- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 1997 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
УИХ-ын 1996 оны 74 дүгээр
тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 1997 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Зорилт
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцах эзэн
|
|
А.МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО |
|
|
1.Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, макро эдийн засгийн механизмуудын үйлчлэлийг оновчтой ашиглах замаар үндэсний үйлдвэрлэлийг сэргээн тогтворжуулахад чиглэсэн бодлого явуулна.
|
-1997 онд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг 5.8 хувиар нэмэгдүүлэх
-Зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах, хүн амын өргөн хэрэглээний бараа үйлчилгээний хангамжийг нэмэгдүүлэх үндсэн дээр инфляцийн түвшинг 1997 онд 35 хувиас хэтрүүлэхгүй байх
|
1997
1997
|
Засгийн газар
Засгийн газар
|
|
-Эдийн засгийн өсөлт, инфляцтай уялдуулан мөнгөний нийт нийлүүлэлтийг 30 хувиас илүү нэмэгдүүлэхгүй байх
|
1997
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
|
-Аж ахуйн бүх салбарт хуримтлалыг нэмэгдүүлэх замаар ДНБ-д хуримтлалын сангийн эзлэх хувийг 14-өөс доошгүй байлгах
|
1997
|
П.Цагаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нар
|
|
-Гадаад валютын цэвэр нөөцийг 62.5 сая ам.доллараас доошгүй хэмжээнд хүргэх, гадаад өр төлбөрийг графикийн дагуу хугацаанд нь барагдуулах
|
1997
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
2.Төсвийн зарлагын бүтцийг оновчтой болгон зарлага санхүүжилтийг боловсронгуй болгоно
|
-ДНБ-д төвлөрсөн төсвийн урсгал орлогын хэмжээг 19.6 хувь, урсгал зарлагын хэмжээг 18.7 хувь болгож, урсгал тэнцлийн ашгийг 0.9 хувьд хүргэж, төсвийн алдагдлыг 3.9 хувиас хэтрүүлэхгүй байх
|
1997
|
П.Цагаан
|
|
-Нийгмийн үйлчилгээний хүрээний салбаруудад бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээг хэрэгжүүлэх
|
1997
|
П.Цагаан, холбогдох сайд нар
|
|
-Төсөв хэмнэх, зарлага санхүүжилтийг бууруулах чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд:
|
1997
|
-"-
|
|
§ Салбарын болон орон нутгийн удирдлагын зохистой хослолыг бий болгох зорилгоор төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг дахин хянан үзэж шинэчлэх төрийн захиргааны нэгжийн тоог цөөрүүлэх, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох
|
-"-
|
-"-
|
|
§ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих
|
1997 Ш улирал
|
Засгийн газар
|
|
§ Хөдөөгийн сумдын хувьд нийт төсөвт байгууллагууд, аймгийн төвийн сум, нийслэлийн дүүргийн хувьд ойролцоо байршилтай сургууль, цэцэрлэг, ясли зэрэг төсөвт байгууллагуудын аж ахуй санхүүг нэгдсэн байдлаар зохион байгуулж, хангамж, үйлчилгээг нь сайжруулах арга хэмжээ авах
|
1997 1-П улирал
|
П.Цагаан холбогдох сайд нар
|
|
§ Соёл, урлаг, спорт, биеийн тамир, радио телевиз, мэдээллийн байгуулагын зарим хэсгийг хувьчилж, бизнесийн үйл ажиллагаатай нягт холбож, төсвийн хөрөнгийн оролцоог аажмаар бууруулах алхам хийх
|
1997 Ш улирал
|
Засгийн газар
|
|
§ Цахилгаан, дулаан, эрчим хүч, ус, нүүрс, модны үнэ, тээврийн хөлсний зардлыг хянан санхүүжүүлэхдээ тухайнорон нутгийн зах зээлийн үнийн түвшингээртооцож, ажил үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад хянан олгож байх журам боловсруулж мөрдүүлэх
|
1997
|
П.Цагаан
|
|
§ Бүх шатны сургуулиудыг хамарсан аккердитаци явуулах замаар хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдүүлэх, цөөн суралцагчидтай, ижил төрлийн сургалт явуулж байгаа мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэх, заримыг нь хувьчлах
|
-"-
|
Ч.Лхагважав
П.Цагаан
|
|
§ Ерөнхий боловсролын сургуулиуд болон бололцоотой зарим төсвийн байгууллагуудыг ажлын 5 өдөрт шилжүүлэх
|
1997
|
Ч.Лхагважав
ПЦагаан, холбогдох сайд нар
|
|
§ Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцах хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр эрүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийн төв, зөвлөх төвийн үйл ажиллагааны давхардлыг арилгах, эрүүл мэндийн нийт байгууллагыг хамарсан аккердитаци явуулах
|
1997
|
Л.Зориг
П.Цагаан
|
|
§ Шинжлэх ухааны зарим байгууллагад бүтцийн дорвитой өөрчлөлт хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалга, хөрөнгөөр хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөтгөх арга хэмжээ авч, төсвийн хөрөнгийн оролцоог бууруулах талаар журам боловсруулж хэрэгжүүлэх
|
1997
|
Ч.Лхагважав
П.Цагаан
|
|
§ Гадаадын зарим оронд суугаа дипломат төлөөлөгчдийн газрыг татан буулгах, бусад оронд суугаа элчин сайдуудад хавсран гүйцэтгэх боломжийг судлан шийдвэрлэх
|
1997 1 улиирал
|
Ш.Алтангэрэл
П.Цагаан
|
|
§ Армид шинэчлэлийг гүнзгийрүүлж, цэргийн анги, салбар, хугацаат цэргийн албан хаагчдын тоог хорогдуулах, цэргийн дүйцүүлэх албаны тогтолцоог бий болгох арга замыг судалж санал боловсруулан хэрэгжүүлэх
|
1997 1-П улиралд
|
Д.Дорлигжав
П.Цагаан
|
|
Удирдлагын зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
|
1997
|
П.Цагаан, сайд нар, аймаг, нийслэлийн засаг дарга
|
|
§ Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэргийг харгалзан багийн тоог цөөлөн арга хэмжээг боловсруулжхэрэгжүүлэх
|
1997
|
Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
3.Татвар төлөгчдөө хамгаалахад чиглэсэн бодлого явуулж, татварын ачааллыг бууруулах, төсвийн баазыг
|
-Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тэднээс банкинд итгэх итгэлийг бий болгох зорилгоор иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос авч буй татварыг зогсоох
|
1997.1 сар
|
П.Цагаан
Ж.Үнэнбат
|
өргөтгөх, татвар төлөгчдийн хүрээг тэлэх,орон нутгийн төсвийн бие даасан байдлыг сайжруулахад анхаарна.
