A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2008 оны 
39 дүгээр тогтоолын хавсралт
 
ХУУЛЬ САНААЧЛАГЧИД НЬ БУЦААХ ХУУЛЬ,
УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН
ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
 
1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
2.Хязгаарлагдмал казиногийн тухай, Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
3.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
4.Бэлчээрийн тухай хуулийн төсөл;
 
5."Улсын Их Хурлын 2008 оны сонгуулийн дүн мэдээг хянан нягтлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
6."Монгол Улсын иргэнд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
7."Нийгмийн хөгжилд хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжих талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
8.Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
9.Орон гэргүй иргэдийг дэмжих тухай хуулийн төсөл;
 
10.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
11.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд;
 
12."Улаанбаатар хотын утааг арилгахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
13.Монгол Улсын төсвийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл;
 
14.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
15.Өрсөлдөөний тухай /шинэчилсэн найруулга/, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;
 
16."Хэрлэн голын урсацад тохируулга хийж, түүний тодорхой хэсгийг говь, хээрийн зарим бүс нутагт шилжүүлэх төсөл боловсруулах, хэрэгжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
17."Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" /Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай 2005 оны 48 дугаар тогтоол/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
18.Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарласан экологийн ногоон бүсийн тухай хуулийн төсөл;
 
19.Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
20.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
21.Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
 
22.Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
23. "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарим хуулийн заалтыг хамааруулахгүй байх тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарим газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хэлбэрийн  тухай хуулийн төслүүд болон "Зөвшөөрөл олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
24."Журмыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
25."Хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
26.""Богдхан уулын дархан цаазат газар"-ын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
27.Казиногийн тухай болон холбогдох зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
 
28."Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжих тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
29.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
30.Төмөр замын тээвэрлэлтийн тухай хуулийн төсөл;
 
31.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд.
 
 
 
--------оОо-------