- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ХАМТАРЧ АШИГЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ, УДИРДАМЖ
Монгол Улсын Их Хурлын 2008 оны
40 дүгээр тогтоолын нэгдүгээр
хавсралт
ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ХАМТАРЧ
АШИГЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ
БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ, УДИРДАМЖ
1.Гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлж хийх.
2.Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа дараахь хувилбаруудыг судлан үзэх:
1/Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбар;
2/Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбар.
3.Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох.
4.Монголын төрийн хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татвар, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр тооцож болохоор тохиролцох.
5.Ордыг ашиглахтай холбогдуулан шинээр барих эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн холбогдолтой барилга байгууламжуудын болон хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг хэрхэн шийдэх талаар гэрээнд тусгах.
6.Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримталж, үйлдвэрлэлийн шат дамжлага, гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг тохиролцох.
7.Үйлдвэрлэлд ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг тохиролцох.
8.Байгаль орчин, хүн, амьтанд хор хөнөөлгүй, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах талаар болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг ордын хайгуул, ашиглалтын бүхий л үе шатанд хэрэгжүүлэх талаар гэрээнд тусгах.
9.Гэрээ байгуулахдаа гадаад, дотоодын нэр хүнд бүхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхүүгийн чадамж болон ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэх.
10.Гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах.
________оОо________
Текст томруулах
A
A
A