A

A

A

Бүлэг: 1979
 
 
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолын  хавсралт
 
 
 
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2012 ОН ХҮРТЭЛ
 БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
 
 
 
 
 
¹
Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага      
Төслийн нэр
Хууль санаачлагч
Өргөн мэдүүлэх хугацаа
Хяналт тавих Байнгын хороо
Нэг. Хуулийн төсөл
1. Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төсөл
Эрүүл мэндийн чиглэлээр: 
1
Эрүүл мэндийн  байгууллагын тогтолцоо, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрөөс төлбөрийг нь хариуцах эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, хэлбэрийг орчин үеийн жишигт нийцүүлэн шинэчлэн тогтоох
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭМЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
2
Амралт, сувилал, эмнэлэг, зочид буудал, жуулчны байгууллага болон бассейн, саун, халуун усны  зэрэг үйлчилгээ явуулах барилга, байранд тавих
эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг нарийвчлан зохицуулах
Ариун цэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭМЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
3
Тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоодын хариуцлагын тогтолцоог сайжруулах, биеийн тамир, спортын  байгууллагын  ажил, үйлчилгээний чанар, хүн амд үйлчлэх тохиромжтой орчин, нөхцөлийг бүрдүүлэх, биеийн тамир, спортын байгууллагуудыг магадлан итгэмжлэх замаар ажлыг нь сайжруулах
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭМЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
4
Эм бүртгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, аюулгүй, чанартай эм үйлдвэрлэх, импортлох, үйлчлэх эрх зүйн орчныг сайжруулах, эм хангамжийн байгууллагын ангилалд тавигдах шаардлагыг шинэчлэх
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭМЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
5
Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд аливаа нэг эрхтэнээ өгөхийг хориглох, эрхтэнээ өгөх хүсэлтэй байгаа иргэний тэрхүү боломжийг хангах эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулах
 
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭМЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
6
Бүх аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн үйлчилгээний газрыг 100 хувь тамхигүй орчин болгохын зэрэгцээ эрүүл мэндийн зурагтай анхааруулга, тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавих шаардлагыг шинэчлэн хуульчлах
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭМЯ/
2010
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
7

