- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО
Монгол Улсын Их Хурлын
2008 оны 12 дугаар тогтоолын
хавсралт
МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН
ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ
ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО
ОРШИЛ
1. "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого" нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж байна.
2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилт нь хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, байгаль орчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хангах, өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлж, дундаж хөгжилтэй улс болгоход оршино.
3.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, хүрэх үр дүнг 2007-2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, 2016-2021 онд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих хоёр үе шаттай хамтатган авч үзсэн болно.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Дэлхийн хөгжлийн чиг хандлага
Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн хувьсгалд тулгуурлан аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна. Дэлхий дахины эдийн засаг, зах зээлийн харилцаанд мэдээлэл, хүн, барааны асар өргөн шилжилт хөдөлгөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний хил хязгааргүй урсгал явагдаж, түүнд суурилсан даяаршилын цоо шинэ нөхцөл байдал бүрдэж байгаагаас улс орнууд хүн, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн хэтийн бодлогоо даян дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явцтай нягт уялдуулан тодорхойлох болов. Ийм нөхцөлд Монгол Улсын хөгжилд дэлхийн, ялангуяа Ази тив, Төв болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн хандлага, даяаршилын эерэг болон сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийн аль алийг нь тооцож, хөгжлөө эрчимтэй бөгөөд тогтвортой болгохын тулд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратегиа тодорхойлох шаардлага тулгарч байна.
Даяаршилын нэг давуу тал болох шинэ технологи эзэмшиж, түүнийг нутагшуулж чадсан улс орнууд хөгжлийн давуу байдлыг олж авч байна. Ирээдүйн технологийн чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээлэл, био зэрэг технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л хүрээнд хувьсгал хийх юм.
1.2. Бүс нутгийн хөгжлийн хандлага
Америк, Европоос гадна Ази тив дэлхийн хөгжлийн нэгэн чухал тулгуур төв болох үйл явц улам бүр хүчтэй болж, Энэтхэг, Хятад улсуудын түргэн хурдацтай хөгжил, хүн амын өсөлт нь дэлхий дахины анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.
Азийн улс орнууд худалдаа, эдийн засгийн хувьд улам бүр ойртон нягтарч, Азийн бондын нэгдсэн зах зээлийг байгуулах үйл явц өрнөж байгаагийн зэрэгцээ Азийн валютын санг байгуулах, Азийн нэгдсэн мөнгөн тэмдэгт бий болгох асуудлыг ч хэлэлцэж эхэллээ.
Дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг товчлон дүгнэвэл:
Монгол Улсын хөгжлийн хандлага. Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил эрчимжиж, Монгол Улсын гадаад эдийн засаг, худалдааны орчин нөхцөл тааламжтай болж, манай улс бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй хялбар холбогдож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий дахинд таниулах боломж нэмэгдэж байна. Энэхүү тааламжтай нөхцөл нь Монгол Улсад Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, эрчимтэй хөгжлийн замд гарах сайхан бололцоо олгож байна.
Манай улсын хөгжлийн давуу болоод сул талыг дэлхий нийтэд доорхи байдлаар үнэлж байна. Үүнд:
Хөгжлийн давуу үзүүлэлтүүд:
Хөгжлийн сул үзүүлэлтүүд:
· орон сууцны хүрэлцээ тааруу;
· ажилгүйдэл, ядуурал их;
· эдийн засгийн бүтэц өрөөсгөл;
· Засгийн газрын зарлагын хэмжээ хэт их;
· тусгай зөвшөөрөл олгох үйл явц удаан, хүнд суртал, авлига их, төрийн албаны чадвар сул;
гадаад худалдаа, түүний дотор экспортын бүтэц өрөөсгөл;
· дотоодын зах зээлийн багтаамж бага;
· хөрөнгө санхүү, валютын нөөц хязгаарлагдмал, эдийн засаг нь цөөн бүтээгдэхүүнээс хамааралтай;
эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбаруудад зарцуулж буй хөрөнгө бага, зарцуулалт нь оновчгүй;
оюуны өмчийн эрхийн хамгаалалт муу зэрэг юм.
ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЗАРЧИМ,
АЛСЫН ХАРАА, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
3.1. Монгол Улсын Үндэсний хөгжилд баримтлах зарчим
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дор дурдсан зарчим баримтлана:
"Монгол Улс нь өргөн уудам нутаг, байгалийн их нөөц баялаг, бахархам түүхтэй, итгэл найдвар дүүрэн, ирээдүйн зол жаргалтай орон" мөн.
Бидний монголчууд түүх, соёлоо эрхэмлэн хүндэлж, үндэсний бахархалтай, өндөр боловсролтой, өөрсөддөө итгэлтэй байж, хүсэл тэмүүлэлдээ хүрч, эх орондоо тав тухтай, чинээлэг, сэтгэл хангалуун аж төрнө.
Монгол Улсын хөгжил бол аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн. Хөгжлийн үндэс нь үндэсний эв нэгдэл юм.
3.4. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэгч талууд, тэдний хүлээх үүрэг, оролцоо
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуй нэгж, байгууллага, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй. Үндэсний хөгжилд талууд дараахь үүрэг, оролцоотой байна:
Иргэд:
Бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага:
· ажлын байрны эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх;
· ажилтныхаа мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх;
· хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх;
· байгаль орчноо хамгаалах, түүнд халгүй шинэ технологи нэвтрүүлэх;
· зах зээлд шударгаар өрсөлдөх;
· ил тод үйл ажиллагаа явуулах, тайлагнах.
