A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 211

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Төмөртийн овооны уулын баяжуулах үйлдвэрийг барих БНХАУ-ын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төслийн компанийн 458 ажилтан, мэргэжилтнийг 2002 оны 10 дугаар сарын 16-наас 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай. .

2. Дээрх компанийн 458 ажилтан, мэргэжилтнийг дурдсан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР