- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Хүчингүй болсон - ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 71 дүгээр зарлигийн хавсралт
/Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар хүчингүй болсонд тооцсон/
ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ
Нэг.Нийтлэг үндэслэл
/Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар хүчингүй болсонд тооцсон/
ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт, Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт, хорих байгууллагын болон хорих ял эдлүүлэх тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт, Монгол улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын зэвсэгт хүчин, бусад цэргийн албан хаагч, нэгдүгээр зэргийн цэргийн үүрэгтэн, Тагнуулын төв байгууллагын тусгай албаны болон бусад ажилтан, Хорих байгууллагын ажилтан, Цагдаагийн удирдах албан тушаалтанд цэргийн цол олгохдоо энэхүү дүрмийг баримтална..
2.Цэргийн албан хаагчдын албан тушаал бүр цэргийн захирах, захирагдах зарчмыг нарийн зааглаж ялгасан цэргийн цолтой байх бөгөөд энэ нь тухайн албан тушаалын ангиллыг илэрхийлнэ..
3.Цэргийн албан хаагчид цэргийн цолыг өдөр тутам хэрэглэж, хууль тогтоомжид заасны дагуу зохих мөнгөн хангамж эдэлнэ.
Хоёр.Цэргийн цол олгох
4.Монгол Улсын Зэвсэгт хүчин, бусад цэргийн офицер, ахлагчийн албан тушаалд томилогдсон цэргийн албан хаагч, хууль тогтоомжид заасан бол бусад байгууллагын холбогдох албан тушаалтанд албан тушаалын нь ангилалд тохирсон цэргийн цол олгоно.
5.Дээд офицерын цэргийн цол олгох саналыг Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Засгийн газарт уламжилна.Уг асуудлыг Монгол Улсын Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ..
6.Тайван цагт зэвсэгт хүчний ахлах, дунд офицерт цэргийн цолыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд олгоно.
Батлан хамгаалахын сайд цэргийн албан хаагчдад хурандаагаас бусад цэргийн цол олгох эрхийг тухайн албан тушаалтанг томилох эрх бүхий захирагч, даргад олгож болно.
7.Тайван цагт бусад цэргийн ахлах, дунд офицерт цэргийн цолыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тухайн цэргийн дарга олгоно.
8.Зэвсэгт хүчний ахлагч нарт ахлагчийн цэргийн анхны цолыг Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, ээлжийн цолыг шууд захирсан анги, нэгтгэлийн захирагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтан олгоно.
Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол бусад цэргийн ахлагч нарт ахлагчийн цэргийн анхны цолыг тухайн цэргийн дарга, ээлжийн цолыг шууд захирсан анги, байгууллагын захирагч, дарга олгоно.
9.Байлдагч,түрүүч нарт албан тушаалын цэргийн цолыг нэгтгэл, ангийн захирагч олгоно..
10.Хууль тогтоомжид заасны дагуу цэргийн албан хаагчидтай адилтгах албан тушаалын ангилал, цолны зэрэглэл хэрэглэдэг байгууллагын холбогдох албан тушаалтанд цэргийн цолыг тухайн байгууллагын дарга олгоно.
11.Офицер, ахлагчийг албан тушаал дэвшүүлж цэргийн цол олгохдоо тухайн томилох албан тушаалд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлсны шалгуур үзүүлэлтээр шалгалт авна.Шалгалт авах журмыг батлан хамгаалахын сайд, бусад цэргийн дарга, хууль тогтоомжид заасны дагуу цэргийн албан хаагчидтай адилтгах албан тушаалын ангилал, цолны зэрэглэл хэрэглэдэг байгууллагын дарга тогтооно..
12.Офицер , ахлагчид цэргийн цол олгох асуудлыг анги нэгтгэл, байгууллагын захирагч, дарга зохих журмаар шийдвэрлэх буюу цол олгох үндэслэл, тодорхойлолт, саналаа удирдах дээд байгууллагад уламжилна..
13.Удирдах дээд байгууллага нь цол олгох үндэслэл, тодорхойлолт, саналыг судлан үзэж, тогтоосон журмын дагуу шалгалт авч шийдвэрлэнэ.
Гэхдээ сургууль, дамжаа төгсч анх офицер, ахлагчийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүст офицер, ахлагчийн анхны цол олгоно
Хэрвээ тэдний албан тушаалын цолны зэрэг нь офицер, ахлагчийн анхны цолноос дээгүүр байвал ажлын амжилт, үр дүнг харгалзан дараагийн цол олгож болно..
14.Иргэний байгууллагад ажиллаж байгаад офицерын албан тушаалд томилогдох тохиолдолд албан тушаалын шалгуур үзүүлэлтийн дүн, тухайн албан тушаалын цолны зэргийг харгалзан дунд офицерын цэргийн цол олгоно.
Хэрвээ тэдний албан тушаалын цолны зэрэг нь дунд офицерын цолноос дээгүүр байвал ажлын амжилт, үр дүнг харгалзан дараа дараагийн цол олгож болно..
15.Нэгдүгээр зэргийн цэргийн үүрэгтэнд оногдуулан данслагдсан албан тушаалын хурандаагаас бусад цолыг сургууль, цугларалтын дүнгээр олгож болно.
Гурав. Цэргийн цолыг хасах, бууруулах
16.Дээд офицерын цэргийн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ахлах болон дунд офицерын цолыг түүнийг олгосон албан тушаалтан тус тус хасах эрхтэй.
17.Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4, 5-д заасны дагуу цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан офицер, ахлагчийн, түүнчлэн хууль тогтоомжид заасны дагуу цэргийн албан хаагчидтай адилтгах албан тушаалын ангилал, цолны зэрэглэл хэрэглэдэг байгууллагын албаны дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн ажилтны цэргийн цолыг хасч болно.
18.Тухайн албан тушаалдаа тэнцэхгүй байгаа офицер, ахлагч өөрөө албан тушаал буурч ажиллахыг хүсвэл түүний цэргийн цолыг бууруулж томилсон албан тушаалын цэргийн цол олгоно.Улс төрийн шалгуураар томилогддог албан тушаалтан ажлаасаа өөрчлөгдөх тохиолдолд цолыг бууруулахгүй.
19.Цэргийн цолоо хасуулсан хүн офицер, ахлагчийн албан тушаалд дахин ажиллах тохиолдолд түүнд офицер,ахлагчийн албан тушаалын анхны цол олгоно.
---------оОо-----------
Текст томруулах
A
A
A