Иргэний нийгэм:
· төрийн байгууллага, түүний удирдах ажилтны үйл ажиллагаанд үр нөлөөтэй хяналт тавих;
· нийтийг хамарсан аливаа шийдвэр гаргахад өөрийн дуу хоолойг нэмэрлэж оролцох.
Төр:
3.5. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэлүүд
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг дор дурдсан зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Монгол Улсын хөгжлийн 1 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
Монгол хүнд эрүүл, саруул аж төрөх, урт наслах, амар тайван байх, түүх, соёлоо хүндлэх, бүтээлчээр ажиллах, байнга суралцах, оюун ухаан, авьяас, чадвараа нээн хөгжүүлэх өргөн сонголттой байх таатай орчныг бүрдүүлэн "Монгол хүний амьдралын чанар"-ыг тасралтгүй дээшлүүлж, 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтуудыг бүрэн биелүүлж, хүний хөгжлийн индексийг 0.83-д хүргэх бодлого баримтална. Монгол Улсын иргэдийн хөдөлмөр болон аж ахуй эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, гэр бүлийг бэхжүүлэх, амьжиргаагаа сайжруулах чадамжийг дээшлүүлэх, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог боловсронгуй болгох замаар Мянганы хөгжлийн зорилтыг хангах бодлого баримтална.
4.1. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, гэр бүлийг бэхжүүлэх, хүний амьжиргааны чадамжийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог эрс шинэчлэх үндсэн дээр ядуурлыг бууруулж Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх бодлого баримтална.
Нэгдүгээр үе шат (2007-2015 он):
Стратегийн зорилт 1. Ядууст чиглэсэн, харьцангуй чинээлэг дунд давхаргыг төлөвшүүлэх эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, орлогын өсөлтийг хангах замаар ядуурлыг хоёр дахин бууруулна:
Хоёрдугаар үе шат (2016-2021 он):
Стратегийн зорилт 1. Ядуурлыг бууруулахад бүхий л хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог хангасан зохицуулалтыг бий болгож, ядуурлын түвшинг эрчимтэй бууруулна:
Жендэрийн тэгш байдлыг гэр бүл, эдийн засаг, нийгэм, улс төр, соёл, хүний эрхийн хүрээнд хангах бодлогыг хэрэгжүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг үндэсний соёлын дэвшилтэт уламжлал, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололттой хослуулан төлөвшүүлнэ:
Гэр бүл бат бэх байх, үр хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсөж хөгжих, уламжлалт ёс заншлаа хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, авъяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн иргэн болж төлөвших нөхцөлийг бүрдүүлж, хүн амаа өсгөх бодлого баримтална.
Бүх үе шат (2007-2021он):
Стратегийн зорилт 1. Гэр бүлийг хүний аж төрөх таатай орчин болгоход чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Хүн амын эмзэг бүлгийн хөгжлийг дэмжих хүний эрхэд суурилсан гэр бүл төвтэй төрийн цогц бодлого хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Эцэг, эх үр хүүхдээ эрүүл, саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэхийг төрөөс дэмжинэ. Төрөлтийг дэмжих замаар хүн амын жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, улмаар хүн амаа өсгөх бодлого баримтална:
Стратегийн зорилт 4. Хүүхэд эхээс төрсөн цагаасаа зургаан нас хүртэл гэр бүл, эсхүл түүнтэй дүйцэх орчинд өсөж торних, зөв хүмүүжил, ёс суртахуунтай болох, сургуулийн өмнөх боловсрол олгоход төрөөс онцгой анхаарна:
Бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ. "Боловсрол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 2008 оноос ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэн 2015 он гэхэд хөвгүүд, охидыг бага боловсролд бүрэн хамруулж, хүйсийн тэгш бус байдлыг арилгана. Ур чадвар сайтай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, дээд боловсрол олгох тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх бодлого баримтална. 2021 он гэхэд олон улсын жишигт нийцсэн боловсролын тогтолцоонд шилжинэ. Орон даяар оюун ухааныг эрхэмлэн дээдэлж амьдрах сэтгэл зүйн орчин бүрдүүлж, боловсролын бүх шатны сургалтыг 21 дүгээр зууны оюунжсан шинэ хандлагад зохицуулан өөрчилнө.
Нэгдүгээр үе шат (2007-2015 он):
Стратегийн зорилт 1. Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ:
Стратегийн зорилт 2. Боловсролын бүх түвшний стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно:
Стратегийн зорилт 3. Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ:
Хоёрдугаар үе шат (2016-2021он):
Стратегийн зорилт 1. Боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, чанарыг дээшлүүлэх замаар олон улсын жишигт ойртуулахад төрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлнэ:
Стратегийн зорилт 2. Иргэд боловсролоо сайжруулж, ажил мэргэжлээрээ хөрвөн суралцаж байх бодит боломж олгосон боловсролын нээлттэй агуулга, уян хатан арга хэлбэрийг бий болгож хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Сургууль төвтэй менежментийг хөгжүүлж, сургалтын байгууллагын бүтэц, хэв шинж, байршлын зураглалыг шинэчлэн зохионо.
Монгол Улсын хүний эрүүл мэндийн хөгжлийн бодлого нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулж, хүн амын цэвэр өсөлтийг дэмжиж, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн оновчтой болгоно. "Эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. 2015 он гэхэд Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангасан байна.
