A

A

A

Бүлэг: 1979
Монгол  Улсын  Их  Хурлын 1998 оны 124  дүгээр тогтоолын хавсралт
 
                                          МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ1999 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
Бодлогын агуулга, зорилт
Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх  арга хэмжээ
Хугацаа
Хэрэгжүүлэх эзэн
1
2
3
4
 
А.Макро эдийн засгийн тогтворжилт
 
 
 
1.Макро эдийн засгийн тогтвор-той байдлыг бататгах, хувийн хэвшилд тулгуурласан үйлдвэр-
лэл, үйлчилгээг өргөтгөх, экс-
 
-Төсөв, мөнгөний зохистой бодлогыг тухай бүр уян хатан явуулах замаар макро эдийн засгийн гадаад, дотоод балансын тэнцвэржилтийг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх
 
жилдээ
 
Сангийн сайд
портын үйлдвэрлэлийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг хангана.
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалтын  нийт  эх  үүсвэрийн  эзлэх хувийг 20-иос доошгүй хувьд хүргэх.
жилдээ
Сангийн сайд
 
-Хөрөнгө оруулалтын хэмжээг оновчтой тогтоож түүнд хувийн хэвшлийн  эзлэх байр, суурийг нэмэгдүүлэх
жилдээ
Сангийн сайд
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Аймаг, нийслэлийн Засаг дарга
-1999 онд дотоодын нийт бү-тээгдэхүүний бодит өсөлтийг 3.5 хувьд хүргэх.
-Эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, уул уурхай, мах боловсруулах  салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
-Инфляцийн түвшинг 15 хувиас хэтрүүлэхгүй байх.
-Макро эдийн засгийн удирдлагыг боловсронгуй болгох, ялангуяа төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх үндсэн дээр инфляцийн түвшинг бууруулах
Жилдээ
 Монголбанк
Сангийн сайд
-Гадаад валютын цэвэр нөөцийг 90 сая ам.долларт хүргэх.
-Гадаад валютын цэвэр нөөцийг импортын барааны 8.5 долоо хоногийн нөөцтэй тэнцэх хэмжээнд байлгах
Жилдээ
Сангийн сайд
Монголбанк
2.Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, үр ашиггүй зарлага санхүүжилтийг хязгаарлах үндсэн дээр төсвийн зохистой бодлогыг явуулна.
-1999 оны дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг 11 хувиас хэтрүүлэхгүй байх, урсгал төсвийг алдагдалгүй байлгах
жилдээ
Сангийн сайд
 
-Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох зорилгоор төвлөрсөн болон орон нутгийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
оны эхнээс
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар
 
-Эрүүл мэнд, боловсролын салбарт олгох санхүүжилтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг 1998 оны гүйцэтгэлээс бууруулахгүй байх.
жилдээ
Сангийн сайд, Аймаг, нийслэлийн Засаг дарга
 
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсвийн зарлагыг төсвийн шууд захирагч бүрээр, зардлын зүйлээр баталж, гүйцэтгэлийг улирал бүр тайлагнадаг журамд шилжих хариуцлагын тогтолцоог бий болгох, төсвийн төвлөрүүлэн болон ерөнхийлөн захирагчтай харьцдаг байгууллагын төсвийг нэгэн адил энэ тогтолцоонд шилжүүлэх
жилдээ
Сангийн сайд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, төсөв төвлөрүүлэн захирагч нар
 
-Төрийн өмчийн болон төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны хууль эрхийн үндсийг бүрдүүлэх чиглэлээр Санхүүгийн хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулан батлуулах
1999. III  улирал
Сангийн сайд
Хуульзүйн сайд
 
-Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан балансыг боловсронгуй болгож, зардлын болон удирдлагын бүртгэлийн маягтуудыг шинээр боловсруулан баталж мөрдүүлэх
1999. II улирал
Сангийн сайд
 
-Албан татвар төлөхөөс зайлсхийгчидтэй хийх тэмцлийг чангатгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулан мөрдүүлэх
1999.
I улирал
Сангийн сайд
 