|
-Тэргүүний технологи, экспортыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, дэд бүтцийг хөгжүүлэх зориулалтын техник, тоног төхөөрөмжийн элэгдлийн хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлж тооцох замаар татварын хөнгөлөлт үзүүлэх тухай журам боловсруулах
|
1997 Ш улирал
|
Ц.Адъяасүрэн
Л.Нямсамбуу
П.Цагаан
Г.Нямдаваа
|
|
-Хүн амын орлогын албан татварын шатлалыг цөөрүүлж сарын нийт орлого 24000 төгрөг /жилийн 288 мянга/-тэй тэнцэх буюу түүнээс бага орлоготой иргэдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авах
|
1997
|
П.Цагаан
|
|
-Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын шатлалыг цөөрүүлж, татварын хувь хэмжээг бууруулах арга хэмжээ авах
|
1997
|
-"-
|
|
-Богд шилжүүлснээр 150-иас доош толгой малтай, малаас өөр орлогын эх үүсвэргүй өрхийг бүх төрлийн татвараас чөлөөлөх
|
1997
|
-"-
|
|
-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулах сонирхлыг дээшлүүлэх зорилгоор хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогоос авч буй татварын давхардлыг зогсоох
|
1997
|
-"-
|
|
-Олон нийтийн болон шашны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх туслах аж ахуй, орон сууц, цэцэрлэг, ясли зэрэг туслан үйлчлэх салбарын орлогод татвар ногдуулах ажлыг зохион байгуулах
|
1977
|
-"-
|
|
-Монгол улсад оршин суугч бус гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний манай улсад олсон орлогын дүнгээс хуулийн дагуу татвар ногдуулах ажлыг зохион байгуулах
|
1997
|
-"-
|
|
-Нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг ялгавартай тогтоож байгаа одоогийн нөхцөлийг арилгаж, ижил нөхцөлтэй болгох
|
1997
|
П.Цагаан
|
|
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг нэмэгдүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчид ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Худалдааны татварыг үйлдвэрлэл, үйлчилгээний бүх хүрээнд нэвтрүүлж, борлуулсны дараах орлогоос авах ажлыг зохион байгуулах
|
1997
|
П.Цагаан
|
|
-Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хууль боловсруулж шийдвэрлүүлэх
|
1997 1Ү улирал
|
-"-
|
|
-Аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх татварын элдэв хөнгөлөлт, чөлөөлөлтийг цөөрүүлэх арга хэмжээ авах
|
1997
|
-"-
|
|
-Говийн бүс нутагт ажиллагсадыг тогтвор суурьшилтай ажиллуулах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх явдлыг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлэх
|
1997
|
-"-
|
4.Татвараа нуух, татвараа төлөхгүй байх явдалтай хуулийн дагуу эрс шийдэмгий тэмцэл хийнэ
|
-Аж ахуй эрхэлж байгаа иргэн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, хагас дутуу хөтөлсөн, орлого, зарлагаа тодоррхойлоогүй бол эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг харгалзан татварын хэмжээг шинэчлэн ногдуулах арга хэмжээг хэрэгжүүлэх
|
1997 1 сараас
|
П.Цагаан
|
|
-Албан татвар төлөхөөс зайлсхийгчдийн талаар нийтэд мэдээлж байх
|
1997
|
-"-
|
|
-Албан татвараа төлөөгүй саатуулсан татвар төлөгчдөд ногдуулах хариуцлагыг чангатгах зорилгоор хүү, торгуулийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх
|
1997
|
-"-
|
|
-Бүртгэл, хяналтын итгэмжлэгдсэн үйл ажиллагааны /аудитийн/ тухай хууль боловсруулах
|
1997
|
-"-
|
|
-Төв, орон нутгийн төсвийн мэдээллийн системийг боловсронгуй шуурхай болгож, компьютерийн сүлжээнд холбох ажлыг эхлэх
|
1997
|
-"-
|
|
-Төсвийн орлого, зарлагын ангилал, Засгийн газрын төсвийн бүртгэл, статистикийг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, уг ангиллын дагуу төсвийн тайлан гаргах арга хэмжээ авах
|
1997 1Ү улирал
|
-"-
|
|
-Арилжааны даатгалын хуулийг боловсруулан мөрдүүлэх, даатгалын үйл ажиллагаанд таих төрийн хяналтын механизм бий болгох, улсын даатгалын байгууллагыг хувьчлах ажлыг эхлэх
|
1997
|
-"-
|
5.Татварын байгууллагыг бэхжүүлж хяналтыг сайжруулна
|
-Улсын татварын албыг Үндэсний татварын алба болгон өөрчилж татварын албыг нэгдмэл, төвлөрсөн удирдлага бүхий зохион байгулалтад оруулах
|
1997 П улирал
|
-"-
|
|
-Татварын хүү, торгуулийн орлогоос зохих хувь хэмжээгээр шимтгэл авч сан байгуулан Үндэсний татварын албаны материаллаг бааз, ажиллагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах арга хэмжээ авах
|
1997 Ш улирлаас
|
-"-
|
6.Мөнгө, зээлийн бодлогыг хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, үнийн өсөлтийг
|
-Мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлж, зээлийн хүүг инфляцийн түвшинтэй уялдуулан бууруулах арга хэмжээ авах
|
1997
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах, нийгмийн үйлдвэрлэлийг нэм:эгдүүлэхэд чиглүүлнэ.