Нэгдүгээр үе шат (2007-2015 он):
Стратегийн зорилт 1. Сум, өрхийн эмнэлгийн анхан шатны тусламж хүргэх, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт хийх, шүдний өвчин эмчлэх, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэгээс сэргийлэх, эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах чадамжийг цогц байдлаар хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Аймаг, дүүргийн болон улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны чадамжийг хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчнээр хангана:
Стратегийн зорилт 4. Хүн амын өвчлөл, цаг бусын нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг ахиулна. Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлнэ:
Хоёрдугаар үе шат (2016-2021 он):
Стратегийн зорилт 1. Эрүүл мэндийн салбарт удирдлага, санхүүжилтийн нэгдмэл тогтолцоог хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр ханган эрүүл мэндийн шаардлагатай, зохистой технологийг нэвтрүүлж, салбарын дэд бүтцийг сайжруулна:
· хүн амыг зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй, тасралтгүй хангах;
· эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, биологийн идэвхт бодисын чанарын баталгаа, аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий болгох;
· хүн ам, эрүүл мэндийн байгууллагад эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
· эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоноглолын үйлдвэрлэлийн тэргүүлэгч технологи хөгжүүлэх;
· эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмжийн байнгын нийлүүлэлт, засвар үйлчилгээг хангах тогтолцоо бий болгож, оношилгооны чадавхийг сайжруулах.
Монголын соёл иргэншлийн дэвшилтэт ололт, үнэт зүйлсийг уламжлал, шинэчлэлийн ухаалаг зөв харьцаанд хадгалан хамгаалах, бататган хөгжүүлэх замаар үндэснийхээ соёлын дэлхийн соёлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, соёл, урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, оюуны өмчийг хамгаалах бодлого баримтална.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Үндэсний соёлыг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, зохион байгуулалтын тааламжтай орчинг бүрдүүлнэ:
Стратегийн зорилт 2. Хүн амд соёл, урлагийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангах талаар дорвитой ахиц гаргана:
Шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын технологийн шинэчлэлийг дотоодын судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн болон гадаадын дэвшилтэт технологийн ололтыг нутагшуулахтай хослуулах замаар хэрэгжүүлэх бодлого явуулна.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангахуйц судалгаа, боловсруулалтын өрсөлдөх чадвартай хэвшлүүдийг бий болгож хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Үндэсний инновац, бүтээмжийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлд түүний оруулах хувь нэмрийг дээшлүүлнэ:
· Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн хөгжлийн чиг хандлагыг урьдчилан тодорхойлоход урт, дунд хугацааны таамаглал боловсруулан ашиглах тогтолцоог бүрдүүлэх;
· шинжлэх ухаан, технологи, инновацийн хөтөлбөр, төсөл захиалах, хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог эрс нэмэгдүүлэх;
· үндэсний инновацийн тогтолцооны эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэх;
· үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн дэд бүтцийн инновацийн элементүүдийг бүрдүүлэн хөгжүүлэх;
· инновацийн үр ашигтай үйл ажиллагааг санхүү, эдийн засгийн аргаар дэмжих бодлого хэрэгжүүлэх;
· шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн бүхий л хүрээнд инновацийн соёлыг нэвтрүүлэх, төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
· үндэсний хэмжээний томоохон инновацийн төслийг Монгол Улсыг хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн хамтарсан санхүүжилтээр бүрэн мөчлөгөөр нь тасралтгүй хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвшүүлэх.
Стратегийн зорилт 3. Судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгоно:
Хүн амын орлого багатай эмзэг хэсэгт түлхүү хандсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. Нийгмийн хамгаалалд оруулж байгаа хөрөнгө бол хойч үедээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үзнэ. Нийгмийн хөгжлийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчин бүрдүүлж, монгол хүний аж амьдралын чанарыг сайжруулна.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1.Гэр бүл, нийгэм, хамт олонд тулгуурласан халамжийн тогтолцоог төлөвшүүлж, халамжийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх үндсэн дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх, бизнесийн орчин, ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг оновчтой, үр ашигтай болгож, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ:
Стратегийн зорилт 3. Хүн амын бүлгүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:
· гадаадад ажиллаж, амьдарч байгаа, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал санаачилгыг хөхиүлэн дэмжих;
· албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээлэл, зохион байгуулалтыг сайжруулж, төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх;
албан бус хөдөлмөр эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засаг, бизнесийн дэмжлэгийг өргөжүүлэх;
хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, эцэг, эх, гэр бүлийн гишүүдийг нь ажлын байраар хангах зэргээр залуучуудын ажил эрхлэлттэй уялдуулан цогц байдлаар хэрэгжүүлэх.
Стратегийн зорилт 4.Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно:
Монгол Улсын хөгжлийн 2 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
Монгол Улс экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн өсөлт, хөгжлийн стратегийг сонгож байна.
Эдийн засгийн бодлогын гол зорилт нь 2007-2015 онд "Мянганы хөгжлийн зорилтууд"-ыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 14 хувьд, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5 мянгаас доошгүй ам. долларт хүргэж, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавих, 2016-2021 онд эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 12-оос доошгүй хувь байлгаж, мэдлэгт суурилсан эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 12 мянгаас доошгүй ам. доллар болгож, дэлхийн дундаж орлоготой орнуудын эгнээнд орох эдийн засгийн чадамж, нөөц боломжийг бүрдүүлэхэд оршино.
Хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө оруулалтын үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно. Эхний үе шатанд уул уурхайн олборлох үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, цаашид бүтээгдэхүүнээ гүн боловсруулдаг болно. Улмаар хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологт суурилсан, экспортын баримжаатай, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийг олон талтай болгож, ашигт малтмалаас харьцангуй бага шалтгаалдаг орон болно.
Бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасган бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, эдийн засгаа тэнцвэртэй хөгжүүлнэ.
