- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НЭН ТЭРГҮҮНД БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
Монгол Улсын Их Хурлын 2009 оны
22 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
НЭН ТЭРГҮҮНД БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙН
ЖАГСААЛТ
Д/д
|
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн нэр
|
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үзэл баримтлал
|
Хариуцах байгууллага
|
Хугацаа
|
1
|
Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбох хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, улсын төсвийн орлого, зарлага, татаасын асуудал.
|
Сангийн яам
|
Улсын Их Хурлын 2009 оны ээлжит бус чуулган
|
2
|
Төв банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
|
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн эрх зүйн үндсийг бий болгох, хяналт шалгалтын эрх, үүргийг өргөжүүлэх.
|
Монголбанк
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
3
|
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл
|
Ипотекийн хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, банкнаас олгосон орон сууцны урт хугацааны зээлийн хөрөнгийг эргэлтэнд оруулж банкны мөнгөний урсгалыг сайжруулах.
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
4
|
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн төсөл
|
Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрх, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулах.
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
5
|
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл
|
Хадгаламж, зээлийн хоршооны эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах.
|
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
6
|
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, түүнээс санхүүгийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалт.
|
Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
7
|
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл
|
Улсын болон бүс нутгийн ач холбогдолтой томоохон төслийг санхүүжүүлэх чадвар бүхий хамтын хөрөнгө оруулалтын байгууллагын үйл ажиллагааны асуудал.
|
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
8
|
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл
|
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга хэлбэр, зарчим, бизнест төрийн зүгээс учруулдаг дарамт шахалтыг багасгах, шаардлагагүй дүрэм, журмуудыг хүчингүй болгох, зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоонд шилжих.
|
Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам,
Эрдэс баялаг, эрчим хүчний яам
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
9
|
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
7 хоногийн ажлын цаг, илүү цагийн хөлсийг боловсронгуй болгох асуудал.
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яам
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
10
|
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
Банкны байгууллагын санхүүгийн үйлчилгээний хүрээг өргөтгөн, хяналт шалгалтыг нэгдмэл цогц байдлаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх.
|
Монголбанк
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
11
|
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл
|
Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг бэхжүүлэн, банкны байгууллагад тавигдах хяналтын тогтолцоог боловсронгуй болгох.
|
Монголбанк
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
12
|
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
Эдийн засгийн харьяат хоорондын болон харьяат бустай хийх гадаад валютын аливаа гүйлгээ, гадаад валютын дотоодын захын зохицуулалт, валютын зохицуулалтын талаархи төрийн эрх бүхий байгууллагуудын эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой тайлан, мэдээлэл, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах. Гадаад валютын эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөлд нийцүүлж, валютын санхүүгийн шинэ хэрэгсэл хэрэглэх.
|
Монголбанк
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
13.
|
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
Алтанд ногдуулах татварыг хүчингүй болгох.
|
Сангийн яам, Монголбанк
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
14.
|
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэддээ эх орны хөрсөнд тарьж ургуулсан, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан төмс, хүнсий ногоо, жимс жимсгэнэ, зөгийн балыг хямд үнээр худалдан борлуулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтад "Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж, үйлдвэрлэсэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал" гэж нэмэх.
|
Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
15.
|
Төгрөгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хуулийн төсөл
|
|
Сангийн яам, Монголбанк
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
16.
|
Концессийн тухай хуулийн төсөл
|
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
17.
|
Итгэлцлийн тухай хуулийн төсөл
|
|
Монголбанк
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
18.
|
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
|
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
19.
|
Боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжиж санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн төсөл
|
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
20.
|
Хувийн хэвшилд баталгаа гаргах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
|
Засгийн газар, Монголбанкнаас баталгаа гарган хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлж бодит эдийн засгийн салбарыг дэмжих.
|
Сангийн яам,
Монголбанк
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
21.
|
Төмөр замын тээврийг сэргээн сайжруулах хөтөлбөрийн төсөл
|
|
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
|
Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулган
|
Текст томруулах
A
A
A