-Төсөв, хөрөнгө оруулалтыг бүс нутгийн хэмжээнд төлөвлөх аргачлал боловсруулах
жилдээ
Сангийн сайд
 
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Засаг, захиргааны нэгжийн оновчтой хувилбарт орох асуудлыг судлан үзэж саналаа Улсын Их Хуралд оруулах.
1999.
Ш улирал
Сангийн сайд,
Хууль зүйн сайд
Дэд бүтцийн хөгжлийн сайд
Аймаг ,нийсlлэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
3.Инфляцийн түвшинг тогтвор-той байлгахад мөнгөний бодло-гыг чиглүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг эрчим-жүүлэн банкинд итгэх олон
түмний итгэлийг нэмэгдүүлнэ.
-Гадаад валютын түр зуурын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг зохицуулахаас бусад тохиолдолд Төв банкны оролцоог багасгах, мөнгөний шууд бус аргаар ханшийг зах зээлийн бодит түвшинд тогтвортой байлгах арга хэмжээг хэрэгжүүлэх
жилдээ
Монголбанк
 
-Төв банкны хянан шалгах үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах
жилдээ
Монголбанк
 
-Төлбөр тооцоонд гарч байгаа саатлыг арилгах үүднээс арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг хангуулах арга хэмжээ авах
жилдээ
Монголбанк
 
Б.Бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх
 
 
4.Эдийн засаг дахь хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр өмч хувьчлалыг улам эрчимжүүлнэ.
-Төрийн өмчийг хувьчлах ажлыг эрчимжүүлж өмч хувьчлалаас 14.0 тэрбум төгрөгийг төсөвт оруулах
жилдээ
Сангийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан  боловсронгуй болгох
1999. II улирал
Сангийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Банк, санхүүгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогын хүрээнд банкны бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэн дэмжих механизмийг  бий
1999.II улирал
Монголбанк
Сангийн сайд
 
 болгохтой холбогдсон хууль эрх зүйн    актыг боловсруулж, зохих журмын дагуу баталж, мөрдүүлэх
 
 
 
-Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, аж ахуйн газрыг удирдлагын гэрээний үндсэн  хувьчлан ,ажиллуулах улмаар ашигтай ажиллах болсон үед нь бүрэн хувьчлах тухай санал боловсруулах
1999.III улирал
Сангийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Өртэй аливаа аж ахуйн нэгжийг хувьчлан авсан өмчлөгч нь өрөө төлж дуусгах гэрээ байгуулж байх журамд шилжих талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх
1999.III улирал
Сангийн сайд
Төрийн өмчийн хороо
 
 
-Эрчим хүчний салбарт үйлчилгээний зарим аж ахуйн нэгжийг хувьчлах ажлыг үргэлжлүүлэн 0.4-10 кВ-ын хуваарилах цахилгаан дамжуулах шугам, бүтээгдэхүүний борлуулалтын ажлыг гэрээлж, түрээслэх, хувьчлах ажлыг эхлүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Орон сууцны тухай, Дундын өмчлөлийн орон сууцны болон Орон сууц хувьчлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
 
-Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн өөрчлөх чиглэл боловсруулан хувьчлах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Орон сууц хувьчлалын хүрээнд сууц өмчлөгчдийн холбоог шинээр байгуулах, үйл ажиллагааг нь хэвийн явуулахад арга зүйн болон эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой газар тариалангийн аж ахуйг хувьчилж  дуусгах
1999.II улирал
Хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн автобусны компани, цахилгаан тээвэр компанийг төрийн өмч давамгайлсан хэлбэрээр хувьчлах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Тусгай үйлчилгээнийхээс бусад авто тээврийн байгууллагуудын төрийн өмчийн оролцоог бүрэн хувьчлах ажлыг зохион байгуулах
 