5.1. Макро эдийн засгийн бодлого
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх макро эдийн засгийн нэн таатай орчинг бүрдүүлнэ.
5.1.1. Улсын төсвийн бодлого
Улсын төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт болон төсөв санхүүгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг бататгаж, санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг дэмжихэд бүрэн чиглэнэ. Төсвийн бодлогыг Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлнэ. Ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулан ашиглаж, татвар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлогоос "Монгол Улсыг хөгжүүлэх сан"-д төвлөрүүлэн, иргэдэд хуваарилж, зохистой ашиглана.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Төсвийн төлөвлөлтийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд нийцүүлэн боловсронгуй болгоно:
Стратегийн зорилт 2. Төсвийн хөрөнгө оруулалтыг Мянганы хөгжлийн зорилтуудтай оновчтой уялдуулан нэмэгдүүлж, урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, төслүүдэд суурилан хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Хүн амын орлого багатай ядуу болон дундаж орлоготой хэсэгт түлхүү хандсан төсвийн зарлагын бодлого хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 4. Төрөөс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн механизмуудыг хэрэглэн хуримтлал бий болгож, "Монгол Улсыг хөгжүүлэх сан"-д төвлөрүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад зохистой ашиглана. "Ашигт малтмал" үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:
Татварын бодлогоор экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг орлох зарим үйлдвэрлэлийг татварын оновчтой бодлогоор дэмжинэ:
Стратегийн зорилт 2. Экологийн татварыг бий болгож, татварын суурийг өргөтгөн татвар хураалтыг сайжруулж, төсвийн орлогыг зохистой нэмэгдүүлнэ:
Стратегийн зорилт 3. Бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор оновчтой дэмжинэ:
Инфляцийг оновчтой удирдан зохицуулна. Экспортын үйлдвэрлэлийг дэмжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг бодитой болгон цаашид тогтвортой байлгана. Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгож, зээлийн хүүг бууруулан, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Инфляцийг оновчтой удирдан, төгрөгийн ханшийг зохистой түвшинд байлгана:
Стратегийн зорилт 2. Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгоно:
Стратегийн зорилт 3. Зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлнэ:
Өрийн дарамтгүй, тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоно. Гадаад зээлийг багасгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Дотоод хуримтлалыг нэмэгдүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, өрийн эрсдэлийг бууруулна:
Стратегийн зорилт 2: Өрийн удирдлагыг сайжруулан боловсронгуй болгоно:
Макро эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэн Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Монгол хүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ:
Стратегийн зорилт 2. Үйлдвэрлэл, үйлчилгээнд өндөр технологийг нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ:
Стратегийн зорилт 3. Бизнесийн орчинг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ:
Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан эдийн засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх гадаад худалдааны таатай орчинг бүрдүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг зохистой өсгөнө:
Стратегийн зорилт 2. Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлагатай оновчтой уялдуулан сайжруулна:
5.1.7. Хувийн хэвшлийн хөгжил
Зах зээлийн эдийн засгийн зарчим, шударга өрсөлдөөнд суурилсан хувийн хэвшил нь Монгол Улсын үндэсний хөгжилд, түүний дотор ажлын байр шинээр бий болгож, иргэдийг орлогын ядуурлаас гаргахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
Хувийн хэвшлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэдгээрт тулгарсан бэрхшээлийг арилгах, гадаад зах зээлд гарах таатай орчин бүрдүүлэх үүргийг төр хүлээнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Хувийн хэвшил, Засгийн газрын байгууллагуудын түншлэлийг дэмжин хөгжүүлж, бэхжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцох Засгийн газрын оролцоог зохистой түвшинд хүртэл хязгаарлана:
Монгол Улсын хөгжлийн 3 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийг Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглүүлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарын хувийн жинг тууштай нэмэгдүүлж, 2015 онд 85 хувьд, 2021 онд 92 хувьд хүргэж, дундаж хөгжилтэй орнуудынхтай ижил эдийн засгийн бүтцийг бий болгоно.
Өндөр технологт тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн салбарын бүтцийг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн чадамж, хуримтлалыг бүрдүүлнэ.
Нэгдүгээр үе шат (2007-2015 он):
Стратегийн зорилт 1. Стратегийн орд газруудыг ашиглана. Улсын зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудад төрийн мэдлийн хувийг 51-ээс дээш байлгах бодлогыг баримтална:
Стратегийн зорилт 2. Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгална:
Хоёрдугаар үе шат (2016-2021 он):
Стратегийн зорилт 1. Стратегийн орд газруудыг ашиглах ажлыг эрчимжүүлнэ. Уул уурхай, ашигт малтмалын салбарт тэргүүний техник, технологийг эрчимтэй нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлнэ:
Өрсөлдөх чадвартай боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж, эдийн засгийн төрөлжилтийг эрс сайжруулна.
Нэгдүгээр үе шат (2007-2015 он):
Стратегийн зорилт 1. Гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ:
Стратегийн зорилт 2. Бүс нутгуудын хөгжлийн дотоод, гадаад нөөц боломжтой оновчтой уялдуулан үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлнэ:
Хоёрдугаар үе шат (2016-2021он):
Стратегийн зорилт 1. Оюуны шингэц бүхий, өндөр технологт суурилсан үйлдвэрлэлийн эзлэх байр суурийг бэхжүүлж, өсгөнө:
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах таатай орчин бүрдүүлнэ.