|
-Арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийж, зээл олгох, төлүүлэх үйл ажиллагааг эрч өөрчилж боловсронгуй болгох, банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг хүчтэй болгох
|
1997
|
Ж.Үнэнбат
П.Цагаан
|
|
-Арилжааны банкны төлбөрийн чадварыг сайжруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх
|
197
|
-"-
|
|
-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг бодитой, тогтвортой байлгах зорилгоор нэг ам.доллар, төгрөгийн харьцааг 1:700-аас хэтрүүлэхгүй байх, валютын зах, биржүүдийн ажлыг сайжруулах
|
1997
|
-"-
|
7.Эдийн засаг, нийгмийн удирдлагын статистик,
|
-Улсын статистикийн албаны бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж шинэчлэх
|
1997 1 улирал
|
П.Цагаан
|
мэдээллийн үнэн, бодит байдлыг сайжруулах арга хэмжээ авах
|
-Улсын статистикийн албаны бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж шинэчлэх
|
1997
|
-"-
|
|
-Улсын албан ёсны статистик мэдээллийн үзүүлэлт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох
|
1997 1 сараас
|
-"-
|
|
-Хүн амын ээлжит тооллогын бэлтгэл ажлыг эхлүүлэх
|
1997
|
-"-
|
|
-Аж ахуйн нэгжийн тооллогыг улс даяар зохион байгуулах
|
1997
|
-"-
|
|
-Салбар хоорондын тэнцлийг шинэ арга зүйгээр гаргах
|
1997
|
-"-
|
8.Өмч хувьчлалын ажлыг шинэ шатанд гаргаж,
|
-Төрийн өмчийг хувьчлах замаар 20-иос доошгүй тэрбум төгрөгийн орлого төсөвт оруулах
|
1997
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
|
хувьчлалын шинэ арга хэлбэрүүдийг нэвтрүүлэн, эрчимжүүлэх арга хэмжээ авна
|
-Арилжааны банкуудын төрийн болон төрийн өмчийн оролцоотой хэсгийн хувьчлалыг эхлэх
|
1997
|
П.Цагаан
Ж.Үнэнбат
|
|
-Орон сууц хувьчлалыг хэрэгжүүлж эхлэх
|
1997
|
П.Цагаан
Г.Нямдаваа
|
|
-Газар өмчлөлийн арга хэмжээг зохион байгуулалттай хэрэгжүүлж эхлэх
|
1997
|
П.Цагаан
Ц.Адъяасүрэн
Л.Нямсамбуу
|
|
-Байгалийн баялгийг концессоор ашиглуулах асуудлаар хууль боловсруулах
|
1997 Ш-1Ү улирал
|
П.Цагаан
Ц.Адъяасүрэн
|
|
-Төрийн өмчийн тооллого явуулж, үндсэн хөрөнгийн шинэчилсэн үнэлгээг тогтоож, төрийн өмчийн нэгдсэн бүртгэлийн систем бий болгох
|
1997
|
П.Цагаан,
сайд нар
|
|
-Хувьчилж үл болох болон төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх төрийн өмчийн эд хөрөнгийн жагсаалтыг гарган УИХ-д өргөн мэдүүлэх
|
1996
1Ү улирал
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
Л.Зориг
Ч.Лхагважав
|
|
-Төрийн өмчид байгаа ашиглалт муутай барилга байгууламжид судалгаа хийж худалдах, түрээсээр ашиглуулах ажлыг зохион байгуулах
|
1997
|
П.Цагаан, Аймаг, нийслэлийн засаг дарга
|
|
-Иргэдийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг хөрөнгөөр баталгаажуулах ажлыг дуусгах
|
-"-
|
П.Цагаан
|
|
-Эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн дэд бүтцийн салбарт хувьчлалыноновчтой арга хэлбэрийг ашиглан хувьчлалыг явуулах
|
-"-
|
-"-
|
9.Эдийн засгийн өсөлтийг
|
-Хөрөнгө оруулалтыг ДНБ-ний 24.6 хувьд хүргэх
|
-"-
|
-"-
|
хөнгөх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт, гадаадын зээл,
|
-Хувьцааны захиалга авах аргаар хөрөнгө оруулалт хийж,хувьцаат компани байгуулдаг аргыг бүх талаар дэмжин хөгжүүлэх
|
-"-
|
П.Цагаан, холбогдох сайд нар
|
тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, ашиглалтын үр ашгийг нь дээшлүүлнэ
|
-Зээл, тусламжийг дотоодын шингээх чадвартай уялдуулан эргэж төлөгдөх баталгаатай үр ашигтай төсөл арга хэмжээнд зарцуулах
|
-"-
|
П.Цагаан
Ш.Алтангэрэл
|
|
-Зээл, тусламжийг аль болох олон эх үүсвэрээс авч ашиглан төсөвт учруулах даратыг багасгах чиглэл баримталж эхлэх
|
-"-
|
-"-
|
|
-Гадаадын зээл, тусламжийг авах, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах хууль эрхийн актыг бий болгох
|
-"-
|
-"-
|
|
Б.ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО
|
|
|
1.Аж үйлдвэрийн салбарт бүтцийн өөрчлөлт хийж, экспортын болон хүн амын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний
|
-Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжийг Дэлхийн банкны "Банк, үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын зээл"-ийн хөтөлбөрийн хүрээнд хамааруулж, бие дааж үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
|
1997
|
Л.Нямсамбуу
|
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ДНБ, хуримтлал, төсвийн орлогод салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
|
-Түлш, эрчим хүч, уул уурхай зэрэг салбарын зарим үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлтэд тэргүүлэх ач холбогдол өгч гаалийн татварын хувь хэмжээг барааны төрөл, ангиллаар ялгавартай тогтоох
|
1997 П улирал
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
Г.Нямдаваа
|
|
-Дотоодын хөрөнгө оруулагчдыг гадаадын хөрөнгө оруулалтын хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах арга хэмжээ авах
|
-"-
|
П.Цагаан
|
|
-Үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд баталгаа гаргах журмыг Монголбанк, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран боловсруулж мөрдүүлэх
|
1997 1 улирал
|
П.Цагаан
|
|
-Аж үйлдвэрийн салбарыг мэдээллээр хангах, зөвлөлгөө өгөх, техник технологийн сонголт хийхэд тусалж, дэмжих үйлчилгээний байгууллагыг үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх
|
-"-
|
Л.Нямсамбуу
|
