- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/дД/д
|
Арга хэмжээ
|
Хэрэгжүүлэх арга зам
|
Хүрэх үр дүн
|
Шаардагдах хөрөнгийн эх үүсвэр /тэрбум төгрөг/
|
1
|
Атрын 3 дахь аяны хүрээнд хаврын тариалалтыг явуулж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах:
· малчид, хөдөөгийн иргэдийг дэмжих бодлогын хүрээнд мал болон мал аж ахуйн гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир, махны экспортыг нэмэгдүүлэх эрх зүйн болон татварын таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;
· мал аж ахуйн гаралтай түүхий эд болон махны үнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах. Уг арга хэмжээг хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд мал аж ахуй эрхлэгчдэд төрөөс татаас олгох эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлэх.
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал
|
Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хангамжийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх, импортын хүнсний хэрэгцээг бууруулах.
|
50.0
|
2
|
Үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх:
жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
ажлын байрыг хадгалах;
ажлын байр шинээр бий болгох;
олон нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх.
|
Хөтөлбөр боловсруулж Засгийн газрын тогтоолоор батлах
|
Тодорхой шалтгаангүйгээр ажилгүй байгаа нийт иргэдийн 20 хүртэл хувийг ажил эрхлэлтэд хамруулах, орлоготой болгох.
|
200.0
|
3
|
100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлж, барилгын салбар дахь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.
|
Засгийн газрын
тогтоол
|
Ажлын байрыг нэмэгдүүлж бизнесийн идэвхжилийг сайжруулах, иргэдийн орон сууцны хангамж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах.
|
80.0
|
4
|
Нийслэлийн авто замын засвар, арчлалт болон шинээр авто зам барих ажлыг гүйцэтгэх.
|
Нийслэлийн Засаг дарга
|
Ажлын байрыг нэмэгдүүлж бизнесийн идэвхжилийг сайжруулах, нийслэлийн авто замын нөхцөлийг сайжруулах.
|
100.0
|
5
|
Эрчим хүчний сүлжээний аюулгүй байдлыг хангах, найдвартай байдлыг дээшлүүлэх.
|
Засгийн газрын тогтоол, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаал
|
Төвийн эрчим хүчний дэд станцууд, дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын засвар, үйлчилгээг дулааны улиралд гүйцэтгэх, халаалтын улирлын бэлтгэлийг бүрэн хангах замаар эрчим хүчний болзошгүй доголдол, дутагдлаас сэргийлэх.
|
60.0
|
6
|
Уул уурхайн салбарыг дэмжиж экспортын орлогыг нэмэгдүүлэх:
· нүүрс, төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх;
· Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох;
· Монголбанкны алт худалдан авах механизмыг боловсронгуй болгох, 40.0 тонн алт олборлох зорилт тавих.
|
Холбогдох хуульд өөрчлөлт оруулах,
сайдын тушаал
|
Ажлын байрыг нэмэгдүүлж бизнесийн идэвхжилийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх.
|
300.0
|
7
|
Арилжааны банкуудаар дамжуулан бодит эдийн засгийн салбаруудыг дэмжих.
|
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
|
Банкны салбарыг дахин хөрөнгөжүүлэн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор барилгын салбар, малчдад олгосон зээлийн асуудлыг шийдвэрлэх, хяналт шалгалтыг сайжруулах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах.
|
400.0
|
8
|
Говийн бүсийн дэд бүтцийг байгуулах, хөгжүүлэх.
|
Засгийн газрын
тогтоол
|
Ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн идэвхжилийг сайжруулах.
|
290.0
|
9
|
Бага орлоготой өрхийг хямралын сөрөг үр дагавраас хамгаалах.
|
Сайдын тушаал,
тендер зарлаж хэрэгжүүлэх
|
Хямралд хамгийн эхэнд өртөж, хүндээр хохирч болох ажилгүй, орлогогүй иргэд, өрх гэр бүлд чиглэсэн оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
|
50.0
|
|
Шаардагдах нийт
хөрөнгийн дүн
|
|
|
1,530.0
|
------------ о О о -----------
Текст томруулах
A
A
A