Нэгдүгээр үе шат (2007-2015 он):
Стратегийн зорилт 1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ:
Стратегийн зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно:
Хоёрдугаар үе шат (2016-2021 он):
Стратегийн зорилт 1. Үйлчилгээний зарим үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, эдийн засагт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ:
Хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадавхийг бэхжүүлэх замаар орчин үеийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж, хүн амын гурил, мах, сүү, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, хүртээмж, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулна.
Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):
Стратегийн зорилт 1. Бүс нутгийн онцлогыг харгалзан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, халдварт өвчний гаралт, тархалтыг эрс бууруулан малыг эрүүлжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ:
малыг халдварт болон шимигчит өвчнөөс хамгаалах өндөр технологийг нэвтрүүлж эхлэх;
монгол малын тэсвэрт чанарыг бататган, цус ойртохоос урьдчилан сэргийлж, биологийн боломжийг бүрэн ашиглаж, байгалийн эрсдэл даах чадварыг нь бэхжүүлэх;
малын чанар, үржлийн ажлыг сайжруулах;
бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх замаар багтаамж, даацыг нэмэгдүүлэн мал аж ахуйн эрсдэлийг бууруулах;
бэлчээрийн газрыг ашиглах, эзэмших харилцааны эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлж, уламжлалт аргад тулгуурласан бэлчээрийн менежментийг боловсронгуй болгож, бэлчээрийн даацад зэрлэг амьтны бэлчээр, тэжээлийн хэрэгцээг оруулан тооцох зарчмыг баримтлах;
биотехнологийн ололтыг нэвтрүүлж, мал үржүүлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх;
малчдыг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх болон мал аж ахуй эрхлэх арга ухааны чиглэлээр малчдын дунд албан бус сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх.
Стратегийн зорилт 2. Газар ашиглалтыг сайжруулж, усалгаатай тариаланг хөгжүүлэн, биотехнологи нэвтрүүлэн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ:
газар тариалангийн болон эрчимжсэн фермерийн аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа газрыг өмчлүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
эрчимжсэн газар тариалан эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг төсөв, татварын бодлогоор дэмжих;
услалтын оновчтой системийг бий болгон усалгаатай газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг лизингээр олгох, усжуулалтын барилга байгууламжийн эзэмшилт, ашиглалтыг зах зээлийн зарчимд нийцүүлж сайжруулах;
богино хугацаанд түргэн боловсордог чанартай үрийг өргөн хэрэглэж, таримал ургамлын нэр төрлийг олшруулах;
өрхийн аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортолдог болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих;
жимс, жимсний мод үржүүлгийн газруудыг байгуулж, жимс, жимсгэний тариалалтыг өргөтгөх;
таримал ургамлын өвчин, хортонтой тэмцэх, сорт, сорилтын чанарыг сайжруулж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх;
ганд тэсвэртэй үр, нутагшсан сортын үрийн талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
Стратегийн зорилт 3. Хүнсний үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулна:
Стратегийн зорилт 4. Газар тариалангийн болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, хөдөөгийн хүн амын ундны усны хэрэгцээ, шаардлагад тохирсон усны нөөцийг нэмэгдүүлнэ:
Стратегийн зорилт 5. Малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, тэжээлийн шимт чанар, тэжээллэг байдлыг сайжруулах, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 6. Хөрсийг эвдрэлээс хамгаалах, үржил шимийг хадгалах, чийгийн ууршилтыг багасгахад чиглэсэн дэвшилтэт технологийг газар тариаланд нэвтрүүлнэ:
Хоёрдугаар үе шат (2016-2021он):
Стратегийн зорилт 1. Биотехнологийг нэвтрүүлж, малын үүлдэрлэг чанарыг сайжруулан, тарималын ургацыг нэмэгдүүлнэ:
Стратегийн зорилт 2. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн зохистой орчин бүрдүүлж, хүн амыг аюулгүй, хүрэлцээтэй хүнс тэжээлээр хангана:
хүн амын эрэлт хэрэгцээнд тулгуурлан өндөр технологи бүхий хүнсний жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэх;
хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, лабораторийн шинжилгээг хөгжсөн орнуудын жишигт хүргэх.
Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. "Аялал жуулчлал" үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):
Стратегийн зорилт 1. Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулна:
Стратегийн зорилт 2. Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлнэ.
Хоёрдугаар үе шат (2016 – 2021 он):
Стратегийн зорилт 1. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж сайжруулна:
Монгол Улсын хөгжлийн 4 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
Дэд бүтцийг хүн ам, хэрэглэгчдийн болон эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
Эрчим хүч экспортолж, бүс нутгийн зам тээврийг хоёр хөрш, Ази, Европыг холбосон "гүүр", тээвэр зуучлалын үйлчилгээ болгон шинэ түвшинд гаргана. Дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ.
5.3.1. Зам, тээврийн хөгжлийн бодлого
Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):
Стратегийн зорилт 1. Зам, тээврийн салбарын хөгжлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно:
Стратегийн зорилт 2. Авто замын сүлжээг өргөжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Авто замын салбарт дэвшилтэд техник технологи нэвтрүүлж, авто зам, замын байгууламжийн чанарыг дээшлүүлж, ашиглалт, үйлчилгээг сайжруулна:
монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон авто зам барих технологи нэвтрүүлж, техник, технологийн шинэчлэл хийх;
авто замын туршилт, сорилт судалгааны ажлыг сайжруулах.