|
-"ЖДҮ-ийг дэмжих тухай" хууль боловсруулж, ЖДҮ-ийн шалгуурыг тогтоон ЖДҮ эрчимтэй хөгжих эрх зүйн орчин бүрдүүлэх
|
1997 П улирал
|
-"-
|
|
-"ЖДҮ-ийг хөгжүүлэх үзэл баримтлал"-ыг УИХ-аар батлуулан мөрдүүлэх замаар орон нутагт ЖДҮ хөгжүүлэхэд эдийн засгийн илүү таатай орчинг бүрдүүлэх
|
1997 Ш улирал
|
-"-
|
|
-Үйлдвэрлэл дэмжих бодлогоо "Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих","Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих" дэд хөтөлбөрөөр үе шаттайгаар хэрэгжүүлэх
|
1997
|
-"-
|
|
-Хувийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих төрөлжсөн банк болон зээлийн баталгааны ба даатгалын сан байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
|
1997 П улирал
|
-"-
|
|
-Жоншны боловсруулалтын түвшинг ахиулж чанарыг сайжруулах үндсэн дээр гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
|
1997
|
-"-
|
|
-Мардайн уурхайг ашиглах тухай хуучин гэрээ хэлэлцээрийг шинэчилж үйлдвэрлэлийг өөрчлөн зохион байгуулах
|
1997 1 улирал
|
-"-
|
|
-Өмчийн бүх хэвшлийн хүрээнд алт олборлолтыг дэмжиж, Монголбанкинд худалдан авах алтны доод хэмжээг 5500 кг-аар тус тус тогтоох
|
1997
|
-"-
|
|
-Ноос, арьс ширний салбарын үндсэн түүхий эдийг анханшатны боловсруулалт хийлгүйгээр экспортлох асуудлыг хязгаарлах арга хэмжээг татварын бодлого болон тарифын бус хэлбэрээр дамжуулан хэрэгжүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Ноос, ноолуурт гүнзгий боловсруулалт хийхэд анхаарч, ялангуяа ноолуураар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд борлуулах, ноос боловсруулах зарим үйлдвэрт шинэ техник,технологийг нэвтрүүлэхийг дэмжих
|
-"-
|
-"-
|
|
-Үндэсний уламжлалт экспортын бүтээгдэхүүний /ноолуур, угаасан ноос, савхин эдлэл гэх мэт/ үйлдвэрлэлийг шинэчлэн хөгжүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Импортоор авч байгаа зарим материалыг өөрийн оронд үйлдвэрлэх чиглэлээр уртлаг ноосон ээрмэлийн үйлдвэр, нийлэг мяндас, хөвөн мяндсан ээрмэлийн үйлдвэрлэлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-"Булигаар" ХК-ийн технологийн шинэчлэлтийг дуусгаж, жилд 280 мян.м2 хромыг экспортлох боломж бүрдүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-ОХУ-д төлөх урсгал зээлийн өрөнд 1997 онд 7000 гаруй тонн мах гаргах арга хэмжээ авах.
|
-"-
|
-"-
|
|
-Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн "Спирт бал бурам" ХК-ийн үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх
|
-"-
|
-"-
|
|
-Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн элсэн чихрийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, эх орны элсэн чихрийг үйлдвэрлэж эхлэх
|
1997 Ш улирал
|
-"-
|
|
-"Монгол хүний хоол тэжээл" хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг бүрдүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг эрчимжүүлэх
|
1997
|
-"-
|
|
-Бэлтгэл, судалгааг хангасны үндсэн дээр "Монгол-машин", "Монголметалл" нэгтгэлүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчлах
|
-"-
|
-"-
|
|
-Хар төмөрлөгийн үйлдвэрийг түүхий эдээр хангах, улсын экспортын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Төмөртэйн уурхайг эзэмших, ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын оролцоотойгоор хийж гүйцэтгэх, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
|
1997 П улирал
|
-"-
|
|
-Нүүрсний уурхайнуудын төрийн өмчийн хэсгийг хувьчлах ажлыг үргэлжлүүлж, орон нутгийн зарим уурхайг бүрэн хувьчлах
|
-"-
|
Г.Нямдаваа
|
|
-Урьд жилүүдэд ойжуулаагүй орхисон газрыг ойжуулах, ойг нөхөн сэргээх, ойн дагалт бүтээгдэхүүнийг ашиглах
|
1997
|
Л.Нямсамбуу
Ц.Адъяасүрэн
|
|
-Мод бэлтгэл, ойжуулалтын ажилд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар байгалийн сэргэн ургалтад туслах болон ойжуулалтын ажлыг нэмэгдүүлж жилд бэлтгэсэн модны хэмжээгээр нөхөн ойжуулах хүч чадлыг бий болгох арга хэмжээ авах
|
-"-
|
Л.Нямсамбуу
Ц.Адъяасүрэн
|
|
-Ардын уламжлалт аргаар гэрийн мод, модон эдлэл, мал маллагааны тоноглол үйлдвэрлэх улс, хоршооллын болон хувийн жижиг үйлдвэрлэлийг дэмжих
|
-"-
|
-"-
|
|
-Ой модны нөөцөд үнэлгээ хийж, гуалин экспортлох үйл ажиллагааг зогсоох
|
-"-
|
-"-
|
2.Малын тоо толгойг өсгөхийн зэрэгцээ сүргийн зохистой бүтэц бүрдүүлэх, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулна
|
-Өрхийн болон хоршсон аж ахуйн эрх зүйн үндсийг бүрдүүлж, бие даан аж ахуйн харилцаанд орох чадвартай малчин өрхийг аж ахуйн нэгжийн эрхтэй болгож, төлбөрийн бэлэн бус тооцооны хэлбэрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх
|
1997
|
Л.Нямсамбуу, аймаг, нийслэлийн Засаг дарга нар
|
|
-Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчин гадаад орнуудаас дамжин орж ирэхээс сэргийлэх хяналтын найдвартай систем тогтоох, халдварт, паразит өвчинтэй тэмцэх, сэргийлэх, мал аж ахуйн мэргэжлийн албадын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж үйл ажиллагааг нь идэвхтэй шуурхай болгох
|
-"-
|
-"-
|
|
-Цөөн малтай малчин өрхийг малжуулахад чиглэсэн бодлогыг тууштай баримталж хэрэгжүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Байгалийн гэнэтийн аюулаас мал аж ахуйд учирсан хохирлыг нөхөх даатгалын тогтолцоо бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Төрийн өмчид байх цөм сүргийг баталгаажуулж, тэдгээрт үржлийн ажил явуулах материаллаг баазыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Хөдөө аж ахуйг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах арга хэмжээ авах