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Иргэний агаарын тээврийн компанийг төрийн өмч давамгайлсан хэлбэрээр хувьчлах
1999.III улирал
Дэд бүтцийн хөгжлийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой барилга угсралтын байгууллага, зураг төсвийн нэгж, барилгын материалын
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
Төрийн өмчийн хороо
 
үйлдвэрүүдийг хувьчлах ажлыг зохион байгуулах
 
 
 
-Нийгмийн салбарт хувьчлал явуулах  хуулийг батлуулан уг хуулийн дагуу нийгмийн дэд салбаруудын онцлогт тохирсон хувьчлалын тусгай хөтөлбөр гаргаж, хувьчлах ажлыг эхлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
Гэгээрлийн сайд
Төрийн өмчийн хороо
 
-Сум, дүүргийн түвшинд мал эмнэлэг, үржлийн албыг (УҮГ) хувьчилж, ажил, үйлчилгээг хувийн
хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ авах
жилдээ
ХААҮ-ийн сайд
Аймаг, нийслэлийн
Засаг дарга нар
5.Хөрөнгийн зах зээлийг хөг-жүүлэх тааламжтай орчин бүр-дүүлж, хувийн хөрөнгө оруу-лалтыг нэмэгдүүлнэ.
-Төвлөрсөн хадгаламжид харилцагчдын данс нээлгэх, хувьцааг аль болох чөлөөтэй арилжих, төвлөрүүлэх болон үнэт цаасны хууль тогтоомжийг хувьцаат компаниуд хэрхэн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах
 
жилдээ
Үнэт цаасны хороо
Сангийн сайд
 
 
-Үнэт цаас гаргах замаар хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
жилдээ
Үнэт цаасны хороо
Сангийн яам
 
-Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын ажлыг сайжруулах, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийг аттестатчлах
1999.II улирал
Үнэт цаасны хороо
Сангийн яам
 
-Үнэт цаасны зах зээлийн талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх үр нөлөө бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх
жилдээ
Үнэт цаасны хороо
Сангийн яам
 
В.Үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээн хөгжүүлэх
 
 
6.Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд анхаарч, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг дээшлүүлнэ.
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жингийн бууралтыг зогсоох зорилгоор дотоод түүхий эд дээр тулгуурлан ажилладаг хүнс, хөнгөн үйлдвэрүүдийг сэргээхэд чиглэсэн зээл, хөрөнгө оруулалт, татвар, гаалийн тодорхой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
Сангийн сайд
 
-Эдийн засагт чухал ач холбогдол бүхий   үйлдвэрүүдэд олон улсын байгууллагаас олгох зээлийн асуудлыг шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Сангийн сайд
 
-Үйлдвэрийн газрын бүтцийн өөрчлөлтийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах
1999.III улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Сангийн сайд
 
-Төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газруудыг үр ашигтай ажиллуулах зорилгоор төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигч-дийн оролцоог идэвхжүүлэх, тэдний эрх, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр  эдийн засгийн болон эрх зүйн үндсийг сайжруулах
жилдээ
Үнэт цаасны хороо,
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Төрийн өмчийн хороо
 
-Эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, үнийн тогтолцоог боловсронгуй болгох замаар өр, авлагыг бууруулан, санхүү хөрөнгийн чадварыг дээшлүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Төвийн болон орон нутгийн нүүрсний уурхайнуудын техник технологийг шинэчлэх, удирдлагын оновчтой хэлбэрийг нэвтрүүлэх үндсэн дээр түлшний найдвартай хангамжийг дээшлүүлэх,  шахмал түлшний үйлдвэр бай-гуулах боломжийг судлах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Барилгын салбарыг сэргээх ерөнхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Барилгын дулааны алдагдлыг багасгах судалгаа хийх, санал боловсруулах
1999. III улирал
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Европын холбооны зах зээлд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох нөхцөлийг бүрдүүлэх
1999.II улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Дэлхийн зах зээлийн чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүний болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санхүү, эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Гадаад харилцааны сайд
 
