамгийн ахмад нь, хэрэв тухайн гишүүн Yндэсний зөвлөлийн даргад нэр дэвшсэн бол насаар ахмад дараагийн гишүүн удирдан явуулна.
Хоёр. Yндэсний зөвлөлийн анхны хуралдааныг Yндэсний зөвлөлийн нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Харин Yндэсний зөвлөлийн даргыг сонгох асуудлыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Yндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Гурав. Yндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A