- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 7 дугаар зарлигийн хавсралт
/Энэ зарлигийг 2002 оны 191 дүгээр зарлигаар хүчингүйд тооцсон/
/Энэ зарлигийг 2002 оны 191 дүгээр зарлигаар хүчингүйд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДҮРЭМ
1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн сахилгын хороо /цаашид "сахилгын хороо" гэх/ нь хууль шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл ногдуудлах асуудлыг хянан шийдвэрлэх шүүгчдийн орон тооны бус байгууллага мөн .
2. Сахилгын хороо үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, бусад хууль, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, энэхүү дүрмийг удирдлага болгоно..
3. Сахилгын хороо Улсын дээд шүүх болон аймаг, нийслэлийн шүүхийн дэргэд тус тус ажиллана.
4.Аймаг, нийслэлийн шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороог аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчдийн хуралдаанаас, Улсын дээд шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороог Улсын дээд шүүхийн хуралдаанаас 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй 6 жилийн хугацаагаар хуралдаанд оролцсон нийт шүүгчдийн олонхийн саналаар сонгоно.
5.Аймаг, нийслэлийн шүүхийн дэргэдэх сахилгын хорооны гишүүнд аймаг, нийслэлийн шүүх, сумын буюу сум дундын шүүгч, Улсын дээд шүүхийн дэргэдэх сахилгын хорооны гишүүнд Улсын дээд шүүхийн шүүгч нэр дэвшүүлэх эрхтэй. Сахилгын хорооны бүрэлдэхүүнд шүүгчээр аль болох олон жил ажилласан, өндөр мэргэшилтэй, ажил амьдралын туршлагатай шүүгчдийн нэрийг дэвшүүлнэ.
6.Шүүгчийн сахилгын хорооны гишүүдийг сонгох шүүгчдийн хуралдааныг түүнд оролцвол зохих нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэй гэж үзнэ.
7.Аймаг, нийслэлийн шүүхийн шүүгч болон сум буюу сум дундын дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг тухайн аймаг, нийслэлийн шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг Улсын дээд шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороо тус тус хянан шийдвэрлэнэ..
8.Шүүгчийн сахилгын хорооны даргад хорооны гишүүд дотроосоо нэр дэвшүүлж хуралдаанаар хэлэлцэн саналыг илээр хурааж хорооны нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
9. Сахилгын хорооны гишүүний орон гарвал Монгол Улсын шүүхийн тухай хууль, энэ дүрэмд заасан журмын дагуу нөхөн сонгоно..
10. сахилгын хорооны гишүүн дараахь бүрэн эрх эдэлнэ:
1/. сахилгын хорооны даргаар сонгох, сонгогдох;
2/. сахилгын хорооны даргын томилсноор сахилгын хэргийг шалгаж илтгэх, сахилгын хорооны хуралдааныг даргалах, түүнд оролцох;
3/. сахилгын хэрэг үүсгэгдсэн шүүгч, холбогдох албан тушаалтан, иргэнийг дуудаж ирүүлэх, тайлбар авах;
4/. сахилгын хэргийг шалгахад шаардлагатай хэрэг, маргаан, баримт сэлтийг шүүх, холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах, танилцах;
5/. сахилгын хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
6/.сахилгын хэргийг шалгах явцад шаардлага гарвал шинжээч томилон дүгнэлт гаргуулах;
7/. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх;
11. Сахилгын хорооны дарга сахилгын хорооны гишүүнийхээс гадна дараахь бүрэн эрх эдэлнэ:
1/. сахилгын хороо,түүний гишүүдийн үйл ажиллагааг зохион байгуулан удирдах;
2/.сахилгын хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагч, сахилгын хэргийг шалгаж илтгэх, гишүүнийг томилох;
3/. сахилгын хороо ны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тухайн шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар, хэлтэст санал оруулах;
4/. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
.12. сахилгын хороо өөрийн хэвлэмэл хуудас, тухайн шүүхийн тамгыг хэрэглэнэ..
Хоёр. Сахилгын хэрэг үүсгэх үндэслэл, эрх, түүнийг шалгах, шийдвэрлэх журам
13. Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар шүүгчид сахилгын хэргийг дараахь үндэслэлээр үүсгэнэ:
1/.шүүгч хууль, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад илэрсэн;
2.шүүгч хууль, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэдийн гомдол, мэдээллийг үндэслэлтэй гэж үзсэн;
3/.байгууллагын дотоод журам ноцтой зөрчсөн гэж үзсэн.
14.Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгчид үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг зөрчилд сахилгын хэрэг үүсгэх үндэслэлтэй байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор эрх бүхий этгээд түүнд сахилгын хэрэг үүсгэж болно..
15.Шүүгчид сахилгын хэрэг үүсгэх эрхийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар дараахь шүүх бүрэлдэхүүн, албан тушаалтан эдэлнэ:
1/.Улсын дээд шүүхийн хуралдаан, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, ерөнхий шүүгч Монгол Улсын бүх шүүгчдэд;
2/.аймаг, нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, ерөнхий шүүгч тухайн аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын дүүргийн шүүхийн шүүгчдэд;
3/.сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч тухайн шүүхийн шүүгчдэд;.