-Зэс хайлуулан цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг судлах
1999.II улирал
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээж, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Гадаад харилцааны сайд
 
-Хүнсний бүтээгдэхүүнийг витаминжуулан баяжуулах аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Алт олборлолтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ газрын тос, ураны баяжмалыг экспортлох боломжийг судлах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр, Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр, Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх үндэсний хөтөлбөр, Биотехнологи дэд хөтөлбөр, Ойн тухай үндэсний хөтөлбөр, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр зэрэг Засгийн газрын хөтөл-бөрүүдийн санхүүжилтийн баталгааг сайжруулж, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Гэгээрлийн сайд, Байгаль орчны сайд,
Сангийн сайд
 
-Мал эмнэлэг, үржлийн улсын хяналтын албыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Үнэ, ханшны мэдээллийг малчдад хүргэх арга замыг өргөжүүлэх.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Аймаг, нийслэлийн Засаг дарга
 
-Малчин өрх бэлэн бус тооцооны хэлбэрийг ашиглах, хүрээг өргөтгөх асуудлыг судалж хэрэгжүүлж эхлэх.
жилдээ
Монголбанк
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Аймаг, нийслэлийн Засаг дарга
 
-Орон нутаг, сумдад мал аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийг байгуулах ажлыг эрчимжүүлэх.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэн цөөн малтай иргэдийг малжуулах.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Аймаг, нийслэлийн Засаг дарга
 
-Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хээрийн зэлүүд нутаг бэлчээрийг эзэмших замаар бэлчээрийн даац ашиглалтыг сайжруулах
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Бэлчээрийн ургамлыг хөнөөдөг үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх ажлыг өргөжүүлэх
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Хөдөө аж ахуйг гадаад зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалах импортын уян хатан бодлогыг үргэлжлүүлэн явуулах.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Газар тариалангийн үйлдвэрлэлийг зах зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор үрийн тариалангийн заавал даатгалын тогтолцоо бий болгох.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
Газар тариалангийн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон зээлийн бодлого явуулахтай уялдуулан газар тариалангийн    техникийг  урт хугацааны бага хүүтэй зээлийг ашиглан   шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн явуулах.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Аймаг, нийслэлийн Засаг дарга
 
-Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн орны байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон үр үржүүлэх, сортын үрээр хангах ажлыг үргэлжлүүлэх.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Аймгийн Засаг дарга
 
-Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор таримлын сайн чанарын үрээр
хангах, услалтын байгууламжийг шинэчлэх чиглэлийн төсөл хэрэгжүүлэх.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Энгийн болон инженерийн хийцтэй услалтын байгууламжийг шинэчлэх, засварлах ажлыг дэмжих.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Аймаг, нийслэлийн Засаг дарга
 
-Газар тариаланг дэмжих сангийн хөрөнгийн эх үүсвэрийг гадаад, дотоодын зээл тусламжийг ашиглан нэмэгдүүлэхийн зэрэгцээ "Улаанбуудайн сан"-гийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
Үр тарианы үйлдвэрлэлийг 300 мянган тонноос доошгүй хэмжээнд хүргэж, эх орны гурилын хэрэгцээний 60-аас доошгүй хувийг өөрийн үйлдвэрлэлээр хангах.
жилдээ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,
Аймаг ,нийслэлийн Засаг дарга
7.Бизнес хөгжих таатай нөхцө-лийг бүрдүүлэх чиглэлээр дэд бүтцийн салбарыг түлхүү хөгжүүлнэ.
-Олон улсын агаарын тээврийн шугамыг өргөтгөх, дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, нислэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Авто тээврийн хэрэгслийн техник ашиглалтад тавих шаардлага, хяналтыг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх
1999 II улирал
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Далайн тээвэр хийх олон улсын эрх зүйн орчныг бүрдүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Зарим аймгуудын төвийн холболтын байгууламж болон кабель шугамыг тоон технологиор өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн төвийг сансрын холбооны сүлжээгээр холбоожуулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Улсын хойт хилээс урд хил хүртэл төмөр замын дагуу хот, суурин газрыг шилэн кабелийн сүлжээгээр холбоожуулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Үүрэн телефон холбооны сүлжээг өргөтгөж нийслэлийн гэр хорооллыг холбоожуулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Хөдөөгийн холбооны найдвартай ажиллагааг хангах зорилгоор 50 хүртэлх сум, суурин газарт нарны зай тэжээл суурилуулах, сансрын холбооны ВиСАТ сүлжээгээр холбоожуулах
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
-Хот суурин газрын ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ашиг-лалт, үйлчилгээг сэргээх, эрүүл ахуйн шаард-лагыг дээшлүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох
жилдээ
Дэд бүтцийн хөгжлийн сайд
 