|
-"-
|
-"-
|
3.Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн идэвхжүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай арга хэмжээ авна. 1997 онд 300 мянган тонн үр тариа хураан авна
|
-Газар тариалангийн хөрөнгө оруулалтыг дэмжих санг байгуулж, техник шинэчлэх, элит, сортын үр үйлдвэрлэх, шинэ технологи эзэмшихэд зориулалтын зээл олгох, илүүдэл болон үлдэгдэл буудайг Засгийн газрын мэдэлд улсын аюулаас хамгаалах болон эргэлтийн нөөцөд худалдан авах замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээхэд санхүүгийн бодитой тусламж үзүүлэх
|
-"-
|
Л.Нямсамбуу
Аймгийн Засаг дарга нар
|
|
-Үр тариа, төмсний элит, сортын үр үйлдвэрлэлийг боловсронгуй болгох, үр үйлдвэрлэлийг Засгийн газрын мэдэлд авч зарцуулалтад нь хяналт тавих
|
-"-
|
Л.Нямсамбуу, Аймаг, нийслэлийн Засаг дарга нар
|
|
-Газар тариаланийн аж ахуйн нэгжүүдийн эрх зүй, санхүүгийнболомж, нөхцөлийг хангах, төрийн өмчийн компаниудыг хувьчлах, бусад аж ахуйг зохион байгуулалтынхувьд өөрчлөн байгуулж, өмчийг эзэнд нь ойртуулах
|
-"-
|
-"-
|
|
-Газар тариалангийн техникийн шинэчлэлд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх
|
-"-
|
П.Цагаан
Л.Нямсамбуу
|
4.Дэд бүтцийн салбаруудад тэргүүлэх ач холбогдол өгч түш, эрчим хүч, зам, тээвэр, холбооны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
|
-137 км урт 110 квт-ын болон нийлбэр дүнгээрээ 200 км 35 квт-ын, 162 гаруй км урт 10 квт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөний хамт барьж ашиглалтад оруулах
|
-"-
|
П.Цагаан
Г.Нямдаваа
|
|
-Багануурын нүүрсний уурхайн техник технологийн шинэчлэл хийхэд гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлэх
|
-"-
|
Г.Нямдаваа
|
|
Шивээ овоогийн нүүрсний уурхайн өргөтгөлийн зээлийн хэлэлцээрийг байгуулж, ус шүүрүүлэлтийн систем, нүүрс ачих, ялгах байгууламж зэрэг тэргүүн ээлжийн объектуудыг барьж эхлэх
|
1997
Ш улирал
|
-"-
|
|
-Баянтээгийн нүүрсний уурхайн гүний ус шүүрүүлэх цооногийн системийг шинээр барьж, олборлох хүч чадлыг нэмэгдүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Японы Засгийн газрын зээлийн хөрөнгөөр дулааны 1Ү цахилгаан станцын зарим тоноглолтыг хэсэгчлэн шинэчлэх ажлыг эхлэх
|
1997
П улирал
|
-"-
|
|
-Азийн хөгжлийн банк, Нордик сангийн зээл, тусламжийн хөрөнгөөр дулааны Ш цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг өөрчлөх ажлыг үргэлжлүүлэх
|
1997
|
-"-
|
|
-Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын зарим үндсэн тоноглолыг сэргээх засварлах ажлыг төвлөрсөн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх
|
1997
|
-"-
|
|
-Чойбалсан-Баруун Уртын 110 кв-ын цахилгаан дамжуулах шугамын барилгын ажлыг эхлэх
|
1997 П улирал
|
-"-
|
|
-Хөдөө орон нутгийн цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор Архангай аймгийн Цэцэрлэг, Дундговь аймгийн Дэрэн зэрэг сумыг ТЭХС-д холбох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг барих
|
1997
|
-"-
|
|
-Хөдөөгийн айл өрхийг цахилгааны эх үүсвэртэй болгоход сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах болон бага чадлын усан цахилгаан станцын зураг, төсөл боловсруулах, барих бэлтгэл ажлыг хангахад хөрөнгө оруулалт хийх
|
-"-
|
-"-
|
|
-Эгийн гол, Дөргөний УЦС-ын санхүүгийн эх үүсвэр болон Даланзадгадын дулааны цахилгаан станцыг БНСУ-ын зээлээр барих хөрөнгийн асуудлыг шийдэх арга хэмжээ авах
|
-"-
|
-"-
|
|
-Өмнөговь сум-Мянгадын 110 кв-ын болон Мянгад сум-Ховдын 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамуудын барилга, угсралтын ажлыг дуусгах
|
1997 Ш улирал
|
-"-
|
|
-Ховд хотыг ОХУ-ын эрчим хүчний системд холбох
|
-"-
|
-"-
|
|
-Дэлхийн банкны 30 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр төмөр зам,хотын тээвэр, авто тээврийг сэргээх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
|
1997
|
Г.Нямдаваа
|
|
-Япон улсын буцалтгүй тусламжаар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар ээлжийг хэрэгжүүлж 100-200 автобусанд үйлчилгээ хийх засвар, үйлчилгээний станц барьж ашиглалтад оруулах
|
1997 1 улирал
|
-"-
|
|
-Агаарын навигацийг хөгжүүлэх төслийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл тусламжаар хэрэгжүүлэх
|
1997 оноос
|
-"-
|
|
"Монголын тээврийг сэргээх" төслийн хүрээнд төмөр замын техникийг шинэчлэх ажил гүйцэтгэх
|
1997
|
-"-
|
|
-АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Буянт-Ухаагийн нисэх төв буудлыг шинэчлэх ажлыг дуусгах
|
1997 Ш улирал
|
-"-
|
|
-Дотоодын усан замын тээврийн үйл ажилагааг сэргээх, далайн тээвэр эрхлэх эрх зүйн баталгаа бүрдүүлэх
|
1997
|
-"-
|
|
-Улаанбаатар-Алтанбулагийн замыг шинэчлэх ажлыг эхлүүлж, Налайх-Багануур-Өндөрхаан, Өвөрхангай-Баянхонгор, Ховд-Говь-Алтай, Улаангом-Хандгайтын чиглэлийн хатуу хучилтатй замуудыг үргэлжлүүлэн барьж, хөндлөн гол тэнхлэгийн баруун чиглэлийн авто замыг оновчтой тогтоож, түүнд замын сангийн хөрөнгийн дийлэнхийг хувиарлах, Дархан-Эрдэнэт, Налайх-Чойрын авто зам барих бэлтгэлийг хангах
|
-"-
|
-"-
|
|
-Налайх-Багануурын замыг япон улсын тусламжаар барих