Сэтгэцийн өвчтэй хүний эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг тодорхой болгох
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭМЯ/
2010
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
8
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн хяналт, зохицуулалтыг  салгах, эмийн санд тусгай зөвшөөрөл олгож байгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас энэ төрлийн эм олгодог эмийн санг тогтоох, зөвшөөрлийн дагуу хяналт  тавих зохицуулалт бий болгох
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭМЯ/
2010
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр: 
9
 Инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх, инновацийн санхүүжилтийн олон хэлбэрийг бий болгох, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн тогтвортой хамтын ажиллагааг дэмжин урамшуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Инновацийн тухай /шинээр/
Засгийн газар /БСШУЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
10
Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоог бий болгох, уг санд бүртгэгдсэн мэдээллийн нууцлалыг хадгалах, улс, орон нутгийн хамгаалалтын бүсэд орших түүх, соёлын дурсгалт зүйл, түүх, соёлын  хосгүй үнэт дурсгалт зүйлийг хамгаалах, байгалийн гамшиг, цахилгаан эрчим хүчний гэнэтийн тохиолдлоор үүсэх эрсдэлийг нөхөх зорилгоор даатгалд хамруулах тогтолцоог бүрдүүлэх
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БСШУЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
11
Соёл, урлагийн байгууллагын удирдлага болон уран бүтээлчдийн ёс зүй, хувьчлалын асуудал болон ном, хэвлэл, цахим бичвэрийн талаархи зохицуулалтыг хуульд тодорхой тусгах
Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БСШУЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
12
Төрийн болон төрийн өмчийн бус ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны түвшин, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БСШУЯ/
2011
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
13
Ерөнхий боловсролын  сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэх
Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БСШУЯ/
2011
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
Нийгмийн хамгааллын чиглэлээр:
14
Хөдөлмөрийн харилцааны үндсэн асуудлууд болох ажлын цаг, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, нийгмийн баталгаатай холбоотой  нэр томъёог оновчтой, нэг мөр, ойлгомжтой болгох, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /НХХЯ, СЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
15
Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн эхэд мөнгөн урамшуулал олгох эрх зүйн үндсийг бий болгох
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /НХХЯ, СЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
16
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эдийн засгийн салбаруудаар ялгаатай тогтоох, ажил олгогчдын төлбөрийн чадварыг харгалзан хамтын гэрээ хэлэлцээрээр уян хатан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /НХХЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
17
Гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, энэ үйл ажиллагаанд оролцогч талууд, ялангуяа зуучлагчдын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх,  гадаадаас  ажиллах хүч авах асуудлыг өөрийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой зохистой хослуулах зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /НХХЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
18
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний төрөл, хэлбэрийг олшруулах, арга, механизмыг боловсронгуй болгох
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /НХХЯ/
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
19
Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг оновчтой болгох, даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх, түүнчлэн эрүүл мэндийн давхар даатгалыг хөгжүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /НХХЯ, ЭМЯ/
2010
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
20
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох,тэтгэврийн бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих, тэтгэврийн олон эх үүсвэрийг бий болгох  замаар нийгмийн даатгалын тогтолцоог зах зээлийн хөгжилтэй уялдуулах, улсын төсвийн болон нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох, тэтгэврийн доод хэмжээг тогтоодог тогтолцоог цалин хөлсний уялдаанаас салгаж аж ахуйн нэгж, байгууллага, төсвийн эдийн засгийн дарамтыг бууруулах
Нийгмийн даатгалын багц хуулиуд /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /НХХЯ, ЭМЯ/
2010
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
21
Нийгмийн халамжийг хүртэх шаардлагатай иргэдэд хүртээмжтэй хэмжээгээр нь хүргэх, нийгмийн халамжийн давхардлыг арилгаж  үр дүнтэй байлгахад чиглүүлэх, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний нэр төрлийг тодорхой болгох, халамж, асрамжийн үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, үйлчилгээг үзүүлж байгаа байгууллагуудыг магадлан итгэмжлэх тогтолцоог бий болгох
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /НХХЯ, СЯ/
2011
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
22
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохицуулалтыг сайжруулах, хариуцлагын тогтолцоог  боловсронгуй болгох, тэтгэврийн хуримтлалын сангийн үйл ажиллагааг зохицуулах, боловсронгуй  болгох замаар ирээдүйд тэтгэвэр авагчдад олгох тэтгэврийн хөрөнгийн эх үүсвэрийг арвижуулах  зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх
Нийгмийн даатгалын сангийн удирдлага, менежментийн тухай /шинээр/
Засгийн газар /НХХЯ, СЯ/
2011
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр:
23
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн эрх зүйн үндсийг бий болгох, хяналт шалгалтын эрх, үүргийг өргөжүүлэх
Төв банк  /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай
Засгийн газар /СЯ, Монголбанк/
2009
Эдийн засгийн байнгын хороо
24
Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа,  түүний санхүүгийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтыг нарийвчлан зохицуулах
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ, ХЗДХЯ, Санхүүгийн зохицуулах хороо/
2009
Эдийн засгийн байнгын хороо
25
Улсын болон бүс нутгийн ач холбогдолтой томоохон төслийг санхүүжүүлэх чадвар бүхий хамтын хөрөнгө оруулалтын байгууллагын үйл ажиллагааг зохицуулах
Хөрөнгө оруулалтын сангийн тухай  /шинээр/
Засгийн газар /СЯ, Санхүүгийн зохицуулах хороо/
2009
Эдийн засгийн байнгын хороо
26
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга хэлбэр, зарчим, бизнест төрийн зүгээс учруулдаг дарамт шахалтыг багасгах, шаардлагагүй дүрэм, журмуудыг хүчингүй болгох, зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоонд шилжих
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай /шинээр/
Засгийн газар /СЯ, ХЗДХЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
27
Банкны байгууллагын санхүүгийн үйлчилгээний хүрээг өргөтгөн хяналт шалгалтыг нэгдмэл цогц байдлаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ, Монголбанк/
2009
Эдийн засгийн байнгын хороо
28
Эдийн засгийн харьяат хоорондын болон харьяат бустай хийх гадаад валютын аливаа гүйлгээ, гадаад валютын дотоодын захын зохицуулалт, валютын зохицуулалтын талаархи төрийн эрх бүхий байгууллагуудын эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой тайлан, мэдээлэл, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах,  гадаад валютын эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөлд нийцүүлж, валютын санхүүгийн шинэ хэрэгсэл хэрэглэх
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ, Монголбанк/
2009
Эдийн засгийн байнгын хороо
29
Бүх төрлийн төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх зохицуулалтыг бий болгох
Төгрөгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай /шинээр/
Засгийн газар /СЯ, Монголбанк/
2009
Эдийн засгийн байнгын хороо
30
Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоог бусад хоршооноос тусад нь авч үзэх, тэдгээрийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага, хяналтын тогтолцоог бий болгох, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох зэрэгтэй холбогдсон харилцааг хуулиар нарийвчлан зохицуулах
Хадгаламж зээлийн хоршооны тухай /шинээр/
Засгийн газар /СЯ, Санхүүгийн зохицуулах хороо/
2009
Эдийн засгийн байнгын хороо
31
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, даатгалд хамрагдах хадгаламжийн хэлбэр, хэмжээг тогтоох, хадгаламжийн даатгалын байгууллагыг үүсгэн байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт, эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулах
Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай /шинээр/
Засгийн газар /СЯ, Монголбанк/
2009
Эдийн засгийн байнгын хороо
32
Санхүү, эдийн засгийн  итгэлцлийн харилцааг зохицуулах
Итгэлцлийн тухай /шинээр/
Засгийн газар /СЯ, Монголбанк/
2009
Эдийн засгийн байнгын хороо
33
Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж төлөвшүүлэх,  үнэлгээ хийх үйл ажиллагаанд төрийн  байгууллагаас хяналт тавихтай холбогдсон харилцааны эрх зүйн үндсийг тогтоох
Хөрөнгийн үнэлгээчдийн үйл ажиллагааг зохицуулах тухай /шинээр/
Засгийн газар /СЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
34
Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаатай холбогдсон асуудлыг нэгдсэн байдлаар нэг мөр зохицуулах бодлогын хүрээнд салбарын хууль тогтоомжид одоо байгаа төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой зүйл, заалтыг Төрийн албаны тухай хуульд нэг бүлэг болгон нэгтгэж, аливаа тэтгэмж, тусламж, шагнал урамшуулал, нөхөн олговор, хангамж, цалингийн нэмэгдлийн давхардлыг арилгах, тэдгээрийн шалгуур үзүүлэлт, тооцож буй үндэслэлийг нэг жишигт нийцүүлэх, хэт ялгавартай тогтоогдсон хөнгөлөлт, тэтгэмж, тусламж, хангамжийг хумих
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ, НХХЯ/
2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
35
Улсын төсөв өргөжин тэлэхийн хирээр нэмэгдэж бий болсон орлогыг оновчтой тэгш, шударга зарчмаар хуваарилах, хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хуримтлал бий болгох, ирээдүйд тулгарч  болох эрсдэлийг бууруулах, төсвийн шинэ бодлого авч хэрэгжүүлэх үүднээс төсвийн удирдлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх, түүнийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай /шинэчилсэн найруулга/,      Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /СЯ/
2010
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод
36
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ оновчтой бус, аж ахуйн нэгж, иргэдийг татвараас зайлсхийх боломжийг олгож байгааг өөрчлөх,  үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үнэлгээг  эдийн засгийн өнөөгийн түвшинд нийцүүлэн татвар тооцох зохицуулалтыг бий болгох
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
37
Тендер шалгаруулалтыг үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулж, тухайн онд хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ, ЭМЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
38
Олон улсын хандивлагч байгууллага, хандивлагч орноос арилжааны нөхцөлтэй зээл авах боломжийг бүрдүүлэх, зээл, тусламжийн нийт мөнгөн дүнгийн хэмжээнээс хамааран зарим зээл, тусламжийг авах эсэх асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэрлэх, түүнчлэн зээл, тусламжийн зарцуулалтын хяналтын механизмыг сайжруулах
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
39
Үнэт цаасны зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх зорилгоор эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь шинэчлэн сайжруулах
Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /СЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
40
Даатгалын үйл ажиллагаа  эрхлэх компанийн дүрмийн санг тодорхой тоон үзүүлэлтээр хуульчлан тогтоосныг эдийн засгийн өсөлт болон инфляцийн өөрчлөлттэй уялдуулан зохицуулах эрхийг байгууллагын эрх хэмжээнд хамруулах
Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
41
Даатгалын үйлчилгээний хөгжлийн олон улсын жишиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтын дагуу иргэний амьдралын урт хугацааны даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх
Амьдралын даатгалын тухай  /шинээр/
Засгийн газар /СЯ, НХХЯ/
2011
Эдийн засгийн байнгын хороо
42
Бүртгэл, аудитын үйл ажиллагаанд оролцогч талууд болох Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа, эрх,  үүрэг, уялдаа холбоо, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгах, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлох, нягтлан бодогчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх
 
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ/
2011
Эдийн засгийн байнгын хороо
43
Аудитын чанарын хяналтын оновчтой тогтолцоог бий болгох эрх зүйн үндсийг хуульд тусгах, аудитын үйл ажиллагаа эрхлэх компанийн гаргасан буруутай үйл ажиллагаанд тухайн үйл ажиллагаа эрхлэх компанид хариуцлага тооцохоос гадна, тухайн алдааг гаргасан мэргэшсэн нягтлан бодогч, аудиторт хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, аудитын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн хэлбэрийг тодорхой болгох,  аудитын үйл ажиллагаатай холбоотойгоор үүсч болох болзошгүй эрсдэлийг бууруулах үүднээс аудитын компаниудыг заавал даатгалд хамруулах зохицуулалтыг бий болгох
 