Г.Хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгаалал
 
 
8.Хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг дээшлүүлэн хувийн хэвшлийн  эрүүл мэндийн байгууллагыг дэмжин хөгжүүлнэ.
-Сүрьеэ, бруцеллёз, ДОХ болон бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх үндсэн дээр халдварт өвчний гаралт, тархалтыг 1998 оныхоос бууруулах, халдварт саа, нярайн татран өвчин гарах үндэс, нөхцөлийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Өвчлөлтөд өртөмтгий бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд өргөн хамруулах, өвчнийг эрт оношлон эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн явцыг эрчимжүүлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн арга замыг боловсронгуй болгох
1999.II улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Эмнэлгүүдийг оношлогоо эмчилгээний техник хэрэгслээр хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор зориулалтын сан байгуулан ажиллуулах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, "Сидней-2000, бидний найдвар" уриан дор бүх ард түмний спортын наадмыг зохион байгуулах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
9.Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинээр батлагдсан  хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
-Сургууль завсардалтыг 20 хувиар бууруулж, суурь боловсрол эзэмших насны хүүхдийн хамран сургалтыг 90 хувьд хүргэх
1999.III улирал
Гэгээрлийн сайд
ажлыг эрчимтэй зохион бай-гуулна.
-Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийн 72 хувийг 9 дүгээр ангид элсүүлэн сургах
 
1999.II-III улирал
Гэгээрлийн сайд
 
-Бүх шатны сургууль, цэцэрлэгийн удирдлагад сонирхлын бүлгүүдийн оролцоог бодитой болгох замаар үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөх, хөрөнгийн зарцуулалт, сургалтын төлбөрийн хэмжээ зэрэгт  хяналт тавих үүрэг бүхий удирдлагын зөвлөлийг сургууль, цэцэрлэгүүдэд зохион байгуулан ажиллуулах
оны эхнээс
Гэгээрлийн сайд
 
-Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургуулиудын сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, стандарт боловсруулах,
жилдээ
Гэгээрлийн сайд
 
 сурах бичгийг шинэчлэх, сургалтын бусад техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангах
 
 
 
-Мэргэжлийн анхан шатны сургуульд 10  дугаар анги төгсөгчдөөс элсэн суралцагчдын сургалтын төлбөрийг  хөнгөлөх арга хэмжээ авах
1999.III улирал
Гэгээрлийн сайд
 
-Төрийн захиалгаар гүйцэтгэж байгаа шинжлэх ухаан технологийн төслийн үр өгөөжийг дээшлүүлэхэд захиалагчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх.
жилдээ
Гэгээрлийн сайд
 
-Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гүйцэтгэх эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээлтийн ажлын хэмжээг нэмэгдүүлэх
жилдээ
Гэгээрлийн сайд
10.Хүн амын хөдөлмөр эрхлэл-тийг дэмжих, хөдөлмөрийн үнэ-лэмжийг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг баталгаажуулах үнд-
-Хүн амын байршилт, шилжилт хөдөлгөөний талаар төслийн судалгаа явуулах, гарсан үр дүнг эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэх
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
сэн дээр амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.
-Иргэдийн овгийг сэргээх, угийн бичгийг хөтлөх ажлыг зохион байгуулах, иргэний паспортыг
үнэмлэхээр солих ажлыг дуусгах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Цагдаагийн ерөнхий
 