Стратегийн зорилт 4.Төмөр замын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна:
Стратегийн зорилт 5. Агаарын тээврийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, дэд бүтцийг хөгжүүлэн, үйлчилгээг өргөжүүлж, агаарын тээврийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан салбар болгон хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 6. Далайн болон усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт хийх таатай орчинг бүрдүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөнө:
Стратегийн зорилт 7. Улаанбаатар хотын авто замын сүлжээ, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна:
Стратегийн зорилт 8. Авто тээврийн хэрэгслээс хүрээлэн байгаа орчин, хүн ам, замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулна:
Хоёрдугаар үе шат (2016-2021 он):
Стратегийн зорилт 1. Авто, төмөр замын сүлжээг өргөтгөн, агаарын болон усан замын тээврийг хөгжүүлж, аймаг, нийслэл болон бүсийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбоно:
Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):
Стратегийн зорилт 1. Монгол Улсын "Эрчим хүчний нэгдсэн систем"-ийг байгуулж, эрчим хүчний салбарын ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн, хөгжлийн нэн таатай орчинг бий болгоно. Эрчим хүчний салбарыг эрчим хүч экспортолдог чадамжтай болгоно:
Стратегийн зорилт 2. Сум, суурин газрын болон малчдын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулна:
Хоёрдугаар үе шат (2016-2021 он):
Стратегийн зорилт 1. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн үр ашгийг сайжруулж, хөгжлийн нэн таатай орчинг бий болгоно:
Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):
Стратегийн зорилт 1. Нүүрс хийжүүлж, бага оврын цахилгаан станцуудыг түлшээр хангана:
Стратегийн зорилт 2. Кокс-хими болон нүүрс, эрчим хүч, химийн үйлдвэрийн цогцолборыг байгуулж ажиллуулна:
Хоёрдугаар үе шат (2016-2021он):
Стратегийн зорилт 1. Нүүрсний цэвэр технологт тулгуурласан том хүчин чадлын цахилгаан станц барьж, нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн эзэмшинэ:
Мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21 дүгээр зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ.
Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):
Стратегийн зорилт 1. Мэдээлэл харилцааны технологийн салбарын программ хангамж, технологи, эрх зүй, бүтэц, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон хүний нөөцийн нэн таатай орчинг бүрдүүлнэ:
Стратегийн зорилт 2. Мэдээлэл харилцааны технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбарт өргөн нэвтрүүлнэ:
Хоёрдугаар үе шат (2016 – 2021он):
Стратегийн зорилт 1. Мэдээлэл, харилцааны технологийн салбарын программ-техник, мэдээлэл хангамж, технологи, бүтэц, зохион байгуулалт, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн болон эрх зүйн орчинг боловсронгуй болгож, шинэчлэн сайжруулна:
мэдээлэл дамжуулах хурд болон давтамжийг 5G-ийн үелзлэлд оруулах;
олон улсын интернетийн нийт 4 дамжлага гарцтай болох;
аюулгүй холбогдох серверийн тоог нэмэгдүүлэх;
2021 он гэхэд нийт сум, сууринг шилэн кабелийн болон бага оврын тоон радиорелейн сүлжээгээр холбож, төрийн болон арилжааны цахим үйлчилгээг хүлээн авах боломжийг хөдөөгийн хүн амын 70 хүртэл хувьд хүргэх;
2016 оноос гео байнгын байршилтай зайнаас тандах оптикийн буюу радиолокацийн бага оврын, хямд төсөр хиймэл дагуулын систем бий болгож, геодези, зураг зүй, цаг уур, байгаль орчны хяналт, хөдөө аж ахуй, гамшгийн, аюулгүй байдал, батлан хамгаалах болон онц байдлын нөхцөлд сансрын зураглалыг ашиглах;
2016 оноос сансрын холбооны шинэ үеийн хэт бага оврын, олон талын зориулалттай, бүрэн тоон технологийн, гео байнгын байршилтай хиймэл дагуул хөөргөх;
2021 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 95 хүртэл хувьд суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр мэдээлэл, харилцааны технологийн үйлчилгээг хүн бүр хүлээн авах боломжийг бүрдүүлэх;
программ хангамжийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх.
Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалтыг эрчимжүүлнэ. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дундаж хөгжилтэй орнуудын түвшинд хүргэнэ. "Хотууд" үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог хөгжүүлж, хот, суурингийн оршин суугчдад таатай орчин бүрдүүлнэ:
Стратегийн зорилт 2. Орчин үеийн чанарын шаардлага бүхий барилга, шинэ нэр төрлийн барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарыг бий болгон хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Хүн амын орон сууцны хангамжийг эрс сайжруулна. "Орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 4. Хот суурингийн газар ашиглалтыг сайжруулж, эд хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгоно:
Хоёрдугаар үе шат (2016-2021 он):
Стратегийн зорилт 1. Хот байгуулалтыг улам боловсронгуй болгож, барилгын шинэ нэр төрлийн бараа, хийцийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ:
Монгол Улсын хөгжлийн 4 дүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг эрс багасгана.
Нэгдүгээр үе шат (2007-2015 он):
Стратегийн зорилт 1. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгож, бүс нутгийн хөгжлийг түргэсгэнэ:
Стратегийн зорилт 2. Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын бүсийн эдийн засгийн өсөлтийг хөгжлийн хүчин зүйл болгож, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлнэ. "Хөдөөгийн хөгжил" үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Бүс нутгуудад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавина:
Хоёрдугаар үе шат (2016-2021он):
Стратегийн зорилт 1. Хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг эрс багасгаж, бүс нутгуудад мэдлэгт суурилсан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлнэ:
· аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг бүс нутгуудын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох.
ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
Агаар мандал, газар, түүний хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан, ургамлын олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн нөлөөг бууруулах, химийн хорт бодис, цацраг идэвхт хаягдлыг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэгдсэн эдийн засаг, нийгэм, экологийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх бодлого баримтална.
