- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2011-2012 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД
Монгол Улсын Их Хурлын 2009 оны
42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2011-2012
ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД
Засгийн газрын дунд хугацааны зорилт нь хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн удирдлагын ил тод, шуурхай, шударга, хариуцлагатай байдлыг хангах, хүн амын түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглэгдэнэ.
Нэг. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангана.
1.1. Стратегийн болон бусад ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувийн хэвшил, бодит салбарын үйлдвэрлэлийг дэмжих замаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хангах.
1.2. Эдийн засгийн бүтцийг сайжруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх бодлого баримтлах.
1.3. Инфляцийг бууруулах, төсөв, мөнгө, санхүү, эдийн засгийн харилцан уялдаатай бодлого хэрэгжүүлэх.
1.4. Санхүү, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах цогц арга хэмжээ авч, түүний дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, нийт эдийн засаг дахь Засгийн газрын оролцоог багасгах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн эрүүл хөрс, суурийг бэхжүүлэх.
1.5. Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдлыг багасгах бодлого баримталж, гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх.
Хоёр. Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хадгална.
2.1. Эдийн засгийн өсөлтийг хангах, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг бататгах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, бодит салбарын хөгжлийг тэтгэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлого явуулах.
2.2. ДНБ-д эзлэх төсвийн орлого, зарлагын харьцааг огцом алдагдуулалгүйгээр тогтвортой түвшинд байлгах чиглэл баримталж, төсвийн алдагдлыг 2009 оны түвшнээс өсгөхгүйгээр аажмаар бууруулах.
2.3. Төсвийн орлогын бололцоотой бүх эх үүсвэрийг бүрэн дайчилж, оновчтой хуваарилан үр өгөөжтэй ашиглах.
2.4. Төсвийн зарлагын хэмжээг орлогын тогтвортой эх үүсвэр болон эдийн засгийн өсөлттэй уялдуулж, аливаа үргүй зардлыг хязгаарлан, төсвийн зарлагыг суурь хэмжээнд нь хүртэл бууруулах эхний алхам хийх.
2.5. Улсын төсвөөс үзүүлж буй нийтийг хамарсан нийгмийн халамжийн үйлчилгээ, дэмжлэгийн үндсэн зорилгыг хадгалж, түүнийг нийгмийн зорилтот бүлгүүд болон нийгмийн халамж хүртэх шаардлагатай хэсэгт чиглүүлж, үр дүнтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.
2.6. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүгийн хямралт байдлыг даван туулахад гол түлхэц үзүүлэх, богино хугацаанд үр дүнгээ өгөх хөгжлийн томоохон төсөл, арга хэмжээнд чиглүүлэх.
2.7. Дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, санхүүжилтийн үр дүнг сайжруулах.
2.8. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын зарим ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн салбараас улсын төсөвт тогтвортой, өндөр орлого орох урт хугацааны үндсийг бүрдүүлэх.
2.9. Эдийн засгийн өсөлт, мөнгө, санхүүгийн бодлогын уялдааг хангаж, гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн хүндрэлийг даван туулах мөнгөн хуримтлалыг өсгөх.
2.10.Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч болзошгүй байгаа сөрөг хандлагыг зогсоож, улмаар зэрэглэлийг ахиулах эдийн засаг, санхүүгийн цогц арга хэмжээ авч эхлэх.
2.11.Санхүүгийн салбарыг эрсдэлээс хамгаалж, хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.
2.12.Олон улсын санхүүгийн зах зээлд бонд арилжаалж, бондын эрсдэлийг удирдан, Монгол Улсын жишиг хүүг тогтоох чиглэл баримтлах.
2.13.Татварын тэгш, шударга байх зарчмыг тууштай баримталж, татварын орлогын баазыг өргөтгөн, орлогыг бүрэн хураах удирдлага, бүртгэл, тооцоо, мэдээллийн тогтолцоог сайжруулах.
2.14.Төсөв, санхүүгийн хямралт байдлыг дэс дараатай даван туулах шаардлагатай уялдуулан эдийн засагт өрийн дарамт учруулахгүйгээр гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн хэмжээг уян хатан нэмэгдүүлж, зээл, тусламжийн хөрөнгийг үр өгөөжтэй ашиглах хяналт, зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх.
2.15.Санхүүгийн зуучлалын хүрээг өргөтгөн, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн бүртгэл, мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
2.16.Yнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын санхүүгийн зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх.
2.17.2009 оны татварын орлогын байдлыг харгалзан төсөвт тодотгол хийж, төсвийн урсгал зардлын болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг зохицуулах.
2.18.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан улс төрийн намуудын амлалтуудыг төсөвт үе шаттайгаар тусгаж, хэрэгжүүлэх.
Гурав. Бодит салбарын хөгжлийг дэмжиж, Монгол Улсыг үйлдвэржүүлэх бодлого баримтална.
3.1.Уул уурхайн болон газрын тосны салбарын орлогоос хуримтлал бий болгож, улсын төсвийн тусгай санд төвлөрүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
3.2.Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжиж, сүү, мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах чиглэлд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
3.3. Бүс нутгийн дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан авто зам, төмөр замын сүлжээг хөгжүүлэх бодлого баримтлах.
