A

A

A

Бүлэг: 1979

Энэ хавсралтыг Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

 
Монгол Улсын Их Хурлын 2002 оны
21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
 
"ЧИНГИС ХААН" ОДОНГИЙН ДYРЭМ
 
            1."Чингис хаан" одон бол Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон мөн.
 
            2."Чингис хаан" одонгоор дор дурдсан болзол хангасан хүмүүсийг шагнаж, үнэмлэх олгоно:
 
                        1/Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлст жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн;
 
                        2/Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, иргэн.
 
            4."Чингис хаан" одонгоор нэхэн шагнахгүй.
            5."Чингис хаан" одонгоор шагнуулах Монгол Улсын иргэнийг Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан "Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам"-д зааснаар, гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд санаачлан тус тус нэр дэвшүүлнэ.
 
            6."Чингис хаан" одонго:
 
                        а/Монгол Улсын иргэнд Yндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч;
 
                        б/гадаадын иргэнд тухайн өдрийн морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн хүндэтгэлийн өргөөнд;
 
                        в/уг шагналыг эх орондоо хүлээн авах гадаадын иргэнд тухайн оронд айлчлах төр, засгийн удирдлага тус тус ёслол төгөлдөр гардуулна.
 
            7."Чингис хаан" одонгоор шагнагдсан хүнд төрөөс дор дурдсан эрх эдлүүлж, урамшуулал үзүүлнэ:
 
                        а/Yндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баяр, Yндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баяраар болдог төрийн ёслолын арга хэмжээнд уригдан оролцох;        
                       
                        б/"Чингис хаан" одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд тухайн үеийн  ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал буюу дурсгалын зүйл гардуулах.
 
8."Чингис хаан" одонгоор шагнагдсан хүн, эсхүл хууль ёсны өвлөгч нь хүсвэл алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор уг одонг үнэмлэхийн хамт Yндэсний түүхийн төв музейд хүндэтгэлтэйгээр байрлуулна.