16.Шүүгчид сахилгын хэрэг үүсгэх тухай Улсын дээд шүүхийн хуралдаан тогтоол, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн магадлал, ерөнхий шүүгч захирамж гаргана.
17.Шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн шүүх бүрэлдэхүүн, албан тушаалтан сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэрийг холбогдох баримт сэлтийн хамт 5 хоногийн дотор зохих сахилгын хороонд шилжүүлнэ.
18. сахилгын хорооны дарга сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр, холбогдох баримт сэлтийг хүлээж авмагц уул хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагч, шалгаж илтгэх гишүүнийг томилно.
19. Сахилгын хороо сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр, холбогдох баримт сэлтийг хүлээж авмагц тал зөрчлийг тал бүрээс нь бүрэн шалгаж, нотлох баримтуудыг бүрдүүлэн сахилгын хорооны хуралдааныг товлон зарлана.
20. сахилгын хороо сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг сахилгын хорооны гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
21. сахилгын хорооны хуралдаанд сахилгын хэргийг шалгасан гишүүн сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэрийн агуулга, хэрэг үүсгэсэн үндэслэл, уг үндэслэлийг нотолсон буюу үгүйсгэсэн нотлох баримтууд, зөрчил гаргасан шүүгчийн тайлбарын тухай илтгэнэ.
22.Сахилгын зөрчил гаргасан шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байсан, гадаадад явсан, сахилгын хорооны хуралдаанд оролцохоос татгалзсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар эзгүй байвал энэ тухай албан ёсны баримтыг хэрэгт хавсаргах бөгөөд хэргийг шүүгчийн эзгүйд хэлэлцэн шийдвэрлэж болно.
23.Сахилгын хэрэг үүсгэгдсэн шүүгч сахилгын хэргийн баримт сэлттэй танилцах, сахилгын хорооны хуралдаанд оролцох, оролцуулахыг шаардах, сахилгын хорооны бүрэлдэхүүнийг татгалзах, сахилгын зөрчлийн талаар тайлбар, баримт сэлт гаргах эрхтэй
24. сахилгын хорооны хуралдаанд хэрэг үүсгэсэн шүүх бүрэлдэхүүн, албан тушаалтан буюу тэдгээрийн төлөөлөгчийг оролцуулж болно.
25.Хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалахаас бусад тохиолдолд сахилгын хорооны хуралдааныг нээлттэй явуулна.
26.Сахилгын хороо сахилгын хэрэг бүрийг тусад нь хэлэлцэнэ.Харин хэд хэдэн шүүгч хамтран зөрчил гаргасан бол хэргийг нэг хуралдаанаар хянан хэлэлцэж болно.
27. Сахилгын хороо сахилгын хэргийг хянан хэлэлцээд бүрэлдэхүүнээр зөвлөлдөн олонхийн саналаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/.шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сануулах, шүүгчдийн өмнө буруушаан зэмлэх, албан тушаалын цалинг 3-6 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар хасах, шүүгчээс огцруулах шийтгэлийн аль нэгийг ногдуулах;
2/.сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох;
3/.шүүгчийн гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл холбогдох баримт сэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх.
28.Шүүгчийн гаргасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.
29.Сахилгын хороо сахилгын хэрэг хэлэлцээд тогтоол гаргана.Тогтоол нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгтэй байх бөгөөд түүнд хуралдаан хийсэн он, сар, өдөр, газар, сахилгын хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн бүрэлдэхүүн, оролцогчид, сахилгын зөрчил гаргасан шүүгчийн овог, нэр, албан тушаал, сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр, түүний үндэслэл,хэргийг шалгасан байдал, сахилгын хэрэг үүсгэсэн зүйлийг нотолсон буюу үгүйсгэсэн баримт сэлт, сахилгын хорооны дүгнэлт, шийдвэр, түүнд гомдол гаргах журмыг тодорхой тусгана.Тогтоолд сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тухайн шүүхийн тамга дарна.
30. Сахилгын хорооны тогтоолыг хэрэг шийдвэрлэснээс хойш 7 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэсэн байгууллага, албан тушаалтан, сахилгын хэрэг үүсгэгдсэн шүүгч болон Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
31. Сахилгын хорооны шийдвэр нь:
1/.шүүгч сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын хорооны шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор түүнд гомдол гаргаагүй бол гомдол гаргах хугацаа дууссан өдрийн дараагийн өдрөөс;
2/.хэрэв гомдол гаргасан бол сахилгын хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тухай Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус тус хүчин төгөлдөр болно.
32. Сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлж, сахилгын хорооны хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж тамга дарна.
Гурав. Сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
33.Сахилгын хэрэг үүсгэгдсэн шүүгч, сахилгын хэрэг үүсгэсэн шүүх бүрэлдэхүүн, албан тушаалтан сахилгын хорооны тогтоолыг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
34.Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор хянан шийдвэрлэнэ.
35.Улсын дээд шүүх сахилгын хорооны шийдвэрийг хянан хэлэлцээд түүнийг хэвээр үлдээх, өөрчлөх, эсхүл хүчингүй болгож сахилгын хэргийг дахин шалгуулж шийдвэрлүүлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгчийг цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргана.
36.Шүүгчийн сахилгын хэргийн талаархи Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх болно.
37.Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс эхлэн нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
---------оОо-----------
Текст томруулах
A
A
A