- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Хүчингүй болсон - УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
Ерөнхийлөгчийн 1996 оны 19 дүгээр зарлигийн хавсралт
УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
/Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар хүчингүй болсонд тооцсон/ Нэг.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
/Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар хүчингүй болсонд тооцсон/ Нэг.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.Монгол Улсын Хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасны дагуу Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр улсын хил хамгаалалтад оролцож болно.
2.Аймаг, сум /хороо/-ын Засаг дарга улсын хил хамгаалалтад сайн дурын үндсэн дээр оролцох иргэдийг ажил, үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн байрлалаар нь байнгын болон түр хугацаагаар улсын хил хамгаалтад туслах хүч /цаашид энэ журамд "туслах хүчин" гэнэ/ болгон зохион байгуулж улсын хил хамгаалтад оролцуулна.
3.Туслах хүчнийг хил орчмын аймаг, сум, багийн төв, хилийн боомт, хилийн сумангийн хэсэг, суурин газар, төмөр замын өртөө, зөрлөг болон шаардлагатай бусад газарт улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн аймгийн засаг даргын захирамжаар байгуулна.
4.Туслах хүчний зорилт нь улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслахад оршино.
5.Улсын хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн улсын хил хамгаалалтад сайн дурын үндсэн дээр оролцох хүсэлтээ сум /хороо/-ынхаа Засаг даргад бичгээр гаргана. Уг хүсэлтийг хилийн тухайн хорооны саналыг үндэслэн сум /хороо/-ын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Улсын хил хамгаалтад туслах хүчний бүрэлдэхүүнд орсон иргэнийг туслах хүчний гишүүн гэнэ. Туслах хүчний гишүүн үнэмлэхтэй байна. Үнэмлэхийн загварыг хилийн цэргийг удирдах төрийн захиргааны байгууллага батална.
6.Туслах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Хилийн тухай хууль, хууль тогтоомжийн холбогдох бусад акт, энэ журмыг удирдлага болгоно.
7.Туслах хүчний зэвсэглэл, холбоог улсын хил хамгаалах байгууллага хариуцна.
Хоёр.ТУСЛАХ ХҮЧНИЙ УДИРДЛАГА
8.Туслах хүчний удирдлагыг Монгол Улсын Хилийн тухай хуульд заасанчлан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, түүний дэргэдэх орон тооны бус зөвлөл, улсын хил хамгаалах байгууллага тус тусын бүрэн эрхийн хэмжээнд хэрэгжүүлнэ.
9.Хилийн аймаг, сум /хороо/-ын Засаг даргын дэргэд Хил хамгаалтад туслах орон тооны бус зөвлөл /цаашид энэ журамд "Зөвлөл" гэнэ/ ажиллана.
10.Хилийн аймаг, сум /хороо/-ын Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн зорилт нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Засаг даргад туслах явдал мөн.
11.Аймгийн зөвлөлийн дарга нь аймгийн Засаг дарга, орлогч дарга нь хилийн хорооны захирагч, нарийн бичгийн дарга нь Засаг даргын тамгын газрын дарга, гишүүд нгь аймгийн цагдаагийн хэлтэс /газрын/-ийн дарга, Тамгын газрын санхүүгийн болон нийгэм эдийн засгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, аймгийн тагнуулын албаны дарга, холбооны газрын дарга, эрүүл мэндийн газрын дарга, мал эмнэлгийн албаны дарга, хилийн сумдын Засаг дарга байна. Аймгийн Засаг дарга захирамж гаргаж бусад хүнийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж болно.
12.Сумын зөвлөлийн дарга нь сумын Засаг дарга, орлогч дарга нь хилийн хорооны штабын дарга, нарийн бичгийн дарга нь сумын Засаг даргын тамгын газрын дарга, гишүүд нь сумын санхүүгийн тасгийн дарга, цагдаагийн хэлтэс /тасаг, хэсэг/-ийн дарга, холбооны дарга, тагнуулын ажилтан, хүн, мал эмнэлгийн албаны дарга, багийн засаг дарга байна. Сумын Засаг дарга захирамж гаргаж бусад хүнийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж болно.
13.Хилийн цагийн байдал, хил хамгаалалтын онцлогтой уялдуулан сумын Засаг даргын шийдвэрээр туслах хүчний багийн зөвлөлийг байгуулж болно. Багийн зөвлөлийн дарга нь багийн Засаг дарга байх бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүнээ хилийн хороо, сумангийн удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр тогтооно.
14.Зөвлөлийн ажиллах журмыг тухайн Засаг дарга тогтооно.