 
Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /СЯ/
2011
Төсвийн байнгын хороо
Эрдэс баялаг, эрчим хүчний чиглэлээр: 
44
Хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохион байгуулалтанд оруулах, байгаль орчин бохирдуулсан иргэнд хариуцлага хүлээлгэх, улмаар нэгэнт нийгэмд бий болсон хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг хариуцлагатай уул уурхайн зарчмаар уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх
Бичил уурхайн тухай /шинээр/
Засгийн газар /ЭБЭХЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
45
Хийн  хангамжийн байгууламжийн  аюулгүй ажиллагааг хангах, хийн хангамжийн ажил, үйлчилгээ эрхлэлтийг оновчтой, тодорхой болгох, аюулгүй ажиллагааны хариуцлагыг өндөрсгөх болон үйлдвэрлэл, ахуйд хийг ашиглах зах зээлийг нээх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хийн түлшний салбарт төр, иргэн, хуулийн этгээдийн оролцоо, тэдгээрийн хооронд үүсэх  харилцааг хуулиар зохицуулах
Хийн  хангамжийн тухай /шинээр/
Засгийн газар /ЭБЭХЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
46
Ашигт малтмалын тухай хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтүүд нь бүхэлдээ төрийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэн тодорхой болгож эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх,  тусгай зөвшөөрлийн  бүртгэлийг ил тод, эмх цэгцтэй болгоход чиглэгдэх
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭБЭХЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
47
Ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох
Ураны тухай /шинээр/
Засгийн газар /ЭБЭХЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
48
Дагаж мөрдөж байгаа Газрын хэвлийн тухай хуулийн зарим заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн зүйл,  заалттай зөрчилдөж байгаа тул тэдгээрийг Ашигт малтмалын тухай хуультай нийцүүлэх зорилгоор уг хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах
Газрын хэвлийн тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ЭБЭХЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
49
Эрчим хүчний зохистой хэрэглээг зохицуулах, үр ашиггүй зарцуулалтыг бууруулах,  эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх,  түүнд төрийн байгууллагын зүгээс хяналт тавих, дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах
Эрчим хүчний хэмнэлтийн тухай /шинээр/
Засгийн газар /ЭБЭХЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
50
1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн зарим заалт нь шинээр болон шинэчилэн батлагдсан хуулиудтай зөрчилдөж байгаа тул хуулиудын хоорондын уялдааг хангах зорилгоор уг хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах
Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ЭБЭХЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
51
Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, худалдах, үйлдвэрлэх, уг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхтэй холбогдон үүсэх  харилцааг зохицуулах
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭБЭХЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
52
Эрчим хүчний хэрэглээ, эрэлтийг хангах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох, энэ салбарыг арилжааны хэлбэрт оруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрчим хүчний үнэ тарифын зохицуулалтыг боловсронгуй болгох
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЭБЭХЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр:
53
Бэлчээрийн газрыг зохистой ашиглах, эзэмшүүлэх, хамгаалах менежментийг боловсронгуй болгох, бэлчээрийг /өвөлжөө, хаваржааны газар/ малчдын бүлэг, нөхөрлөлөөр дамжуулан хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Бэлчээрийн тухай /шинээр/
Засгийн газар /ХХААХҮЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
54
Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, хүнс үйлдвэрлэх, импортлоход тавих шаардлага, хяналтыг боловсронгуй болгох
Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХХААХҮЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
55
Тариалан эрхлэгчдэд  үйлдвэрлэлээ өргөтгөх, эрчимжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, тариаланчдад гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайд урамшуулал олгох тогтолцоог бүрдүүлэх
Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХХААХҮЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
56
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдал, түүнд тавих шаардлага, хамрах хүрээ, зохион байгуулалт зэрэгтэй холбогдсон асуудлыг нарийвчлан зохицуулах болон паркийн газрыг тогтоох, түүний эзэмшлийн асуудлыг тодорхой болгох
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай /шинээр/
Засгийн газар /ХХААХҮЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
57
Технологи дамжуулах эрх зүйн орчныг шинэчлэх, технологийн аюулгүй байдлыг хангах, технологийн түвшний үнэлгээ хийх тогтолцоо бүрдүүлэх
Технологи дамжуулах тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХХААХҮЯ/
 
