- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ТӨРИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШСЭН БҮТЭЭЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР ИРҮҮЛЭХДЭЭ БҮРДҮҮЛБЭЛ ЗОХИХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар зарлигаар хүчингүй болсон./
ТӨРИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШСЭН БҮТЭЭЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР ИРҮҮЛЭХДЭЭ
БҮРДҮҮЛБЭЛ ЗОХИХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1.Материал хүргүүлэх тухай нэр дэвшигчийн ажилладаг байгууллага, газрын албан тоот
2.Нэр дэвшигчийн анкет /маягт ¹1/
3.Нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт
4.Нэр дэвшсэн бүтээл, бүтээлийн тодорхойлолт, товч танилцуулга /оюуны үнэ цэнэ, шинэлэг санаа, сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу, ач холбогдол, практик үр өгөөж, эдийн засгийн тооцоо, хамрах хүрээ, чанар, хүртэц, нөлөө гэх мэт/
5. Нэр дэвшсэн бүтээл гадаад, дотоодод үнэлэгдсэн байдал
6. Нэр дэвшүүлсэн газрын тогтоол
7.Бүтээлийг шат шатанд хэлэлцсэн албан тэмдэглэл
8.Тухайн салбар хариуцсан сайдын зөвлөлийн хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт.
9.Оюуны өмчийн газрын тодорхойлолт, үнэлэлт
10.Нэр дэвшигчийн бусад бүтээлийн жагсаалт.
11.Хэрэглэгч, сонирхогч байгууллага, хүмүүсийн санал, шүүмж
12.Холбогдох бусад баримт бичиг /шинэ бүтээлийн гэрчилгээ, эрдмийн зэрэг, цолны үнэмлэхийн хуулбар гэх мэт/.
_ _ оОо_ _
Текст томруулах
A
A
A