3.4.Түүхий эдийн нөөцөд түшиглэн цемент, арматур төмөр хийц, шил зэрэг барилгын материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг бүрдүүлж эхлэх.
3.5.Түлш, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх.
3.6.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бизнес инкубатор байгуулж ажиллуулах.
3.7.Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн, "Атрын 3 дахь аян"-ыг үргэлжлүүлж, техник, технологийн шинэчлэл хийх шаталсан арга хэмжээ авах;
3.8.Өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий хувийн хэвшилд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх, экспортын үйлдвэрлэлийг татварын болон урамшууллын бодлогоор дэмжин хөгжүүлэх.
3.9.Бизнес эрхлэх орчныг сайжруулж, орон нутгийн түүхий эд, боломж, нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлвэрлэлийг дэмжих замаар эдийн засгийн төрөлжилтийг сайжруулах.
3.10. Хүнд үйлдвэрийг хөгжүүлж, гидрометаллурги, катодын зэсийн үйлдвэрлэл, алт хайлуулах, кокс-хими, хар металлургийн аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулахыг бодлогоор дэмжих.
3.11. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг эхлэх, газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх бодлого баримтлах.
3.12. Говийн /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/ бүс нутгийг цогц хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын ордод түшиглүүлэн уул уурхай-металлурги-эрчим хүчний цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх.
3.13. Эрчим хүчний төрөл бүрийн эх үүсгүүрийг ашиглан нийт сумыг байнгын цахилгаан эрчим хүчтэй болгох бодлого баримтлах.
3.14. Худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсүүдийг байгуулах бодлогыг шинэчилж, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх.
3.15.Шуудангийн салбарт Зип кодыг улс орны хэмжээнд бүрэн нэвтрүүлэх.
3.16.Нийслэл хотын дэд бүтцийг шинэчлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх.
3.17.Нийслэлд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн дэд бүтэц бүхий газруудыг зөвхөн дуудлага худалдаагаар худалдаж, орлогоор нь дэд бүтцийн хөгжлийн сан байгуулж, шинээр дэд бүтцийг бий болгоход зарцуулах.
Дөрөв. Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөхиүлэн дэмжинэ.
4.1. Геологи, уул уурхайн салбарын бодлогыг хариуцлагатай уул уурхайн зарчимд тулгуурлан шинэчлэн тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.
4.2. Экологийн хувьд эмзэг, хамгаалалт шаардагдах ойн болон гол, мөрний эх, сав газраас бусад бүс нутгуудад ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулах.
4.3. Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх эрх зүйн орчныг сайжруулж, нөхөн сэргээлтийн чанарыг дээшлүүлэх иж бүрэн механизмыг бий болгох.
4.4. Хот, суурин газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүс байгуулах ажлыг бодлогоор дэмжих.
Тав. Иргэдээ эрүүл чийрэг, боловсролтой, ажил, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллана.
5.1.Хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр жигд, хүртээмжтэй хангах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, "Эрүүл эхээс эрүүл хүүхэд" зарчмыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх шатанд хэрэгжүүлж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах.
5.2.Шинэ болон дахин сэргэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, түүнийг аймаг, дүүргийн түвшинд өргөжүүлэх.
5.3.Бүх нийтийн боловсролыг хөгжүүлж, үндэсний боловсролыг олон улсын түвшинд ойртуулах, оюунжсан, бүтээлч, чадамжтай, эрүүл чийрэг хүний нөөцийг байнга нэмэгдүүлэх.
5.4.Хувилбарт сургалтын төрөл, хэлбэрийг олшруулж сайжруулах замаар сургуулийн өмнөх боловсролын сургалтын хамрах түвшинг дээшлүүлэх.
5.5.Зах зээлийн өнөөгийн эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсролын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.
5.6.Ажлын байр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд, иргэдийн идэвх, санаачилгыг дэмжин, хүн бүрийг эдийн засгийн идэвхтэй, хөдөлмөрийн чадвартай байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, ажилгүйдлийн түвшинг 2010-2012 онд 2.7-2.5 хувьд хүргэж бууруулах.
5.7.Малчдын хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, аж ахуйгаа тогтвортой эрхлэх, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээллийг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн үйлчилгээг өргөжүүлж, албан секторт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх.
5.8.Тэтгэврийн даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгон зах зээлийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх.
5.9.Малчин, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг судлан шийдвэрлэх.
5.10. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх.
Зургаа. Төрийн үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулна.
6.1.Төрийн удирдлагын ил тод, цомхон, чадварлаг, шуурхай байдлыг хангаж, төр, иргэний хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх.
6.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага, зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах.
6.3.Төсөвт байгууллагуудын ажил, үйлчилгээний чанар, хүртээмжид төрийн бус байгууллагууд, олон нийт, иргэдийн зүгээс тавих хяналтын тогтолцоог сайжруулах.
6.4.Төрийн байгууллагын бүтцийг боловсронгуй болгож, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
6.5.Төсвийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх.
----ооОоо----
Текст томруулах
A
A
A