15.Аймгийн зөвлөл нь:
1/нутаг дэвсгэртээ байгаа улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн хангалт үйлчилгээнд нь туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулна;
2/хилийн тухай хууль тогтоомжийг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрхэн биелүүлж байгааг хянан шалгаж шаардлагатай арга хэмжээ авна;
3/туслах хүчнийг улсын хил хамгаалалтад оролцуулах ажлыг улсын хил хамгаалах байгууллагатай хамтран аймгийн хэмжээнд зохион байгуулна;
4/хил орчмын дэглэмийн биелэлтэд Засаг даргаас тавих хяналтыг хэрэгжүүлнэ;
5/улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардлыг хилийн сумын төсөвт тусгуулах арга хэмжээ авч хэрэгжилтэд нь хяналт тавина;
6/хилийн цагийн байдлын мэдээллийг орон нутгийн байгууллага, иргэдэд хүргэх арга хэмжээ авна;
7/улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдсон асуудлаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулна;
8/улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцсон туслах хүчний гишүүн, иргэнийг урамшуулж, түүнд зохих хөнгөлөлт үзүүлэх асуудлыг холбогдох байгууллагад оруулна.
16.Сумын зөвлөл нь:
1/хилийн сумангийн үйл ажиллагаанд туслах ажлыг зохион байгуулна;
2/улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардлыг сумын төсөвт тусган зохих журмын дагуу зарцуулна;
3/улсын хил орчмын дэглэмийн биелэлтийг хилийн хороотой хамтран шалгана;
4/хилийн бүс, зурваст ажил үйлдвэрлэл эрхэлж байгаа туслах хүчний гишүүдийг оршин суугаа газраар нь хил хамгаалалтад оролцуулах ажлыг зохион байгуулна;
5/иргэд, байгууллага хилийн бүс, зурваст тогтоосон журмын дагуу ажил үйлдвэрлэл эрхэлж байгаа эсэхэд хяналт тавина;
6/хилийн хороо, сумантай тохиролцсоны дагуу туслах хүчний гишүүдийн сургалт цугларалтыг зохион байгуулна;
7/хилийн цагийн байдлын мэдээллийг хил хамгаалах байгууллагаас авч холбогдох мэдээллийг орон нутгийн байгууллага, иргэдэд хүргэх, хил орчмын оршин суугчдын сонор сэрэмж, хариуцлагыг зохих түвшинд байлгах арга хэмжээ авна;
8/улсын хил хамгаалалтад оролцох хүсэлт гаргасан хүнийг сумын хил хамгаалах туслах хүчний бүрэлдэхүүнд оруулах эсэх асуудлыг хилийн тухайн хорооны саналыг үндэслэн зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргана;
9/хилийн эрэл, цагийн байдлын хүндэрсэн үед туслах хүчний гишүүдийг ажил, үйлдвэрлэлээс нь чөлөөлж, хилийн манаанд үүрэг гүйцэтгүүлэх, хилийн харуул манаа, эргүүл, бүлгүүдийг зохион байгуулж ажиллуулах арга хэмжээ авна;
10/улсын хилийн болон хил орчмын дэглэмийг санаатайгаар буюу давтан зөрчсөн Монгол Улсын иргэнийг хуулийн байгууллагад шилжүүлэх саналыг холбогдох байгууллагад оруулна;
11/хил хамгаалалтад идэвхтэй оролцсон туслах хүчний гишүүн, иргэнийг сайшаан урамшуулах, зохих хөнгөлөлт үзүүлэх асуудлыг холбогдох байгууллагад оруулна;
12/хилийн бүс, зурваст нутаглах айл өрхийн талаар саналаа хил хамгаалах байгуулагад оруулна.
17.Багийн зөвлөл нь:
1/туслах хүчний гишүүдийг улсын хил хамгаалалтад график төлөвлөгөөний дагуу оролцуулах ажлыг зохион байгуулна;
2/туслах хүчний гишүүдийн үүрэг гүйцэтгэлтийг хилийн сумантай хамтран шалгана;
3/иргэд, байгууллага хилийн бүс, зурваст тогтоосон журмын дагуу ажил, үйлдвэрлэл эрхэлж байгаа эсэхэд хяналт тавина;
4/улсын хил хамгаалтад идэвхтэй оролцсон туслах хүчний гишүүн, иргэнийг сайшаан урамшуулах саналыг холбогдох байгууллагад оруулна.
18.Аймгийн зөвлөл нь туслах хүчнийг хил хамгаалтад оролцуулах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг дулааны ба хүйтний улирлаар боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулна.
Туслах хүчний гишүүдийн байршил, хамгаалтад оролцох боломжийг тусгасан тайлбар зураг, бүдүүвчийг үйлдсэн байна.
Сум багийн зөвлөл нь ажлын төлөвлөгөө сар, улирлаар гаргана.
Туслах хүчний гишүүд нь хил хамгаалалтад оролцох график төлөвлөгөөтэй байна.