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
58
Мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог оновчтой болгох, түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, улмаар эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бий болгох
Түүхий эд бэлтгэлийн зохицуулалтын тухай /Биржийн тухай/ /шинээр/
Засгийн газар /ХХААХҮЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын чиглэлээр:
59
Шинэ хотхон, хороолол, цогцолборын орон сууц, түүний дэд бүтцийг барьж байгуулах, ашиглалт, үйлчилгээг хариуцах асуудлыг хуульчлах, орон сууцны фондыг нэмэгдүүлэх, хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
60
Хот, суурины хэрэглэгчдийг цэвэр усаар хангах, усыг ариг гамтай ашиглах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, инженерийн  барилга байгууламжийг ашиглах харилцааг боловсронгуй болгох, цэвэр, бохир усны хангагч болон хэрэглэгчийн хоорондын харилцааг зохицуулах, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоох
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
61
Орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, орон сууцыг шинэчлэн өөрчлөх, хот төлөвлөлт, газар ашиглалт, барилгажилт, тохижилтын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн оролцоотой хяналтын тогтолцоог бий болгох, хүн амьдрахыг хориглосон болон хүн амьдрах эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл  хангахгүй болсон барилга байгууламжуудыг дахин төлөвлөх, нэг талаас  оршин суугчдын эрх ашиг, нөгөө талаас хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх эрх зүйн   орчныг бий болгох
Хотыг дахин хөгжүүлэх тухай /шинээр/
Засгийн газар /ЗТБХБЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
62
 Архитектурын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, захиалагч, барилга угсралтын байгууллага болон архитектурын байгууламжийн эзэмшигчийн эрх, үүрэг болон хүлээлгэх хариуцлагыг тогтоох, архитектурын бүтээлийн буюу зураг төслийн зохиогчийн эрхийг санаачлан боловсруулсан этгээдэд олгох, түүний зөвшөөрөлгүйгээр тухайн барилга байгууламжийн гадна дизайн, төлөвлөлтөд ямар нэгэн өөрчлөлт хийх, эсхүл  өөр зориулалтаар бусдад шилжүүлэн ашиглахыг хориглох, захиалагч, зохион бүтээгч, гүйцэтгэгч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулах
Архитектурын үйл ажиллагааны тухай /шинээр/
Засгийн газар /ЗТБХБЯ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
63
Химийн хорт болон аюултай бодисыг  хот хооронд болон хотын дотор тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн  нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж, тээвэрлэлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
64
Газар олгох үйл ажиллагаа болон Засаг дарга нарын эрхийг тодорхой зааж, зохих зөвшөөрөлгүйгээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол уг газрыг албадан чөлөөлөх эрх зүйн үндсийг бий болгох, бэлчээр, хадлан, тариалангийн газрын зохицуулалтыг боловсронгуй болгох, газар ашиглалтын хэлбэрээс нь хамааруулан газар эзэмших зориулалтуудыг хуульчлах
Газрын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ЗТБХБЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
65
Газрын төлбөрийг хэн, ямар хувиар  ногдуулах, хураах, хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа зарим иргэн, хуулийн этгээдийг газрын төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлөх, чөлөөлөх зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулах  
Газрын төлбөрийн тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ЗТБХБЯ, ХХААХҮЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
66
 Хилийн шугамыг цэгийн солбицлоор тогтоож баталгаажуулах, төсвийн хөрөнгөөр худалдан авах ажил, тусгай зөвшөөрлийн асуудлыг нарийвчлан зохицуулах, нийтийн хэрэглээний газрын зураг, атласыг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд байгаа мэдээлэлд үндэслэн хэвлэдэг байх, хэмжилтийн багаж,  тоног төхөөрөмжийг заавал баталгаажуулах, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах
Геодези, зураг зүйн тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ЗТБХБЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
67
Иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх
Иргэний нисэхийн тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ЗТБХБЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
68
Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтаас ангид байх зарчмуудыг хэрэгжүүлэх
Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах тухай /шинээр/
Засгийн газар /ЗТБХБЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
69
Авто замын арчлалт, хамгаалалтыг тогтмол гүйцэтгэх, замын засвар, арчлалтын хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, зураг төсөл зохиох, урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын хяналт /магадлал/ тавих зэрэг зөвлөхийн үйлчилгээгээр хангах, норм, нормативыг боловсруулах, батлах, тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах, зам барилгын материалын үйлдвэрлэл зэрэг асуудлуудыг зохицуулах
Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
2010
Эдийн засгийн байнгын хороо
70
Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх, түүнд хяналт тавих, газрын кадастрын үйл ажиллагааг тодорхойлсноор газрын кадастрын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болох газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл, газрын үнэ, үнэлгээ, төлбөр, татварын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулах, мөн засаг захиргааны хилийн цэсийн өөрчлөлтөөс хамаарахгүйгээр улсын нийт нутаг дэвсгэрийг бүхэлд нь кадастрын мужлалд хувааж, нэгж талбаруудыг дугаарлаж, бүртгэх тогтолцоог бий болгох
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ЗТБХБЯ/
2011
Эдийн засгийн байнгын хороо
71
Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээг зах зээлийн үнэд тулгуурлан хийх, газрын төлбөр, татвар ногдуулах, бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор буцаан авах болон газрыг хордуулсан, бохирдуулсан тохиолдолд тухайн газрын үнэлгээнд үндэслэн нөхөх олговор олгох, төлбөр, торгууль ногдуулах, даатгал, зээлдүүлэгч,  иргэдийг газрын үнийн мэдээллээр хангаж эрсдэлээс хамгаалах  нөхцөлийг бүрдүүлэх
Газрын үнэлгээний тухай /шинээр/
Засгийн газар /ЗТБХБЯ/
2011
Эдийн засгийн байнгын хороо
Байгаль орчин, аялал жуучлалын чиглэлээр:
72
Байгаль орчны стратегийн үнэлгээг шинээр тусгах, байгаль орчны төрийн хяналтыг сайжруулах, байгалийн баялгийн нөөцийн халдашгүй байдлыг  хангах, үүрэг хариуцлагыг чангатгах, зохих шатны Засаг даргын үүргийг тодруулах, орон нутгийн байгаль хамгаалагч, аймгийн байгаль орчны албадын дарга нарын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох
Байгаль  орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
73
Спорт загасчлал буюу хөвүүрийн загасчлалыг хөгжүүлэх талаар зохицуулах  харилцааг тодорхой болгох, ан хийх хугацааг өөрчлөх, агнуурын зориулалтаас эмчилгээний асуудлыг хасах, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах зэрэг зохицуулалтыг тусгах
Ан  агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
74
Ургамлын төлбөрийн хэмжээ хэт бага байгаагаас шалтгаалан ургамлыг их хэмжээгээр түүж ашиглан нөөцийг багасгаж байгаа тул хариуцлагыг чангатгаж, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх
Байгалийн  ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
75
Байгаль орчны талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  байгаль орчны аудитын тогтолцоог шинээр бий болгох, иргэдэд байгаль орчны асуудлаар маргаан гарвал шүүхэд хандах эрхийг бий болгох
Монгол Улс "Аархус-Конвенци" /Aarhus-Convention/ –д нэгдэн орох тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
76
Төрөөс тодорхой бодлогын дагуу аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох, аялал жуулчлалын талаар төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийг тодорхой болгох, аялал жуулчлал эрхлэгчид хүлээлгэх хариуцлагын болон жуулчны аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох
Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
77
Байгаль орчныг бохирдуулагчид төлбөр ногдуулж, үүссэн бохирдлыг арилгах санхүүгийн эх үүсвэртэй болох, хохирлыг бохирдлын хэмжээ, төрлөөр нь  тооцох эрх зүйн үндсийг бий болгох
Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсний төлбөрийн тухай /шинээр/
Засгийн газар /БОАЖЯ/
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
78
Агаарыг хамгаалах талаархи  төрийн байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг эрх, үүргийг тодорхой болгох, байгууллага хоорондын уялдааг хангасан зохицуулалтыг бий болгох, хяналт-шинжилгээний сүлжээний байнгын ажиллагааг хангах, агаарт гаргах бохирдлын зөвшөөрлийн тогтолцоог хуульчлах
Агаарын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /БОАЖЯ/
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
79
Агаарыг бохирдуулсны хариуцлагын болон агаарыг хамгаалах, бохирдлыг бууруулахад шаардагдах зардлыг нөхөх сан бүрдүүлэх тогтолцоог бий болгох 
Агаарын төлбөрийн тухай /шинээр/
Засгийн газар /БОАЖЯ/
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
80
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдац,  байгаль, цаг уурын эрчимтэй өөрчлөлтийн улмаас байгалийн нөхөн сэргэх процесс алдагдаж байгаа өнөөгийн үйл явцтай зайлшгүй уялдуулан, түүнтэй дасан зохицох асуудлыг тооцоолох үүднээс улс орны хөгжлийн бодлого, хөтөлбөр, бүс нутгийн урт хугацааны төлөвлөгөө, томоохон голуудын сав газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын стратегийн болон урьдчилсан үнэлгээ хийх асуудлыг хуульчлах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх явцад олон нийтийн оролцоо, хяналтыг хангах асуудлыг шийдвэрлэх
Байгаль  орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
81
Байгалийн ургамлын хамгаалалтыг сайжруулах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх
Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
82
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын менежмент, дотоод бүсчлэл зэрэг ойлголтуудыг шинээр томъёолж, үүнтэй уялдуулж хуулийн зорилтыг тодорхой болгох, байгалийн нөөц, дурсгалт газруудын статусыг дээшлүүлэн улсын төсвөөс санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт гарч буй зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэх
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
83
Нутаг дэвсгэртээ орчны бүсийг байгуулж орчны бүсийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ орчны бүсийн сангийн хөрөнгийг зарцуулах журмыг тогтоож, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүргийг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцуулах, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулиар  хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
84
Уул уурхай, үйлдвэржилт хурдацтай хөгжин байгалийн баялаг, ялангуяа усны нөөц ихээр хомсдож байгаатай холбогдуулан ус ашиглалт, хамгаалалт, хяналтыг нэгдсэн байдлаар хуульчлах, иргэдийн оролцоог сайжруулах тогтолцоог бий болгох, хил дамнасан усыг ашиглах, хамгаалах, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, усны сав газрын зөвлөлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БОАЖЯ/
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр:
 
 
 
