- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХАЛХЫН ГОЛЫН 1939 ОНЫ БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 50 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХАЛХЫН ГОЛЫН 1939 ОНЫ БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН
ОЙН МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Нэг. Медалийн хэлбэр дүрс, бэлгэдэл утгын
товч тайлбар
1.1.Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойн медаль /цаашид "медаль" гэх/ нь зүүлт, тэмдэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
1.2.Медалийн зүүлт болох дээд хэсэг нь цацраг мэт доороосоо дээш бүдүүрсэн хэлбэртэй байх ба энэ нь дээшээ мандан бадрах гэсэн санааг агуулна. Дээд талын тэгш 1 мм-ийн никель хүрээ нь доошлох тусам бага зэрэг бүдүүрнэ. Доод хэсэг нумарсан гарын алга мэт байгаа нь эх орноо энхрийлэн хайрлах гэсэн санааг агуулна.
Цагаан, цэнхэр өнгийн алслалтай дүрслэл нь түүхэн үйл явдал, он цагийн илэрхийлэл болж дурсан хүндэтгэхийн бэлгэдэл болно.
Зүүлтний улаан, цагаан, цэнхэр өнгийн хослол нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн далбааны өнгийг хамтатган үзүүлэх бөгөөд энэ нь тус 2 улсын найрамдалт харилцаа тэр үед хамт байсан шигээ үеийн үед мандан бадрахын бэлгэдэл юм. Улаан өнгө нь ялан дийлэхийн бэлгэ тэмдгийг, цагаан өнгө нь аливаа түүхэн алдаа, эндэгдлийг одоо, ирээдүйд дахин гаргахгүй, түүнийг цагаатган ойлгохыг, цэнхэр өнгө нь тунгалаг Халхын гол, энх амгалан хөх тэнгэрийг тус тус бэлгэдсэн.
1.3.Медалийн доод хэсэг болох тэмдгийг 5 талт дүрстэйгээр сонгосон нь цэрэг, армийн бэлгэдэл таван хошуу дүрсийг агуулсан ба 5 хошууны алтан шар цацрагууд нь ялалтын сүр хүч, ялгуусан их алдар гавьяаг илэрхийлэн бэлгэдэнэ.
Тэмдгийн голын бөөрөнхий дүрслэл бүхий фон нь дэлхий, нар болон эх орноо хамгаалах утгатай бамбай гэсэн бэлгэдлийг агуулна.
Бамбай дээр байрлах 70 гэсэн тоо нь Халхын голын ялалтын 70 жилийн ойн цар хүрээг тоон утгаар болон хэлбэр дүрсээр илэрхийлнэ.
Ялалтын туг барьж, илд далайсан Монгол морьт цэрэг нь "Ялалт" гэсэн бэлгэдэл бөгөөд Монгол морьт цэрэг оролцсон байлдаан байсныг харуулсан Халхын голын ялалтын илэрхийлэл юм. Алтан цацрагийг ороон сүлжсэн мэт дүрслэл бүхий төмөр эмжээрээр хүрээлэгдсэн нь ялалтын яруу алдар, сүр хүч гэсэн санааг, бичээсийг ухаж гаргасан нь энэ алдар гавьяаг мөнхлөн дээдлэх санааг давхар илэрхийлсэн ба 2 таван хошуу нь Монгол-Оросын ган бат найрамдал, хамтын ялалтын алдар гавьяаг илэрхийлнэ.
Хоёр. Медалийн хийц, хэмжээ
2.1.Зүүлт болох дээд хэсэг нь 30x25 мм-ийн хэмжээтэй доороосоо дээш бүдүүрсэн хэлбэртэй бөгөөд 1 мм-ийн мөнгөн /никель/ хүрээ нь доошлох тусмаа бүдүүрнэ. 2 талаараа улаан, дундаа цэнхэр 2 талдаа улаан зураастай. Хүрээний доторхи өнгүүд нь /тууз/ даавуун байна.
2.2.Тэмдэг болох доод хэсэг нь шар-бронзон болон никель мөнгөн өнгийн хослолтой 20 мм-ийн гольчтой, 25 мм-ийн 5 талт дүрстэй хошуу болгонд 3 хос шаргал өнгийн талст цацрагтай, тэднийг ороон сүлжсэн төмөр мэт эмжээрийн дээд талд "Халхын гол" бичээс, 2 хажууд 5 хошуу, доод талд "жил" гэсэн бичээсийг ухаж гаргасан, тэмдгийн голд дугуй дүрсэн дээр "70" гэсэн тоо байх ба дүрсийн цагариг дотор тулалдаанд орж буй илд далайсан Монгол морин цэргийн дүрсийг товойлгон хийнэ.
2.3.Зүүлт, тэмдэг хоёрыг цагаригаар холбох бөгөөд зүүлтний ар талд медалийн дугаар, медалийг тогтоох зүүтэй байна.
-------------- oOo--------------

Текст томруулах
A
A
A