Бүх үе шат (2007-2021он):
Стратегийн зорилт 1. Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсооно:
Стратегийн зорилт 2. Газар, газрын хэвлийн баялагийг зохистой ашиглах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ. "Ус" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 4. Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцөлийг хангана:
Стратегийн зорилт 5. Амьтан, ургамлын аймгийн нөөцийн хомсдолыг хязгаарлаж, тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх, тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ:
Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд дасан зохицож, сөрөг үр дагаврыг бууруулах чадавхийг бүрдүүлж хэрэгжүүлнэ:
Монгол Улсын хөгжлийн 6 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт нь эрх зүйн орчин, төр, засгийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, төрийн албаны ур чадвар, хариуцлагын тогтолцооноос шууд шалтгаална.
7.1 Эрх зүйн шинэтгэл
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Төрийн институцүүдийг чадавхжуулж, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно:
Стратегийн зорилт 2. Хүний эрхийг баталгаатай хангана:
Стратегийн зорилт 3. Нийгэм дэх аюулгүй орчныг бий болгох эрх зүйн орчинг боловсронгуй болгоно:
Стратегийн зорилт 4. Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгож, ардчилалыг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ:
Ардчилсан, ил тод, харилцан хяналттай, хууль дээдэлсэн, иргэдийн эрх ашигт нийцсэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үр ашигтай удирдлагыг боловсронгуй болгож төлөвшүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Парламентын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлж, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангана.
Стратегийн зорилт 2. Төрийн удирдлагын шийдвэр гаргах үйл явцын ил тод байдал, түүнд иргэд оролцох боломжийг хангана:
Стратегийн зорилт 3. Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус, шударга үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ:
Стратегийн зорилт 4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг эдийн засгийн чадамж, хүн амын нөөцөд тулгуурлан томсгоно:
Стратегийн зорилт 5. Төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, бодитой, үнэмшилтэй цахим мэдээллийн тогтолцоо, сан байгуулна:
Төрийн албыг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хүргэх чадвартай болгон шинэтгэх бодлого хэрэгжүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Төрийн албаны стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Төрийн албаны бодлого, дүн шинжилгээний болон төрийн албан хаагчийн манлайллын чадамжийг шинэ түвшинд хүргэнэ:
Стратегийн зорилт 3. Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг хангана:
Стратегийн зорилт 4. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн болон цалин хөлс, хангамжийн тогтолцоог төгөлдөржүүлнэ:
Стратегийн зорилт 5. Төрийн албаны оновчтой хэмжээг хангаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ:
Олон улсын харилцаанд энхийг эрхэмлэсэн, тэнцвэртэй бодлого явуулж, Ази, Номхон далайн бүс нутаг, нэн ялангуяа Зүүн Хойд Азийн орнуудын аюулгүй байдлын хамтын тогтолцоог бий болгох үйлст идэвхи санаачлагатай оролцох бодлого тууштай баримтална. Үндэсний төрт ёсны уламжлал, залгамж чанарын дагуу төрөө бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, соёл иргэншлээ тогтвортой хөгжүүлэх, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хариуцлагыг хангах замаар тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа олон улсын хүрээнд хадгалан хамгаална. Эдийн засгийн харьцангуй давуу талаа ашиглаж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, бусад оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр улс орныхоо эрчимтэй хөгжлийн асуудлыг шийдвэрлэж, аюулгүй байдлын баталгааг бүрдүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Олон улсын чанартай уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх болон байгалийн гамшиг ослоос хүн амыг хамгаалахад чиглэсэн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Эдийн засгийн эрчимтэй хөгжил, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хангах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай зэрэг хууль тогтоомжийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудтай уялдуулан өөрчилж, эдгээр хууль тогтоомж, үзэл баримтлалын хэрэгжилт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг дүгнэх цэгцтэй тогтолцоог бүрдүүлнэ:
Гадаад бодлогыг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, үр ашигтай түншлэлийг бий болгоход чиглүүлнэ.
Хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг харилцаатай байж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн ашиг сонирхлын талаасаа харилцан шүтэлцээ бүхий хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, өөрийн иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хилийн чанадад хамгаалах замаар бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад улс төрийн бодлогыг хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Эдийн засгийн үр ашигтай гадаад харилцааг хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Бусад салбарын гадаад харилцааг эрчимжүүлнэ:
Монгол Улсын төрөөс дотоод, гадаад улс төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ улс орны батлан хамгаалах чадамж бэхжүүлэх үйл хэргийг анхаарлын төвд байлгаж, Зэвсэгт хүчний ерөнхий удирдлага, иргэний хяналтын үр дүнтэй тогтолцоог бий болгоно. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоно.