 
85
Орон сууцны зээлд хамрагдаж байгаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд шаардлагатай мэдээллийг бүрэн өгдөг болох, банк, санхүүгийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2009
Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод
86
Орон сууцны санхүүжилтийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэх, ипотекийн хоёрдогч зах зээлийг  хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2009
Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод
87
Концессийн гэрээний үндсэн дээр төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмшүүлж, ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
Концессийн тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2009
Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод
88
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх төрийн захиргааны байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, шинээр бий болсон харилцааг зохицуулж, хуулийг бүхэлд нь өөрчлөн найруулах
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХЗДХЯ/
2009
Хууль зүйн байнгын хороо
89
Хоёрдмол харьяаллыг хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрөх талаар  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ, ГХЯ/
2009
Хууль зүйн байнгын хороо
90
Төрөөс  иргэнийхээ өмнө хүлээсэн хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг хэрэгжүүлэх зорилгоор нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас хохирсон этгээдийн хохирлын зохих хэсгийг төрөөс нөхөн олговор хэлбэрээр олгох
Хохирогчид нөхөн олговор олгох тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2009
Хууль зүйн байнгын хороо
91
Цагдаагийн байгууллагын тогтолцоо, удирдлага, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллах зохицуулалтыг шинээр тусгах
Цагдаагийн байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХЗДХЯ/
2009
Хууль зүйн байнгын хороо
92
Шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааны  арга, хэлбэр, шинжилгээний төрлүүд болон шүүхийн шинжилгээ хийх байгууллага, шинжээчийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Шүүхийн шинжилгээний тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2009
Хууль зүйн байнгын хороо
93
Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг тодорхой  болгох, өмгөөлөгчдийн сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, өмгөөлөгчид болон Монголын өмгөөлөгчдийн холбооны ажлын уялдаа холбоог сайжруулах, төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тусгай сан бий болгох
Өмгөөллийн тухай  /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
94
Зарим төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид нөхөн олговор олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
 
95
 Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн хохирлын хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй болон оновчгүй хэрэглэсэн нэр томъёог залруулах, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэх, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
96
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шуурхай явуулахын тулд байцаан шийтгэх ажиллагаа явуулах байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн тоог нэмэгдүүлэх
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
97
Хуулийн төслийн боловсруулалтын чанар, үр нөлөөг сайжруулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах ажиллагааг нарийвчлан зохицуулах, төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгох, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ/
 
2010
Хууль зүйн байнгын хороо
98
Автотээврийн хэрэгслийн жолоочийг хариуцлагын даатгалд хамруулах замаар автотээврийн ослыг багасгах, хохирсон иргэнд нөхөн төлбөр олгоход чиглэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх
Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Эдийн засгийн   байнгын хороо
99
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан торгуулийг бэлэн бус хэлбэрээр ногдуулах тогтолцоог бүрдүүлэх,  замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, торгуулийн хэмжээг зохистойгоор нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
100
Спирт, бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгодог  болох,  спиртийн болон бусад согтууруулах ундааны үйлдвэрлэл, хуваарилалт, олголтод Засгийн газар онцгой хяналт тавих, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд тавих хяналтын тогтолцоог хуульчлан зохицуулах
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай  /Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
101
Нийтэд худалдах зориулалттай галт зэвсэг, сумны импорт, борлуулалт, хэрэглээг нарийвчлан зохицуулах, сум, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисын импорт, борлуулалтыг төвлөрүүлэн тэдгээрийн эргэлтэд тавих хяналтыг чангатгах, галт зэвсэг эзэмшигч иргэдийн хариуцлагыг сайжруулах
Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ, БХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
102
Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, арбитрын тогтолцоог сайжруулах, арбитр, шүүхийн хоорондын харилцааг нарийвчлан зохицуулах
Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
103
Хуульд заасан үндсэн болон журамт үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг хуульчлан зохицуулах
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХЗДХЯ, НХХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
104
Нотариатын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгож,  нотариатчийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлж олон улсын жишигт нийцүүлэх
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
105
Дампуурлын ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дампуурсанд тооцох шалгуурыг  нэмэгдүүлэх, дампуурлын ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан тогтоох, хуулийн зүйл, заалтын агуулгыг тодорхой болгох, нэр томъёо, үг хэллэгийг жигдлэх зэргээр бүхэлд нь өөрчлөн найруулах
Дампуурлын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн  болон Эдийн засгийн байнгын хороод
106
Ашгийн бус хуулийн этгээдийн эрх зүйн байдал, нийгмийн эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллагын статусыг тодорхойлох
Ашгийн бус хуулийн этгээдийн тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод
107
Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулан хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Хэвлэлийн эрх чөлөөний тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
108
Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, ялтныг нийгэмшүүлэх ажиллагааг өргөжүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, боловсронгуй болгох
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ХЗДХЯ/
2010
Хууль зүйн байнгын хороо
109
Захиргааны хариуцлагын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах
Захиргааны хариуцлагын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ХЗДХЯ/
2011
Хууль зүйн байнгын хороо
110
Хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хоёр дахь эх сурвалж болгон барьцаалах, барьцааг бүртгэх, барьцааны шаардлагыг хангах зохицуулалтыг бий болгох
Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2011
Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод
111
Садар самуун явдалтай тэмцэх ажлын хамрах хүрээг өргөтгөж, зохион байгуулалт, арга зүйн хувьд сайжруулах, энэ ажлыг хариуцах байгууллагын чиг үүргийг тодорхой болгох замаар садар самуун явдалтай  үр нөлөөтэй тэмцэх
Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар
/ХЗДХЯ/
2011
Хууль зүйн байнгын хороо
112
Гэрчийг хамгаалах талаар олон улсын жишигт нийцсэн зохицуулалтыг бий болгох
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай /шинээр/
Засгийн газар /ХЗДХЯ/
2011
Хууль зүйн байнгын хороо
Гадаад харилцааны чиглэлээр:
 
 
 
 
113
Импортын барааны өсөлт дотоодын үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашигт шууд нөлөөлөх боломжтой тул тэдгээрийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх
Худалдааны хамгаалалтын тухай  /шинээр/
Засгийн газар /ГХЯ, ХХААХҮЯ/
2011
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод
114
Худалдаа эрхлэгчдийг мэргэшүүлэх, хүнс, өргөн хэрэглээний барааны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, гадаад, дотоод худалдааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
Худалдааны зохицуулалтын тухай /шинээр/
Засгийн газар /ГХЯ, ХХААХҮЯ/
2011
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод
115
Худалдааны салбарт аль нэг улсын монополи бий болох, барааны демпинг хийхээс урьдчилан сэргийлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Демпингийн эсрэг хуулийг гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх
Демпингийн эсрэг  хууль /шинээр/
Засгийн газар /ГХЯ, ХХААХҮЯ/
2011
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод
 