|
-"-
|
-"-
|
|
-Улс, хот хооронд болон хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээнд чөлөөтэй өрсөлдөх бололцоог бүрдүүлэх
|
1997 оноос
|
-"-
|
|
-Улаанбаатар, Дархан,Эрдэнэт хотуудад 48.5 мянган хэрэглэгчийн кабелийг шинээр суурилуулах, сэргээн засварлах
|
-"-
|
-"-
|
|
-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нийт 16 мянган номерын багтаамж бүхий 3 тоон АТС, дэд станц хоёрыг суурилуулах
|
-"-
|
-"-
|
|
-Улаанбаатар-Дархан-Эрдэнэтийн чиглэлд орчин үеийн темхнологи бүхий тоон радио релейний станц /16 ширхэг барьж/ байгуулах
|
-"-
|
-"-
|
|
-Радио релейний 46 станцын тэжээлийн байгууламжийг нарны зай үүсгүүрээр солих
|
-"-
|
-"-
|
|
-Нийтийн үйлчилгээний 400 ширхэг таксфон утас суурилуулах
|
-"-
|
-"-
|
|
-Төв, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймагт сумын түвшинд хүртэл, тодорхой бүс нутагт баг, сумын төвийг холбох замаар хөдөөний холбооны сүлжээ байгуулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх
|
-"-
|
-"-
|
|
-"ВСАТ" сансрын холбооны системээр хөдөөг холбоожуулах төслийн хүрээнд сумын төв, зарим баг, жуулчдын бааз, ашигт малтмал олборлох газрууд, хилийн боомт зэрэг суурин газарт сансрын холбооны хэрэглэгчийн станцууд суурилуулан, одоогийн сүлжээг шинэчилж телефон яриа, факс дамжуулах боломжийг бүрдүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Жилд 0.5-1.0 мегаватт хүч чадалтай нарны зай үйлдвэрлэх иж бүрэн жижиг үйлдвэрийг байгуулах
|
-"-
|
-"-
|
|
-Баянхонгор, Улаангом, Даланзадгад, Дархан хотуудад цэвэр усны болон цэвэрлэх байгууламж, шугам, ус нөөцлөх сангийн барилгыг барьж дуусгах
|
-"-
|
-"-
|
5.Монгол орны өвөрмөц онцлог, хөгжлийн харьцангуй давуу талуудад түшиглэн хот байгуулалтын бодлогыг тодорхойлж хэрэгжүүлнэ
|
-Хүн амын нутагшил хөгжлийн ерөнхий төслийг баталгаажуулж, бүс нутгийн зохион байгуулалт, тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох
|
-"-
|
-"-
|
|
-Хот байгуулалтын хуулийг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах
|
-"-
|
-"-
|
|
-Бүс нутгийн таталцлын төвүүд, бүлэг суурингийн төвүүдийг тогтоож, хүн амын шилжих хөдөлгөөнийг тогтворжуулах арга хэмжээ авах
|
-"-
|
-"-
|
|
-Орон сууцны хөтөлбөр боловсруулан орон сууцны төрөл, хэв загварыг шинэчлэн тогтоож, амины орон сууц барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх
|
-"-
|
-"-
|
|
-Хот суурины цэвэр усны шугам цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчилж, ашиглалт, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх
|
-"-
|
-"-
|
|
В.БАЙГАЛЬ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ
|
БОДЛОГО
|
|
1.Байгаль хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үндсийг
|
-Газар, ашигт малтмал ашигласны төлбөрийг тогтоох, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, газрын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах
|
1997 1 сараас
|
Ц.Адъяасүрэн
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
бэхжүүлэх, байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг хангах замаар байгаль орчиндоо зохицон хөгжих
угтвар нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ
|
-Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хяналт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, энэ зорилгоор төв, орон нутгийн ИТХ-ын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулах
|
1997
П улирал
|
-"-
|
|
-Усны хангамж, чанар муутай 8 суманд ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулах
|
1997
|
-"-
|
|
-Экологийн тэнцвэрийг хангахад онцгой нөлөө бүхий зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргуулах
|
1997
1Ү улирал
|
Ц.Адъяасүрэн
|
|
-Монгол орны нэн ховор зарим амьтан, ургамлыг хамгаалах үндэслэл боолвсруулж, Монголын "Улаан ном"-ыг хэвлэлд бэлтгэх
|
-"-
|
-"-
|
|
-Ойг хамгаалах, ойжуулалтын ажлын цар хүрээг өргөжүүлж 5.5 мянган га талбайг ойжуулах
|
1997
|
Ц.Адъяасүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
|
-Төв, суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжуудын ашиглалтыг сайжруулж үйлдвэрлэл, ахуйн бохир усны цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, агаар бохирдуулсны төлбөрийн тухай, амьтны аймгийг хамгаалах тухай, байгалийн аюул гамшигийн тухай хууль боловсруулах
|
1997
Ш улирал
|
Ц.Адъяасүрэн
|
|
-Албан ба албан бус боловсролын тогтолцооны хүрээнд экологийн боловсрол, хүмүүжил олгох талаар журам боловсруулж мөрдүүлэх
|
1997 1-П улирал
|
Ц.Адъяасүрэн
Ч.Лхагважав
|
2.Шинжлэх ухаан, технологийн бодлогын хүрээнд тус салбарын эрх зүйн үндсийг
|
-Шинжлэх ухааны тухай, технологи дламжуулах тухай хуулиудыг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах
|
1997
|
Ч.Лхагважав
|
бүрдүүлж, зохистой бүтцийг бий болгон үндэсний шинэ
|
-Эрдэм шинжилгээний байгууллагуудын зэрэглэл тогтоож, үйл ажиллагааг нь дэмжих
|
1997
Ш улирал
|
-"-
|
технологи болон гадаадын тэргүүний технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээ авна
|
-Салбарын эрдэм шинжилгээний байгууллагаг "Судалгаа туршилт-үйлдвэрлэл-бизнес"-ийн ажил эрхэлсэн корпорац хэлбэрээр ажиллуулах арга замыг тодорхойлж туршилтын журмаар ажиллууулж эхлэх
|
1997 оноос
|
-"-
|
|
