- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Их Хурлын 2004
Оны 02 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл /цаашид –"Үндсэн чиглэл" гэх/ нь Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал,хөгжлийн стратеги, хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тухайн жилд төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон баримт бичиг болно.
1.3. Энэхүү журмын биелэлтэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавина.
Хоёр. Үндсэн чиглэлийн төслийг
боловсруулах хугацаа
2.1.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага Үндсэн чиглэлийн төслийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд боловсруулж, тухайн оны 4 дүгээр сарын 1-ний дотор санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
/Энэ заалтад 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 43 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.2.Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Үндсэн чиглэлийн төслийг хянан хүлээн авч, нэгтгэн боловсруулж, тухайн оны "4 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулна.

2.3.Засгийн газар Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд тухайн оны 5 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Гурав. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад санхүү,
эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын үүрэг
3.1.Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэгтэй:
3.1.1. төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас үндсэн чиглэлийн төслийг боловсруулах нийтлэг загварыг Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
3.1.2. төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтот үзүүлэлтээр гаргах мэдээллийн маягт, зааврыг баталж ,мөрдүүлэх;
3.1.3. Үндсэн чиглэлийн төслийг улс орны хөгжлийн стратеги, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, батлагдсан бусад хөтөлбөр, төсөл, улсын төсөв болон гадаадын зээл, тусламж, мөнгө санхүү, хөдөлмөрийн зах зээл, бизнесийн үйл ажиллагаатай уялдуулан боловсруулах.
Дөрөв. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад
төрийн захиргааны төв байгууллагын үүрэг
4.1.Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэгтэй :
4.1.1. Үндсэн чиглэлийн төсөл болон салбарын хүрээний үндсэн үзүүлэлтүүдийг 3.1.1, 3.1.2-т заасан нийтлэг загвар, маягт, зааврын дагуу боловсруулан санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх;
4.1.2. салбарын шууд болон орон нутгийн харъяа газруудаас энэ журмын 3.1.2-т заасан маягт, зааврын дагуу мэдээлэл гаргуулан авч нэгтгэн боловсруулж үндсэн чиглэлийн төсөлд тусгах;
4.1.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан болон тухайн салбарт шийдвэрлэх бодлого, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг бизнесийн үйл ажиллагаа, гадаад дотоод санхүүгийн эх үүсвэр, төсөв, хөрөнгө оруулалттай нягт уялдуулан боловсруулах.
4.2. Төрийн захиргааны төв байгууллага салбарын хэмжээнд Үндсэн
чиглэлийн төсөл боловсруулах журам, заавар батлан мөрдүүлж болно.
Тав. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад
нутгийн захиргааны байгууллагын үүрэг
5.1. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад нутгийн захиргааны байгууллага дараах үүрэгтэй :
5.1.1. Үндсэн чиглэлийн төслийг энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан нийтлэг загвар, маягт зааврын дагуу тухайн бүс, аймаг, нийслэлийн бизнесийн үйл ажиллагаа, жил бүрийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй нягт уялдуулан боловсруулж, тогтоосон хугацаанд санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;
5.1.2.Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан бодлого, арга хэмжээ, бүсийн болон орон нутгийн түвшинд шийдвэрлэх асуудлууд, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тухайн аймгийн оруулах хувь нэмрийг тооцсон байх;
5.1.3. энэхүү журмын 3.1.2-т заасан маягтад тусгасан үзүүлэлтүүдийг сум, дүүрэг, аж ахуйн нэгж,байгууллагаас гаргуулан авах;
5.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд үндсэн чиглэл төсөл боловсруулах журам заавар гарган мөрдүүлж болно.
