A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2011 оны
07 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

"АРДЫН ХУВЬСГАЛ- 90" МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ

1."Ардын хувьсгал-90" медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган шагнаж, үнэмлэх олгоно.

2."Ардын хувьсгал-90" медалиар эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлч, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан бусад хүнийг шагнана.

3."Ардын хувьсгал-90" медалиар шагнуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ажилласан жил, ажлын амжилтыг харгалзан гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан "Монгол улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам"-д заасан эрх бүхий хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

4."Ардын хувьсгал-90" медалийг Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны болон Ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд тус тус олгоно.

5."Ардын хувьсгал-90" медалиар нэхэн шагнахгүй.

6."Ардын хувьсгал-90" медалийг үнэмлэхийн хамт эрх бүхий албан тушаалтан гардуулна.




---ооОоо---