A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 50 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт


ХАЛХЫН ГОЛЫН 1939 ОНЫ БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН
ОЙН МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ

1.Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно.

2.Дор дурдсан Монгол Улсын иргэн болон гадаадын иргэнийг шагнаж болно:

2.1.Халхын голын 1939 оны байлдаанд биечлэн оролцсон ахмад дайчин;

2.2.Халхын голын 1939 оны байлдаанд оролцсон Оросын Холбооны Улсын болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын ахмад дайчин;

2.3.Халхын голын 1939 оны байлдааны үеэр ар талд гарамгай гавъяа байгуулсан.

3.Уг медалиар шагнуулах тухай саналыг Ахмадын хорооны дэргэдэх Дайнд оролцогчдын Монголын хороо, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан гаргаж, ахмад дайчдын хувьд Халхын голын 1939 оны байлдаанд оролцсныг нотолсон баримт бичгийг, бусад хүний хувьд шагнуулах болсон үндэслэлээ тодорхойлон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

4.Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ирүүлсэн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

5.Уг медалийг түүхт Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан нэг удаа олгоно.

-------------- oOo---------------