-Шинжлэх ухаан, технологийн төсөлт ажлыг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх ажлыг боловсронгуй болгох арга хэмжээ авч, хөдөө аж ахуй, биотехнологи, химийн салбар болон шинэ материал гаргах чиглэлийн судалгаа, шинжилгээний ажилд түлхүү анхаарах
|
1997
1 улирал
|
Ч.Лхагважав
|
|
-Үндэсний уламжлалт технологийг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хөгжүүлж, гадаадын тэргүүний технологийг нэвтрүүлэх эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөлийг бий болгох эхний алхмыг хэрэгжүүлэх
|
1997
|
-"-
|
3.Жуулчны үйлчилгээг сайжруулах, аялал
|
-Зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоож, үйлчилгээний стандарт боловсруулж мөрдүүлэх
|
1997
П улирал
|
Г.Нямдаваа
|
жуулчлалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгох,
|
-Аялал жуулчлалын тухай хууль боловсруулж УИХ-д өргөн барих
|
1997
Ш улирал
|
-"-
|
жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарна
|
-Аялал жуулчлалын сурталчилгаа, мэдээллийн төв байгуулах
|
1997
|
-"-
|
|
-Аялал жуулчлалын удирдлага үйл ажиллагааны хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах
|
1997 1 сараас
|
-"-
|
|
-Аялал жуулчлалын бүртгэл, статистик мэдээллийн сан бүрдүүлэх
|
1997 П улирал
|
-"-
|
|
Г.НИЙГМИЙН БОДЛОГО
|
|
|
1.Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлэх үндсэн дээр тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нь эмзэг хэсгийн амьдралын баталгааг хангахуйц байх нөхцөлийг бүрдүүлнэ
|
-ийгмийн бүх төрлийн даатгалд хамрагдах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийн орлогыг хугацаанд нь оруулаагүй, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй нөхцөлд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүльж, хэрэгжүүлэх арга хэмжээг авах үндсэн дээр даатгалын сангуудыг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлэх алхам хийх
|
1997 оноос
|
Л.Зориг
|
|
-Амьжиргааны түвшний өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх, ахмад настан, тахир дутуу иргэн, тэжээгчээ алдагчийн тэтгэврийг тэргүүн ээлжинд нэмэгдүүлэх, насны тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авах
|
1997 1 сар
|
-"-
|
|
-Тэтгэвэрийн насанд хүрээгүй тэтгэвэр авагч иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амьдралын баталгааг нь хангах арга хэмжээ авч, даатгалын байгууллагын чадавхийг сайжруулах
|
1997
1 улирал
|
-"-
|
|
-Эрүүл мэндийн даатгалд хамрагдах эмнэлгийн үйлчилгээний хүрээг өргөтгөж, эрүүл мэндийн даатгалын төр хариуцах хэсгийг багасгах, эмчилгээний зардлын төлбөрийг тооцох механизмыг болвсронгуй болгох арга хэмжээ авах
|
1997 оноос
|
-"-
|
|
-Нийгмийн халамжийн хуулийг шинэчлэх, бие даан амьдрах чадваргүй нэн эмзэг хэсгийн амьдралын үндсэн хэрэгцээг хангахад төрөөс дэмжлэг, асрамж, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авч эхлэх
|
1997
|
-"-
|
|
-Нийгмийн даатгалын сангуудын зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох, нийгмийн хамгааллыг жинхэнэ эдлэх ёстой хүнд нь хүргэж, тэднийг ядуурлаас хамгаалах, нийгмийн халамжийн болон ядуурлыг бууруулах сангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах механизм тогтоох
|
-"-
|
Л.Зориг
П.Цагаан
|
2.Ядууралтай тэмцэх үндэсний сан бий болгож,хөтөлбөр хэрэгжүүлнэ
|
-Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг цаг үеийн шаардлагатай уялдуулан баяжуулж, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах нэгдсэн сангийн бүтэц, үйл ажиллагааны зарчмыг боловсруулж хэрэгжүүлэх
|
-"-
|
Л.Зориг
|
|
-Бүтэн өнчин ба золбин тэнэмэл хүүхдийг халамжлах, боловсрол, хүмүүжил, хөдөлмөрийн дадлага олгох
|
-"-
|
-"-
|
|
-Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд гадаад орон,олон улсын байгууллагатай хамтран тодорхой төслүүд хэрэгжүүлэх
|
-"-
|
-"-
|
3.Хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны тоог нэмэгдүүлнэ
|
-1997 онд нийт 30 орчим мянган хүнийг ажлаар хангаж, ажилгүйдлийн түвшинг эдийн засгийн идэвхтэй хүн амын 7.0 хувиас хэтрүүлэхгүй байх
|
1997
|
Л.Зориг
|
|
-Сум, суурин газрын ажилгүй иргэдийг малжуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, зам засах, малын тэжээл бэлтгэх, тариа, хүнсний ногоо тариалах, ургац хураах зэрэг хөдөлмөр зарцуулалт ихтэй, олон нийтийг хамарсан ажилд хамруулах, түр хугацаагаар ажиллуулах арга хэмжээг зохион байгуулах
|
1997
|
Л.Зориг. Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
|
-Ерөнхий боловсролын 8, 10 дугаар анги төгсөгчдийн 10-аас доошгүй хувийг мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд сургах ажлыг зохион байгуулах
|
1997
Ш-1Ү улирал
|
Ч.Лхагважав, Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
|
-Ажилгүй хүмүүст мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах сургалтын төвүүдийг хөдөлмөр зохицуулалтын албадын дэргэд зохион байгуулж ажиллуулах арга хэмжээг авч эхлэх
|
1997
|
Л.Зориг. Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
|
-Ажилгүйдлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, хөдөлмөр зохицуулалтын албадыг бэхжүүлэх арга хэмжээ авах
|
-"-
|
-"-
|
4.Хүн амын нөхөн үржих
|
-Хүн амын өсөлтийг 1.6 хувиас доошгүй байлгах
|
1997
|
Л.Зориг
|
эдийн засаг, нийгмийн таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч, эх, нялхасын өвчлөл, эндэгдлийг бууруулж, хүн.