116
Олон талт болон хоёр талт олон улсын гэрээг байгуулах талаар хэлэлцээ хийх, байгуулах, батлуулах процедурыг ялгавартайгаар хуульчлан тогтоох, олон улсын гэрээг орчуулах, хэвлэх зэрэг харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох, заавал соёрхон батлах гэрээний төрлийг шинэчлэх
Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ГХЯ/
  2011
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
Батлан хамгаалах чиглэлээр:
117
Батлан хамгаалах  тухай хуулийг аюулгүй байдлын шинэ орчин, нөхцөл дэх улс орныг батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгох, орон нутгийн хамгаалалтын үндсийг бий болгох, орон нутгийн хамгаалалтын талаархи  Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн чиг үүргийг хуульчлах, цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах шийдвэр гаргах түвшинд Улсын Их Хурал болон Засгийн газрын бүрэн эрхийн давхардлыг арилгах
Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БХЯ/
2010
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
118
Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай
Засгийн газар /БХЯ/
2010
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
119
Улс орны дайны байдлын үеийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах, тодотгох, хэрэгжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангах асуудлуудын уялдаа холбоог төгөлдөржүүлэх
Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /БХЯ/
2010
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын чиглэлээр:
120
Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий тусгай томилгоот анги, салбар, нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох
Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЗГХЭГ/
2009
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
121
Тагнуулын ерөнхий газрын үндсэн чиг үүрэгт нийцүүлэн эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх арга хэмжээ авах
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЗГХЭГ/
2009
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
122
Гүйцэтгэх ажлын болон холбооны техникийн шинэчлэлийг бүртгэл, мэдээллийн тогтолцоог төгөлдөршүүлэх зорилт, мэдээлэл, харилцааны технологийн хөгжилтэй уялдуулан гүнзгийрүүлэх зохицуулалтыг бий болгох
Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЗГХЭГ/
2009
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
123
Харилцаа холбооны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /ЗГХЭГ/
2009
Эдийн засгийн байнгын хороо
Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын эрхлэх асуудлын чиглэлээр:
124
Шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, өрсөлдөөний тухай ойлголт, соёлыг нийгмийн сэтгэл зүйд төлөвшүүлж  зах  зээлийн өрсөлдөөний орчныг бүрдүүлэх
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /Тэргүүн Шадар сайд/
2009
Эдийн засгийн байнгын хороо
125
Итгэмжлэлийн өнөөгийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгож нэгдсэн зохицуулалтаар хангах, олон талын хэлэлцээрийг биелүүлэхтэй холбогдсон нөхцөлийг бүрдүүлэх, итгэмжлэл, тохирлын үнэлгээний субъектүүдийн харилцааг зохицуулах, улмаар олон улсын жишигт нийцүүлэх
Итгэмжлэлийн тухай /шинээр/
Засгийн газар /Тэргүүн Шадар сайд/
2011
Эдийн засгийн байнгын хороо
126
Стандартчилал, тохирол, итгэмжлэлийн талаархи ойлголт, нэр томъёо, тодорхойлолтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх,  итгэмжлэл, тохирлын субъектүүдийн  харилцаа, эрх, чиг үүргүүдийг зааглан нарийвчлан хуульчлах, экологийн цэвэр бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын арга механизмтай уялдуулах
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /Тэргүүн Шадар сайд/
2011
Эдийн засгийн байнгын хороо
127
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгох, уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллах төрийн захиргааны байгууллагын ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /Тэргүүн Шадар сайд/
2011
Эдийн засгийн байнгын хороо
128
Уламжлалт мэдлэг, соёлын бүтээлийг үнэ төлбөргүйгээр хэн дуртай этгээд өөрийн санаа зорилгоор гуйвуулан ашиглах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбоотойгоор уламжлалт мэдлэг, уламжлалт соёлын бүтээлийг хамгаалах зохицуулалтыг бий болгох
Уламжлалт мэдлэгийг хамгаалах тухай /шинээр/
Засгийн газар /Тэргүүн Шадар сайд/
2011
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хороод
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын чиглэлээр: 
129
Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг боловсронгуй болгон удирдлагын зүй зохистой тогтолцоог бүрдүүлж  олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, улсын байцаагчийн нийгмийн баталгааг хангах
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /Шадар сайд/
2009
Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороод
130
Хүн, малын гоц халдварт өвчин, химийн хорт бодис,  гамшиг, ослын улмаас учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авах, хэрэгжүүлэх үүднээс хүн хүч, техникийг дайчлах зохицуулалтыг бий болгох
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газар /Шадар сайд/
2009
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
131
Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэлдэхүүнд иргэний нийгмийн байгууллагууд төлөөллөө сонгож оруулдаг байх, уг Комисст хүүхдийн эрхийн асуудал хариуцсан гишүүн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхийг хангах, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулах, өөрийгөө хамгаалах чадварыг хөгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэх
Монгол Улсын Хүний эрхийн
Үндэсний
Комиссын тухай
хуульд нэмэлт,
өөрчлөлт
оруулах тухай
Засгийн газар
/Шадар сайд/
2009
Хууль зүйн байнгын хороо
 
132
Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, үйлчилгээний төрөл, хэлбэрийг олшруулах, арга механизмыг тодорхойлох
Хүүхэд хамгааллын тухай /шинээр/
 
Засгийн газар /Шадар сайд/
2010
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын чиглэлээр:
133
Нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газар /ЗГХЭГ/
2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
2.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлах хуулийн төсөл
134
Төрийн албанд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэх, авлигыг арилгах, албан хаагчийн үйл ажиллагааг ил тод болгож хувийн  ашиг сонирхлын зөрчлөөс  ангид байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх
Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /шинээр/
Монгол Улсын Ерөнхийлөгч
2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
135
Бүх шатны шүүхийн шүүгчдийг хөндлөнгийн болон шүүхийн дотоодын тогтолцооны нөлөөнөөс ангид байх  нөхцөлийг бүрдүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны хараат бус, бие даасан байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч
2009
Хууль зүйн байнгын хороо
136
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэн, байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүжилтийг тодорхой болгох
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч
2009
Хууль зүйн байнгын хороо
137
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх шат дамжлагыг багасгаж, өргөдөл гаргагчид учирч буй чирэгдэл, бэрхшээлийг арилган өргөдөл, гомдол шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгож хариуцлагыг дээшлүүлэх
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч
2010
 
Төрийн байгуулалтын байнгын хороо
138
Төрийн цэргийн байгууллагуудад цэргийн хэргийн шаардлагатай асуудлаар нэгдмэл хэм хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд тогтоож мөрдүүлэх, хугацаат цэргийн албан хаагчид цэргийн зохих мэргэжил эзэмшүүлэх сургалтын үндсэн агуулгыг хуульчлан тогтоох
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч
2010
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
139
Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, хувь нийлүүлэгчдийн хурлын эрх, үүргийг тодорхой болгож жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бий болгох
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч
2009
Эдийн засгийн байнгын хороо
140
Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн, бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох /Энэ хуультай холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулна/
 
 
 
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинээр/ 
Монгол Улсын Ерөнхийлөгч
2010
Хууль зүйн байнгын хороо
3. Улсын Их Хурлын гишүүдээс санаачлах хуулийн төсөл
141
Төрийн  тогтолцоонд эрх мэдэл хуваарилалтын болон хяналт, хариуцлагын эрх зүйн шинэ орчин бий болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, З.Алтай, Г.Батхүү, С.Бямбацогт, Р.Буд, А.Тлейхан, Ц.Цэнгэл
2010
Төрийн байгуулалтын байнгын хороо
142
Улсын Их Хурлын төлөөлөл, хууль тогтоох, хяналтын чиг үүргүүдийг тодорхой болгож Улсын Их Хурлын  бүтэц, зохион байгуулалтыг төлөөллийн болон мэргэшсэн парламентын шаардлагад  нийцүүлэн боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүдийн эрх зүйн статусыг  боловсронгуй болгох
 