Зургаа. Үндсэн чиглэлийн бүтэц, агуулга
6.1.Үндсэн чиглэл нь дараахь бүтэц, агуулгатай байна:
6.1.1. макро эдийн засгийн үндсэн тэнцвэр, тогтворжилттой холбоотой бодлого, чиглэл, арга хэмжээ, зарим тоон үзүүлэлтүүд:
6.1.1.1. эдийн засгийн өсөлтийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, бодит өсөлт;
6.1.1.2. ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшин, түүнийг бууруулах бодлого, арга, хэмжээ;
6.1.1.3. төсвийн тогтвортой, тэнцвэрт байдлыг хангах бодлого, арга хэмжээ, төсвийн нийт болон урсгал тэнцэл, хөрөнгө оруулалт, татварын талаар баримтлах бодлого, арга хэмжээ;
6.1.1.4. мөнгө зээлийн бодлого, арга хэмжээ, тэдгээрийн макро эдийн засгийн харьцаа, үнэ ханшийг мөнгөний бодлогоор зохицуулах;
6.1.1.5. экспорт, импорт, гадаад худалдаа, хөрөнгийн урсгал, гадаад өр, зээл тусламж, төлбөрийн тэнцлийн талаарх бодлого, арга хэмжээ;
6.1.1.6 эдийн засгийн өсөлтийг дэмжсэн санхүүгийн зах зээлийн бодлого, арга хэмжээ, үнэт цаасны зах зээл, даатгал, банк, банк бус санхүүгийн байгууллага, бүртгэл, аудит.
6.1.2.эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, арга хэмжээ, зарим тоон үзүүлэлтүүд:
6.1.2.1 аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр холбоо, мэдээлэл, үйлчилгээний салбарын хөгжил;
6.1.2.2. шинжлэх ухаан, технологийн хөгжил.
6.1.2.3. шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүн.
6.1.3. бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, арга хэмжээ:
6.1.3.1. эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ;
6.1.3.2. хөдөөгийн хөгжлийн бодлого, арга хэмжээ;
6.1.3.3. байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого, арга хэмжээ.
6.1.4. хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ:
6.1.4.1. боловсролыг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ;
6.1.4.2. эрүүл мэнд, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ;
6.1.4.3. соёл, урлагийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ;
6.1.4.4. нийгмийн хамгааллын бодлого, арга хэмжээ;
6.1.4.5. хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах, ядуурлыг бууруулах бодлого, арга хэмжээ.
6.1.5. засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарыг хөгжил, бодлого, арга хэмжээ:
6.1.5.1. төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, иргэдийн оролцоог хангах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хүний эрх, эрх чөлөөг хангах, сайжруулах бодлого, арга хэмжээ;
6.1.5.2. нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэргийг бууруулах бодлого, арга хэмжээ;
6.1.5.3. хэвлэл мэдээллийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ;
6.1.5.4. хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэл, шүүх засаглалыг сайжруулах бодлого, арга хэмжээ;
6.1.5.5. олон тулгуурт гадаад бодлогыг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ;
6.1.5.6. батлан хамгаалах, хил хамгаалалт, иргэний хамгаалалтын салбар хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ.
Долоо. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах
7.1. Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага Үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар батлуулан, албан ёсоор хэвлэснээс хойш 14 хоногийн дотор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.2. Жил бүрийн Үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар баталсны дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг тогтоосон бүтэц ,агуулгад нийцүүлэн тухайн оны төсвийн хамт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлан хэрэгжүүлнэ.
7.3. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээ , хөгжлийн үзүүлэлтийг ханган ажиллана.
7.4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудаас Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг улирал бүрийн дараа сарын 25-ны дотор гарган санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
7.5. Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Үндсэн чиглэлийн биелэлтийг оны эхний хагас жил болон жилийн эцсийн байдлаар гаргаж, Засгийн газарт танилцуулна.
7.6. Засгийн газраас Үндсэн чиглэлийн биелэлтийн жилийн эцсийн дүнг дараа оны 1 дүгээр улиралд багтаан гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна.
7.7. Улсын Их Хурал жил бүрийн үндсэн чиглэлийн нэгдсэн дүнд үндэслэсэн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Улсын Их Хурлын сонгууль зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө олон нийтэд мэдээлнэ.
7.8. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас Үндсэн чиглэлд тусгасан зарим арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэлтэй асуудлыг судлан шийдвэрлэх арга замын талаар асуудал боловсруулан Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж болно.
7.9. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх явцад бодит нөхцөл байдлын улмаас тасарч болох болон хэрэгжилтийг хангахад хүндрэлтэй асуудлуудаар Засгийн газар санал боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлж болно.
Найм. Журам зөрчигчид хүлээлгэх
хариуцлага
8.1. Журам зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны хууль болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----------оОо-------------

Текст томруулах
A
A
A