- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Хүчингүй болсон - ПРОКУРОРЫН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 80 дугаар зарлигийн хавсралт
/Ерөнхийлөгчийн 2001 оны 89 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Ерөнхийлөгчийн 2001 оны 89 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ПРОКУРОРЫН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ДҮРЭМ
1.Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөхийн зэрэг дэвтэй байх бөгөөд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Ерөнхийлөгчийн зарлигаар, бусад зэрэг дэвийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар8 албан тушаалын ангилал, ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзан олгоно.
2.Прокурорт зэрэг дэв олгохдоо албан тушаалын ангиллыг дараахь байдлаар харгалзана:
Зэрэг дэв
|
Албан тушаал
|
Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх
|
Улсын ерөнхий прокурор
|
Төрийн хууль цаазын шадар зөвлөх
|
Улсын ерөнхий прокурорын орлогч
|
Хууль цаазын итгэмжит зөвлөх
|
Улсын прокурорын туслах прокурор, аймаг, нийслэл, тээврийн прокурор
|
Хууль цаазын ахлах зөвлөх
|
Улсын ерөнхий прокурорын хяналтын прокурор, аймаг, нийслэл, тээврийн прокурорын орлогч, туслах прокурор, сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газрын ахлах прокурор
|
Хууль цаазын зөвлөх
|
Аймаг, нийслэл, тээвэр, сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
|
3.Прокурорт зэрэг дэв олгохдоо прокуророор ажилласан хугацааг дараахь байдлаар харгалзана:
1/хууль цаазын итгэмжит зөвлөх - 5 жилээс доошгүй
2/хууль цаазын ахлах зөвлөх - 3 жилээс доошгүй
3/хууль цаазын зөвлөх - 1 жилээс доошгүй
Бусад байгууллагад хуулийн мэргэжлээр ажиллаж байсан хүн прокуророор томилогдвол түүний ийнхүү ажилласан хугацаа, томилогдох албан тушаал, мэргэжлийн түвшинг харгалзан тухайн зэрэг дэв олгож болно.
4.Прокурорт зэрэг дэв олгохдоо мэргэшлийн түвшингийн нь талаар мэргэжлийн зөвлөлийн гаргасан дүгнэлтийг харгалзана.
5.Зэрэг дэв олгох хугацаа болсон бөгөөд уул зэрэг дэв нь тухайн прокурорын албан тушаалд тохирч байгаа боловч мэргэшлийн түвшин хангалтгүй байвал тухайн зэрэг дэвийг олгохгүй байж болно.
6.Зэрэг дэв бүхий прокурорт жилд нэг удаа түүний албан тушаалын нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.
7.Улсын ерөнхий прокурор үр бүтээлтэй ажиллаж байгаа, өндөр мэргэшлийн прокурорт энэ дүрмийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө буюу түүний албан тушаалаас дээгүүр зэрэг дэв олгож болно.
8.Өөрөө хүсэлт гаргасан, өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон буюу сонгосон, биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэлээр прокурорын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хүн прокуророор томилогдвол урьд олгогдсон зэрэг дэвээ хэвээр эдэлнэ.
9.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсноор буюу сахилгын шийтгэл хүлээж ажлаас халагдсан прокурорын зэрэг дэв нь түүнийг ажлаас халсан өдрөөс эхлэн хасагдсанд тооцно.
10.Ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан тохиолдолд прокурорын зэрэг дэвийг буруулж болно.
Мэргэжлийн түвшингийн хувьд тэнцэж байгаа албан тушаалын ангиллаас доогуур албан тушаалын ажилд өөрийн хүсэлтээр шилжин ажилласан прокурорын зэрэг дэвийг бууруулахгүй.
11.Энэ дүрэмд зааснаас бусад тохиолдолд прокурорын зэрэг дэвийг бууруулах буюу хасч болохгүй.
----оОо----
Текст томруулах
A
A
A