- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НОЁНХАНГАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ
Улсын Их Хурлын 1998 оны 28 дугаар тогтоолын хавсралт
НОЁНХАНГАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ
Өлзийт уул /2953.4/, түүнээс зүүн хойш орших 2632.7 тоот өндөрлөг, Нарийн хясааны даваа /2312.1/, Нарийн хясааны даваанаас зүүн тийш орших Нарийн хясааны гол, Ноёнхангайн голын бэлчирээр дайран Түмэннаст уулын ар бэлд ойн хаяанд орших 1-5 тоот шонгууд, 5 тоот шонгоос зүүн урагш Хөх давааны голын баруун урд энгэрт орших 6-8 тоот шонгууд, Хөх давааны голд цутгадаг горхийн бэлчир, түүнээс зүүн хойш орших ойн хаяагаар тойрон Хөх даваа /2754.1/, Бүрэг уул /2889.8/, Бүрэг уулаас зүүн урагш Бүдүүн гичгэнийн голын хөндийд орших 2270.0 тоот өндөрлөг, Бүдүүн гичгэнийн голын зүүн талын нурууг нуруулдан 2942.0 тоот өндөрлөг, түүнээс баруун урагш орших 3121.0 тоот өндөрлөг, түүнээс зүүн урагш Зүүн голын эхний хярд орших 3266.7 тоот өндөрлөг, түүнээс баруун урагш Архангай, Баянхонгор аймгийн хилийн цэсийг даган Хан жаргалантын нуруунд орших 3120.0 тоот өндөрлөг, түүнээс баруун тийш орших 2615.6 тоот өндөрлөг, түүнээс баруун хойш орших 2948.9 тоот өндөрлөг, түүнээс баруун тийш орших Хөх даваа /2822.0/, түүнээс баруун хойш орших 2942.8, 3050.0 тоот өндөрлөгүүд, 3050.0 тоот өндөрлөгөөс баруун тийш орших 2901.1 тоот өндөрлөг, түүнээс баруун хойш орших 2860.7 тоот өндөрлөг, түүнээс зүүн хойш орших Өлзийт уул /2953.4/.
__________oOo___________
Текст томруулах
A
A
A