 
 
газар
 
-Хүн амын болон орон сууцны 2000 оны тооллогын бэлтгэлийг хангах
жилдээ
Үндэсний статистикийн газар,
Сангийн сайд,
Дэд бүтцийн хөгжлийн сайд,
Хууль зүйн сайд,
Гадаад харилцааны сайд,
Батлан хамгаалахын сайд
 
-Хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах стратеги боловсруулан орон сууцыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоог бүрдүүлэх
жилдээ
Дэд бүтцийн хөжлийн сайд
 
-Хөдөлмөрийн нөхцөлийн төв лабораторийг өргөтгөн шинэчлэх, хэмжилтийн багаж хэрэгс-лийн хүртээмжийг сайжруулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндэсний мэдээллийн төвийг бэхжүүлэх, хөдөлмөрийн стандарт, норм, нормативыг тогтоох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ авах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Хөдөлмөрийн статистикийн мэдээллийн тог-толцоог боловсронгуй болгох, эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажилгүйдлийн түвшинг олон улсын стандартын дагуу тодорхойлох аргачлал боловсруулан мөрдүүлэх
1999.III улирал
Үндэсний статистикийн газар,
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
 
-Аж ахуйн нэгж, байгууллагын тайлангийн шинэчилсэн маягтын хавсралтад хөдөлмөр, цалин хөлсний үзүүлэлтийг тусгах арга хэмжээг зохион байгуулах
1999.III улирал
 
Сангийн сайд
 
-Монгол Улсын төрөөс цалин, хөдөлмөрийн хөлсний талаар баримтлах үзэл баримтлал боловсруулан хэрэгжүүлэх
1999.III улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Ядуурал, ажилгүйдлийн ба албан бус ажил эрхлэлтийн  улсын хэмжээний үзлэг явуулах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Сангийн сайд
 
-Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлж, ажилгүйдлийн түвшинг эдийн засгийн идэвхтэй  хүн  амын  6 хувиас хэтрүүлэхгүй байх,
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Аймаг, нийслэл, сум,
 
 аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэртээ ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн идэвхтэй ажил зохион байгуулах
 
дүүргийн Засаг дарга нар
 
-Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн шугамаар орлого нэмэгдүүлэх, хувийн жижиг аж ахуйн нэгжийг дэмжих, жижиг зээлийн төсөл хэрэгжүүлэх арга хэмжээг түлхүү зохион байгуулах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Ахмадын жилийн ажилтай уялдуулан ахмад настны халамж үйлчилгээг сайжруулахад анхаарах
жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Ядуурлыг бууруулах бодлого, чиглэлд нэмэлт  тодотгол оруулах
1999  I улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Эдийн засагт гарч буй өөрчлөлттэй уялдуулан хүн амын амьжиргааны доод түвшинг бүсийн ялгаатайгаар шинэчлэн тогтоох
1999.II улирал
Үндэсний статистикийн газар
 
-Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн тогтоох
1999.II улирал
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, малчид, эзэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг даатгалд өргөн хамруулах нөхцөл, журмыг хуулиар тогтоон  мөрдүүлэх
Жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Тэтгэврийн даатгалын тогтолцооны орлогоороо зарлагаа нөхөж буй одоогийн зарчмыг өөрчлөн хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавих
Жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
 
-Тэтгэвэр, тэтгэмжийг үнэ тарифын өөрчлөлттэй уялдуулан 1999 оны эхний хагас болон сүүлийн хагаст нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
Жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Сангийн сайд
 
-Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажил эрхэлдэг эхчүүдийн жирэмсний ба амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгох, хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг амьжир-гааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авах
 
Жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Сангийн сайд
 
-Төрийн албан хаагчдын цалин хөлсийг амьдралын өртгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авах
Жилдээ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Сангийн сайд
11.Төрөөс экологийн талаар баримтлах бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
-Байгаль орчны бохирдлыг бууруулах, нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор Озоны давхаргыг хамгаалах тухай, Химийн хорт бодисоос хамгаалах тухай, Агаарын тухай, Ан амьтны төлбөрийн тухай хуулиудыг боловс-руулах, шинэчлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх аргачлал, журам, зааврыг батлан мөрдүүлэх
Жилдээ
Байгаль орчны сайд
 
-Байгалийн нөөц, биологийн төрөл зүйлийн эдийн засгийн үнэ цэнэ, хомсдлын өртгийн үнэлгээ, орчны бохирдлын төлбөрийн тогтолцоо бүрдүүлэх арга  зүйг боловсруулан  хэрэгжүүлэх
Жилдээ
Байгаль орчны сайд
 
Газрын харилцааны эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох замаар газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлж, газарт чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх ажлын эхлэлийг тавьж, газрын тоо бүртгэл, кадастрын үйл ажиллагааг сайжруулах.
Жилдээ
Байгаль орчны сайд
 
-Байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн, нөөц баялагт үрэлгэн хандсан тохиолдолд ногдуулах төлбөр, нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгах  арга хэмжээ авах
Жилдээ
Байгаль орчны сайд
 
-Модны экспортыг зогсоох асуудлыг судалж шийдвэрлэх.
1999.
 I улиралд
Байгаль орчны сайд,
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
 
-Усыг хэмнэлттэй зарцуулах эрх зүй, эдийн засгийн үндсийг боловсронгуй болгон хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
жилдээ
Байгаль орчны сайд,
Дэд бүтцийн хөгжлийн сайд
12. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг  хангах    хууль  эрхийн 
таатай  орчин  бүрдүүлэх  чиглэ-
-Эрх зүйн мэдээллийн автоматжуулсан сүлжээ байгуулах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх
жилдээ
Хууль зүйн сайд
лээр эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлнэ.
-Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбарыг бэлтгэн гаргах ажлыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
1999.III улирал
Хууль зүйн сайд
 
 
 
-Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хууль зүйн ухааны хүрээлэн байгуулан ажиллуулах
жилдээ
Хууль зүйн сайд
 
-Шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх ажиллуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх
1999.II улирал
Хууль зүйн сайд
 
 
-Гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад хохирол учруулсан хүмүүст ногдуулж байгаа ялын бодлогыг судалж, хорих ял эдэлж байгаа хүмүүсээр тэдгээрийн учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрүүгийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
жилдээ
Хууль зүйн сайд
13.Төрийн цэргийн бодлогын ба батлан хамгаалах салбарын багц хуулийн хэрэгжилтийг хангах, зэвсэгт хүчнийг мэргэж-
-Батлан хамгаалах тогтолцооны багц хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээ авах
жилдээ
Батлан хамгаалахын сайд
лийн чиг баримжаатай болгон өөрчлөх  үйл ажиллагааг эрчим-
-Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай болгон шинэчлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх
жилдээ
 Батлан хамгаалахын сайд
жүүлэх, улсын хил хамгаалалтыг сайжруулна.
-Цэргийн анги, салбар, тусгай мэргэжлийн байгууллагуудын иргэний хамгаалалтын хамтарсан ажиллагааг зохион байгуулах, удирдах арга барилыг бүрдүүлэх
жилдээ
Батлан хамгаалахын сайд
 
-Төрийн хилийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, хилийн гэрээ хэлэлцээрүүдийг тодотгох хил хамгаалалт болон хилийн цэргийн анги салбарыг бэхжүүлэх, хилийн цэргийн авто паркийг шинэчлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх.
жилдээ
Батлан хамгаалахын сайд
 
Дэлхийн нөлөө бүхий болон Ази, номхон далайн бүс нутгийн орнууд /байгууллага/-тай цэргийн харилцаа хөгжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх
жилдээ
Батлан хамгаалахын сайд