A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2011 оны
07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


"АРДЫН ХУВЬСГАЛ-90" МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ


Нэг. Медалийн хэлбэр дүрс, бэлгэдэл утгын товч тайлбар

1.1."Ардын хувьсгал-90" медаль /цаашид медаль" гэх/ нь зүүлт, тэмдэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

1.2.Медалийн зүүлт болох дээд хэсэг нь геометрийн таван өнцөгт зохиомжтой. Таван өнцөгтийн дээд хэсэг нь Монгол Улсын Төрийн далбааны өнгө болох улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй гурван хэсгээс бүрдэнэ. Эдгээр гурван хэсгийн дундах нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр талын хэсэг нь мандан бадрахын бэлгэдэл гэсэн санаа агуулсан улаан өнгөтэй байна. Гурван хэсгийг тусгаарласан босоо шугам нь нарны цацрагийг төлөөлсөн шар өнгөтэй, зүүлтний таван өнцөгтийн доод хэсэг нь нарыг төлөөлсөн шар өнгөтэй байна.

1.3.Медалийн тэмдэг болох доод хэсэг нь нарны цацраг, цэцгийн дэлбээ хосолсон дөрвөн зүг, найман зовхисийг дүрсэлсэн шар өнгийн хүрээтэй байна. Хүрээний доторх хөх өнгийн дугуй дэвсгэрийн дээд хэсэгт Ардын хувьсгалын ялалтын бэлгэдэл болсон улаан өнгийн туган дээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг байрлуулж, түүний баруун талд нь "Ардын хувьсгал" гэсэн үгийг худам монгол бичгээр, шар өнгөөр дүрсэлнэ. Соёмбын доод талдсүүн цагаан өнгөөр "90" гэсэн тоог байрлуулна.

Хоёр. Медалийн хийц, хэмжээ

2.1.Медалийн зүүлт болох дээд хэсгийн таван өнцөгтийн өндөр нь 20 мм, Төрийн далбаа байрласан хэсгийн өргөн нь 27 мм, өндөр нь 12 мм, таван өнцөгтийн доод гурвалжингийн өндөр 8 мм, Төрийн далбааны өнгийг заагласан босоо шугам 1 мм өргөнтэй байна. Таван өнцөгтийн хөвөөний өргөн 2 мм, зүүлтний зузаан 3 мм байна.

2.2.Медалийн тэмдэг болох доод хэсгийн хүрээний диаметр урт талдаа 40 мм, богино талдаа 34 мм, хүрээний доторх дугуй хөх дэвсгэр нь 15 мм радиус бүхий тойрог байх бөгөөд Соёмбын өндөр 10 мм, "90" гэсэн тооны өндөр 4 мм байна. "Ардын хувьсгал" гэсэн үг, туг, "90" гэсэн тоо нь дэвсгэрээсээ 1,5 мм товойж гарсан байна.

2.3.Медалийн зүүлт, тэмдэг хоёрыг цагирагаар холбох бөгөөд зүүлтний ар талд медалийн дугаар, дээд хэсэгт нь түүнийг тогтоох зүүтэй байна.

2.4.Медалийн дугаарыг үнэмлэхэд бичнэ.


---ооОоо---