Бүх үе шат (2007-2021 он):
Стратегийн зорилт 1. Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлнэ:
Стратегийн зорилт 2. Зэвсэгт хүчний ерөнхий удирдлага, иргэний хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, олон талт үүрэг гүйцэтгэх чадамж бүхий мэргэшсэн болгон хөгжүүлнэ:
Стратегийн зорилт 3. Зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ:
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр дараахь томоохон үр дүнд хүрнэ:
Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үе шат (2007-2015 он)
2015 он гэхэд "Мянганы хөгжлийн зорилтууд"-ыг бүрэн хэрэгжүүлнэ:
· гэр бүл бэхжиж, хүн амын тоо өсөх, гэр бүлийн хүчирхийллийг арилгах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
хамран сургалтын бохир жин бага боловсролд 99.1, дунд ангид 97.2, суурь боловсролд 98.3 хувьд тус тус хүрэх;
олон улсын жишигт нийцсэн болон түүнд ойртсон, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын цогцолбор сургуулийн тоог 10-аас дээш болгох;
олон улсын стандартад ойртсон хоёроос доошгүй их сургуультай болох;
өрхийн эмнэлгийн тогтолцоо бүрэн төлөвших;
сум, аймгийн эмнэлгүүдийн 60 хувь дүүргийн эмнэлгүүд 100 хувь эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдох;
өвчний түүхийг бүрэн цахим картад шилжүүлэх;
хөдөөнөөс оношилгоо, эмчилгээнд зорчигчдын тоо 50-аас дээш хувь буурах;
олон улсын стандартад нийцсэн эмчилгээ-оношилгооны төвийг байгуулан ажиллуулж, гадаад явж эмчилгээ, оношилгооны үйлчилгээ авдаг иргэдийн тоог мэдэгдэхүйц бууруулах;
эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар 75 хувьд хүрэх;
Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бүрэн арилгаж, хог хаягдлын цогц менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар орчны бохирдлын эх үүсвэрийг эрс багасгах;
монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, 2015 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 20-иос доошгүй хувь буюу 30 гаруй сая га-д хүрэх;
хот суурин газрын хүн амын 70 хувийн, хөдөөгийн хүн амын 60 хувийн ундны усны хэрэгцээг хангах;
газрын нөөцийн менежментийн боловсронгуй тогтолцоо бүрдэж хэвшсэн байх.
Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үе шат (2016-2021 он)
2021 он гэхэд "Мянганы хөгжлийн зорилтууд"-ыг бүрэн хэрэгжүүлнэ:
8.1.1. Монгол Улсын Үндэсний болон бүсийн хөтөлбөрүүд
1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд дараахь Үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ:
2.Дараахь бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, технологийн парк, цогцолборуудыг байгуулна:
Төрийн үйл ажиллагааг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний тэргүүлэн манлайлах чадамж бий болгох хэмжээнд хүртэл шинэтгэх нь уг бодлого, стратегийг амжилттай хэрэгжүүлэх угтвар нөхцөл болно.
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төсөлд бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах Засгийн газрын тэргүүлэх чиглэлийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод үндэслэн тодорхойлж байх бөгөөд уг хөтөлбөрийн төслийг холбогдох хуульд заасан журмын дагуу батлуулан, биелэлтийг нь зохион байгуулна.
8.2.1. Уялдуулан зохицуулах тогтолцоо
Засгийн газар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегид үндэслэсэн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын үндсэн салбар бүрээр стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөржүүлэх, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүргээ хэрэгжүүлэх замаар уг хэтийн бодлого, стратегийг уялдуулан зохицуулна.
Засгийн газрын бүтцэд Үндэсний хөгжлийн бодлого хариуцсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байгуулна. Энэ байгууллага Монгол Улсын болон бүс нутгийн хөгжлийн хэтийн болон чиглүүлэх төлөвлөгөө, өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулах, салбар хооронд уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхийн дээр бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээг хариуцан гүйцэтгэнэ. Түүнчлэн энэхүү бодлогын баримт бичгийг хянан сайжруулж, цаашид урт хугацааны төсөөлөл боловсруулж тухай бүр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй байна.
8.2.2. Төлөвлөлтийн механизм
Засгийн газар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлогод тусган төлөвлөж, хэрэгжүүлж байна.
8.2.3. Тайлагнах, хянах тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтын жил бүрийн хэрэгжилтийг Засгийн газар дараа жилийн эхний улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд тайлагнана.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавина.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр хяналт, шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэх ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийн явцад мониторинг хийх, үр дүнг үнэлэн дүгнэх үе шатууд:
I үе шат: Бодлогын зорилтын эхний шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр);
II үе шат: Бодлогын зорилтын дунд шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр);
III үе шат: Бодлогын зорилтын эцсийн шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр).
Хяналт, шинжилгээ, үнэлгээг төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд холбогдох мэргэжлийн болон судалгааны, түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр хийх бөгөөд зохих зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Хяналт, шинжилгээ тасралтгүй явагдана.
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бүрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт байх бөгөөд гол анхаарал хандуулах зарим зорилтын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг салбар тус бүрээр урьдчилан тодорхойлсон байна.
8.2.4. Монгол Улсын хөгжлийн урт хугацаанд учирч болох эрсдэлүүд, тэдгээрийн удирдлага
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний Хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд дор дурдсан эрсдэл тохиолдож болохыг тооцно:
Эдийн засгийн хүрээний эрсдэл:
· хөрш орнуудын худалдааны хориг, татварын ялгавартай бодлого;
· бүс нутгийг хамарсан банк, санхүүгийн өргөн хүрээтэй хямрал;
· гадаадын хөрөнгө оруулалт саарах, зогсох;
· газрын тосны үнэ огцом өсөх;
· дэлхийн, ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом буурах;
· дотоодын санхүү хямрах, төсвийн эрс өсөх.
Байгаль, цаг уурын өөрчлөлт, гамшигт үзэгдэл:
Хүн амын эрүүл мэндтэй холбоотой эрсдэл:
Үйлдвэрлэл, бизнесийн хүрээний эрсдэл:
Төрийн удирдлагад учрах эрсдэл:
Дээр дурдсан эрсдлийн удирдлагын арга механизмыг дунд болон богино хугацааны төлөвлөлтийн хүрээнд байнга боловсронгуй болгож, хэрэгжүүлж байна.
__________o O o_________
Текст томруулах
A
A
A