|
-Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар НҮБ-ын төрөлжсөн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслийн цар хүрээг нэмэгдүүлэх
|
-"-
|
-"-
|
амын тогтвортой өсөлтийг хангана
|
-Хөдөө сумдад эхчүүдийн төрөхийн өмнөх байрыг сэргээж төсвөөс санхүүжүүлэх замаар үйл ажиллагааг нь тогтмолжуулснаар гэрийн төрөлтийг 1995 оноос 50 хүртэл хувиар бууруулах
|
-"-
|
-"-
|
|
-Хүн амын эрүүл мэндийн боловсрол хөтөлбөр болон хавдартай тэмцэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлэхийн зэрэгцээ эрүүл ахуй, халдвар судлал болон эмчилгээний чанарын хяналтын албадын тогтолцоог боловсронгуй болгох
|
-"-
|
-"-
|
|
-Эмчилгээ, оношлогооны стандартыг шинэчлэн боловсруулж, эрүүл мэндийн байгууллага болон хүний эмчийн эмчлэх эрхийг баталгаажуулах арга хэмжээ авах
|
-"-
|
-"-
|
|
-Өрхийн эмчийн тогтолцоог бэхжүүлэн өргөтгөж, хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулж, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн автомашинаар хангах арга хэмжээг үргэлжлүүлэх
|
-"-
|
-"-
|
5.Бүх шатны боловсролын өнөөгийн агуулга, технологид
|
-Бүх түвшний боловсролын стандартыг боловсруулж мөрдүүлэх
|
1997
|
Ч.Лхагважав
|
дүн шинжилгээ хийж боловсронгуй боолгох, хүн бүр өөрийн авьяас сонирхол, чадварын хэрээр боловсрол эзэмших нөхцөлийг хангасан
|
-Боловсролын хүрээнд бүх шатны сургуулийн бүтэц, хэв шинж, байршил, боловсрол олгох, удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох, бүтцийн өөрчлөлт хийж хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх
|
-"-
|
-"-
|
тогтолцоог төлөвшүүлэх арга хэмжээ авна
|
-Нийгмийн ухааны сургалтын агуулгыг хүмүүнлэг, ардчилсан нийгмийн иргэн төлөвшүүлэх шинэ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үзэл суртлын аливаа нөлөөллөөс ангижруулан шинэчилж, суралцагчдын сонголт чөлөөтэй хийх боломжийг хангах
|
-"-
|
-"-
|
|
-Хүүхэд, залуусын онцгой авьяас чадварыг багаас нь илрүүлж хөхүүлэн дэмжихийн тулд тэдгээрийг тусгай хөтөлбөрөөр хичээллүүлэх, туршлагатай багш нарыг дагалдан суралцуулах бүх бололцоогоор хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх
|
-"-
|
-"-
|
|
-Дотуур байрны ахуй нөхцөл, хоол, хүнсний хангамжийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
1997 1Х сараас
|
-"-
|
|
-Сургалтын төрийн сангийн зохион байгуулалт, мэргэжлийн боловсролын сургуулиудын санхүүжилтийн журмыг боловсронгуй болгох
|
-"-
|
-"-
|
|
-Боловсролын чанар, стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих магадлан итгэмжлэл /аккердитац/-ийн тогтолцоо бий болгох санал боловсруулах
|
1997
|
-"-
|
6.Соёл, урлагийг зах зээлийн эдийн засгийн харилцааны тогтолцоонд нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарахын
|
-Соёлын хүрээний эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, соёлын бодит бус өвийг хамгаалах, хэвлэлийн үйл ажиллагаа, киноны тухай хуулиудыгболовсруулах
|
-"-
|
-"-
|
зэрэгцээ хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ
|
-Соёлын салбарын менежмент, бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн харилцааны зарчим, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох арга хэмжээ авах
|
-"-
|
-"-
|
|
-"Номын сан" төсөл боловсруулан хэрэгжүүлж эхлэх
|
-"-
|
-"-
|
|
-Мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх замаар сонгодог, язгуурболон хүүхдэд зориулсан урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлах
|
-"-
|
-"-
|
|
-Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлахад анхаарч "Музейн дохиолол" төсөл хэрэгжүүлж, улсын чанартай томоохон музейнүүдийг дохиолол-хамгааллын системд хамруулах
|
-"-
|
-"-
|
|
-Түүх, соёлын дурсгалыг хамгаалах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
|
-"-
|
-"-
|
Текст томруулах
A
A
A