Аймгийн зөвлөл нь сум, багийн зөвлөлийн ажлыг жилд 2-оос доошгүй удаа шалган зааварчилга өгч ажиллана.
19/Хилийн цэргийг удирдах газар нь:
1/улсын хил хамгаалтад иргэдийг татан оролцуулах үндсэн бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авна:
2/улсын хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн нэгдсэн цугларалтыг зохион байгуулна;
3/туслах хүчний зөвлөл, гишүүдийн хил хамгаалалтад оролцох төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичгийг боловсруулан гаргаж хүргүүлнэ;
4/улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцож онцгой гавьяа байгуулсан туслах хүчний гишүүн, иргэдийг төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлно.
20.Хилийн хороо нь:
1/хил хамгаалтад оролцох хүсэлт гаргасан иргэнийг судалж туслах хүчний бүрэлдэхүүнд оруулах эсэх талаарх саналаа холбогдох зөвлөлд гаргана;
2/улсын хил хамгаалах шийдвэртээ туслах хүчнийг ашиглах талаар тодорхой тусгана;
3/улсын хил хамгаалалтад оролцож идэвх зүтгэл гаргасан туслах хүчний гишүүнд ажилласан цаг хугацааг харгалзан зохих хууль тогтоомжийн дагуу мөнгөн урамшуулал олгоно;
4/туслах хүчнийг хил хамгаалтад оролцуулах боломжийг аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлтэй хамтран боловсруулна;
5/туслах хүчний зөвлөлийн удирдлагыг хилийн цагийн байдлын шаардлагатай мэдээллээр хангана;
6/аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлтэй хамтран туслах хүчний гишүүдийн цугларалт, сургалтыг зохион байгуулна
7/туслах хүчний үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ;
8/хил орчмын нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, иргэдэд улсын хил хамгаалалтын улс төр, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, хилийн тухай хууль тогтоомж, эрх зүйн актуудыг сурталчилна;
9/хил хамгаалахад идэвхтэй оролцсон, амжилт гаргасан туслах хүчний гишүүдийг шагнаж урамшуулна;
10/туслах хүчний гишүүдийн хөтлөх баримт бичиг, нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө, хамгаалалтын бүдүүвч, тайлбар зургийг Засаг даргын дэргэдэх зөвлөлд өгнө.
21.Хилийн суман нь:
1/хариуцсан хэсэгтээ байнга байрлаж байгаа туслах хүчний гишүүдэд хилийн тодорхой хэсгийг хариуцуулан өгч, үүрэг гүйцэтгүүлэх талаар хоногийн хил хамгаалах шийдвэртээ тусгана;
2/туслах хүчний гишүүдийн ердийн болон хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, хилийн эрлийн үед үүрэг гүйцэтгэх график төлөвлөгөө гаргана;
3/туслах хүчний гишүүдийн үүрэг гүйцэтгэлтийг шалгаж дүнг хилийн албаны дэвтэрт тэмдэглэнэ;
4/хил хамгаалалтад оролцож байгаа туслах хүчний гишүүдийн цугларалтыг зохион байгуулж, тэдний үүрэг гүйцэтгэлийг дүгнэн дүнг мэдээлж байна;
5/хил хамгаалалтад идвэхтэй оролцсон туслах хүчний гишүүдэд шагнал, мөнгөн урамшуулал олгох талаар тодорхойлолт гаргаж холбогдох байгууллагад оруулна.
Гурав.ТУСЛАХ ХҮЧНИЙ ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ, ЭРХ
22.Туслах хүчний гишүүн дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
1/улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн буюу зөрчихийг завдсан этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаанд оролцох;
2/хилийн бүс, зурвас, боомтод мөрдөх журмын биелэлтийг сахиулах, өөрөө зөрчихгүй байх;
3/улсын хил зөрчсөн, зөрчихөөр бэлтгэгдэж байгаа тухай мэдээллийг туслах хүчний зөвлөл болон хил хамгаалах байгууллагад нэн даруй мэдээлэх;
4/тогтоосон журмын дагуу хилийн манааны үүрэг гүйцэтгэх;
5/удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
6/хилийн цагийн байдлын өөрчлөлтийн үед ажиллахад бэлэн байх, "Цугларалт" дохио өгөхөд түргэн хугацаанд цугларах;
7/хил орчмын нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, ан агнуурын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх;
8/хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа үед туслах хүчний гишүүний үнэмлэхээ биедээ байнга авч явах.
23.Туслах хүчний гишүүн хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа үедээ Монгол Улсын хилийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан эрх эдэлнэ. Улсын хилд албан үүрэг гүйцэтгэж буй иргэдийн эрх зүйн баталгаа нь Монгол Улсын хилийн тухай хуульд заасны дагуу хангагдана.
----оОо------
Текст томруулах
A
A
A