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Су.Батболд, Б.Батбаяр,
Э.Бат-үүл, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Ганхуяг, Н.Ганбямба, Д.Дондог, Х.Жекей, С.Оюун, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар,
З.Энхболд, Х.Тэмүүжин
2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
143
Улсын Их Хурлын гишүүний болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон нийтийн санаа бодолд үндэслэгдсэн, мэргэжлийн үйл ажиллагаагаар дэмжигдсэн эрх зүйн орчинтой болгох, хууль тогтоох болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ олон нийтийн санал, гомдлыг тусгах үүднээс мэргэжлийн Байнгын хороонд иргэдийн санал, гомдлыг хэлэлцэх, зохион байгуулалт, журмыг бий болгох
 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын  гишүүн Ө.Энхтөвшин, Су.Батболд, Б.Батбаяр, Э.Бат-үүл, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Ганхуяг, Н.Ганбямба, Д.Дондог, Х.Жекей, С.Оюун, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар,
З.Энхболд, Х.Тэмүүжин
2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
144
Үндсэн хуулийн цэцийн чиг үүрэг, бүрэн эрхийг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлж, Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох чиглэл рүү нь шинэтгэж, иргэдийн Үндсэн хуульд заагдсан үндсэн эрхээ хамгаалуулах эрх зүйн баталгааг бүрдүүлэх, Цэцийн гишүүдийн ялгамжтай эрх зүйн статусыг нэг болгож  Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, томилох зэрэг эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулийн болон эрх зүйт ёсны шаардлагад нийцүүлж, Цэцийн гишүүний улс төрийн болон ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах чиглэлээр өөрчлөлт хийх
 
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин
2010
Хууль зүйн байнгын хороо
145
Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авах журмыг боловсронгуй болгож Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээг Үндсэн хуулийн үзэл санаатай нийцүүлж өөрчлөх, иргэний Үндсэн хуульд заагдсан үндсэн эрхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх зарчим, журмыг хуульчлан тогтоох
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин
2010
Хууль зүйн байнгын хороо
146
Сонгуулийн төв байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уг хуулийг боловсронгуй болгох
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн
Р.Буд,
Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Оюунхорол, Д.Арвин, Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Ламбаа, Д.Одхүү, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар
2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
147
Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг төгөлдөржүүлж хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн
Р.Буд,
Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Оюунхорол, Д.Арвин, Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Ламбаа, Д.Одхүү, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар
  2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
148
Орон нутгийн Хурлын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн
Р.Буд, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Оюунхорол, Д.Арвин,
Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Ламбаа, Д.Одхүү, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар
  2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
149
Санал асуулгыг  орон нутгийн хэмжээнд явуулж болох эрх зүйн зохицуулалтыг бий болгох
Орон нутгийн санал асуулгын тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар
2010
Төрийн байгуулалтын байнгын хороо
150
 
Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
 
 
 
 
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очир, Ж.Сүхбаатар, Ц.Цэнгэл, Ж.Батсуурь
2009
Төрийн байгуулалтын байнгын хороо
151
Төсвийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон харилцаа, орон нутгийн эрх мэдэлтэй холбогдсон асуудлыг боловсронгуй болгох
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай /шинэчилсэн найруулга/, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай /шинэчилсэн найруулга/
Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл
2009
Төсвийн байнгын хороо
152
Хот, тосгоны статусыг нарийвчлан хуульчилж эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Сүхбаатар
2010
Төрийн байгуулалтын байнгын хороо
153
Хилийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж  хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж буй байдалд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх
Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей
2009
Хууль зүйн байнгын хороо
154
НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчийн эрсдэлийн даатгалын тогтолцоо бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэтгэвэрт гарах үед нь офицер, ахлагч нарт  орон сууц, газар олгох асуудлыг хуульчлах
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын ИХ Хурлын гишүүн Х.Жекей, Р.Амаржаргал, Я.Батсуурь, Ц.Шинэбаяр, З.Энхболд
2009
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
155
Цэргийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах шийдвэр гаргах асуудлаар чиг үүргийн зөрчил, давхардлыг арилгах
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд
2009
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
156
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт зөвлөмж  болгосны дагуу  тэсэрч дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, импорт, худалдааг төвлөрүүлэн зэвсэгт хүчний харьяалалд шилжүүлэхтэй холбогдсон эрх зүйн үндэс бүрдүүлэх
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд, Э.Мөнх-Очир
2009
Эдийн засгийн байнгын хороо
157
Хүн амын нөхөн үржихүйн бодлогыг төрийн бодлогоор дэмжиж  олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн Р.Буд
2009
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
158
Төрийн байгууллагаас хоршоотой харилцах харилцааг тодорхой болгох
Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд
2011
Эдийн засгийн байнгын хороо
159
Хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээлэл нээлттэй байх, мэдээлэл авах хэлбэрүүдийг тусган байгууллага, албан тушаалтан, иргэний эрх, үүргийг тодорхойлох
Мэдээлэл авах эрх чөлөөний тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн 
Ц.Мөнх-Оргил, Су.Батболд, Э.Бат-Үүл, С.Ламбаа, С.Оюун
2009
Хууль зүйн байнгын хороо
160
Байгууллагын нууцын тухай хуулийг хүчингүй болгож, төрийн нууцын хүрээ хязгаарыг тодорхой болгох
Төрийн нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн  Ц.Мөнх-Оргил, Су.Батболд, Э.Бат-Үүл, С.Ламбаа, С.Оюун
2009
Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороод
161
Захиргааны үйл ажиллагааны захиргааны суурь зохицуулалтыг хуульчлан, нийтлэг харилцааг нэг ерөнхий хуулиар зохицуулах
Захиргааны үйл ажиллагааны тухай /шинээр/
Улсын Их Хурлын
гишүүн Ж.Сүхбаатар, Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин
2010
Хууль зүйн байнгын хороо
162
"Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци, түүний нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,  шийтгэх тухай протокол"-д нэгдэн орсонтой холбогдуулан Эрүүгийн хууль болон бусад хуулийн хүн худалдаалахтай  холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн эрх ашгийг хамгаалах
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей, З.Энхболд
2010
Хууль зүйн байнгын хороо
163
Гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей, З.Энхболд
2010
Хууль зүйн байнгын хороо
164
Компьютерийн файл, мэдээллийн сүлжээгээр дамжуулж байгаа баримт бичгийг цаасан баримт бичгийн нэгэн адил үзэж цахим гарын үсэг хэрэглэх,  түүнийг баримтжуулах
Цахим /электрон/ гарын үсгийн тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхбат,
Ч.Сайханбилэг,
З.Энхболд
2010
Хууль зүйн байнгын хороо
165
Гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг бие даасан хуулиар зохицуулах
Гэр хорооллыг орон сууцжуулах тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр, Д.Ганхуяг, Д.Очирбат
2010
Эдийн засгийн байнгын хороо
166
Орон нутагт явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, тодорхой стандарт, шаардлагыг тавих
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, үүрчлөлт оруулах тухай
 
Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог
2010
Төрийн байгуулалтын байнгын хороо
167
Улсын чанартай болон орон нутгийн зам ашиглалтын хураамж, давхар татварын асуудлыг хуульчлах
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог
2010
Төсвийн байнгын хороо
168
Говийн болон алслагдсан бүс нутгийн хүн амд хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа болгоход чиглэсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн орчныг бий болгож  бүсийн нэмэгдэл олгох, бүсийн нэмэгдлийг 25 хувиар тогтоох асуудлыг хуульчлах
Говийн болон алслагдсан бүс нутгийн бүсийн нэмэгдэл олгох тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, А.Тлейхан, Д.Оюунхорол, Г.Занданшатар, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Х.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Р.Буд, Р.Раш, Ц.Цэнгэл, Ц.Дашдорж
2010
Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
169
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ногдуулж байгаа татварын хэмжээг Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа дотоодын аж ахуйн нэгжийнхтэй ижил тэнцүү татвар ногдуулдаг байх зохицуулалтыг тусгах
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, З.Алтай, Г.Батхүү, Р.Буд, Ц.Цэнгэл
2009
Эдийн засгийн байнгын хороо
170
 Ашигт малтмалын тухай хуулийг боловсронгуй болгох
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Г.Батхүү,
Ц.Цэнгэл
2009
Эдийн засгийн байнгын хороо
171
Уул уурхайн үйлдвэрлэл, газрын хэвлийн ашиглалтыг зохицуулах бие даасан хуулийг гаргаж уул уурхайн салбарыг хөгжүүлэх
Уул уурхайн тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, А.Тлейхан
2010
Эдийн засгийн байнгын хороо
172
 Малчдын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнэд ойртуулах, малчдын орлогыг тогтворжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор мал аж ахуйн бүтээгдэхүүний төвлөрсөн агент болох биржийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх
Хөдөө аж ахуйн биржийн тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн З.Алтай, Р.Буд, Ц.Цэнгэл
2010
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
173
Алслагдсан бүс нутагт үйлдвэрлэл эрхэлж, иргэдийг ажлын байраар ханган бизнес эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбаруудыг бүртгэлийн, орлогын албан татвараас нь хөнгөлөх, чөлөөлөх, онцгой хөнгөлөлтийг эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь, Г.Батхүү,
Д. Кёкүшюзан Батбаяр, Ш.Сайхансамбуу
2009
Төсвийн байнгын хороо
174
Улсын Их Хурлаас тогтоосон стратегийн ач холбогдол бүхий 15 ордын нийт нөөцөд түшиглэн  "Баян Монгол"   корпорацийг байгуулан хувьцааг нь Монгол Улсын иргэн бүрт тэнцүү хэмжээгээр эзэмшүүлэх
 
 
 
 
 
Баянмонгол корпораци байгуулах тухай /шинээр/
Улсын Их Хурлын гишүүн Л.Болд
2009
Төсвийн байнгын хороо
 
Хоёр. Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
 
1
Олон улсын жишигт нийцсэн хотууд шинээр бий болгож, үйлдвэрлэл, үйлчилгээг даган үйлдвэр- хотуудын инженерийн дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо сайжирч,  ажил эрхлэлт нэмэгдэн, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, бүс нутагт тогтвортой ажиллаж,  амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх
Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудлыг даган бий болох хот, Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн томоохон орд  газруудыг түшиглэсэн орчин үеийн шийдэл бүхий 10-20 мянган хүн амтай хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
  2011
Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод
2
Хүн амын нутагшилт хөгжлийн хүрээнд монгол орны байгаль, цаг уурын нөхцөл, эрдэс баялагийн нөөц, хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ, хүрээлэн буй байгаль орчны хамгаалал, тухайн төв, суурингийн суурьшлын өвөрмөц онцлог, цаашдын хөгжлийн төлөвийг тодорхойлох
 
Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл батлах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
2011
Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод
3
Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн стратеги зорилтыг хэрэгжүүлэх, бүлэг суурингийн зөв тогтолцоог тогтоох, бүлэг суурингийн төвүүдийг тодорхойлох
Бүлэг суурингийн тогтолцоо батлах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
2011
Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод
 
4
 
 
Нийслэл хотод төвлөрч буй хүн ам, үйлдвэрлэлийн
Бөөгнөрлийг задалж, улмаар хот орчим болон хөдөөгийн хүгжлийн ялгааг арилгах, бүс нутаг, аймгуудын хөгжлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгах, дэд бүтцийн сүлжээнд холбогдох боломжтой, хөгжлийн чиг хандлагаараа бусдаас давуу талтай, түүхий эдийн нөөцдөө тулгуурласан томоохон суурин газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн цаашдын хандлагыг цогц байдлаар хөгжүүлэх арга хэмжээ авах
 
үйлдвэр-хотуудын талаар авах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
  2011
Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод
5
 
 
"Цагааннуур" худалдааны  чөлөөт бүс нь төлөвлөлтийн дагуу хөгжих, тухайн бүс нутагт амьдарч буй иргэд ажлын байраар хангагдаж орон нутагтаа тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх
 
 
Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
Засгийн газар /ЗТБХБЯ/
   2011
Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод
6
Малчдын  талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж малчид хэвийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
Засгийн газар /ХХААХҮЯ, ХЗДХЯ/
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
7
 
Монгол Улсын хөгжлийн түлхүүр болох авто замыг хүгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх
 
Авто замын хөгжлийн мастер төлөвлөгөө батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн  Р.Раш, Г.Батхүү, Ц.Цэнгэл
2009
Эдийн засгийн байнгын хороо
8
Нүүрсний талаар төрөөс баримтлах бодлого, зохицуулалт хангалтгүйгээс нүүрс  үнэгүйжих хандлагаас сэргийлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулах
 
 
Нүүрс хөтөлбөр батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн, А.Тлейхан
2009
Эдийн засгийн байнгын хороо
9
Аюулгүй байдлын шинэ орчин, нөхцөлд дайн, зэвсэгт мөргөлдөөний тухай асуудлуудыг өөрөөр авч үзэх болсонтой холбогдуулан, түүнчлэн терроризм, хууль бус цагаачид /дүрвэгсэд/ болон бусад аюул заналын цар хүрээ нэмэгдсэн зэргээс шалтгаалан тэдгээрээс урьдчилан сэргийлэх, сөрөн тэмцэх асуудлуудыг шинээр томъёолж цэргийн номлолыг шинэчлэх,
төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогын  баримт бичиг батлагдсантай холбогдуулан "Орон нутгийн хамгаалалт"-ын тухай асуудлыг улс орноо батлан хамгаалахад хүн ам, эдийн засаг, нутаг дэвсгэрээ бэлтгэх чиглэлээр цэргийн номлолд тусгах, зэвсэгт хүчний тайван цагийн олон талт үүргүүдийг тодотгох
Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс батлах тухай
Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд
2010
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
10
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн хэрэглээг нэмэгдүүлэх,  дотоодын болон гадаадын зах зээлд гаргах, түүхий эдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
Дотоодын үйлдвэрүүдийн хэрэгцээнээс 2009 онд илүү гарсан малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хилийн боомтуудаар гаргах замаар иргэдийг мөнгөжүүлэх тухай 
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Р.Буд, Ц.Цэнгэл
2009
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
ооОоо