- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2012 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2011 оны
58 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2012 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийн орчныг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай нам, тогтвортой инфляцийн түвшинг бий болгоход мөнгөний бодлогын үндсэн зорилго оршино. Энэ зорилгын хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлнэ.
Нэг.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2012 онд нэг оронтой тоонд, 2013-2014 онуудад найман хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгана.
1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг баримтална.
1.3.Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх макро зохистой бодлогын тогтолцоог бүрдүүлнэ.
Хоёр.Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
2.1.Эдийн засаг, санхүүгийн салбарын түргэн өсөлт, бизнесийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн банкуудын чадавхийг дээшлүүлнэ. Банкны салбарын тогтвортой байдлыг дэмжих хяналт шалгалтын олон улсын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг нэвтрүүлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.
2.2.Банкны удирдлагыг сайжруулан үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлж, шударга өрсөлдөөнийг дэмжин, санхүүгийн хариуцлагыг өндөржүүлнэ.
2.3.Хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангана.
2.4.Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх бололцоог өргөтгөж, санхүүгийн нэгдлийн хяналт шалгалтыг боловсронгуй болгоно.
2.5.Гадаадын банкны салбар, нэгжийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Гурав. Төв банкны бусад үйл ажиллагааны хүрээнд:
3.1.Төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлж, төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
3.2.Мөнгөний бодлогын зорилго, түүнд хүрэх арга замыг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, Төв банкны бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлэн инфляцийн хүлээлтэд нөлөөлөх чадамжаа дээшлүүлнэ.
3.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын шаардлагад нийцүүлэх арга хэмжээг Засгийн газартай хамтран авч хэрэгжүүлнэ.

Текст томруулах
A
A
A